Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Тэр сүүлийн мөчөө хүртэл дуртай зүйлээ хийж, хүмүүст тусалсан...Уншсан1,542

Тэрээр амь үрэгдэхээсээ долоо хоногийн өмнө нялх хүүхэд тэвэрсэн зургаа цахим хуудаснаа оруулан “Би ажилдаа дуртай” хэмжээн бичиж байжээ.

Афганистаны Засгийн газар унаж, Ерөнхийлөгч нь зугтан одсоноос хойш өнөөг хүртэл нийслэл Кабул хотын Хамид Карзайн нэрэмжит нисэх буудал америк цэргүүдийн хамгаалалт дор байгаа билээ. Өнгөрсөн пүрэв гарагт Исламын улс бүлэглэл халдлага нисэх буудалд халдлага үйлдсэний улмаас 170 хүн амиа алдсан юм. Тэдний 13 нь Америкийн цэргийн хүчний алба хаагчид байсан бөгөөд хоёр нь эмэгтэй, тав нь дөнгөж 20 настай залуус байв.

Өмнөхөн нь Афганистаны Кабул хотын Хамид Карзайн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал дээр, хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх үеэр нярай хүүхдийг тэврэн тайвшруулж буй эмэгтэйн зураг цахим орчинд түгэж, олны анхаарлыг татаж байсан.

Тэр эмэгтэйг Николь Жи гэдэг бөгөөд халдлагад өртөж амь үрэгдсэн цэргүүдийн нэг байжээ. Тэрээр амь үрэгдэхээсээ долоо хоногийн өмнө нялх хүүхэд тэвэрсэн зургаа цахим хуудаснаа оруулан “Би ажилдаа дуртай” хэмжээн бичиж байв. Америкийн тэнгисийн явган цэргийн албан хаагч эмэгтэй Кабулын нисэх онгоцны буудалд өнгөрсөн пүрэв гарагт болсон халдлагад өртөж, харамсалтайгаар амиа алдсан нь удалгүй олон нийтэд цацагдсан юм. Тэрээр дөнгөж 23-хан настай байжээ.

Хэвлэлийнхний мэдээлж буйгаар бүсгүй 24-р тэнгисийн явган цэргийн экспедицэд техникчээр ажиллаж байжээ. Түрүүч Житэй гурван жил хамт амьдарсан, түүний найз Маллори Харрисон өөрийн цахим хуудаснаа “Би түүнтэй дахин хэзээ ч  уулзаж чадахгүй гэж бодохоор хэцүү байна. Ямар мэдрэмж төрж байгаагаа тайлбарлаж чадашгүй нь. Тэр сүүлийн амьсгалаа хураах хүртлээ дуртай зүйлээ хийж, хүмүүст тусалсан... Дараа нь дэлбэрэлт болсон. Тэр алга болчихлоо” хэмээн бичжээ.

Мөн түүний эгч Мисти Фуоко Херрера CNN-д өгсөн мэдээлэлдээ “Тэр бол миний хамгийн сайн найз, миний урам зориг, миний амьдралын гэрэл гэгээ байсан. Тэр хийж буй ажилдаа үнэхээр дуртай байсан бөгөөд надад энэ тухайгаа хуваалцдаг байсан” гэжээ.

Амь үрэгдсэн эмэгтэй АНУ-ын Росевилл хотын иргэн бөгөөд түүнийг “Хотын баатар” хэмээн тодорхойлжээ. Жи 2016 онд ахлах сургуулиа төгсөөд тэнгисийн цэрэгт элссэн байна. Өчигдөр амь эрсэдсэн цэргүүдийн шарилыг АНУ-д авчирсан бөгөөд Ерөнхийлөгч Жо Байден өөрийн биеэр нисэх буудалд хүрэлцэн ирж хүндэтгэл илэрхийлжээ.

Эх сурвалж: Politico, Cnn

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]