Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Монгол"-оор дуулдаг хамтлагУншсан2,417

С.Баатар, Б.Одсайхан хэмээх хоёр гишүүнтэй энэ хамтлагийнхан өөрсдийгөө "Товчхондоо бол бид орчин цагийн магтаалчид” хэмээн тодорхойлжээ.

 

2009 онд Монголын рок, попын ертөнцөд шинэ өнгө нэмж орж ирсэн хамтлаг бол “Загасан ширээт тамга”. Хамтлаг хөөмийн хархираа, шахаа, исгэрээ, хосмолжин зэрэг олон төрлийг ашиглан, үндэсний язгуур урлагийг орчин цагийн хип хоп урлагтай хослуулдаг онцлогтой. С.Баатар, Б.Одсайхан хэмээх хоёр гишүүнтэй энэ хамтлагийнхан өөрсдийгөө "Товчхондоо бол  бид орчин цагийн магтаалчид” хэмээн тодорхойлжээ.

Байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл олны таашаалыг хүртэж, Монгол эр хүний баатар зоригийг магтан дуулж, залуусын дуртай хамтлаг болж чадсан “Загасан ширээт тамга”-ын уран бүтээлүүдээс хүргэж байна.


Конгурей

 

 

Хамтлагийн ахлагч С.Баатар: Уран бүтээлчид Монголоороо омогшдог гэдэг ч үндэсний биет бус өв уламжлал устаж үгүй болж байгааг анзаарахгүй байна


Хийморийн овоо

 



Хамтлагийн нэрийг С.Баатар өгсөн аж. “Загасан ширээт тамга” гэдэг нь түүний өвөг дээдсийн хэрэглэж ирсэн адууны тамганы нэр гэнэ. Эцэг өвгөдөөс уламжлагдсан энэ тамгаар хүлэг морьдоо тамгалсаар иржээ. Урт удаан насыг бэлэгддэг хэмээн үргэлж нандигнаж явдаг учир хамтлагаа ч удаан оршин тогтнох болтугай гээд энэ нэрийг өгчээ.


Монгол OST

 

Хамтлагийн ахлагч С.Баатар эдийн засагч, багш, хамтлагийн гишүүн Б.Одсайхан кино зураглаач мэргэжилтэй.


Экки Аттар

 

Хип хоп хөгжмийн ертөнцөд үндэсний хэв маягийг шингээсэн уран бүтээлээрээ ялгарч байгаа “Загасан ширээт тамга” хамтлаг анхны бие даасан цомгоо 2014 онд үзэгч, сонсогчдын хүртээл болгожээ. Цомгийн нэр “Ширээт гал”.


Би Монгол хүн

 

Хамтлагийн гишүүн Г.Одсайхан: Манай хамтлаг монгол хүн ямар байх ёстойг уран бүтээлдээ тусгадаг. Түүгээрээ дамжуулан хүүхэд залууст үндэсний урлаг, ёс заншлаа танин мэдэж бишрэн дээдлэх үзлийг шингээхийг гол болгодог.  Бид өнөөдрийг хүртэл энэ замаасаа хазайхгүй, урвахгүй, ухрахгүй явж байна.


Жанд А

 

Хамтлаг үндэсний хэв шинжтэй дуунуудаас гадна Тува, Буриад, Халимаг, Хазаар зэрэг Монгол үндэстнүүдийн дуу хуурыг уран бүтээлдээ шингээдэг.


Эзэн тэнгэр мину

Б.Одсайхан: "Бид монгол хүмүүс. Судсаар нь монгол цус урсаж байгаа хүн бүхэнд эх оронч үзэл байх хэрэгтэй гэж бодож байна. Өнөөдөр бид л эх орноо хайрлаж, хамгаалахгүй бол хэн бидний өмнөөс хайрлах билээ"


Хадан гэр лүүгээ бүү яараарай ээж ээ

 

Хамтлагийн ахлагч МУСТА С.Баатарын ганцаарчилсан уран бүтээл:

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]