Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сталиныг тайвшруулсан Гитлерийн нууц захиаУншсан44,335

Фюрер Сталинд захиа бичиж, ЗХУ-ын хилийн ойролцоо цэргээ байршуулсан нь үнэн хэрэгтээ Английн эсрэг дайтах гэж байгаатай холбоотой гэж тайлбарлажээ. Тэгэхээр 1941 оны зун ЗХУ-ын Улаан арми сүйрсэн шалтгаан нь Гитлерийн энэ захиатай холбоотой бололтой.

Энэ захианы тухай хамгийн анх И.Буничийн түүхэн романд өгүүлсэн байдаг. Германы Фюрер 1941 оны 5-р сарын 14-нд Сталинд захиа бичиж, ЗХУ-ын хилийн ойролцоо цэргээ байршуулсан нь үнэн хэрэгтээ Английн эсрэг дайтах гэж байгаатай холбоотой гэж тайлбарлажээ. Тэгэхээр 1941 оны зун ЗХУ-ын Улаан арми сүйрсэн шалтгаан нь Гитлерийн энэ захиатай ямар нэг сэжмээр холбогдож ч магадгүй.

Гитлерийн захиаг бүрэн эхээр нь танилцуулъя.

Хүндэт ноён Сталин.

Английг төр улсын хувьд бүрмөсөн устгахгүйгээр та бидний болон ирээдүй үеүдийн хувьд бат бөх энх тайвныг Европт тогтоох боломжгүй гэсэн эцсийн шийдвэрт хүрсэн мөчид би энэ захиаг танд бичиж байна. Таны сайн мэдэж байгаачлан би энэ зорилгодоо хүрэхийн тулд цэрэг дайны цуврал ажиллагаа явуулах шийдвэрийг аль хэдийн гаргасан билээ.

Гэхдээ эцсийн тулааны цаг ойртох тусам надад улам олон асуудал тулгарсаар байна. Германы ард түмэн ямар ч дайнд таагүй ханддаг, тэр тусмаа Английн эсрэг дайнд. Яагаад гэвэл Германы ард иргэд англичуудыг ахан дүүсийн барилдлагаатай ард түмэн гэдэг учраас хоорондоо дайтахыг эмгэнэлт үйл явдал хэмээн үздэг. Би ч бас тэгж боддогоо нуухгүй. Англичуудын цэрэг армийн өнөөгийн нөхцөл байдлыг бодолцоод би хүмүүнлэг нөхцлөөр найрамдахыг Англид нэг бус удаа санал болгож байсан. Гэтэл миний энхийн саналд өгсөн доромжилсон хариултууд, мөн англичуудын цэргийн үйл ажиллагаагаа байнга тэлж, энэ дайндаа бүх дэлхийг татан оруулах гэсэн эрмэлзэл нь арлуудад /Английн/ халдан орж, энэ улсыг бүрмөсөн бут цохихоос өөр аргагүй гэдэгт намайг итгүүллээ.

Гэхдээ Английн тагнуул “ахан дүүсийн барилдлагаатай ард түмэн”-ий сэдвийг өөрийн зорилгод овжин ашиглаж, түүнийг суртал ухуулгадаа нэлээд амжилттай хэрэглэх болсон. Иймээс арлууд руу довтлон орж, эзлэх гэсэн миний шийдвэрийг эсэргүүцэх үзэл санааг Германы нийгмийн олон давхарга, түүний дотор төр ба цэргийн удирдлагын дээд түвшний зарим төлөөлөгч өвөрлөж явна.

Миний орлогчдын нэг ноён Гесс /миний бодлоор тэр хэт ядарсны улмаас ухаан солиорсон байх/ Лондонд очин, ядаж л өөрийн итгэмээргүй алхмаар англичуудыг эрүүл саруулаар дахин бодож үзэхийг уриалсныг Та аль хэдийн мэдэж байгаа байх. Надад ирсэн мэдээллээс үзэхэд иймэрхүү санаа бодол, хандлага миний армийн зарим генералд ч байгаа. Ялангуяа Англид сурвалжит хамаатан садантай, эртний нэгэн язгуур угсаа, гаралтай хүмүүс иймэрхүү бодол агуулж байна.

Үүнтэй холбоотойгоор би дараах нөхцөл байдалд сэтгэл түгших боллоо. Дайсны нүд, нисэх хүчнээс хол газарт довтлох цэрэг армиа бүрдүүлж буйтай холбоотойгоор, тэрчлэн Балканд явуулсан саяхны ажиллагааны улмаас миний армийн олон тооны, 80 орчим дивиз ЗХУ-ын хил дагуу байгаагаас бидний хооронд цэргийн зөрчил үүсч магадгүй тухай өнөөгийн энэ цуу яриа дэгдсэн бололтой.

Танд төрийн тэргүүний нэр хүндээ барин, энэ тийм биш гэдгийг би тангараглаж байна. Та эдгээр цуу яриаг огт тоохгүй байж чадахгүй учраас өөрийн хил дээр нэлээд тооны цэргээ татан төвлөрүүлсэн гэдгийг би өөрийн зүгээс ойлгож байгаа. Ийм нөхцөлд санамсаргүй зэвсэгт мөргөлдөөн гарч, энэ их хэмжээний цэрэг арми төвлөрсөн нөхцөлд том хэмжээний зэвсэгт зөрчил гарч болзошгүй би бүрмөсөн үгүйсгэж чадахгүй. Тэр цагт анхны шалтгаан юу болсныг тодорхойлох амаргүй, эсвэл огт боломжгүй болно. Энэ зөрчлийг зогсоох нь түүнээс ч амаргүй байх юм.

Тантай дээд хэмжээгээр илэн далангүй байхыг би хүсч байна. Миний генералуудын хэн нэг нь зориуд, ухамсартайгаар иймэрхүү зөрчлийг өдөөж, Английн хувь тавиланг өөрчлөн аврахын тулд миний төлөвлөгөөг нураах гэж оролдож магадгүй хэмээн би эмээж байгаа юм. Асуудал зөвхөн ганц сарын тухай л яригдаж байна. Би 6-р сарын 15-20-нд танай хилээс цэргээ бөөн бөөнөөр шилжүүлэн шидэхээр төлөвлөсөн. Үүний зэрэгцээ үүргээ умартсан миний генералуудын зүгээс гарч болзошгүй ямар ч өдөөн хатгалгад автахгүй байхыг Танаас чин сэтгэлээсээ учирлан гуйж байна. Мэдээжийн хэрэг, тэдэнд ямар ч шалтаг өгөхгүйг хичээх хэрэгтэй. Хэрэв миний генералуудын хэн нэгний зүгээс өдөөн хатгалга гарвал танаас тэвчээртэй байж, ямар ч хариу үйлдэл хийлгүйгээр маш яаралтайгаар Таны мэдэх холбооны сувгаар болсон явдлын тухай надад мэдээлэхийг хүсч байна. Зөвхөн ийм байдлаар бид өөрсдийн нэгдмэл зорилгодоо хүрч чадна. Тэр талаар Та бид хоёр нарийн, тодорхой зөвшилцсөн гэж би бодож байгаа.

Таны мэдэх тэр асуудлаар миний хүсэлтэд нааштай хандсанд би Танд талархаж байна. Энэ захиаг Танд хурдан хүргэхийн тулд ийм арга сонгосны минь төлөө намайг уучлаарай.

Бид 7-р сард уулзана гэж би найдсаар байгаа.

Таныг чин сэтгэлээсээ хүндэтгэсэн Адольф Гитлер. 1941 оны 5-р сарын 14.

Зарим тоймч “Гитлер энэ захиаг бичих үедээ ЗХУ руу дайрах хугацааг батлаагүй байсан. Тэр эцсийн шийдвэрээ 5-р сарын 30-нд гаргасан” гэж үздэг. Харин цэргийн түүхч Арсен Мартиросян “Гитлер ЗХУ руу довтлох хугацааг аль хэдийн товлосон байсан. 1941 оны 6-р сарын 22 гэдэг тоо бүр анхнаасаа л Гитлерийн толгойд бат бөх хадагдчихсан” гэж баталж байна. Фашистуудыг шүүсэн Нюрнбергийн трибуналын баримтаас үзэхэд Гитлер бүр 1941 оны 4-р сарын 30-нд генералуудтайгаа хуралдахдаа 6-р сарын 22-нд халдана гэж мэдэгдсэн аж. Иймээс бусад хувилбар нь өөрсдийн жинхэнэ төлөвлөгөөг нуухаар тараасан буруу мэдээлэл бөгөөд нацистуудын асар их хүчин чармайлтын үр дүн юм байна. Тэрхүү эмгэнэлт явдлуудын талаарх шинжээчдийн дүгнэлтэд бичсэнээр Сталин өөрөө Герман руу дайрахаар төлөвлөж байсан гэнэ. Баталгаа нь ЗХУ-ын цэргийн жанжин Георгий Жуков, Семен Тимошенко нарын 5-р сард Сталинд бичсэн зурвас. Түүнд Зөвлөлтийн цэрэг армийг Польшийн газар нутаг дээрх тодорхой цэгүүдэд байршуулж эхлэх хэрэгтэй тухай өгүүлсэн байлаа.

Оросын Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн захирал Александр Чубарьян “Энэ бол ердөө зурвасын ноорог. Түүнийг авч хэлэлцсэн эсэх нь тодорхойгүй. ЗХУ Гитлерийн Герман руу халдах төлөвлөгөөтэй байсныг батлах өөр баримтууд архивт байхгүй” гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл 9ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
7 сар 16. 12:17
Зочин

Хуурамч гэдэг нь нотлогдоод удаж буй худал цуурхал тараахаа больсон нь дээр байхаа. Бунич гэдэг хүн зохиолдоо бичсэн захиа шүү дээ, бодит биш.

2017, 1 сар 25. 21:40
ФРОНТОД БЭЛЭГ ХҮРГЭГЧЗочин

ХИЙТЛЭЭР АГАА СТАЛИН АХЫН ХУЛХИН ДЭЭР ХАР САРНАЙ УРГУУЛААД ЯРШИГ ТӨВӨГ УДСАН БАЙНА.ХИЙТЛЭЭР АГАА УГААСАА ЗАЛЬЖИН НӨХӨР. ҮЛ ДОВТЛОЛЦОХ ГЭРЭЭ БАЙГУУЛААД ГЕРМАНД БИ ХИЙТЛЭЭР ЛАЛАРТАЙ УУЛЗАХАД ТЭР ХАРИЛЦАГЧ ХҮНИЙХЭЭ НҮД РҮҮ ЦОО ШИРТЭН ЧИЙГ ДААСАН ХҮЙТЭН ГАРААРАА УДТАЛ АТГАЖ БАЙСАН.ӨГСӨН АРХИНААС НЬ БИД НАР ШААЖ ӨГСӨН.ХИЙТЛЭЭР ЖҮҮС УУГААД Л ХҮЙТЭН ХАРЦААРАА ХАРЖ БАЙСАН.ГЭХДЭЭ МАНАЙ ОРОСЫГ БАРААГҮЙ.ИХ Л ЯРШИГ ТӨВӨГ УДСАН ДАА.ЗА ЗА ЗӨНДӨӨ БҮЛТЭРЛЭЭ.ОДОО БОЛЬЁО.

7 сар 16. 12:54
frontoos beleg awagch

tanai agaa chin ymar muuhai ym be

2016, 11 сар 23. 16:03
Зочи БАТДЭЛГЭР

ГИТЛЕР МАШ ИХ ЗАЛЬЖИН НӨХӨР БАЙСАН ОЛОН БАРИМТААР БАТЛАГДЭЖ БАЙДАГ

2016, 11 сар 13. 15:42
Зочин

gitler stalind saihan boov umhuulj baij l deee hahahaha.

2016, 4 сар 19. 14:50
tsogtoo

ene ni hitler stalin 2 etnii holbooton baisnii batalgaa. ter 2 hamtran delhiin dain odooson uls shde. oros, german 2 polish ruu 2 talaas ni zereg dairch dunduur ni huvaaj avch delhiin dainiig ehluulsen ni gartsaagui unen tuhiin barimt bilee.

7 сар 16. 16:44
Зочин

Ер нь та нар Сталинг муулах шаардлага байхгүй. Өөрсдийгөө сүрхий тусгаар тогнолоо өөрсдөө байлдан олон чадалтай юм шиг хуцах юм. Сталин л МОнголд өнөөдрийн тусгаар тогнолыг олгосон байх шүү.

2016, 11 сар 23. 23:41
Зочин

Халх голын тулалдаан шатлан өргөжихөөс ЗХУ айж байсан бөгөөд Герман үүнийг ашиглан Москвад очиж үл довтлолцох гэрээ байгуулж, Дорнод Европыг хуваах санал тавьсан байдаг. Энэ нь тухайн үеийн ЗХУ-д ашигтай хувилбар байсан бөгөөд 8 сарын 23-нд гэрээ байгуулагдмагц, маргааш нь Японы засгийн газар огцорсон. Тэр үед Японд хуурай замын хүчнийхэн, тэнгисийн хүчнийхэн гэсэн цэргийн 2 том бүлэглэлийн генералууд ба адмиралуудын бүлэглэл ЗГ-ын эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байсан. Генеалууд дайныг эх газарт эхлүүлэх зорилготой байсан бол, адмиралууд дайныг номхон далайд эхлүүлэх сонирхолтой байсан. Хэрэв үл довтлолцох гэрээ байгуулагдаагүй бол дэлхийн дайн зарлалгүйгээр Монголоор эхлэх магадлалтай байсан. Энэ гэрээ биднийг аварч дайн холуур өнгөрсөн юм шүү.

2016, 4 сар 15. 18:09
Зочин

gitler ch zali gargajee

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]