Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Энэтхэг улс санамсаргүйгээр Пакистаны нутагт далавчит пуужин харваснаа хүлээн зөвшөөрөвУншсан2,005

Энэ нь өнгөрсөн баасан гариг буюу өчигдөр Энэтхэгийн нутаг дэвсгэрээс санамсаргүйгээр техникийн асуудлаас үүдэлтэйгээр пуужин харваж Пакистаны хилийн дотоодод туссан явдал юм.

ОХУ, Украины таагүй нөхцөл байдал дайны цагийн байдалд шилжиж олон зуу, мянган хүний амь нас эрсдэж олон улсын харилцаа хурцадмал байгаа энэ цаг үед цөөнгүй жилийн турш бүс нутгийн шинжтэй сөргөлдөөнийг агуулж ирсэн хоёр улсын харилцаа хурцдахыг шахаад байна.

Энэ нь өнгөрсөн баасан гариг буюу өчигдөр Энэтхэгийн нутаг дэвсгэрээс санамсаргүйгээр техникийн асуудлаас үүдэлтэйгээр пуужин харваж Пакистаны хилийн дотоодод туссан явдал юм. Азийн цөмийн зэвсэгтэй гүрний тоонд багтдаг Кашмирын маргаантай нутаг дэвсгэрээс үүдэлтэйгээр зэвсэг зөрүүлээд амжсан, түүнээс хойш олон жил таагүй харилцаатай явж ирсэн, үе үе тун хурцадмал байдалд шилждэг Энэтхэг Пакистан хоёр улсын харилцаа сүүлийн үед буюу 2022 он гарснаас хойш тун ч намжмал байдалтай байсан билээ.

Энэтхэгийн зүгээс пуужин харвасны дараа Пакистаны талаас мэдэгдэл хийж тус улсын зүүн хэсэгт орших Миан Чанну хотын ойролцоо, нийслэл Исламабадаас 500 км-ийн зайтай газарт пуужин туссан байна. Азаар пуужин нь байлдааны цэнэгт хошуугүй байсан бөгөөд Пакистаны албаныхны мэдээлж буйгаар дууны хурднаас гурав дахин өндөр хурдаар 12 км-ийн өндөртэйгөөр тус улсын агаарын хилд нэвтрээд 124 км ниссэний эцэст унасан гэнэ.

Болсон хэрэг явдалтай холбогдуулан Пакистаны Гадаад хэргийн яамнаас Энэтхэгийн талд эсэргүүцэл илэрхийлснээр энэ нь санамсар болгоомжгүй гэнэтийн ослоос үүдэлтэй гэдгийг Энэтхэгийн тал хүлээн зөвшөөрсөн байна. Байнга шахам хийдэг техникийн засвар үйлчилгээний үеэр "техникийн доголдол" гарснаас шалтгаалан пуужин харвасан гэдгээ Шинэ Дели хүлээн зөвшөөрөөд "Болсон явдалд гүнээ харамсаж байгааг илэрхийлээд ослын үеэр хүний амь нас эрсдээгүйд баяртай байгаагаа Пакистаны талд мэдэгдэж байна, яаралтай мөрдөн шалгах комисс байгуулж, асуудлыг тодорхой болгон, дахин ийм алдаа гаргахгүй тал дээр анхаарна" хэмээжээ.

Пакистаны засгийн газрын мэдэгдэлд ийм алдаа ямар ноцтой үр дагаварт хүргэж болохыг анхааруулаад, ялангуяа иргэний агаарын зорчигч тээврийн онгоцууд болон энгийн иргэдийн орон байр, амь нас, эд хөрөнгөнд ноцтой аюул учруулж байна хэмээгээд дахин ийм алдаа гарахаас хатуу сэргийлэхийг Энэтхэгийн талд анхааруулсан байна.

Цөмийн зэвсэгтэй улс гүрнүүдийн техник үйлчилгээний асуудлаас улбаатайгаар томоохон осол, эрсдэл үүсэх өндөр магадлалтай байдаг хэмээн олон улсын зэвсгийн шүинжээчид байнга анхааруулдаг бөгөөд ийм анхааруулгын гол цэгт Энэтхэг, Пакистан улсууд байдаг гэнэ.

Пакистаны аюулгүй байдлын албаны нэрээ нууцалсан эх сурвалж Ройтерс агентлагт мэдээлэл өгөхдөө болсон хэрэг явдал хоёр талд аль алинд нь түгшүүр төрүүлж байгаа бөгөөд Энэтхэг улсын Пакистаныг чиглүүлэн зоосон пуужингуудынх нь команд, хяналтын систем ийм сул байдаг гэж үү хэмээн цочирдож байгаа хувийн бодлоо илэрхийлээд санамсаргүйгээр харвасан пуужин нь Энэтхэг, ОХУ-ын хамтран бүтээсэн БрахМос далавчит пуужин байж магадгүй хэмээсэн байна.

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]