Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Жимээс замд: Зүүд мөрөөдөлУншсан2,484

"XX зууны сэхээтэн: Сономын Лувсанвандан" номыг "С.Лувсанвандан сан"-гийн зөвшөөрөлтэйгөөр уншигчдадаа цувралаар хүргэж байна.

XX зууны нэрт соён гэгээрүүлэгчийн тухай ном нэг хүний амьдрал, замналын түүх бус Монгол үндэстний туулсан олон түүхийг нүдний өмнө хүүрнэн өгүүлэх юм. Б.Цэнддоогийн "XX зууны сэхээтэн: Сономын Лувсанвандан" номыг "С.Лувсанвандан сан"-гийн зөвшөөрөлтэйгөөр уншигчдадаа цувралаар хүргэж байна.


1926 оны нэгэн өдөр үе тэнгийн хэсэг хүүхдэд тусгайлан худалдаж авсан галифетэй өмд, шаахай, бүрх малгай өмсгөж, зангиа зүүлгэн Засгийн газрыг байранд аваачжээ. Тэдний дийлэнх нь европ зүгийн хувцсыг анх удаагаа өмсөж үзэж байгаа тул багш нь заримыг нь хувцаслалаа. Шинэ хувцсандаа түүртсэн тэдгээр хүүхэд айх, сүрдэх зэрэгцэнэ. Тэдний өмнө цайллагын том ширээ засаж, хоймор талд нь нам, засгийн удирдагчид суужээ. 

Эмэгтэйчүүд бичиг үсэгт тайлагдаж байна.

Тэдний дунд цэргийн яамны сайд Хатанбаатар Магсаржав, намын төв хорооны дарга Ц.Дамбадорж, мөн Цэвээн Жамцрано нар харагдана. Эхлээд Ц.Дамбадорж дарга анх удаагаа орос улсаас цааш гарч эрдмийн мөр хөөх гэж байгаа монгол охид хөвүүдэд хандаж үг хэллээ. Тэрээр өмнөхөн нь Герман, Франц зэрэг орноор судар бичгийн хүрээлэнгийн томилолтоор яваад иржээ. Б.Баабарын үзснээр "Дамбадорж боловсролтой хүний хувьд 100 шахам жилийн өмнө япончууд чухам л Герман зэрэг европын хөгжилтэй орнуудад хүүхдээ явуулан сургаж байсан туршлагыг давтах гэсэн бололтой" юм.

Ц.Дамбадоржийн хэлснээр бол монгол орон манж хятадын гараас гарч, бүрэн эрхт тусгаар улс болсны хувьд гадаадын олон улстай харилцах явдал маш чухал болж байна. Нэн тэргүүнээ ЗХУ-д 150 хүүхэд орчим явуулах болсны нэлээдийг явуулж амжсан. Одоо Германд 35 хүүхдийг явуулж байна. Ирэх жилээс Япон, Америк, АНУ-д мөн явуулахыг бодож буйгаа ярьжээ. Үүнийг тэдгээр хүүхдүүдийн дунд сууж асан хожмын нэрт зохиолч Д.Намдаг дурсан бичсэн байдаг.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 6 сар 1. 11:13
Зочин.

good

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]