Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Шархадсан өвдөг"Уншсан7,359

1973 оны хавар АНУ-ын Өмнөд Дакота мужийн Пайн-Риж хэмээх индианчуудын “резервац”-ын (Indian reservation) Вундид Ни буюу “Шархадсан өвдөг” (Wounded Knee) хэмээх хачин нэртэй тосгонд зуу зуугаар тоологдох индианчууд цуглаж эхэлсэн байна.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1973 оны хавар АНУ-ын Өмнөд Дакота мужийн Пайн-Риж хэмээх индианчуудын “резервац”-ын  (Indian reservation) Вундид Ни буюу “Шархадсан өвдөг” (Wounded Knee) хэмээх хачин нэртэй тосгонд зуу зуугаар тоологдох индианчууд цуглаж эхэлсэн байна. Тэдгээр цугласан олон индианчууд АНУ-ын эрх баригчид индианчуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, цагдаа болон бусад хүчний байгуулгын ажилтнууд хуулийн нэрээр халхавчилсан аллага, дайралт хийдгийг зогсоох зэрэг шаардлага тавьж тухайн тосгонд байх “зэвхий царайтнуудаас” хэд хэдэн хүнийг барьцаалж авчээ. Маргааш өдөр нь л Холбооны мөрдөх товчоо болон Индианчуудын асуудал хариуцсан газрын ажилтнууд, цагдаа маршал нийлсэн 300 гаруй хүн тэдгээрийг бүслэн авснаар Вундед-Ни-гийн 71 хоногийн турш үргэлжилсэн тэмцэл эхэлсэн бөгөөд энэ явдлаас 80 жилийн өмнө яг энэ газар индианчууд АНУ-ын цэрэг армийн хооронд болсон бас нэг харамсалтай хяд лага явагдсан билээ.  Үүний тухай өгүүлэх нь:

1880-аад оны үед индианчуудын амьдралын байдал тун хэцүү болж эхэлсэн гэдэг. АНУ-ын засаг захиргаа тэдний амьдрах байр орчныг улам бүр шахаж, тэдний амьдралын гол хүнс болсон хэдэн саяар тоологдох бизоныг бөөн бөөнөөр устгаж бараг л үгүй болгохын даваан дээр ирсэн тэр үе юм. Зарим хүмүүс бизоны энэ хяд лагыг жирийн л нэг хулгайн анчдын балаг мэтээр ярьж бичдэг ч үнэндээ энэ бол засгийн бодлого байлаа. АНУ-ын генерал Шеридан Конгрессын сонсгол дээр хэлэхдээ “...бизоны ангуучдын сүүлийн хоёр жилд хийсэн ажил нь АНУ-ын байнгын армийн 30 жилд хийсэн ажлаас ч илүү үр дүнд хүрч. Тэд индианчуудын материаллаг баазыг устгаж байна. Тэдэнд буу сум, өөр ямар зүйл хэрэгтэй байна бүгдийг нь өгье. Бизоноо устгаж дуустал юу л хиймээр байна түүнийгээ л хийг...”

Мөн энэ үед АНУ-ын эрх баригчид болон индианчуудын хооронд хийсэн гэрээ болох индианчуудад эд материалын туслалцаа үзүүлэх, цагаан арьстан тэдний нутагт шилжин ирэхийг хориглох, алт хайгуулчдын газар нутгаар нь хэрэн хэсэхийг зогсоох тухай заалтууд огт хэрэгжихээ байсан байв.  Ядаж байхад индианчуудын газар нутагт алт байгааг оллоо. Тэдгээр алтыг хайх, нөөцийг нь тогтоох ”цөөхөн тооны” хайгуулчдын аюулгүй байдлыг хамгаалах морин цэргийн генерал Кастер тэргүүтэй цэргийнхэн ч нутагт нь орж ирж. Хэдхэн жилийн өмнө том дайн хийж асар олон хүнийхээ амиар сольж авсан тэрхүү тохироо нь ингэж хурдан юу ч биш болж байгааг индианчууд түгшин харж байсан нь ойлгомжтой.

Мөн нөгөө талаар индианчуудын дунд бас нэг төрлийн шашны урсгал ихээр хүчээ авч байсан нь Иусус Христос индиан хүний дүрээр дэлхийд эргэн ирсэн, удахгүй бизон дахин тал хээрийг бүрхэж, цагаан арьснууд үгүй болж жаргах цаг ирнэ хэмээн дуулах учир “зэвхий царайтнууд” ч бас болгоомжилж эхэлж.

1890 оны 12-сарын 15-нд 40 цагдаа нар энэхүү шашныг дэмжиж, түүнийг ашиглан индианчуудыг бослого хөдөлгөөнд уриалж байж болзошгүй гэж сэрдсэн Хункапа овгийн удирдагч Татанка Ийотакег баривчлах гэж очсон нь түүний омгийнхны дургүйцлийг хүргэж улмаар буудалцан 8 индиан үхс эний нэг нь Татанка буюу “сууж буй Бизон” байлаа. Мөн баривчлах гэж очсон цагдаа нарын 6 нь бас үрэгд сэн байна.

Ийм явдлын дараа уг омгийнхон миннеконжу омогтой нийлэн овгийн удирдагч “Том хөлтийн“ удирдлага дор Пайн-Риж резервацийн нутагт байх бартаа ихтэй газар нуугдахаар явжээ. Эдгээрийн араас мөшгөн явсан Армийн 7-р морьт хороо, 4 их буутай 500 цэрэг тэднийг Вундед-Ни орчимд гүйцэж бүсэлж авлаа. 

Энэ өдөр чухам юу болсон талаар олон гэрчийн янз бүрийн мэдүүлэг байдаг ба ямар ч байсан хөдөлшгүй үнэн нь 37мм-ийн их буу бүхий 500 цэрэг нь зэвсэг хэрэгсэл муутай, голцуу хутга сүх мэтийн зэвсэгтэй олон эмэгтэйчүүд хүүхэд бүхий энгийн индианчуудыг эмх замбараагүй буу даж 150-300 гаруй хүн амь үрэг дсэн байна.  Тэдгээрийн дотор удирдагч Том хөлт ч мөн байсан бөгөөд буудалцаан дууссаны дараахан эхэлсэн их цасан шуурганаас болж Америкийн цэргүүд уг газрыг орхин явжээ. Цасан шуурга дууссаны дараа эргэн ирэхдээ үхс эн индиан болон цэргүүдийг оршуулах хөлсний хүмүүс, зурагчинтай ирсэн нь энэхүү харахад хэцүү болсон индианчуудыг цогц сын зургийг авсан байна. Тэрхүү хядл агын талбарт 84 эрэгтэй, 44 эмэгтэй, 18 хүүхдийн цог цос байсан бөгөөд мөн олон тарж зугтсан, шархтсан хүмүүс өөр газар үхс эн, хөлдсөн байж таарах нь ойлгомжтой. Цэргүүдийн хохирол 25 хүн үрэгд эж, 39 хүнд шархтсан ба бараг бүгд өөрсдийн замбараагүй буудсан суманд оногдсон байв.

Аймшигт явдлын дараа эрүүгийн хэрэг үүсгэн ихээхэн юм болсон ч ямар ч хүн ял аваагүй төдийгүй цэргүүдийг удирдаж байсан хурандаа Форсайт удалгүй албан тушаалдаа эргэн очоод бүр генерал болсон байна. Энэ хядла гад гавьяа байгуулсан 20 гаруй цэрэг нь цэргийн дээд шагнал болох Medal of Honor-оор шагнуулжээ. Америкийн армийн генералын нэрлэснээр хяд лагын шагнал нь энэ.

80 жилийн дараа энэ газар дахиад л цус мөргөлдөөн гарах юм, энэ удаа мөн л Америкийн засаг захиргаа, индианчуудын хооронд болох юм  гэж тэр үед хэн ч төсөөлөөгүй биз ээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]