Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх, шинжлэх ухааны олон сонирхолтой контентыг түгээгчид, эрдэмтэн судлаачдын бүтээлийг та бүхэн энэ хуудаснаас сонирхон уншаарай!

"Сибирийн өвөө” хэмээх Н.А.КаландаришвилиУншсан8,003

1921 оны 6-р сард Унгернийн эсрэг Д.Сүхбаатар, Х.Чойбалсан Улаантныг анх дагуулж Монгол нутагт оруулсан гэх хуучны түүхээ эргэж хармаар.

"СИБИРИЙН ӨВӨӨ” хэмээх Н.А. КАЛАНДАРИШВИЛИ

(20-Р ЗУУНЫ ДЭЛГЭГДЭЭГҮЙ ТҮҮХЭЭС)

Уг гарал нь Грузи хүн. 1903 онд Грузи нутагтаа Эсерүүдийн намд элсэж, 1907 онд баривчлагдан Сибирт цөллөгдсөн. 1917 оны хувьсгалаар Сибирийн цөллөгөөс чөлөөлөгдөн, нутаг буцалгүй Эрхүүд Цагаантны эсрэг бослогод гардан оролцжээ. Эрхүүгийн партизаны Морьт хороог командлан 1918 онд Колчак, Чехословакийн корпусын эсрэг тулалдан Чита рүү ухарч, тэндээ Атаман Семеновын морьт хороодтой учирч тулах болов. Каландаришвилийн хороо Эрхүү--Чита хотын хоорондох төмөр замыг хорлон сүйтгэж, тээвэрлэлтийг тасалж байв. Колчак түүний толгойг 40000 рублиэр үнэлж байсан нь ямархуу хөнөөл учруулж байсныг илтгэнэ.

1918 оноос Байгал нуурын баруун эргийн Буриадын хот тосгодод улаантны Зөвлөлүүд дараалан Колчакт ялагдаж ухарсан. Д.М.Третьяков Черемховын районы отрядоо дагуулан хилийн Хиагт хотод 3-р сард очжээ. Цагаантнууд мөрдөж, 5-р сард Хиагт руу дайрч, партизануудын ихэнх нь алагдаж, баривчлагдав. 1918 оны 9-р сард Өвөр Байгалын нутагт цагаантны хүчтэй дайралтанд ухарсан Каландаришвилийн хороо Д.М.Третьяковын Черемхов районы үлдсэн цэрэгтэй нийлж, хамтдаа Буриадын Зэд голыг өгсөж ухарцгаажээ. Араас В.М. Рагозина, С.И. Лебедева, С.С. Блюменфельдын улаан отряд мөрөөр нь явжээ. Гол өгсөх замд хүмүүс нийлж нэмэгдсээр 800 гаруй (өөр эх сурвалжаар 1500 гаруй) партизанууд болж нэмэгдэн, Буриадын Модонкул тосгоноор дайран, цааш Монголын хил нэвтэрсэн байна. Зэвсэглэсэн улаантнууд Монголын Хөвсгөлийн хязгаарын уулсыг даван туулж, Хатгалд хүрчээ. Хатгалд байхад нь Орос, Буриадаас мөн олон дүрвэгчид хил даван араас нь очиж нэгдэцгээж байв.

Хөвсгөлд орогносон партизанууд Монголоос баруун урагшаа шууд Казахын Долоонгол бүс (Жетису) нутаг руу явахаар төлөвлөж байгаад энэ бодлоо орхижээ. Хатгалаас Хөвсгөл нуурын зүүнтээ чиглэн, Үүрийн гол (Уйлган, Улиад гол)-ыг өгсөж, Даян Дээрхийн Хүрээ хүрч хагас сар саатацгаав. Түр саатсан партизанууд цааш 2 улсын хил хүртэл тайван явсаар, Буриадын Санага тосгоноор дайран Орос руугаа эргэн буцсан. Каландаришвили Хөвсгөлийн хязгаараар 1000 шахам км хэдэн сар явахдаа, тус хязгаарыг хувьсгалт партизаны үүр голомт болгожээ.

 

Нутаг буцсан “Сибирийн Өвөө” Эрхүүд Алс Дорнодын Бүгд Найрамдах улсыг байгуулж, 1921 онд Коммунист намд элсэн хүчин зүтгээд, Якутад Зөвлөлийг байгуулахаар яваад 1922 онд тэндээ учир битүүлгээр алагдсан.

Н.А. Каландаришвили 1918 оны 9 сарын сүүлээр Монгол нутагт хөл тавьсан анхны Улаантан (Эсер) юм. Түүний намын эсер, улаантнууд нь Лениний большевик намын байгуулах нийгмээс өөр Коммунист нийгэм байгуулах төсөөлөлтэй Цагаантны эсрэг тэмцдэг байв.

Эцэст нь, 1921 оны 6-р сард Унгернийн эсрэг Д.Сүхбаатар, Х.Чойбалсан Улаантныг анх дагуулж Монгол нутагт оруулсан гэх хуучны түүхээ эргэж хармаар.

"Сибирийн өвөө" 1918 онд Хөвсгөлд орогнож, буцсны дараа Монголд улс төрийн байдал, уур амьсгал эргэв. Тагна Урианхайд Зөвлөлт засаг тогтсон, Монголын Урианхай хязгаарууд оросын иргэний дайны хөлд түйвэгдсэн, Хатанбаатар 300 цэрэгтэй мордож засан төвшитгөсөн, Гамин Монголд цэрэглэн орсон гээд түүхэн үйл явдал араасаа хөвөрч эхэлцгээжээ.

Зурагийн тайлбар:

  1. Н.А. Каландаришвили.
  2. 2. Комиссаруудын дунд нь сахалт нөмрөгтөн Н.А.Каландаришвили.

БИЧСЭН С.АЛДАР

"Монголчуудын түүх" фэйсбүүк групп https://www.facebook.com/groups/151694181909698/

 

Сэтгэгдэл 7ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 11 сар 26. 2:04
Зочин

Бас л нэг эргүү коммунист л байна. Үхэж далд орсон нь аз болж. Ер коммунистуудыг шүтээд байгаа юмнууд тувт гуйлагчин удамтай ядуу сэтгэхүйтэй боолууд л байх юм даа

5 сар 1. 20:22
Зочин

Чи бол монголоос хөөгдөж алагпсан гамингийн шээск

2017, 11 сар 23. 12:24
Зочинz

zuv uvuu baij

2017, 11 сар 23. 15:31
Зочин

Энэ хүний үхсэн талаар учир битүүлэг гэжээ. Тийм биш юм. Энэ хүн улаантны нэг томоохон отрядыг толгойлон Якутск хот орж зөвлөлт засаг тогтоохоор явж байгаад Лена мөрний нэг салааны бөглүү эрэг дагуу явж байгаад цагаантнуудын отолтонд орж бараг бүтэн бүрэлдэхүүнээрээ алагдсан ажээ. Тэр газарт одоо гэрэлт хөшөө байдаг юм.

2017, 11 сар 23. 10:15
babu

ЭНЭ ХҮН МАШ ХАРГИС ХҮН БАЙСАН, ХЭДЭН МЯНГАН БУРИАДУУДЫГ НОХОЙ ШИГ БУУДАЖ АЛЖ БАЙСАН.

2017, 11 сар 23. 15:34
Зочин

Битгий тэнэг юм ярьж байгаач ээ. Атаман Семенёнов хичнээн буриад оросуудыг буудаж, бүхэл бүтэн вагон дүүргээд улаантнуудад өгөх бэлэг хэмээн төмөр замаар илгээж байсныг мэдэхүү? Тэгвэл тэр яраглалд оролцож байсан цагаан буриад цэргүүдийг толгойг нь илээд явуулах байсан уу?

2017, 11 сар 25. 16:25
аааахЗочин

якутад энэ хүний нэрээр нэрэлэгдсэн хүүхдийн зуслан байдаг.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]