Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Украины талд 52 орны 20 мянган иргэд тулалдахаар элссэн гэвУншсан2,533

Украин дахь ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский бусад улс орны иргэдийг Украины армийн эгнээнд тулалдахыг уриалсан билээ.

Украин дахь ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский бусад улс орны иргэдийг Украины армийн эгнээнд тулалдахыг уриалсан билээ. Тэрээр хоёр өдрийн дотор олон улсын легион байгуулж буйгаа мэдэгдэж армид элсэхийг хүссэн аль ч улсын иргэнд виз гаргаж өгөхөө зарлаад байгаа. Үүнтэй холбогдуулан Украины Гадаад хэргийн яамнаас тус улсын нутагт хэрхэн нэвтэрч, хэрхэн армид элсэх тухай зааврыг вебсайтдаа байршуулжээ.

Зарим орнууд Зеленьскийгийн уриалгыг хүлээн авч иргэддээ Украинд очих зөвшөөрөл олгосон бөгөөд Гүржийн Батлан хамгаалахын сайд асан Иракли Окруашвили, Латвийн парламентын гишүүн Журис Жураш нар оросуудтай тулалдахаар өөрийн хувийн баг бүрэлдэхүүнээ дагуулан Украинд ирээд буй. Тэгвэл Украины талын мэдээлснээр одоогоор 52 орны 20 мянган хүн сайн дурын армид элсэж, олон улсын легионыг бүрдүүлээд байгаа аж.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ч мөн иргэддээ сайн дураар тулалдах уриалга гаргасан бөгөөд ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн хурлаараа хэлэлцэн ОХУ-ын талд тулалдах гадаадын сайн дурын дайчдыг Украинд илгээх болсон. Одоогоор 16 мянган хүн Оросын талд цугласан гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдсэн. Гэхдээ хоёр талын мэдээлж буй тоог баталгаажуулах боломжгүй байгаа бөгөөд хэтрүүлэгтэй тоо байж магадгүй хэмээн судлаачид үзэж байна.

Оросын зэвсэгт хүчинтэй цуг Украинд байлдахад бэлэн байгаа 16 мянган цэргүүд нь голдуу Башар аль Ассадын дэглэмийг дэмжигч Сирийн дайчид байгаа аж. “Мөнгөний төлөө биш, өөрийн хүслээр Донбассын ард иргэдэд туслахыг хүсэж байгаа хүмүүс байвал тэднийг хүссэн зүйлээр нь хангаж, мөргөлдөөний бүсэд хүргэх хэрэгтэй” гэж Путин хэлээд байгаа. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский ч энэ сэдвээр байр сууриа "Гадны цэргүүд Украинд ирж бидний эсрэг тулалдахаар шийдсэн бол огт таньж мэдэхгүй газар оронд сумны бай болохоос хэтрэхгүй шүү” хэмээн анхааруулсан.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]