Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

С-500 систем Оросыг ялагдашгүй болгох уу?Уншсан15,033

Мэдээж ЗПК /зенитийн пуужинт комплекс/ олон нийтийн анхаарлыг маш их татсан.

ОХУ-ын хамгийн сүүлийн үеийн агаарын довтолгооноос хамгаалах С-500 цогцолборын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна. Орчуулсан Б.Бадрал.

Оросын Батлан хамгаалах яам долдугаар сарын 20-нд зенитийн пуужинт С-500 “Прометей” комплекс агаарын байг устгах шинэ төрлийн устгагч пуужинг хэрхэн ашиглаж байгааг харуулсан видеог олон нийтэд толилуулсан. Энэ бол шинэ системийн боломжийг анх удаа олон нийтэд ил харуулсан бичлэг болсон юм.

 Мэдээж энэхүү зенитийн пуужинт комплекс олон нийтийн анхаарлыг маш их татсан. Нэгэн тоймч С-500-ийн давуу талын талаар ярихдаа системийг F-35 Lighting II, F-22 Raptor гэх мэтийн НАТО-гийн хамгийн сүүлийн үеийн онгоцнуудтай тэмцэхэд зориулан бүтээгдсэн гэж байв. Оросын цэргийн шинжээчид С-500 ЗПК (зенитийн пуужинт комплекс)-г ирээдүйд бүтээгдэх зарим төрлийн зэвсгийг ч устгах чадвартай гэж мэдэгдэж буй.

Европт НАТО-гийн зүгээс ОХУ-д байнгын дарамт үзүүлж байна. АНУ цаашлаад Польшид пуужингийн довтолгооноос хамгаалах систем байгуулахын зэрэгцээ хамгаалалт ба довтолгоонд ашиглах боломжтой “Aegis”-ийг ч байршуулсан. АНУ ийнхүү сансрын цэрэг байгуулснаар сансраас ирэх аюул өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Тэгвэл Америкийн байгуулсан пуужингийн довтолгооноос хамгаалах аварга том систем Оросыг цаг үетэйгээ хөл нийлүүлэхээс өөр аргагүй байдалд оруулж байгаа. АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах систем тив алгасагч пуужинг идэвхтэй траектороор нисэж байхад нь амдан устгах, пуужингаас пуужингийн траекторын дунд хэсэгт амдан устгах зориулалттай цооногт байрлах устгагч пуужин GBI-ээс гадна том усан онгоцнуудаас бүрдсэн тэнгисийн байрлалтай амдан устгах пуужинтай, мөн траекторын төгсгөл хэсэгт амдан устгах зориулалттай Patriot ЗПК-тай, мөн пуужин эсэргүүцэх ТHAAD комплекстой. Энэ бүхэн Орост маш их дарамт учруулж байгаа нь ойлгомжтой.

Тэгвэл одоо оросуудын бүтээгээд байгаа ЗПК С-500 “Прометей”-г бүрдүүлэгч функцүүдийг дараах гурван модульд хувааж болно. Үүнд, нөхцөл байдлын талаар бүрээн мэдээллээр хангах, гал нээж устгах ба удирдлага тэгээд бас хяналт.

Нөхцөл байдлын талаарх мэдээллээр хангах модуль нь дөрвөн төрлийн радартай. Үүнд, алсын зайнд илрүүлэх радио локацийн станц (РЛС), дундын болон ойрын зайн РЛС, пуужин эсэргүүцэх радиолокацийн онилох комплекс, галын удирдлагын олон функцтэй РЛС. Энэ дөрвөн төрлийн радарыг дэлгэн өгөгдөл дагуулах суваг ба сүлжээний тусламжтайгаар холбогддог тул дайсны дайралтыг тэсч гарах чадвартай.

ЗПК С-500 байгаа 800 км-ийн алсад илрүүлэх боломжтой. Түүний амдан устгагч пуужингууд нь 20max-ийн хурдтай нисч яваа байг устгах чадвартай, онилох шинэ системийн тусламжтайгаар амдан устгах үр ашиг нь хоёр дахин нэмэгдсэн гэж Оросын тал мэдэгдэж байгаа.

Амдан устгагч шинэ төрлийн пуужингаар зэвсэглэсэн болохоор С-500-ийн гар тун ч урт. Түүний сайжруулсан амдан устгагч нь С-400-ийн 40Н6 пуужингийн сайжруулсан хувилбар болох 40Н6М юм. Энэ пуужин стратегийн бөмбөгдөгч, стратегийн тагнуулын онгоц ба бусад овор томтой байг устгах зориулалттай. Агаарын байны эсрэг ашиглах 77Н6-Н, 77Н6-Н1 гэсэн хоёр пуужинтай. 77Н6-Н амдан устгагч пуужин нь хоёр шатлалтай пуужингийн хөдөлгүүр, маш богино хугацаанд хурд авдаг, алсын тусгалтай бөгөөд пуужин амдан устгах ажлаа сайн хийдэг.

Харин 77Н6-Н1 нь 77Н6-Н пуужингийн өөрчилсөн эсвэл хувилбар байх ёстой. Ийм пуужин хэт алс ба хэт өндөрт яваа пуужин амдан устгана. Оросын Батлан хамгаалах яам ба “Алмаз-Антей” компанийн мэдээлснээр бол энэ төрлийн устгагч пуужин нь нам тойрог замд яваа тагнуулын хиймэл дагуулыг ч устгах чадвартай гэнэ. Энэ хоёр пуужингийн хийц, бүтэц зэргээс үүдээд нэг чиглэлд цацсан олон хэлтэрхийгээр устгах аргыг ашигладаг байх ёстой гэж бодож болно. Харин бүтээгчид нь энэ хоёр пуужин кинетик цохилтоор байгаа устгах чадвартай гэж буй. ЗПК С-500-ийн командын модуль системийн тархи нь юм. Удирдлагын модуль нь сансар ба агаарын байг бүх л төрлийн радио локац ба сүлжээний технологи ашиглан цаг тухайд нь илрүүлж, тэдгээрийн эсрэг хэрэглэх аргыг богино хугацаанд тодорхойлон хэрэгжүүлдэг.

Үүнээс гадна С-500 нь бусад ЗПК-тай нэгдэн нэг цул болж ажиллах чадвартай. С-500-г С-300 ба С-400 комплексуудтай холбон хооронд нь мэдээлэл солилцож нэг систем шиг ажиллан байгаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хоорондоо хуваан ялгаснаар хариу цохилт өгөх чадвар нь эрс нэмэгдэнэ. Ингээд зогсохгүй С-400 нь С-500-ийн удирдлага дор ажиллах чадвартай гэнэ.

 Пакистаны шинэ танкууд Энэтхэгийн танкуудаас хүчтэй юу?

Пакистан Хятадад үйлдвэрлэсэн цоо шинэ танкнууд болох VT-4-ийг зэвсэглэлдээ авч байгаа тухай Пакистаны армийн генерал Камар Давед Бажва мэдэгджээ. Генерал Камар Пакистаны арми VT-4 танкийг зэвсэглэлдээ авснаар Кашмирт тасралтгүй явуулж байгаа сөргөлдөөнд давуу тал олох боломжтой тухай ярьсан байна. Шинэ танкийг генерал найдвартай байлдааны машин гэж магтсан бөгөөд Пенжаб мужид байрладаг Нэгдүгээр цохилтын корпусын зэвсэглэлд орсон гэнэ.

   

Одоогоор Пакистаны зэвсэглэлд Украинаас нийлүүлсэн 320 ширхэг Т-80УД, Хятадын лицензээр угсарсан 300 ширхэг Тип-85-II, 400 ширхэг Тип-90-II («Аль-Халид») гэсэн хүчирхэг бөгөөд олон тооны байлдааны үндсэн танктай. Зарим мэдээгээр Пакистан 8,6 тэрбум доллароор 176 ширхэг танк худалдаж авах гэрээ Хятадтай байгуулсан, өөрөөр хэлбэл танк нэг бүрийг 4,8 сая доллароор үнэлж наймаа хийсэн. Цаашдаа нэмж 124 танк захиалахаар тохирсон гэнэ. Үүнтэй зэрэгцээд хөрш Энэтхэг нь Оросоос олон тооны Т-90С танк худалдан авч байгааг шинжээчид онцолсон байна. Энэтхэгийн шинжээчид Пакистаны наймааг өөрсдийнх нь эсрэг чиглэсэн гэж мэдэгдэж байгаа юм.

“The Military Watch” нь Хятадын танкны сумнуудыг дэлхийд хамгийн хүчирхгийн тоонд багтдаг гээд энэ бол Энэтхэгийн Т-90С танкнууд ноцтой аюулд орсон хэрэг гэжээ. “The Military Watch”-ийн үзэж байгаагаар Хятадын VT-4 танк бодит тулаанд Энэтхэгийн Т-90С-ийг ялах магадлал илүү юм байна. VT-4 нь Хятадын NORINCO (China North Industries Corporation) корпорацийн бүтээсэн “премиум” ангиллын экспортын танк. Анхдагч хувилбарыг 2014 онд “China International Aviation & Aerospace Exhibition” үзэсгэлэнд танилцуулж байсан ба үйлдвэрлэгч нь VT-4 танкийг орчин үеийн хамгийн шилдэг үндсэн танкнуудтай эн зэрэгцэх хуяг, маневр, галын хүчтэй гэж үзэж байгаа. VT-4 нь хийцийн хувьд экспортын өмнөх хувилбар болох VT-1A (MBT-2000) дээр үндэслэсэн. Гэхдээ шинэ танк нь электрон болон электрон оптик тоноглол арвин их ба галын удирдлагын тоон системтэй, GPS байршил тогтоох системтэй болжээ.

   
 

VT-4 125 мм-ийн бянтгүй голтой их буутай бөгөөд түүгээр сумнаас гадна залуурт пуужингаар буудах боломжтой. Мөн 7,62 мм-ийн гол хошуутай хавсран залгасан сум шүршигчтэй, цамхгийн дээр том калибрын удирдлагатай сум шүршигчтэй. Хөдөлгүүр нь 1300 м.х турбо үлээгчтэй дизель, танкны жин 51 тонн тул хувийн жинд ногдох хүчин чадал нь 25,5 м.х./т болсон нь тун муугүй үзүүлэлт гэнэ.

 

   

VT-4 танкны анхны захиалагч Тайланд юм. Уг нь энэ улс 2011 онд Украинаас “Оплот” танк 49 нэгжийг авах гэрээ байгуулсан ч Харьков дах үйлдвэрлэгч нь гэрээгээ хугацаанд нь биелүүлж чадаагүй тул тайчууд Хятадаас танк авахаар шийдэж. Ингээд 2017 онд Тайландын Эзэн хааны хуурай замын цэрэг 28 танкнаас бүрдэх эхний цуврал VT-4 танкийг хүлээн аваад зөрүүлж 153 сая доллар төлсөн тул нэгж нь ойролцоогоор 5,5 сая доллар болж таарч байгаа юм. Дараа нь 2019 оны эхээр хоёр дахь цувралыг авсан, удалгүй ахин 14 танк авсан.

Хятад танкны хоёр дахь худалдан авагч нь Нигер улс болсонд олон улсын шинжээч нар их гайхсан. Тэд 2020 оны дөрөвдүгээр сард дөрвөөс цөөнгүй тооны эхний цувралыг хүлээн авсан. Тэгээд ч удалгүй мөргөлдөөнд шалгаж үзсэн. Нигерийн арми 2020 оны сүүлээр “Боко Харам” бүлэглэлийн эсрэг өргөн хүрээтэй давших ажиллагаах явуулахдаа өөрт буй хамгийн сүүлийн үеийн зэвсэг, техникийг ашигласны дотор Хятадын энэ танк ч багтжээ.

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]