Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Өмгөөлөгч: "Н.Түвшинбаяр Э.Энхбат начны биеийн байдлыг асууж, шаардлагатай бүх зүйлийг хийгээрэй гэж захиж байгаа"Уншсан124,449

Өнөөдөр үүний хажуугаар Н.Түвшинбаярын өмгөөлөгч хэвлэлийнхэнд "Н.Түвшинбаярын ар гэрийн зүгээс эмчилгээтэй холбоотой зардлуудыг гаргаж байгаа.

Улсын начин Э.Энхбатыг өнөөдөр Хүннү Эйр компанийн онгоцоор БНСУ руу авч явлаа. Түүний биеийн байдал сайнгүй байгаа бөгөөд тархины хүнд гэмтлээс шалтгаалан энэ сарын 2-ноос эхлэн бүтэн унтуулга, амьсгалын аппараттай байгаа. Түүнийг ар гэрийнхнийх нь саналыг үндэслэн БНСУ руу эмчлүүлэхээр авч явж байгаа юм.

 Онгоцонд ар гэрийнхнээс нь гадна Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хоёр эмч, нэг сувилагч дагалдаж яваа юм байна. Эмч нарын баг өвчтөнийг БНСУ-ын эмнэлэгт хүлээлгэж өгөөд буцах гэнэ.

Эргэн сануулахад, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд Монгол Улсын начин Э.Энхбатыг хүндээр г э м т э э с э н. Улмаар Э.Энхбат ГССҮТ-д хүргэгдэж, сэхээн амьдруулах тасагт өнөөдрийг хүртэл эмчлүүлж байсан бол Н.Түвшинбаяр өдгөө ШШГЕГ-ын цагдан хорих 461-р ангид саатуулагдаж байгаа.

Өнөөдөр үүний хажуугаар Н.Түвшинбаярын өмгөөлөгч хэвлэлийнхэнд "Н.Түвшинбаярын ар гэрийн зүгээс эмчилгээтэй холбоотой зардлуудыг гаргаж байгаа. “Хүннү эйр” компанийн нислэгээр өнөөдөр Э.Энхбат начныг БНСУ руу авч явлаа. Тухайн тусгай онгоцны зардлыг 100 хувь төлсөн. Мөн очоод хийлгэх эмчилгээний урьдчилгаа зардлуудыг гаргаж, тухайн эмнэлгийн дансанд байршуулсан. Цаашид ч шаардлагатай эмчилгээний зардлуудыг төлнө. Н.Түвшинбаярын хувьд хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Шаардлагатай байцаалт, тайлбарыг өгөөд явж байгаа. Хоригдоод шалгагдаж байна. Н.Түвшинбаяр болон түүний гэр бүлийнхэн Э.Энхбатын биеийн байдалд маш их сэтгэл зовж байгаа. Н.Түвшинбаяр гэлтгүй Монголын ард түмэн нийтээрээ түүнийг хурдан эдгэрэхийг хүсэж байна. Уулзахад хамгийн түрүүнд л Э.Энхбатын биеийн байдлыг асууж, яаралтай эмчилгээнд тусалж, шийдвэрлэх шаардлагатай бүх зүйлийг хийгээрэй гэж захиж байгаа" хэмээсэн юм.

Дашрамд дурдахад улсын харцага О.Хангай тэргүүтэй бөхчүүд Э.Энхбат начны эмчилгээний зардалд зориулан хандивын аяныг санаачлаад байгаа бөгөөд ямартай ч начныг гэр бүлийнхнийх нь хамтаар БНСУ руу тусгай онгоцоор ийнхүү хүргээд байна, зардлыг Н.Түвшинбаярын талаас бүрэн дааж байгаа аж.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]