Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

Герман офицеруудын эрлэг монгол мэргэн буучУншсан58,906

Василий Зайцеваас дутахгүй нацист офицеруудын эрлэг байж, Герман мэргэн буучдыг олноор нь устгасан Жамбал Тулаев гэх нэгэн буриад эр байх.

Дэлхийн II дайны домогт мэргэн бууч Василий Зайцевын тухай өгүүлсэн Францын нэрт найруулагч Жан Жак Анногийн “Хаалганы цаана дайсан” нэртэй кино бий. Түүнд ЗХУ болон нацист Германы мэргэн буучдын амь өрссөн тулааныг харуулдаг. Тэгвэл Василий Зайцеваас дутахгүй нацист офицеруудын эрлэг байж, Герман мэргэн буучдыг олноор нь устгасан Жамбал Тулаев гэх нэгэн буриад эр байх.

Тэрээр Улаан армид 1942 оноос эхлэн тулалдаж, Баруун-Умард фронтын 27 дугаар армийн мэргэн бууч байхдаа тухайн оны тавдугаар сараас аравдугаар сарын хооронд дайсны 262 офицерийг устган ЗХУ-ын Баатар болж байжээ. Тэрээр Василий Зайцевын адил эсрэг талын мэргэн буучидтай халз тулаан цөөнгүй хийсэн бөгөөд Германы 30 мэргэн буучийг устгасан нэгэн. Домогт эмэгтэй мэргэн бууч Людмила Павлюченко л түүнээс олон буюу 36 нацист мэргэн буучийг тонилгосон гэдэг.

Буриадын Тагархай тосгонд 1905 оны тавдугаар сарын 2-нд төрсөн тэрээр хар багаасаа тайгад өвөөгөө даган ан хийж явсан аж. Дуу цөөнтэй тэрээр цөс ихтэй, зоригтой дайчин байжээ. 1942 оны дөрөвдүгээр сарын 1-нд салааны дарга Негодяев түүнд дайсны пулемётын тасгийг устгах даалгавар өгчээ. Жамбал дайсны хүчтэй галыг ганцаараа сөрөн урагшилж, пулемётын тасгийг нэгд нэгэнгүй хараа оноондоо аван устгаж хэн болохоо анх харуулсан гэдэг.

Мөн оны дөрөвдүгээр сард түүний алба хааж байсан батальон дайсны давшилтыг тэсэлгүй ухарч эхлэхэд “Ухрах тушаал өгөөгүй байхад зугтсан хэн бүхнийг би өөрийн гараараа хөнөөнө шүү” гэж хашгиран тулж ирсэн нацистуудыг тасгийн пулемётоор буудаж байжээ. Германууд ийм хүчтэй эсэргүүцэлтэй тулгарна гэж бодоогүй байсан тул гэдрэг ухарсан гэдэг. Энэ тухай тулалдааны үед шархадсан батальоны захирагч нь хожмоо дурссан байдаг.

Улмаар Жамбал фронтын дээд удирдлагын тусгай даалгаврыг удаа дараа амжилттай биелүүлэн ЗХУ-ын офицеруудыг устгаж байсан сөрөг талын мэргэн буучидтай халз тулан ямагт дийлж явжээ.

 

Тайгын хашир анчин тэрээр дайснаасаа өөрийгөө далдлан тулж очоод ганцхан сумаар устгадаг мэргэн бууч байсан аж.

ЗХУ-ын нэрт сэтгүүлч Илья Эренбург түүний тухай “Төрөлх Байгаль нуурын хөвөөнөөс алс хол байлдаж буй Жамбал Тулаев” гарчигтай нийтлэл бичиж түүнийг Москвагийн даалгавраар алдаршуулж байсан гэдэг.

Герман офицеруудын эрлэг явсан тэрээр дайныг эсэн мэнд туулж төрөлх Буриаддаа нэгдлийн даргаар ажиллаж байгаад 1961 онд нас баржээ.

Сэтгэгдэл 18ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 3 сар 13. 14:22
Зочин

Ovoo buriad mongol bainaa

2016, 9 сар 16. 5:58
Зочин

tuuhen kino hiih ni zuv duu

2016, 9 сар 13. 22:55
Зочин

Tuluin ovog. Hamaatan ni manai naiz. Bas buudagch. German huvtsas umssun uursdiin tagnuul 7 hun ustgaad asuudald orson udaatai. Darga nar avch garsan gesen.

2018, 4 сар 2. 11:22
Зочин

Нацист хувцастай байсан бол арга байхгүй ш дээ.

2016, 5 сар 16. 23:35
zochin

hamgiin turuun galiin shugam rru baga yastanguudaa yavuulj bsan gashuun unen

2016, 4 сар 19. 12:22
Зочин

түүний алдарыг оросууд монгол хүн болхоор хэзээ ч дурсахгүй орос оронд буриад монголчууд их гавьяа хийсээн

2016, 4 сар 18. 14:51
Зочин

buriad chin hoid mongol nowsh gej mongol haraal idsen tseher chin mongol hvnee taniha baijee ted chin hoh tolbot bizde

2016, 4 сар 18. 7:51
Зочин

Ёстой Баатар эр байжээ. Үүрд дурсаж явцгаая

2016, 4 сар 15. 12:50
Зочин

shaana biz engiin neg buriadiig bolohoor orosiin shees uhsenii chin mongol ntr gdg murtluu baatar buriadiig mongol ntr gj shaah yumaa uhernuud

2018, 4 сар 4. 21:36
Зочин

muu golog mini chi amaa olj hutsaarai Buriad, Tuva, Halimag Mongol bol bidnii tsusan holbootoi ahan duus mini yum shuu. Bid negdvel havirgani uls baitugai, buh delhiigeeree chichreh bolno.

2016, 4 сар 18. 17:49
Зочин

Duugvi l yw cham shig noxoin golognvvd baataruud Bolon dainii tuxai yrixad balchirdana za golog mini

2016, 4 сар 17. 15:32
Зочин

Муу хунхууз минь чамд Монгол баатаруудын асуудал падлийгүй. Чам шиг хужаагийн орхидосыг бодохноо Монгол яс цустай хүний бодит түүх мэдэв үү. Цагаан хэрмийнхээ цаадах шороог хөдөлгөж яв, Монголынхыг биш.

2018, 1 сар 5. 15:20
Kkk

Маш зөв. Эр хүн

2016, 4 сар 18. 11:13
Зочин

goe helsen shuu andaa hehehe

2016, 4 сар 17. 9:43
Зочин

тэнэг хүүр вэ

2016, 4 сар 15. 22:13
Зочин

Боловсролгүй гөлөг дут

2016, 4 сар 15. 12:09
Зочин

GAIHALTAI

2016, 4 сар 14. 12:41
Зочин

Босгон дээрх дайсан гэдэг байх аа. Монголжуу ахуйгаар бол "Босго дэрлэсэн эрлэг" гэсэн шиг л юм даа.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]