Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис хааны гутгаар хүү, Их Монгол улсын хоёр дахь эзэн Өгөдэй нь эцэг их хааныхаа босгосон их улсаа улам хүчирхэгжүүлж, батжуулсан бөгөөд түүний удмынхан Монгол гүрний төрд асар их нөлөөтэй байв.

Гүюг эцэг Өгөдэй хаанаа ихэд хилэгнүүлсэн түүхУншсан27,312

Өгэдэй хааны хүү Гүюг нь боржигон овогтон. Өгэдэй хааны Дөргэнэ хатнаас улаан бар жил буюу 1206 онд төржээ

Өгэдэй хааны хүү Гүюг нь Дөргэнэ хатнаас улаан бар жил буюу 1206 онд төржээ. 1233 оны намраас 1234 оны хавар, хүртэл Гүюг зүүн гарын цэргийг захирч Зүрчин үндэстний Ван Фу Сияаны бослогыг дарж, Лиюданг төвшитгөв. 1235 онд ахмад хөвгүүний аян дайнд оролцож, баруун зүг дайлаад, 1236 онд Булгарс улсыг байлдан авч 1237 онд Хибцаг Каспийн тэнгисийн хийгээд газрын дундад тэнгисийн хооронд байсан улсыг байлдан эзлээд, 1238 онд Оросын харъяат Асу улс Орос улсын баруун өмнөд хэсэгт байгаа Асу тэнгис орчим байсан/-ын нийслэл хот Магасыг бүслэн авчээ. Гэвч тус хот нь Хиргис уулсыг түшиглэн Тэрх Орос улсад буй/ голыг хөвөөлж газрын байц маш их бартаатай байсан, учир хоёр сар хориглон хүчлэн байлдаад буулган авчээ.

Энэ удаагийн байлдаан нь Оросын хот балгадыг байлдан эзлэх сүүлчийн байлдаан болох байсан тул Бат, Гүюг зэрэг ихэс ноёд цөмөөрөө оролцсон бөгөөд гучин хэдэн хүн эрэлхгээр байлдаж гарамгай гавъяа байгуулав. Энэхүү ялалтаа тэмдэглэхийн төлөө Бат тэргүутэй олон ноёд их хурим найр хийжээ. Энэ найранд Гүюг, Бүри нар архинд согтоод Баттай хэрэлдсэн тул Бат, Өгэдэй хаанд нууцаар элч илгээж: "Мөнх тэнгэрийн хүчинд, хаан ахын сууд Марад хотыг эвдэж, Орос улсыг эзлэн, зүг зүгт арван нэгэн харь улсыг оруулж, Алтан жолоо юугаа татаж суллах үес их асрыг босгож хуримлав. Энэ хурим дээр би бүх хаан хөвгүүдийн ахмад нь тул нэг хоёр сархад тэргүүлэн уув. Гэтэл Гүюг, Бүри дургүйцэж хэлсэн нь: "Бат бид адил байтал яагаад тэргүүлэн уух болов? Тэр ихэрхэх санаатай. Сахалт эмгэнийг өсгийгөөрөө давтаж, өлмийгөөрөө гишгэх юмсан" гэжээ. Бид хар элэгт дайсан дотор явж байгаа учраа гаргаж хэлсэн боловч Гүюг найрамдалгүй тарав. Одоо яахыг хаан авга мэдтүгэй." гэж хэлж илгээв.

Батын энэ үгийг сонсоод Өгэдэй хаан ихэд хилэгнэж: "Энэ биеэ 'тоосон түрэмгий гайхал, хэний үгэнд орж ах хүнийг ам мэдэн доромжлох болов. Харь хол газарт явуулж таван хурууных нь хумсыг тамтартал бат бэх хотыг байлдуулъя" гээд Гүюгийг Оросоос дуудан авчирч: "Чи анх удаа гэрээс гараад Орос, Хибчигийн нэг ч хүнийг олзолсонгүй. Адагтаа ишигний шийр ч олж авсангүй байж, эрэмгий түрэмгий зан гаргаж, ийм тийм үг хэлэн ганц биеэ гайхуулж явдаг чинь юу билээ? Чи ганцаараа Орос иргэнийг оруулж авсан мэт санаж, омгорхон бардагнаж ах дүү хүний үгийг эсэргүүцэв үү? гэж хатуу донгодоод дахин баруун зүг явуулж Бат лугаа хамт Орос, Болгари, Хангари, зэрэгулсыг байлдуулжээ. 1241 оны арван нэгдүгээр сард Өгэдэй хаан тэнгэрт халих үес, Гүюг Хангари улсад байлдаж байжээ.

 

1242 онд энэхүү аз бус чимээг олж сонсоод 1243 оны хавар Бат зэрэг баруун гарын ноёдтой Волга мөрний хөвөөнд салах ёс гүйцэтгээд эцэг хааныхаа бэлэвсрэлд оролцохоор нутгийн зүг буцав. Тэгээд өөрийн өмчилсөн нутаг Эмил /Шанжаанд буй/ -дээ хүрч ирээд' цэрэг морио амруулжээ. Улаан морь буюу 1245 онд түр төрийг засаж байсан Дөргэнэ хатан, хаан суурин удаан хугацаагаар хоосон байвал самуурал дэгдэх магад гэж бодоод дөрвөн зүг найман зовхист элч довтолгож, Чингис хааны алтан ураг хийгээд олон газрын ноёд түшмэдийг Далан даваа /Монгол улсад буй/ -д хүрэлцэн ирж, "Их хааныг сонгох хуралдайд оролцтугай" гэж зарлав. хөхөгчин могой буюу 1246 оны наймдугаар сарын өлзийт сайн өдөр Гүюгийг Монголын гуравдугаар үеийн их хаан өргөмжлөв.

Юан улсын сударт Гүюгийг Анги сүмэ толи гэдэг газар хаан суусан гэжээ. Гүюг хаан: Дөргэнэ хатан ба Бадамд хорлогдсон эцэг Өгэдэй хааны үеийн олон, сайд түшмэдийн хилс хэргийг цагаатган тэднийг дахин хүндэтгэн өргөмжлөв. олон улсын ван нарыг дахин өргөмжилж, зарлигийн бичиг буулган пайз, тэмдэг олгов. Гүюг хаан, эдгээр их хэрэг учруудыг зөвөөр шийдвэрлэсний улмаас Дөргэнэ хатны үед самуурсан төр дахин төвширч эхлэв. Гүюг хаан залуу наснаасаа христосын, шашиныг шүтдэг байжээ. Тэр бага залуу наснаасаа өвчин эмгэгт нэрвэгдэж байсан ба идэр насандаа архи дарсанд хордож гар хөл нь салганадаг саа өвчтэй болсон тул өөрийн өмчилсөн нутаг, болох Эмил голын хөвөөнд хүрвэл ус шороо тохирох магад гэж бодоод 1248 оны эхээр баруунш морилов. Тэгээд зам туж үгээгүй ядуу хүмүүст өглөг өгч явсаар шар бич жил буюу 1248, оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Самарканд хотод ирж нас нөгчив. Дөчин хоёр настай бөлгөө. Их сууринд хоёр жил илүү суусан боловч үргэлж өвчилж байсан учраас Монголын бусад, хаад шиг их үйлсийг бүтээж чадсангүй билээ. Гүюг хаан бол алсын харц, холын бодлоготой, цэцэн мэргэн, арга ухаантай, сүр жавхлантай, чанга нямбай зантай хаан байсан юм.

Сэтгэгдэл 11ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 4 сар 6. 14:24
Зочин

ТҮҮХИЙН НОМ УНШИХГҮЙ ХООСОН ТОЛГОЙТОЙ БОЛОХООР ЧИ МУУ ХАСАГ ГАЙХАХ ЧИНЬ АРГАГҮЙ Ш ДЭЭ.

2017, 12 сар 8. 10:19
kkk

mongoliin niislel harhorumiig min ulsiin tserguud tuimerden shataaj ter ih hot 30 honog shatsan geed tuuhend baij baigaa shu. neg bus udaa shataasan gedeg, Mongol huniig alj Mongoloor bichsen tuuhen sudruudiig horsoltoigoor shataaj baisan gedeg. daraa ni chin ulsiin yed buh mongol nom sudruudiig ail hotloos huraan avj shataaj tuimerdsen gej baigaa, Mongol hunii tsus bulgilj horsdogiin negeehen shaltgaan bas ene shu- heniig hardaad gedgiig ni medej baigaa gej naidii daa.

2016, 12 сар 4. 18:00
Зочин

Amrah bish Bat haantai daitah gej yawaad nas barsan bdg. Ene hugatsaand Sorhogtun hatan ch hangalttai shoroo tsatssan bdg

2016, 10 сар 11. 15:21
Зочин

asd asg asdg

2016, 10 сар 10. 9:43
Зочин

бат их хаан биш шүү дэ

2016, 10 сар 5. 10:33
Зочин

Mongoliin buh haad aguu baisan, Bat Khaan bol bur iluu sur javhlantai baisan

5 сар 19. 21:43
Зочинnn

hugshuun ter ued Bat haantai selfi hiichihgui yasiin hajuud ni baisan yum shig shaah yum aa

2017, 9 сар 12. 22:19
post.guest

chi amidaar ni harj bsn yumu

2016, 12 сар 4. 17:22
Зочинh

sahaltai emgen gehiig bodohod sur bagatai nohor bj dee

2016, 12 сар 4. 18:41
Зочин

hytatiin shees chamaig bodwol delhiin taliig exelz ywsan baatarlag haan shvv gomo mine

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]