Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Н.М.Пржевальский: Монгол эмэгтэйчүүдийн хувь тавилан тийм ч сайхан бишУншсан24,943

Монголчуудын дуу хуур гунигаар дүүрэн бөгөөд нүүдэлчдийн урьдын ахуй амьдралын бас алдар гавьяаны талаар өгүүлсэн нь ч бий. Монголчууд жин тээж явахдаа хамгийн их дуулдгаас гадна гэр орондоо байхдаа ч аялна.

 

Tolgoilogch.mn сайт Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг түүх газарзүй, өв соёл, зан заншлын холбогдолтой бүтээлүүдээс уншигчдадаа хүргэж байна. “МОНСУДАР”  хэвлэлийн газар “Монголоор бэдэрсэн гадныхан” хэмээх цувралыг эрхлэн гаргаж байгаа бөгөөд Монголчуудын аж амьдрал, Монгол хүнийг тодорхойлон бичсэн жуулчдын бүтээлийг эх хэлнээ орчуулан уншигч олондоо хүргэх, Монголын түүхийг гадны хүмүүс хэрхэн ойлгож, бичиглэн үлдээснийг таниулах, бид бодит байдал дээх хэрхэн амьдарч байв гэдгийг  тодруулах зорилготой аж.

Уг цуврал бүтээлийн дундаас алдарт Н.М.Пржевальскийн Монгол, Гань-су, Хөх нуур, Умард Төвдөөр 11000 бээрийг туулан, судалгаа хийж бичсэн “Монгол орон ба Тангудуудын нутаг газар” хэмээх хоёр боть бүтээлээс толилуулж байна.

Өмнөх нь:  -Н.М.Пржевальский Монголчуудыг хэрхэн дүрслэв? http://www.tolgoilogch.mn/_m4xbbkw+7b

-Монголчууд өдөр тутмын амьдралдаа туйлын бохир заваан http://www.tolgoilogch.mn/_j9j9hmk3+3

-Монгол хүн яаж ч дутагдаж гачигдсан ч хурдан хүлэг, сайхан жороо морьдоо зарж, үрдэггүй http://www.tolgoilogch.mn/_1ll3ydhhu5


II бүлэг. Монголчууд

 

 (Интер номын дэлгүүрийн салбаруудаар

худалдаалж байна)

Монголоор аялсан гадныхан Монгол орон болоод Монголчуудын тухай зохиол бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байдгийн адилаар Пржевальский "Монголчууд" хэмээх бүлэгтээ тухайн цаг үеийн манай ард түмнийг хэрхэн бичиж тэмдэглэснийг сонирхоорой.

Оюун ухааны талаас нь аваад үзвэл Монголчууд ихээхэн овсгоо, гүйлгээ хар ухаантайн зэрэгцээ заль мэх, бялдууч үзэл, худалч хуурмаг зан гаргадаг, тэгэхдээ энэ мэтийн муу шинж чанарууд нь гол төлөв Хятадтай хил залгаа Монголын зах хязгаар нутгийн оршин суугчдад хэвшил болсон байдаг. Цэвэр Монгол хүмүүсийг аваад үзвэл ихэвчлэн лам хуврагууд агаад зан суртахууны хувьд үлэмж эвдэрсэн ажээ. Энгийн хүмүүс буюу Монголчуудын хэлдгээр “төрийн хар хүмүүс” нь харин хятадуудын нөлөөнд ороогүй, шашны элдэв номлолд ч автаагүй, цайлган сэтгэлтэй, гүндүүгүй зантай.

Монголчууд нэг талаар нэн авхаалжтай, ухаалаг хэдий боловч тэр зан чанар нь нүүдэлчдийн бусад зан чанарын адил сөрөг талыг ч бас агуулдаг. Монгол эр говь цөлөө маш сайн мэддэг, эндээ байхдаа хамгийн хүнд хэцүү байддаас ч гарах арга замыг олж чадах агаад бороо, цас, салхи шуурга болон цаг агаарын бусад өөрчлөлтийг урьдчилан хэлэх чадвартай, хамгийн үл ажиглагдам өчүүхэн жижиг зүйлээр хээр яваа морь, тэмээдээ юм уу, энд тэнд байх ус худгийг зөн совингоороо олчихно. Харин тэдний өдор тутмын үйл ажиллагааны хүрээнээс өөр ямар нэг зүйлийг нүүдэлчдэд ойлгуулж мэдүүлэх гэвэл юу ч эс бүтнэ. Таны хэлж байгааг нүдээ бүлтийлгэн байж сонсоод нэг юмыг хэд дахин лавлаж асуух ч хамгийн наад захын зүйлийг үл ойлгоно. Иймэрхүү нөхцөлд Монголчуудын мулгуу, эргүү тэнэг байдал тэвчээр барах бөгөөд огт өөр хүн бий болох нь тэр.

Ерөөсөө сониуч зан, заримдаа бүр хэрээс хэтэрсэн сониучирхал Монголчуудад нэвт шингэсэн байдаг. Манай хөсөг хүн ам суурьшсан газар нутгаар явж байхад замын хоёр талаас нь бүр хэдэн бээрийн зайтай газраас зогсоо зайгүй давхилдан ирж, ердийн заншлаар мэнд амраа мэдэлцсэний дараа хаашаа яах гэж явж байгаа, юу ачиж яваа, худалдах бараа таваар юу байгаа, хаанаас ямар үнээр тэмээдээ худалдаж авсан зэргийг асууж шалгааж эхэлнэ. Нэг хүний араас өөр нэг нь шил даран ирэх юм уу, заримдаа бөөнөөрөө ирж бүгд л мөнөөх асуултуудаа тавина. Буудалласан газарт бүр ч хэцүү. Тэмээдийнхээ ачааг буулгаж ч амжаагүй байхад Монголчууд тал бүрээс давхин ирж, ажиглан шинжиж, барьж тэмтэрч үзэх агаад бөөн бөөнөөрөө асар майханд минь орж ирнэ. Зөвхөн буу зэвсэг төдийгүй мөн хамгийн наад захын зүйлс, жишээлэхэд гутал, хайч, авдрын өлгөдөг цоож, ер нь л юм бүгдийг ихэд сонирхож, энийг ч, тэрийг ч бэлэглэчих хэмээн гуйж шалгаана. Тэдний асууж лавлах нь эцэс төгсгөлгүй. Түрүүнд ирсэн нь сүүлд нэмэгдэж ирсэн нэгэндээ бүхнийг эхнээс нь ярьж тайлбарлаж, бидний эд юмсыг үзүүлж харуулахаас гадна дурсгал болгон үлдээж авч байгаа мэт ямар нэг юм заавал хулгайлна.

Монголчуудын ёс заншлаас явуулын хүний нүдэнд содон харагддаг хамгийн гол зүйл бол “баруун тийш”, “зүүн тийш” гэх мэтийн үгийг хэрэглэдэггүй, зөвхөн ертөнцийн газар орноор (буюу зүг чигээр) баримжаалдаг заншил юм. Тэр ч байтугай, гэртээ байхдаа ч баруун, зүүн гар гэж ярьдаггүй, харин ямагт тухайн эд зүйл баруун талд, зүүн талд байна гэх мэтээр ярьдаг. Гэхдээ Монголчуудын хувьд нүүрэн тал европчуудын хойд зүг биш харин өмнө зүг байдаг, түүнээс уламжлан зүүн зүг нь тэнгэрийн хаяаны баруун тал бус, зүүн тал болдог ажээ.
Тэд газрын хол ойрыг тэмээ юм уу, мориор явах хугацаагаар хэмжинэ, өөр нарийн хэмжүүрийн талаар нүүдэлчдэд ойлголт ч байдаггүй. Тийм нэртэй газар хүртэл хол уу? гэж асуухад Монгол хүн тэмээгээр явахад төд хоноод хүрнэ, мориор төчнөөн хононо гэх мэтээр хариулна. Гэтэл орон нутгийн нөхцөл байддаас болон явж буй хүний хүсэл зорилгоос хамааран явалтын хурдан удаан болон нэг хоногийн хугацаанд тухайн зайг туулахад шаардагдах цаг хугацаа харилцан адилгүй учир нүүдэлчид “хэрэв сайн явбал”, “аажуу явбал” гэх мэт үгийг нэмж хэлдэг. Ерөнхийд нь нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд халх нутагт нэг хоногт дунджаар тэмээн ачаатай бол 40 бээр, дан мориор бол 60-70 бээрийг туулдаг бол Хөх нуурын Монголчууд тэмээгээр арай зөөлөн явдаг учир хоногт дунджаар 30 бээр газрыг туулдаг гэж үзэж болно. Сайн тэмээ, ачаатай бол цагт 4-4.5 бээр, ачаагүй бол 5-6 бээр газрыг нэг цагт туулна.

Монголчуудын цаг хугацааны хэмжүүр нь хоног байдаг, арай тодорхой хэмжүүр, жишээ нь манайхны цаг гэдгийг нүүдэлчид үл мэднэ. Монголчуудын цаг тоолол хятадуудынхтай адилхан бөгөөд хуанлийг нь Бээжинд Монгол хэлээр хэвлүүлэн ирүүлнэ. Сарын тооллыг тэнгэрт гарч буй сарны мөчлөгөөр тоолох бөгөөд нэг сард 29 юм уу, 30 хоног багтана. Иигэж тоолоход дэлхий нарыг бүтэн тойрох хугацаанаас нэг бүтэн долоо хоног жил болгоноос үлдэнэ. Ийн үлддэгийн улмаас гурван жил өнгөрөх болгонд дөрөв дэх жилд нь нэг сар илүү гарах бөгөөд Бээжингийн зурхайчдын тодорхойлсноор энэ илүү сарыг жилийн аль нэг улиралд оруулна. Энэ сар тусдаа оноосон нэргүй, арван хоёр жилийн аль нэгнийх нь нэрээр давхар нэршинэ. Тэгэхээр ийм өндөр жилд нэгдугээр сар эсвэл зургаа юм уу, долоодугаар сар нь хоёр байх болой. Цагаан сарын шинийн нэгнийг дараа жилийн эхний өдөр, шинэ он эхэллээ гэж тооцно. Энэ өдөр нь ихэвчлэн нэгдүгээр сарын хоёрдугаар хагаст юм уу, хоёрдугаар сарын эхний хэд хоногт тохиох бол Цагаан сараар хавар эхэлж, энэ сард багтан буддын шашинт бүх улс оронд баяр ёслол хийнэ. Түүнээс гадна сар болгон 1, 8, 15-ны өдрүүдэд Монголчууд “Цэртийн” хэмээх баяр хийж, ёслол үйлдэнэ.

Арван хоёр жил бүхий мөчлөг 5 удаа давтагдсанаар (60 жил бүхий- Орч) нэг их мөчлөг үүсэх бөгөөд энэ нь манайхны зуунтай жишиж болох цаг хугацааны их хэмжүүр болно. Хүний насыг ямагт энэ 12 жилийн мөчлөгөөр тоолно. Жишээ нь 28 настай Монгол эр өөрийгөө туулайтай гэж байвал энэ жил тэрбээр хоёр бүтэн мөчлөг, дээр нь дөрөв дэх жил явж байна гэсэн үг.

Монгол хэлний тухайд гэвэл манай аяллынхан ажил маш ихтэйгээс гадна сайн хэлмэрчгүй учир энэ хэлийг нарийн сайн судлах боломжгүй, нутаг нутгийн аялгууны олон онцлог, ялгааг нь олж тогтоох бололцоогүй байлаа. Энэ асуудал нь угсаатны зүйн судалгаа шинжилгээнд байгаа маш том хоосон зай боловч юуны өмнө бидэнд хөрөнгө мөнгө бага байснаас болсон юм, хөрөнгө мөнгө байсан сан бол би ажлаа мэддэг сайн хэлмэрчийг хөлсөлж авах байсан билээ. Одоогийн нөхцөлд байгаа ганц хэлмэрч маань ногдсон албан үүргээ гүйцэтгэх ганц хормыг заримдаа бүтэн өдрийн турш ч олчихож чаддаггүй юм. Түүнээс гадна оюун ухааны хувьд ихээхэн хязгаарлагдмал хүн учир авхаалж, эв зүй шаардлагатай нөхцөлд бидэнд тус болж огт чадахгүй байлаа.
Монгол орон даяар маш баялаг үгсийн сантай Монгол хэл ноёрхох хэдий ч улс орны өөр өөр газар нутагт хэллэг аялга, дайвар үгс нь эрс биш ч ялгаатай. Иймэрхүү ялгаа ялангуяа умард, өмнөд Монголчуудын хооронд маш их байдаг бөгөөд өмнөдийнхний зарим үг яриаг халхууд огт ойлгодоггүй. Түүнээс гадна өмнөд Монголчууд зарим үсгийг арай зөөлөн дуудна, жишээ нь к, ц, ъ үсгүүдийг х, ч, ь мэтээр дуудна. Тухайлбал, цагаан гэхийг чагаан гэнэ.

Манай хэлмэрч тэдний хэлсэн үг өгүүлбэрийг зарим үед бүрэн ойлгож чадахгүй байсныг бодоход өмнөд Монголчуудын өгүүлбэр, хэллэг арай өөр бүтэц, зохион байгуулалттай байдаг бололтой. Тэр иймэрхүү тохиолдолд: “утгагүй ярьцгаах юм” гэдэг, тэгээд л болоо.

Эвдэрч гажуудсан ч Монгол хэлэнд хятад үг цөөхөн орсон мэт байдаг ч Хөх нуур, Цайдамын Монголчуудаас тангуд үг нэлээд олноор орж холилджээ.

Монголын Зүүн өмнөд болон өмнөд хязгаар нутгийнханд үзүүлж байсан хятадуудын нөлөө нь Монголчуудын зан аашийг маш ихээр өөрчилж, хэл ярианд нь тусахдаа зөвхөн харь үгээр дүүрсэн төдийгүй үг ярианы ерөнхий шинж чанарыг хувиргаж, цэвэр Монголчууд ямагт чанга, тасалданги маягаар ярьдгийг бодвол арай илүү нэг янзаар, ноомой өнгө аясаар ярих болсон байна.

Монгол бичгийг хятад бичгийн адил дээрээс доош босоо байдлаар бичиж, зүүн гар талаас баруун тийш уншина. Хятадын засгийн газрын шийдвэрээр Бээжинд тусгай комисс ажиллан түүхийн, сургалтын, бурхан шашны янз бүрийн судар номуудыг Монгол хэл рүү орчуулах ажил хийх болсон учир Монголчуудын төрөлх хэл дээр ном зохиолууд хангалттай гарсан ажээ.

Монгол хууль цааз ч Монгол хэлээр байх бөгөөд манж нарын хууль цаазуудын адил бүхий л ажил хэрэгт мөрдөгддөг байна. Бээжин, Хаалганд Монгол бичиг үсэг зааж сургадаг сургуулиуд байхаас гадна цаг тооны бичиг болон зарим ном судрыг тогтмол Монгол хэлээр хэвлэдэг ажгуу. Монголд ихэс ноёд, тайж язгууртнууд болон лам хуврагууд л бичиг үсэг мэддэг бас лам нар төвөд бичиг үсэгт суралцана. Эгэл борчууд ихэнхдээ бичиг үсэг үл мэднэ.

Ерөөсөө Монголчууд түүний дотор эмэгтэйчүүд ч гэсэн үгэнд маш дуртай. Аяга цай уунгаа хэн нэгэн хүнтэй ярилцах нь нүүдэлчдийн хамгийн дуртай зүйл юм. Тэд уулзангуутаа “Сонин юу байна?” гэж хамгийн түрүүнд асуух бөгөөд дуулсан мэдээгээ хэдэн бээр зайтай байх танилдаа сонсгохоор давхихаасаа үл буцна.

Ийм арга замаар янз бүрийн мэдээ мэдээлэл, үнэн худал үг яриа цахилгаанаар нэвтэрч байгаа мэт, европчуудад огт ойлгомжгүй байдлаар Монгол даяар тархана. Биднийг аялж явахад нутгийн ард олон бүр хэдэн зуун бээрийн урьдаас аль хэдийн сонсчихсон заримдаа бүр аахар шаахар зүйлийг хүртэл, заримдаа нэлээд давс хужир нэмэрлэчихсэн угтдаг байв.

Монголчуудын яриан дотор “За, за”, “Зээ” гэсэн үг зогсоо зайгүй гарах бөгөөд ‘Тийм, тэгье” гэсэн утгатай. Энэ үгээ тэд бараг өгүүлбэр болгонд хэрэглэнэ. Ямар нэг түшмэл ноёны хэлж буй үг, зарлиг тушаалыг сонсож баихдаа тодорхой зайгайгаар мөнөөх “За, за”-гаа хэлэн, толгой дохино.

Ямар нэг зүйлийн сайн, муу чанарыг илэрхийлэхдээ, ер нь магтах юм уу, муулахдаа “За, за” гэдэг үгээ хэлэх юм уу, хэлэлгүй баруун гарынхаа эрхий юм уу, чигчий хурууг гозойлгоно. Эрхий хуруу нь сайшаан магтаж байгааг, чигчий хуруу мууг эсвэл ерөөсөө үгүйсгэж байгааг илэрхийлэх ажээ.Өөрийнхөө зэрэг зиндаа нэг хүнд хандахдаа Монголчууд “Нөхөр” гэдэг үгийг хэрэглэх агаад энэ нь манайхны “Эрхэмсэг ноёнтон”, францчуудын “Monsieur” гэдэгтэй дүйнэ.

Монголчуудын дуу хуур гунигаар дүүрэн бөгөөд нүүдэлчдийн урьдын ахуй амьдралын бас алдар гавьяаны талаар өгүүлсэн нь ч бий. Монголчууд жин тээж явахдаа хамгийн их дуулдгаас гадна гэр орондоо байхдаа ч аялна. Харин эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээсээ бага, ховор дуулдаг. Монгол даяар хэрэн явж дуулдаг тусгай дуучид байх агаад нүүдэлчид тэднийг тун дуртайяа сонсоно. Нүүдэлчдийн бүжиглэхийг огт хараагүй бөгөөд ер нь тэд ийн цэнгэх талаар огт мэдэхгүй бололтой.

Монгол эмэгтэйн хувь тавилан хүн атаархахаар тийм ч сайхан биш ажээ. Нүүдэлчдийн ахуй амьдралын явцуу, давчуу байдаг ч тэдний хувьд бүр ч хавчигдмал мэт. Эр нөхөртөө бүрэн захирагддаг Монгол эмэгтэйчүүд хүүхдээ арчилж өсгөх, ахуй амьдралынхаа аахар шаахар ажлыг хийсээр гэр орондоо бүх насыг өнгөрөөнө.

Зав чөлөөтэй цагтаа хувцас хунар оёх мэтийг хийх бөгөөд Халх даяар хятад даавуу, торгыг хэрэглэнэ. Монгол эмэгтэйн урласан гар хийцийн бүтээлүүд ур хийцээрээ ч, хэв маягаараа ч гайхамшигтай сайхан.

Үргэлжлэлтэй.

Монсудар

Сэтгэгдэл 16ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
7 сар 19. 20:52
Бүсгүй

Яахав монгоын туха сайн ч бай, муу ч бай ямар нэгэн юм бичиж үлдээсэн нь л энэн хүний гавъяа шүү дээ. тэр хөдөөнийхний сониуч зантай, юм туучихаад тэрийгээ олсон гээд байдаг энэ тэр бол яг л байна ш дээ. Нэгэнт өнгөрснийг шүүж байхаар эндээс сурах юмаа сураад одоогийнхоо амьдралд яавал сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүлэхсэн. Пржевальскийг муулсан ч матсан ч одоо нэгэнт бичсэн зүйлийг нь өөрчилч бид чадахгүйгээс... харин одоо гадныхан биднийг ямар нүдээр харж байгаа бол, бидэнд яавал илүү сайжрах боломж байна вэ? Зүгээр л энэ муу тэнэг гэдэг сэтгэгдэл бичихээ болимоор байна. Яавал бид илүү сайжрах вэ? Түүхэнд сайнаар бичигдэж эхлэх вэ?

7 сар 18. 12:52
Зочин

Хаант оросын туршуул их гүрний үзэлтэй хүн байсан юм шиг санагддаг. Kозлов ч ялгаагүй хаант оросын газар нутаг тэлэх ажлаар явсанT туршуул. Орос хүний бусдын соёлд хүндэтгэлгүй хандах байдал одоо ч хэвээрээ шүү дээ. Харин Р.С.Эндрюсийн бичсэн тэмдэглэлд бүх зүйлийг эерэг хандлагаар бичсэн байдаг. бас Н.Рерихийн азийн зүрх рүү аялсан ни гэдэг тэмдэглэл сонирхолтой.

2017, 11 сар 29. 14:04
Иргэн

Энэ хун их орос узэлтэй харин шавь П.К.Козлов арай даруу бодит зуйл бичсэн бдаг. Мэдээж тагнуул гэхдээ тэр уед монгол ямар бсан тухай тод томруун сайн бичиж улдээсэн бдаг.

2017, 11 сар 29. 12:28
Зочин

Гэхдээл ийм байдалаас Оросууд биднийг гаргасан шүү дээ Тэгээл ардчилалтай золгоход том ах нар монголчууд чинь их боловсролтой юм байна шүү дээ сайн муу юмыг амархан сурах юм байна гээд дээр нөгөө нэг жаахан муу зангуудыг мэдчихсэн тэгээд одоо оосорлуулчихаад байж байна даа

2017, 11 сар 29. 8:15
Зочин

Энэ тэнүүлчин юу хийж тухайн үед Монголоор баахан хэрэн тэнэсэн юм бол...
Тухайн үеийн тариачин оросууд ямархуу амьдралтай, ямархүү бүдүүлэгүүд байсан юм бол...Ихээхэн бүдүүлэг оросууд л байсан гэдэг дээ.....

2017, 12 сар 13. 13:49
Зочин

энэ хүн монголчуудын тухай бичижээ.хэрвээ орсуудынхаа тухай бичсэн бол энэ язгууртан жирийн орос тариачид ямар ой гутмаар хүмүүс болох тухай бичих байсан бизээ

2017, 11 сар 29. 4:12
Зочин

Н.М.Пржевальский оросын тагнуул дээр нь хэт их гүрний үндэсний үзэлтэн бсан социалист нийгэмд Н.М.Пржевальскийг Монголд хайртай аялагч сурталчилж бсан Итгэхгүй хүмүүс тэр үед Монгол хэлээр гарсан Хүүхэд залуучуудын их нэвтэрхий толь гэж хоёр улаан зузаан боть номноос үзээрэй одоо цагт улаан ном ховордсон болохоос..Н.М.Пржевальскийн үед Оросын тариачид Монгол малчид ялгаагүй бохир л байсан Н.М.Пржевальский шалтгааныг бичихгүй оросын их гүрний үзэл сурталаар Монголчуудыг муулж бичсэн юм Өөрөөр хэлбэл Чингис хаанд харшилтай оросуудын нэг байсан юм

2017, 11 сар 29. 8:41
Зочин

мэдээж яг л адилхан бохир байсан ш дээ. өөртөө таалагдаагүй бүхнийг муухай мэтээр бичжээ. европ тэр үед сохор номины нүх шиг л байсан гэдэг дээ

2017, 11 сар 29. 2:32
Зочин

Olz haisan guilgachin ,medeelegch Ivaniig aldarshuulaad yahnavdee.-100 jiliin umnu oros avgaichuudiin baidal ch hund baisan.Odoo mongol huuhnuud oros avgaichuulaas buh talaaraa iluu baigaa. Oros ivanuud avgaichuulaa zodsoor, arhia uusaar, tumsuu idseer ....End tendehiin bolson boloogui yum orchuulj suuhaar avgai huuhdee humuujuul

2017, 11 сар 28. 19:35
Зочин

Энэ орос ямар юмны судлаач байх вэ дээ, генерал цолтой цэргийн тагнуул байсан, олон хавар нэгэндээ гээч болж Казахстанд гэдэсний өвчнөөр нас барсан гэдэг байх

7 сар 20. 23:33
Зочин

Хохьчин

2017, 11 сар 29. 2:38
ЗочинЗочин

Оросын нэг сайтат энэ хүнийг ижил хүйстэн байсан гэдэгв Магадгүй байх.

7 сар 20. 23:34
Зочин

Сталины аав гж бс бичидэгшдээ гүржээр бс тэнэж явсан юм бналээ адилхан төрхтэй хүмүүсшүү

2017, 11 сар 28. 21:08
Зочинзз

энэ орос хүн мэргэжилдээ л алдартай хүн байж дээ. харин хүмүүсийг харагдах байдлаар нь өнгөцхөн ухаж ойлгодог хүн байжээ дээ янз нь . энэ хүнийг монголд явж байхад орос өлсгөлөнд нэрвэгдэж бие биенээ идээ биз дээ хөөрхий зайлуул мөн ч их зовлон үзсэн ард түмэн шүү дээ орос орон

2017, 11 сар 28. 19:50
Зочин

Тийм гэнэ лээ. Тагнуул хийж явахдаа үзсэн харсанаа ажигласнаа тэмдэглэж үлдээснээс нь авахыг нь авч хаяхыг нь хаях хэрэгтэй. Өөрөө олигтой хэл мэдэхгүй байж яаж эвдэрсэн монгол хэл гэж дүгнэвээ! Эсвэл орчуулагч алдав уу!

2017, 11 сар 30. 16:11
Зочиын

Хүний өмссөн зүйснийг биш маш өргөн хүрхээтэй сонирходог байж

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]