Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ц.Нямдорж: Би Оросын вакцин хийлгэсэн, өчигдөр хоёр дахь тунг нь хийлгэсэн яах ч үгүй л байна лээУншсан4,697

Вакцины тухайд сайн, муу вакцин гэдэг ярианууд байж огт таарахгүй. Оросын вакцин, АстраЗенека, Хятадын вакцин гэсэн гурван гол вакцины хооронд л асуудал явж байгаа.

Ковид-19-ийн вакцинтай холботой сайн, муу гэх олон янзын мэдээлэл сошиал болон хэвлэлийн хуудсуудад гарсаар байна. Харин олны танил эрхмүүд, тэр дундаа шийдвэр гаргах түвшний эрхмүүд вакцины талаар ямар байр суурь илэрхийлж байгаа бид цувралаар хүргэж байгаа билээ.

 

 ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд вакцины сайн муугийн талаар ийн хэлж байв.

Вакцины тухайд сайн, муу вакцин гэдэг ярианууд байж огт таарахгүй. Оросын вакцин, АстраЗенека, Хятадын вакцин гэсэн гурван гол вакцины хооронд л асуудал явж байгаа. Аль алийг нь хэрэглэж байгаа. Цаад талд нь геополитикийн, өрсөлдөөний, аль нэгийг нь харлуулах телевизийн захиалгат юмнууд гадна талын телевизээр зөндөө явж байгаа. Үүнд автаж, вакцинуудыг сайн муу гэж ялгах яриаг энд гаргах нь зохистой биш ээ. Жишээ нь би Оросын вакцин хийлгэсэн. Өчигдөр хоёр дахь тунг нь хийлгэсэн яах ч үгүй л байна лээ. Миний таньдаг хүмүүс АстраЗенека ч хийлгэсэн, урд айлын вакциныг ч хийлгэсэн. Бүгдээрээ л хэвийн явж байна. Ингэж судлагдаагүй тоо, яригдаагүй айдсыг цаашаа хүн амын дунд тарааж хэрэггүй байгаа юм. Ер нь ДЭМБ-ын 70 хувийн санхүүжилтийг АНУ хийдэг. Трампын үед эндээс гарчихсан байж байгаад сая Жо Байденыхаа зарлигаар буцаж ДЭМБ-ын гишүүнээр орсон. Цаашдаа бодлого тодорхойлоход энэ улс ДЭМБ-д бас тодорхой түвшинд нөлөөтэй байх зураг харагдаж байгаа гэдгийг гишүүдэд ний нуугүй хэлэх нь зүйтэй гэж бодсон юм.

Л.Оюун-Эрдэнэ сайдын Засгийн газрын тухайд бол Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх хил хааж байхад би жишээ нь гэнэтийн шийдвэр гаргасан. Тэр маш хүнд шийдвэр байсан. Гаргаж чадсан, үр дүн гарсан. Тодорхой хугацаанд оруулахгүй байж чадсан. Л.Оюун-Эрдэнэ сайд Засгийн Ерөнхий сайд болчихоод вакцин хөөцөлдөх ажлыг биечлэн хөөцөлдөж байгаа. Вакцин чинь хүрэхгүй тасалдаад маш хүнд байгаа шүү дээ. АстраЗенека ч хүрэхгүй байгаа. Оросын вакцин ч гэсэн гадна талдаа хязгаарлалтад орох, дотоодынхоо хэрэгцээг эхэлж хангана гээд хэлчихсэн. Урд айлын вакцин ч гэсэн бас ийм байдалтай байгаа шүү дээ. Ийм хүндрэлтэй нөхцөлд Ерөнхий сайд, манай холбогдох сайд нар сайн ажиллаж, бас боломжийн хэмжээгээр вакцин оруулж ирсэн шүү. Гуравдугаар сарын 23-нд эхний вакцин оруулж ирээд тарина гэж Ерөнхий сайд хэлж байхад би дотроо итгэхгүй сууж байсан. Гуравдугаар сарын 22-нд оруулж ирээд 23-нд тарьж эхэлсэн. Чадах бүхнээ Засгийн газар яг энэ асуудал дээр авч хэрэгжүүлж байгаа.       

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан дараах мэдээллийг нийтэлсэн байна.

Ц.Даваасүрэн: Вакцинд анхааралтай хандахгүй бол цус өтгөрч, судаc бөглөрч үхэлд хүргэх явдал гарч байгаа юм байна. Амeрик J&J вакцинаа түр зогсоожээ. Америкийн нэгэн судлаачийн хэлснээр вакцинуудыг яаравчилж муу үр дагаврыг нь сайн судлаагүй гаргасан гэсэн байна лээ. Астразенека ийм асуудал бас үүсгэж байгаа. Манайхан ДЭМБ-д хувь заяагаа даатгачихсан явдаг. Улс орон байна даа, өөрийн гэсэн байр суурьнаас хандах хэрэгтэй. Вакцин бол тоглоом шоглоом биш шүү.

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа УИХ-ын чуулганы хуралдааны үеэр: Засгийн газар вакцины асуудал дээр маш буруу бодлого явуулсан. Монгол хүний эрүүл мэндийг нэгдүгээрт тавих ёстой. Вакцинжуулалтын 20-30 жилийн дараах үр дүн, нөлөөг маш сайн судалж ажиллах байтал ажиллаагүй.

Та нар 10 их наядаасаа 40-50 сая долларыг зарцуулаад, дэлхийн хамгийн сайн вакциныг ард иргэдэд хийлгэж яагаад болоогүй юм бэ? Д.Ганбат дарга хэлж байсан шүү дээ. Та нар Израйл шиг хамгийн сайн вакциныг авчирч хийж болдоггүй юм уу гэхэд шоолоод байсан.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр вакцин ямар их сөрөг үр дагаврууд үзүүлж, хүмүүсийн генд өөрчлөлт орж, тархи толгойны өвчтэй болж байгаа талаар нийтэлж байна. Ийм байхад яагаад ард иргэдийн эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж болоогүй юм. Маш их мөнгө шийдэж өгсөн байхад их хугацаа алдлаа. Монгол Улс дотооддоо вирус алдахгүй удсан. Энэ хугацаанд вакцинаа захиалаад иргэдэд тарьсан бол эдийн засгийн хямрал болохгүй байсан. 10 их наядын зарлага гарах ч үгүй байсан. Та нар нэг гараараа эдийн засгийг боомилж байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]