Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Нэг ч Монгол хүн коронавирусийн халдвар дахин бүү авагУншсан2,001

Монгол Улсын иргэн, 35 настай эрэгтэй нас барснаар халдварт вирусын улмаас БНСУ-д нас барсан хүмүүсийн тоо 11 боллоо.

Монгол Улсын Эрүүл мэндийн яамны фэйсбүүк дэх албан ёсны хуудаст дараахь мэдээллийг гаргажээ. Мэдээлэлд "БНСУ-ын Сөүл хот дахь Монгол Улсын Консулын газарт Намьяанжү хотын захиргаанаас Монгол Улсын иргэн 35 настай “О” тус хотын эмнэлэгт хүнд өвчний улмаас эмчлэгдэж байгаад өнөөдөр 17:40 цагт нас барсан тухай мэдээллээ.

Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан мэдээнд "Иргэн О элэгний хатуурлын улмаас эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орох гэж байсан байна. Түүнээс хоёрдугаар сарын 23-нд авсан шинжилгээгээр коронавирус эeрэг гарсан мэдээлэл байна. Талийгаачтай хамт ойрын 6 хүн байсан бөгөөд тэдгээр иргэдээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй байна" гэжээ.

Манай улсын иргэн, хүнд өвчтэй О нь Өмнөд Солонгост нас барснаар тус улсад коронавирусын халдвараар нас барсан иргэдийн 11 дэх нь болж хэдийнэ албан ёсны дүн мэдээнд тоологдож эхэлжээ. Тухайлбал Си Эн Эн агентлагийн цахим хуудаст "БНСУ-д коронавирусын халдвар авсан иргэд сүүлийн хоногт 114-өөр нэмэгдсэнээр 1000-д хүрээд байгаа ба энэхүү 114 шинэ тохиолдлын нэг болох Монгол Улсын иргэн, 35 настай эрэгтэй нас барснаар халдварт вирусын улмаас нас барсан хүмүүсийн тоо 11 боллоо. Нас барсан Монгол Улсын иргэн нь элэгний хавсарсан өвчлөлтэй байсан байна" хэмээн мэдээлжээ.

Дэлхий дахиныг цочроож байгаа, хөгжингүй орнуудыг барьц алдуулж, томоохон хотуудыг цар тахлын голомтын хэмжээнд оруулж буй коронавирусын халдварын тархалтыг хязгаарлах боломж алдагдаж байгаа энэ хүнд цаг үед Монгол Улс иргэнийхээ амь насыг энэхүү аюулт өвчинд алдсан тохиолдол өнөөдөр гарлаа. Энэ тохиолдол анхны бөгөөд эцсийнх байг.

Нас барсан О-гийн тухай албан ёсны мэдээллийг өнөө өглөө анх өгөхдөө түүнийг энэ сарын 12-нд Монголын хилээр гарсан, Өмнөд Солонгост очоод Намьянжүгийн эмнэлгүүдээр явж шинжилгээ өгсөн, тэр үедээ коронавирусын халдвар авсан байж магадгүй хэмээн ЭМЯ-наас мэдээлсэн. Үнэхээр тийм байсан бол ч байж мэднэ. Гэлээ гэхдээ хэчнээн хүнд өвчтэй, дархлаа суларсан, биеийн байдал муу хэдий ч коронавирусээр хавсарч монгол хүн амиа алдсан нь хэнэггүй монголчуудад маань өгч буй сануулга гэлтэй.

Сошиалд Монгол орны цаг агаарын онцлог, монголчуудын хүнсний хэрэглээний бусдаас ялгарах байдлаас болж коронавирус тойрч байна хэмээн хэнэггүй шалтгаан тоочсон постууд элбэг бөгөөд төр засаг нь онцгой байдал зарлаж, төрийн албаны эмч, цагдаа, хилчид, аврагчид бултаараа эрвийх дэрвийхээрээ хүн ардынхаа аюулгүйн манаанд зүтгэсээр байхад үл ойшоох, сүржигнэл мэтээр хүлээж авах хандлагатай иргэд дэлгүүр хоршоонд зуу, мянгаараа овоорч байсан нь өчигдөр, уржигдархан.

Харин иргэн О монголчуудын энэхүү хэнэггүй байдалд өөрийн амь насаараа сануулга өгч байгааг бид ухаарах хэрэгтэй болов уу. Нэг ч Монгол хүн коронавирусийн халдвар дахин бүү аваг!

Г.Ванчиг

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
3 сар 3. 1:57
Зочин

elegnees bolj yavsan gesen shuu korona end hamaagui

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]