Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Гитлерт ёслоогүй хүн"Уншсан10,901

Энэ зураг Гитлерт ёсолгоо хийгээгүй хүн гэдэг нэрээр түүхэнд алдаршжээ.

Энэ зураг Гитлерт ёсолгоо хийгээгүй хүн гэдэг нэрээр түүхэнд алдаршжээ. Ёсолгоо хийгээгүй залууг Герман Август Ландмессэр гэдэг бөгөөд үзэл бодлоороо биш ажил олдож магадгүй гэсэн горьдлогоор Нацист намд элсчээ. Харин тэр нэгэн жүүд бүсгүйд дурлаж, түүнтэй гэрлэх гэсэн гэдэг шалтгаанаар хоёр жил хөдөлмөрийн лагерьт хоригдох шийтгэл хүлээсэн байна.

Энэ зурган дээр тэр лагерьт илгээгдэхийнхээ өмнөхөн 1936 онд Гитлерийг олны өмнө гарахад ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байгаа нь дүрслэгджээ. Харамсалтай нь тэдний хайрын хүч Жүүдийн эсрэг үзлийг дийлсэнгүй. Түүний сүйт бүсгүй Ирма Эклер бусад угсаа гарал нэгтнүүдийнхээ нэгэн адил үхлийн лагерьт амь үрэгджээ.

 
Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]