Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Гитлерийн Герман дэлхийг ингэж өөрчлөх байжээУншсан63,737

Германчууд дэлхийн 2-р дайныг өдөөхдөө дайнд ялалт байгуулах төдийгүй дэлхийн шинэ дэг журмыг бий болгох бүхэл бүтэн цогц төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг боловсруулсан байсан гэдэг. Хэрвээ дэлхийн 2-р дайнд Гитлер тэргүүтэй нацистууд ялалт байгуулж, Герман улс бууж өгөөгүй байсан бол өдгөө дэлхий ертөнц одоогийнхоосоо тэс өөр байх байсан гэдэгт уншигч та ч эргэлзэхгүй биз ээ.

Германчууд дэлхийн 2-р дайныг өдөөхдөө дайнд ялалт байгуулах төдийгүй дэлхийн шинэ дэг журмыг бий болгох бүхэл бүтэн цогц төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг боловсруулсан байсан гэдэг. Хэрвээ дэлхийн 2-р дайнд Гитлер тэргүүтэй нацистууд ялалт байгуулж, Герман улс бууж өгөөгүй байсан бол өдгөө дэлхий ертөнц одоогийнхоосоо тэс өөр байх байсан гэдэгт уншигч та ч эргэлзэхгүй биз ээ. Бид энэхүү нийтлэлээрээ “Дэлхийн 2-р дайн”-д Германчууд ялсан бол дэлхий одоогийнхоосоо яг юугаараа өөр байх байсныг тодруулан хүргэх болно.

Уугуул Америкчуудад эх нутгийн нь буцаан өгнө

Нацистуудыг маш түрэмгий, харгис үйлдлүүдийг гаргаж байсан гэдгээр нь хүмүүс мэдэх боловч тэд уугуул Америкчуудад маш элгэмсүү хандаж байсан аж.

Дайны үед нацистууд “Америкийн Индианчуудын холбоо” хэмээх бүлэг хүмүүстэй хамтран ажилладаг байсан бөгөөд тэдний зарим нь хувцсан дээрээ хас тэмдэг зүүж, Еврейчүүдийг устгах үйл ажиллагаанд нь оролцож байсан гэдэг.

Нацистууд уугуул Америкчуудад элгэмсүү байсны бас нэгэн жишээ бол тэднийг “Ари” үндэстний нэг хэсэг хэмээн зарласан явдал төдийгүй, уугуул иргэдэд улсыг нь буцааж өгөх ёстой хэмээн Америкийн засгийн газар болон ард иргэдийн дунд суртал ухуулга явуулж байсан байна. Тухайн үед явуулж байсан мэдээллүүдээс харвал уугуул Америкчууд 750,000 индиан дайчдаар Гитлерийн фронтод тусалж чадах төдийгүй Европийг бүрэн эзэлсний дараа Америкийн төлөөх тэмцэлд орох төлөвлөгөөтэй байжээ.

Аварга сансрын толь

Нацистуудын галзуу төлөвлөгөөнүүдийн нэг нь сансарт 1,6 км-ийн радиустай аварга толь байрлуулах явдал байжээ. Үүгээр ч барахгүй дайн дахиад жаахан л сунжирсан бол тэд төлөвлөгөөгөө гүйцэлдүүлэхэд бэлэн байсан аж. Толийг байрлуулах шалтгаан нь дайснууд руугаа, эсвэл “дургүй” үндэстэн рүүгээ толины тусгалыг чиглүүлж, нарны хэт ягаан туяагаар шарж алах байв. Толийг хөдөлгөөнтэй байлгахын тулд маш өргөн хийж, дотор нь хэд хэдэн хүний бүрэлдэхүүнтэй багийг байрлуулах байсан гэнэ. Хэрвээ нацистууд Дэлхийн 2-р дайнд ялалт байгуулсан бол бид өдгөө хэзээ ч тэнгэрээс гялбаж мэдэх аварга том толин тусгал доор амьдрах байж.

Зүүн Азийн хөгжил цэцэглэлт

Тэнхлэгийн гүрнүүд дэлхийн 2-р дайныг эхлүүлэхийн өмнө дэлхийг хэрхэн хуваах, эзэгнэх төлөвлөгөөгөө аль хэдийн боловсруулсан байсан. Тийм ээ, бид Япончуудын тухай ярьж байна.

Япончуудын дэлхийн дайнд орсон гол шалтгаан бол Зүүн Хойд төдийгүй Зүүн Азийг бүхэлд нь ноёрхох, “Азийг Азиудын гарт үлдээх ёстой зэрэг санаанууд байсан. Хэрвээ тэнхлэгийн гүрнүүд ялалт байгуулсан бол Зүүн Ази тэр чигтээ Япончуудын түрэмгийлэлд орж, өдгөө бүгд Японоор ярьж, Япон хэв маягаар амьдрах байсан биз.

Амьд хана

Герман, Япон тэргүүтэй тэнхлэгийн гүрнүүдийн дайны дараах дэлхийг хуваах төлөвлөгөө нь дэлхийн бөмбөрцгийн зүүн хэсгийн 70-р уртрагаар Ази, болон Ари үндэстнүүдийн хилийг тогтоож, дэлхийг 2 хувааж захирах байв. Харин Германчууд тэрхүү хил дээрээ “амьд хана” босгож хамгаалах төлөвлөгөөг боловсруулсан байна. “Амьд хана” гэдэг нь, нацистын армид 12 жилийн албаа амжилттай хаасан эрчүүд улсаас тэтгэмж авч, мал, тариалангийн аж ахуй эрхлэх боломж өгч, зэр зэвсгээр бүрэн ханган,үлдсэн амьдралынхаа турш чадах чинээгээрээ олон хүүхэдтэй болох буюу дор хаяж 7 хүүхэдтэй болж, Ари үндэстний зүүн хил буюу өнөөх 70-р уртрагийн дагуу амьдрах ёстой байсан аж.

Америк, Английг хагаралдуулах

Гитлер тухайн үеийн Америкийн нөхцөл байдлыг, “Тал хэсэг нь Еврейчүүдийн, үлдсэн тал нь Нигерүүдийн гарт байгаа улс” хэмээн тайлбарлаж байжээ. Гэхдээ Индианчуудтай холбоотой байсан гэх мэдээллийг эс тооцвол, Гитлер Америкийг эзлэх ямар ч бодолгүй байсан аж. Мэдээж, Америкийг дайнд орох хүртэл шүү дээ. Харин Гитлерийн санаанд Английг Америктай хагаралдуулж, Америкийг эзлүүлэх бодол байсан гэдэг. “Америк, Англи хэмээх хоёр улсын нэг нь заавал үгүй болох ёстой” хэмээн Гитлер дурдаж байсан гэдэг.

Зүүн Европчуудыг боолчилно

Нацистууд бүх Еврейчүүдийг үзэн ядаж хоморголон устгадаг байсан төдийгүй тэдний дараагийн бай нь зүүн Европын Славууд байсан аж. Тэднийг хэрхэн боолчлох тухай  төлөвлөгөөг ч Гитлер амьд ахуй цагтаа аль хэдийн гаргаад амжжээ. 

 

Энэхүү төлөвлөгөөний нэрийг “Зүүний Ерөнхий төлөвлөгөө” гэх бөгөөд үүнд тусгагдсанаар хэдхэн арван жилийн дотор Слав үндэстнүүдийг хүн ам, ёс заншилтай нь хамт хүйс тэмтрэх шат дараалсан алхам байв. Хэрвээ дайны төлөвлөгөөний дагуу Гитлер тэргүүтэй нацистууд ЗХУ-ыг эзэлсэн бол 31 сая слав үндэстнийг Сибир рүү боолын хөдөлмөр эрхлүүлэхээр албадан явуулах байсан аж. Харин үлдсэн хүмүүсийнх нь ихэнхийг эзэлсэн бусад газрууд руугаа явуулж, боолчлон, ЗХУ-ын газар нутагт 10 сая цэвэр Германчуудыг илгээж, угсаатны холимог хийх маягаар цэвэрлэгээ хийх байж.

Махатма Ганди (Mahatma Gandhi ) болон Энэтхэгчүүд

1938 он буюу дайн эхлэхээс нэг жилийн өмнө Гитлер Британийн гадаад хэргийн сайдтай уулзах үеэрээ, “Гандиг буудан хороо, тэгээд ч нэмэргүй байвал конгресс дахь эсэргүү үзэлтэй бүхнийг зайлуулаарай” хэмээн хэлж байжээ. Гэвч Гитлерийн санаа зовж байсанчлан Британчууд энх тайвны хөдөлгөөнийг удирдагч Махатма Гандид хэтэрхий өгөөмөр хандаж байсан аж. Гитлерийн үздэгээр Энэтхэгчүүд бол Ари үндэстнүүдийн дарангуйлал доор байх ёстой өчүүхэн улс байсан.

Англи эрчүүдийг боолчилно

Английг холбоотнуудын талд нэгдсэний дараа Гитлерийн хэтийн төлөвлөгөөнд Европыг бүхэлд нь эзлээд Британичуудыг хэрхэн дарангуйлах тухай багтжээ. Хэрвээ түүний төлөвлөгөө хэрэгжсэн бол 17-45 насны бүх Англи эрчүүд хилийн чанад руу, эсвэл өөр тив рүү боолчлогдох байсан гэдэг. Яг л Англичууд бусад үндэстнийг хэрхэн дарангуйлсан шиг. Харин эмэгтэйчүүд нь нутагтаа үлдэж, хөвгүүдээ 17 нас хүртэл нь өсгөөд боолын хөдөлмөр эрхлүүлэхээр явуулах байв.

Ойрхи Дорнодыг Муслимчуудын гарт буцаан өгнө

Гитлерийг Мусальманчуудад элгэмсүү ханддаг байсан гэдгийг мэдээд гайхах хүн олон бизээ. Тэрээр нэгэн удаа “Исламийн шашин бол хамгийн нөхөрсөг шашин” хэмээн дурдаж байв. Түүнчлэн Гитлер Исламын шашны томоохон төлөөлөгчдийн нэгэнтэй уулзах үеэрээ, “Герман болон Исламийн шашинтнууд нэгэн ижил дайсантай. Тэр бол Англи, Еврей болон коммунистууд” гэжээ. Түүнчлэн Палестин дахь Еврей хүмүүсийг хоморголон устгах ажилд Исламын шашинтнуудаас гадна нацистууд ч хувь нэмрээ оруулсан гэдэг.

Зүүн Европыг Еховагийн гэрч болгоно

Дайны үеэр нацистууд хэдэн арван мянган Еховагийн гэрч нарыг хорих лагеруудад аваачиж алсан гэдэг. Гэхдээ нацистууд Еховагийн гэрч нарыг зөв ашиглаж чадсанаар илүү хүчирхэгжих боломжтой гэж үзэж байсан байна. Тэдний үзсэнээр Еховагийн гэрч нар нь маш ажилсаг, нэг зорьсон зүйлээсээ хэзээ ч ухардаггүй, галзуу мэт зоригтой зан чанар нь ажилчин ангид ихээхэн хувь нэмэр оруулах байсан аж. Тиймээс л тэд ЗХУ-ыг эзлэх юм бол ард түмнийг нь Еховагийн гэрч нар болгож, эцэс төгсгөлгүйгээр ажиллуулах төлөвлөгөөтэй байжээ.  Хэрвээ нацист Герман Дэлхийн 2-р дайнд ялалт байгуулсан бол өнөөгийн дэлхий ертөнцөд боолчлол, геноцид, үй олноор хөнөөх зэвсэг гэх мэт зүйлс одоо байгаагаас хэд дахин илүү аймшигтай хэмжээнд байх байсан. Хэрвээ нацист Герман Дэлхийн 2-р дайнд ялалт байгуулсан бол өнөөгийн дэлхий ертөнцөд боолчлол, геноцид, үй олноор хөнөөх зэвсэг гэх мэт зүйлс одоо байгаагаас хэд дахин илүү аймшигтай хэмжээнд байх байсан.

Сэтгэгдэл 6ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 5 сар 31. 20:33
50 нас

Ер нь бодитой юм бичжээ...сайн бна. Одоогын хүүхэд залуучуудад сургамж болохоор үнэнд нилээн ойр зүйлийг бичсэн бна. Зарим түүхийн мэдлэггүй хүүхдүүд Германчууд ялсан бол бараг л монголчууд ээлтэй сайн зүйл болох бсан мэт бичсэнийг олж хараад үнэхээр санаа зовж ямар айхтар оюуны доройтолд ороо вэ гэж бодож бсан шүү... Шуудхан хэлэхэд хэрэв Герман ялсан бол бид Япончуудын боолын боол болж угсаатны хувьд устах аюулд орох бсаан гээд шууд хэлчихэд буруутахгүй. Эсвэл одоогын Өвөрмонгол шиг хагас Хятад маягын болох бсан шүү залуучуудаа, бүү март оюунаа тэл юманд бодитой хандаарай

2017, 12 сар 8. 8:27
Зочин1

ГОЁ БОЛОХ БАЙЖЭЭ.

2017, 12 сар 7. 19:27
Зочин

Үүнийг энэ хорвоогийн тэнэглэл гэе дээ. Юуны өмнө Гитлерийн баталсан "Ост" төлөвлөгөөг олж үзэхийг хүсье. Монголчуудын хувь заяа яах байсныг японы 731-р отрядын төлөвлөгөөнөөс олж хар. Эцэст нь түүхэнд хэрвээ гэж ойлголт байдаггүйг ямагт санаж яв.

2017, 12 сар 7. 18:13
Зочин

Овоо гайгуй тэнэг бичиж.

2017, 11 сар 1. 11:36
Зочин

teneg yum gargadag

2017, 11 сар 1. 12:06
Зочин

ymar ch bolomjgui tuluwluguu

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]