Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зүүнгарын хаант улс ойрад буюу монгол угсааны улс бөгөөд түүхчид Зүүнгарын хаант улсыг талын монголчуудын сүүлчийн эзэнт гүрэн гэж түүхчид үзэх нь бий. Цагаан хэрмийн баруун үзүүрээс одоогийн Казахстаны зүүн хэсэг, Киргизстаны хойд хэсгээс өмнөд Сибирь хүртэлх газар нутагт оршиж байлаа.

Манжийн цэргийг бутниргэсэн Хотон нуурын тулаанУншсан59,992

Манжийн 4,000 цэрэг Хүрээтийн даваанд хүртэл ойрадын 2,000 цэрэг цааш зугтаасан дүр үзүүлэн Богдын даваа тийш оджээ. Энэ нь манж нарт олзлогдсон мэдээтэй таарч байсан тул цааш их бахдалтай давшжээ.

Ч.Далай “Ойрад Монголын түүх”-ээс авав.


Монголын дайчин баатрууд, Ойрадын цөст хөбүүдийн цөсийг хөөргөж, зүрхийг дэлсүүлсэн гайхамшигт түүх тэртээ 18-р зуунд болж, Хотон нуурын тулалдаанд Ойрад Зүүнгарын цэрэг Манжийн их цэргийг бутниргэжээ.

1731 оны 3-р сард Манжийн амбан сайд Бүрдэн гэгч Ховдод ирж газар нутгийг нь байцаан үзээд, дайны түшиц уулзвар мөн болохыг таньж мэдмэгц эзэн хаандаа мэдэгдсэн байна. Манжийн Найралт төв хаан Ховдод шинэ хот байгуулж Манжийн цэргийн гол хороо байгуулахыг зарлиг буулгасан байна. 1731 оны 5-р сард 20,000 цэрэгтэй манжийн тусгай хороо Ховдод ирж байрлажээ.

 

Зүүнгарын Галданцэрэн хаан энэ явдлыг эрс эсэргүүцэж, манжийн хороог хөөн гаргахаар Их гүн Цэрэндондовыг 30,000 цэрэгтэй илгээжээ.

Их Цэрэндондов, Бага Цэрэндондов хоёр өрлүг ноёд Ховдод байрлаж байгаа Манжийн цэргийн их хороог зориудаар өдөөн хатгаж, Хүрээт даваанд авчран цохихоор шийдсэн байна. 1731 оны 6-р сард Ойрадын цэрэг Богдын даваанд урьдчилан хүрч ирээд ашигтай байрлалыг эзэлжээ.

Их Цэрэндондов эхлээд 2,000 шилдэг морин цэргээр манжийг өдөөн хатгах ажиллагаа явуулжээ. Зүүнгарын 2,000 цэрэг Хүрээт даваанд урьдчилан хүрч очоод Тасархай баатар гэдэг хүнийг манжийн цэрэгт зориудаар олзлуулав. Тасархай баатар нь урьдаар хуурмаг мэдээ дамжуулж манжийг төөрөгдүүлэх зорилготой хуурмагаар олзлогдсон байна. Зүүнгарын цэрэг Хүрээт ууланд биш Хир ууланд ирсэн гэж худал мэдүүлжээ. Манжийн 20,000 цэрэг Хир уул хүртэл довтолсон боловч замд нь хэн ч тааралдсангүй, Бүрдэн сайд хууртагдсандаа хорсож, уур бухимдалтайгаар цэргээ гэдрэг татаж явтал Бархаа тэргүүтэй ойрадын 23 цэрэг бас л хуурмагаар олзлогдож “Ойрадын 2,000 цэрэг Богдын даваанд ирэх ёстой, ирсэнгүй” гэж мэдүүлжээ. Манж амбан Бүрдэн бага зэрэг тайвширч 4,000 цэргийг толгойн анги болгон Богдын даваа руу илгээгээд өөрөө 7,000 цэрэгтэйгээ араас нь хөдөлжээ.

Манжийн 4,000 цэрэг Хүрээтийн даваанд хүртэл ойрадын 2,000 цэрэг цааш зугтаасан дүр үзүүлэн Богдын даваа тийш оджээ. Энэ нь манж нарт олзлогдсон мэдээтэй таарч байсан тул цааш их бахдалтай давшжээ.

Манжийн амбан сайд Бүрдэн их цэргээ дагуулан сүр бараатайгаар урагшлан явсаар 1732-6-19-нд Богдын даваанд хүрч буудалласан байна. Маргааш өглөө нь /6-20/ сэртэл Ойрадын тоо томшгүй их цэрэг Манжийн цэргийг бүслэн хаасан байжээ. Ийнхүү Ойрадын отолтод манж цэрэг өөрөө гүйн орж ирсэн хэрэг болжээ. Ойрадын цэргүүд өглөөнөөс үд болтол маш хүчтэй довтолгоон хийснээр Манжийн цэрэг маш их хохирол хүлээж, Бүрдэн сайд үлдэгдэл цэргээ авч зугатаагаад Хотон нуурт ирж түр амсхийсэн байна. 1732-6-21-ний үүрээр Ойрадын цэрэг нэхэн хөөж ирээд Манжийн амбан сайд Бүрдэнгийн үлдэгдэл цэргийг тал талаас нь дайран орж бүслэн хиар цохижээ. Хотон нуурын дайнаар манжийн цэрэг түүхэнд байгаагүй их хохирол амсаж Ховдын зүгт зугтаах замдаа бас л Ойрадын цэрэгт хиар хядуулсаар очжээ. Бүрдэн сайд Ховд хотод ердөө 2,000 цэрэгтэй очсон гэж сурвалжид тэмдэглэгджээ.

Манжийн цэргээс дайны талбарт 7,000 цэргээ алдаж 5,000 цэргээ олзлуулж, бас хэдэн зуун цэрэг сарнин алга болжээ.

Энэ мэдээг сонсоод манжийн Найралт төв хаан цус харван алдталаа уурлаж, хилэгнэж байжээ.

Харин Ойрадын баатар дайчид цог зальтайгаар ялалтын тугаа өргөсөөр Галданцэрэн хаандаа хүрч очсон юм.

Эх сурвалж: Ч.Далай “Ойрад Монголын түүх”, 202 талд.

Сэтгэгдэл 24ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 9 сар 20. 0:36
Зочин

Hoton nuuriin tulaldaan delhiin tuuhend temdeglegden uldseen. Zorigtoi, tsostei, uhaantai ovog deedseeree baharhaya, ariun sunsuud ni amgalan orshig ee!!

2019, 11 сар 12. 13:34
Наранбат

Энэ ямар гоё уран сайхны зохиол биччих вэ? Галданцэрэнгийн цэргүүд Манжтай огт байлдсан мэдээ огт байхгүй. Эсрэгээр нь их дээрэм тонуул аллага аймаглан устгалыг нь эсэргүүцэж Халхын Цэрэн жанжин цөөн цэргээр сөрөн байлдаж дээрэмчдэд хүнд цохилт өгсөн л мэдээ байдаг. Википедиа дээр бодит түүхэн сурвалж нь байгаа. Халх-Ойрадын дайн гээд хайгаад уншаарай.

2020, 9 сар 20. 13:19
Зочин

Halhiin Tseren janjin chini l manjiin omnoos baildsan baihgui yu daa. Terneesvmanjuud oorsdoo ireed bsildasd baisan yum baihgui shuu der. Mongoliig mongoloor ni gedeg ug ene uyes ehtei!

2020, 9 сар 20. 1:32
Зочин

Unshlaa, ene dain boljee, baina. Ene tulaand yalagdsnaar manjiin haan urd ni ezelj avsan baisan halhiin nutgiig butsaaj aldah ayuld orj ihed sandarch aisan gej bichsen bna. Halh Zuungartaigaa niilchihvel ergeed ooriig ni nugaslana gej. Oiraduudtai temtsseer baij ulsiin san homrog ni ihed hoosorch zovhon gants tulaand gehed l 600 saya shirheg tsalin tsagaan mongon guldmai zartsuulj baij. Tiimees etssiin huchee shavhan Halhiin Efu Tserend nemelt huch ogon Harhorin ruu ilgeen Zuungaruudiig dailan uhraaj yaruu sandruu tedentei zovshiltson hiliin zurvasaa togtooj avsan gej bichsen baina. Todruulj helehed manjiin haanii nutag Zuungartai hillej baij.

2020, 9 сар 20. 13:24
Зочин

Halhiin nuag gej durdagdahgui manjiin nutgiin hil gej baigasg anhaarna uu!

2020, 9 сар 20. 1:14
Зочин

Ийм мэдээ өөрийн чинь тархинд байхгүй болохоор л ерөөсөө байхгүй, болоогүй болчихдог юм уу, сармагчаан? Жаахан ном сонин уншаач, эсвэл бас жаахан тархи эргүүлчих санаатай нусан буу юу, айн? Тархиа угаалгачихсан "манж судлаач" уу эсвэл?

2020, 9 сар 20. 0:17
Зочин

Halhiin Tseren chini nogoo Efu Tseren l biz dee? Halhad garch baisan manjiin esreg temtsliig daruulah, oirad halh 2iig negdehees sergiileh zorilgoor manjiin haanaas huuhen, ih hemjeenii mongo avch tomilogdson ajildaa iljig unencheer zutgen manjiin haanii esreg uzel bodoltoi halhuudiig ustgan Chingunjaviig gantsaarduulan bariulj zoosnii nuheer guilguulen horoolgoj halhiig ailgan ug duugui golog shig bolgoj ogson. Daraa ni manjiin haanii shuud tushaalaar Tsevdenjavtaigaa hamtran halh tserguudiig albadan daguulj Zuungart ochij 600myangan oiradiig hyaduulan Mongol ugsaatniig burmoson sohruulsen estoi jinhene Mongolchuudiin zanalt daisan manjiin haanii buunii nohoi bogsnii alchuur daa.
Onoogiin mongolchuudiin dotor halh nernii door nuugdsan manj garaltai humuus ih haidag gedeg ni odoo negent todorhoi bolj. Ene Dulzengeeree baharhadag, manjiin haaniig tahin shutdeg, tuuhiig hudlaa tailbarlaj oorsddoo ashigtaigaar erguulj tarhi ugaalt hiideg geh met hort uil ajillagaanuud ni mash erchimjsen suuliin uyed. Mongolchuudiin oyun sanaanii unet zuils ruu nulimdag, ard tumnii dund ergelzee aidas taraadag, baharhaliig ni ballahiig orolddog, setgelzuin dain hiideg, tallan butargah bie biend ni os honzon sanuulah uil ajillagaa yavuuldag geh met urd zugiinhnii tushaalaar ajilladag iim humuus bur ih surguuliudiin tuuhiin tanhimuudad bagshilj ogutnuudiin tarhiig ugaadag gej duulsan. Tor zasag maani anhaarlaa handuulj baigaa biz ee. Ard tumnii maani uhaan ni saruul baij ene metiin tarhi ugaaltand avtahgui buruud ni urgamjtai, zovd ni baharhaltai handan eh ornoo oyunii bolon materialiin ih baylagtai ni oorsdiinhoo ur huuhduuddee buren buten uldeehiig l boddiim shuu, ta mini!

2019, 4 сар 5. 19:53
Зочин

Сүүлийн үеийн номуудад Манж Монголын хооронд том байлдаан болоогүй гэж бичээд байгаа нь ямар учир зорилготой вэ?

2019, 9 сар 9. 10:26
Түүхч

Түүх чин үнэнээрээ байх ёстой л доо! Энд бичсэн зүйл бол уран сайхны зохиол болхоос ТҮҮХ БИШ шүү дээ. Ойрдуудын түүхэнд Галданцэрэн хаан хамгийн дайчин, баатарлаг эр байсан нь үнэн. Тэр баруун зүг, хасгуудын хийсэн дайнд маш их амжилтыг олсон байдаг. Гэхдээ Халхыг эзлэхээр дайрсан шийдвэрлэх тулаанд Түшээт ханы Цэрэнд бут цохиулсан байдаг. Энд гарч буй их, бага Цэрэнд ондов жанжны удирдсан цэргүүд 1732 онд ганц Түшээт ханы цэргүүдэд (Сэцэн хан, Засагт ханы цэргүүд тулаан дууссан хойно ирсэн байдаг) ялагдан зугтсанаас хойш ойрдын цэрэг өөдлөлгүй явсаар хожим Дүрвэд аймаг нь Манжуудад урван орж Зүүн гарын цэргийг Манжийн жанжин Арнайн армитай хамт бут цохиж сөнөөсөн түүхтэй.

2019, 12 сар 7. 22:57
ЗочинМонгол

Дүрвэд гэж одоо Увсын дөрвөдүүд мөн биз дээ ???

2020, 9 сар 19. 22:58
Зочин

Мөн. Дөрвөдүүд зүүнгар сөнөж дуусахад манжын хядлагаас зугатан хойд зүг алтайн нурууг даван халхад орж ирэн амьдарсан. Улмаар увс нуурын орчим урианхайн нутагт баяд дөрвөдүүд амьдарч эхэлсэн түүхтэй.

2019, 9 сар 9. 11:43
333

uuruu tuukhee medekhgui l bn daa. tuukhchee

2019, 12 сар 4. 10:32
Зочин

Чамд таалагдах юмыг л түүх гэж боддогоо больмоор юм Түүхэнд алдаа нь онооноосоо олон байдаг юм

2019, 4 сар 9. 14:18
Зочин

манжийг дэмжих сэтгэлт дорнод монголчуудын санаахархал л тэр шүү дээ, бичих гэхээр л манжийн хамсаатан байж ялагдсан түүхээ л нуух хэрэг гардаг юм даа,

2019, 9 сар 10. 9:44
Зочин

Зүүн гар, Өвөр монгол, Халх гэсэн 3 тусгаар улс байснаас ганц Халх л тусгаар тогтнолоо авч үлдсэнд харийнхан орос, хятад 2 их хорсч зохиомол түүх их бичиж өнөөгийн монголын гол дайсан Галдан нарыг их магтаж хүүхэд залуусын толгойг эргүүлдэг. Соц үед үүнийг их хийж зориудаар худлаа түүх зохиолгож их шагнал мөнгө хайрладаггүй байсны нэг нь энэ Далай юм шдээ. Түүний бичсэн бүгд үнэнд нийцэхгүй.

2020, 9 сар 20. 0:22
Зочин

Yun, halh maani hamgiin turuund Tusheet haniihnii gaigaar manjid buun ogch dagaar orson bulgee.

2019, 11 сар 12. 13:41
Наранбат

Ю.Цэдэнбал гуай л түүхийн номыг шинээр найруулан зохиолгож урвагч дайснуудыг баатрууд байсан мэтээр түүхийг гуйвуулж бичүүлсэн. Бүр хөшөөнүүдийг босгосон байгаа. Монгол хүмүүсийн тархийг нь бүрэн хордуулан угаасан тэр хэдэн БНМАУ-ын түүх гэдэг бор номууд сурах бичгүүд бүгд худал түүхүүд.

2020, 9 сар 20. 0:31
Зочин

Цэдэнбал гуай биш дэлхийн түмэн түүхчид судлаад гаргаад ирсэн, тэгсэн ингэсэн гээд болсон явдлыг он дараалуулан бичсэн байгаа, цаана чинь! Ганцхан монголын хэдэн түүхчид эсвэл уншигчид Монголын түүхийг уншдаггүй ум аа, жаал минь, тиймээс өөрийн чинь зохиож авсан "түүх " зөвхөн өөрт чинь л "хүчинтэй" хэхэ.

2019, 12 сар 16. 10:57
Зочин

Урвагч халхын шээс үнэн зүйл гээд итгэх эсэх чинь чиний дураар байдаггүй хорвоо

2020, 5 сар 13. 0:40
Зочин

ОДОО ЯМАР ЮМНЫ ОЙРД БАЙХ ВЭ? ХОВДЫН ХУЖАА УВСЫН МАНЖ НАР Л БНА.

2020, 9 сар 20. 1:19
Зочин

Хихи, ичсэн хүмүүс ээ гэж...

2019, 10 сар 28. 21:46
Зочин1231231

нээрээ тийм байхаа даа гэж

2019, 4 сар 6. 0:46
Зочин

Монголчууд түүхээ мэднж бна уу? гэж шалгаж байгаа юм болов уу даа. Цаг гаргаж ном унших хэрэгтэй.

2019, 11 сар 15. 15:47
Зочин

Yg vnen. Tvvhee medehgvi bol margaashaa medehgvi

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]