Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх, шинжлэх ухааны олон сонирхолтой контентыг түгээгчид, эрдэмтэн судлаачдын бүтээлийг та бүхэн энэ хуудаснаас сонирхон уншаарай!

Мао Зэдуны эхнэр амиа хорлосон түүхУншсан18,285

Нэг миллиард 500 сая хүнээр өөрийгөө тахин шүтүүлж, ард түмнээ тахин шүтүүлэх гипнозод автуулсан их удирдагч Мао Зэдуны эхнэр Жян Чин нөхрөөсөө ч дутахгүй алдартай нэгэн байлаа.

Нэг миллиард 500 сая хүнээр өөрийгөө тахин шүтүүлж, ард түмнээ тахин шүтүүлэх гипнозод автуулсан их удирдагч Мао Зэдуны эхнэр Жян Чин нөхрөөсөө ч дутахгүй алдартай нэгэн байлаа. Түүний амьдралын түүх нь ХХ зууны Хятадын улс төр, нийгмийн ээдрээт амьдралын золиос болсныг харуулдаг.

Жян Чин ХХ зууны эхэн үеийн Шанхай хотын нэрд гарсан царайлагч жүжигчдийн нэг байжээ. Тоглосон кино бүхэн нь нийтийн хүртээл болж, шуугиан тарьж байсан алдарт жүжигчин Жян Чин Хонконгийн нэрд гарсан кино найруулагч Тан Луньтай гэрлэж, тухайн үеийн Хятадын ажил, амьдрал нь өөдрөг яваа хамгийн алдартай оддын нэг болжээ.

1936 онд Жян Чиний амьдралд эргэлт гарсан он жилүүд байв. Япончууд Хятадыг эзлэн түрэмгийлж байсан тэр аймшигт хэцүү үед Жян Чин нөхрөөсөө салж, хувийн амьдрал нь бүтэлгүйтжээ. Удалгүй Жян Чиний хувийн кино компанийг япончууд сүйтгэхэд тэрээр зугтаж, Янань хотод ирэв. Тэнд тэр хувьсгалын их удирдагч Мао Зэдунтай танилцаж, улмаар гэрлэжээ. Жян Чин Мао Зэдунтай гэрлэж, Ли на гэдэг охинтой болсон бөгөөд хувьсгалын хүнд хэцүү үед Мао Зэдуны эхнэрүүдийн дотроос түүнд үнэнч үлдсэн ганц бүсгүй байлаа.

1949 онд Хятадад хувьсгал ялж, Мао Зэдун үнэмлэхүй удирдагч болов. Жян Чин тэргүүн хатагтайн үүргээс илүү хувьсгалын өмнө хийж байсан кино урлагийн ажилдаа ихэнх анхаарлаа хандуулах болжээ.

1966 онд Мао Зэдун Соёлын их хувьсгал өрнүүлж, өөрийг нь шүүмжлэгч, эсэргүүцэгч, эргэлзэгчдийг нэг мөсөн дарж, залуучуудыг турхиран өөрийгөө тахин шүтүүлэх кампанит ажлаа эхлүүлэв. Мао Зэдун 1969 онд эхнэр Жян Чинийг Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн болгож, Соёлын хувьсгал явуулах хорооны орлогч даргаар томиллоо. Энэ үеэс жүжигчин Жян Чин Хятад орныг орвонгоор нь эргүүлсэн хувьсгалын эргүүлгийг удирдаж эхэлжээ.

Улс орны удирдагчдын нэг болж, нэр нөлөө нь нэмэгдэв. Соёлын хувьсгалын солиоролд автсан залуус Жян Чинийг агуу их удирдагчийн гэргий хэмээн өргөмжилжээ. Жян Чин нөхрийнхөө дайснуудыг устгах хамгийн хорон аргуудыг сэдэж эхлэв. Жүжигчин, энхрийхэн, ялдам дүрээрээ олон түмний сэтгэлд удтал мөнхөрсөн Жян Чин залуусыг турхиран хуучны дурсгалт зүйлс, Дэн Сяо пин, Пэн Дэхуай, Лю Шаочи, Сүн Вэйши зэрэг алдарт хувьсгалчдыг хөдөө цөлөх, алах, тамлан тарчилгах ажлыг хийжээ.

Соёлын хувьсгалын үед амь үрэгдсэн хүний тоо хэдэн саяар тоологддог. Хятад орны өнцөг булан бүрт Жян Чиний зурагт хуудсыг нааж, гудамжаар хувьсгалын дуу аялсан залуус бөмбөр нижигнүүлэн явна. Тэд их хувьсгал, их удирдагч Мао Зэдун, их удирдагчийн хүндэт гэргий Жян Чин, нөхөр Линь Бяо, Чжан Чүньчяо, Яао Вэньюань, Ван Хун Вэнь нар түм насалтугай хэмээн орилно.

1976 онд Мао Зэдун нас нөгчив. Улс орон даяар уй гашуу нөмрөв. Жян Чин ч мөн нөхрийнхөө үхэлд гашуудаж, уйлж байсан боловч энэ их уй гашуу өнгөрсний дараа улс орон хэрхэх нь түүнд оньсого мэт байлаа.

Мао Зэдуныг нас нөгчсний дараа удирдлагад зүйрлэшгүй том орон зай онгойж, түүнийг хэн нөхөх нь маргаантай асуудал болж байжээ. Хэдийгээр ахимаг насны хувьсгалч Хуа Гүө Фэн бол Мао Зэдуны залгамжлагч хэмээн албан ёсоор нэрлэгдэж байсан ч Жян Чин өөрийнхөө дэвшүүлсэн хүмүүстэй хамтаар төрийн эрхийг булаан авч, Дэн Сяопин, Хуа Гүө Фэн нарыг зайлуулахаар шийдэж, нууц хуйвалдаан зохион байгуулав. Гэвч тэр оройтсон байлаа. Хямрал, эмх замбараагүй байдалд 10 жил гаруй байсан Хятад орны хувь заяаг аврахаар цэргийн эрх баригчид, Улс төрийн Товчооны өндөр настай удирдагчид сэм хуйвалдсан байжээ.

1976 оны 10-р сарын 6-ны орой Жян Чинийг төрийн тэргүүний өргөө болох Чжун Ань Хайд байхад цэргийн эрх баригчдын тушаалаар түүнийг баривчилжээ. Мөн тэр өдрийн орой Жян Чиний хамсаатнуудыг барьсан байна. Жян Чинийг таван жил шоронд хорив. Түүнийг шүүх хурлаар оруулах, ял оноох, суллах алин болох нь тодорхойгүй таван жил болов. Гэвч Хятад оронд их өөрчлөн байгуулалт болж, Дэн Сяопин төрийн эрхэнд гарч, "Нэг улс, хоёр систем"-ийн бодлогыг хэрэгжүүлэн, тогтвортой байдлыг бий болгож, зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлжээ.

Улс орон тогтворжиж, бодлого зорилтоо тодорхойлсны дараагаар 1981 онд Жян Чин тэргүүтэй дөрвөн хүнийг шүүх хурал эхлэв. Тэднийг "Дөрвийн дээрэмчид" гэж нэрлэн, Соёлын хувьсгалын бүх бурууг энэ дөрвөн хүнд тохлоо. Дөрвийн дээрэмчидтэй хамт 20 гаруй хүнийг хавсруулан шийтгэж, ял оноов. Намын Төв Хорооны албан ёсны тогтоолд өгүүлэхдээ "Дөрвийн дээрэмчин нөхөр Мао Зэдуныг өдөөн турхирч, өдий төдий хувьсгалын ахмад зүтгэлтэн ба гэм зэмгүй жирийн ардуудыг хөнөөн, эд материалын зүйрлэшгүй их хохиролд учруулсан юм. Нөхөр Мао Зэдун сүүлээр энэ байдлыг үзэж мэдээд энэ хор уршгийг арилгах арга хэмжээг авч явуулахаар төлөвлөж байсан боловч насан эцэслэжээ. Мао Зэдун бол манай хувьсгалыг үүдэн байгуулагч, их удирдагч мөн бөгөөд бид хэзээд Мао Зэдуны онол хийгээд түүний сургаалыг баримтлан явах болно" гэжээ.

Шүүх хурлаас Жян Чинд цаазаар авах ял оноов. Гурван жилийн дараа Дэн Сяопиний тушаалаар Жян Чиний ялыг бүх насаар нь хорих ялаар сольжээ. 1991 оны 5-р сарын 14-ний өглөө шоронгийн харгалзагч Жян Чиний өрөөнд ороход тэр амиа хорлосон байлаа. Хананд будгаар "Мао Зэдун. Би чамд хайртай байсан" гэж бичсэн байжээ. Тухайн үед Жян Чин 77 настай байв. Жян Чинийг нас нөгчсөний дараа тун нууц байдалд чимээгүйхэн оршуулжээ.

Чухамдаа Мао Зэдун Соёлын хувьсгалыг эхлүүлж, хорвоо дэлхийг орвонгоор нь эргүүлсэн гэдгийг албан ёсны мэдэгдэлд хэн ч дурдахаа больжээ. Учир нь аль ч дарангуйллын нийгэм Жян Чин мэтийн хүмүүсийн золиосонд оршиж байдаг юм. Жян Чин шүүх хурал дээр эцсийн үгээ хэлэхдээ: "Дайн байлдааны хүнд хэцүү үед зөвхөн би л Мао Зэдуны дэргэд байсан. Соёлын хувьсгалын үед бас би л түүнтэй хамт байсан. Гэтэл тэр одоо хаана байна вэ?" гэжээ. Харин Тянь Ань Миний талбайд Мао Зэдуны хөрөг оршсоор.

Их удирдагч Мао Зэдун үргэлж бидэнтэй хамт хэмээх үг цууриатсаар.

 

Эх сурвалж: http://sodbilig-sodbilig.blogspot.com/

Сэтгэгдэл 9ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 9 сар 15. 20:18
Зочин

haa baisan har hujaagiin uhne uu baina uu..aluulna bidnii mongolchuudad er ni yamar hamaa baina aa..

2017, 4 сар 4. 16:36
Зочин Цолмон

тэрч яахав. дэлхий сөнөхөөс өмнө үр хүүхдүүд чинь ая тухтай байж, нутаг орноо өөрийнхөөрөө байлгамаар байна. хэдэн хужаа нарт нутаг орон, эд баялгаа худалдаж хэдэн цөөхөн монгол удирдагч нөхдүүд түүний хамсаатнууд, үр хүүхдүүд, ах дүү нар нь л жирийн амьдарч байвал болоо гэж нутаг орны минь эд баялгийг худалдсан хүмүүс бодож байгаа байхаа. идэж уугаад үсрээд л 100 наслана биздээ. чааваасдаа. өчүүхэн бодолтой, хятадууд шиг улс орноо, ард түмнээ гэж бодож байгаач дээ. дөнгөж 20 настай 2 настай бид 50-60 жилийн дараа яаж амьдрах вэ, та нар хамаг эд баялгийг минь зараад хөлжсөн тийм биз дээ дээдсүүд минь ээ.

2016, 9 сар 13. 8:00
1960

МОНГОЛ Д ДЭЛГЭРСЭН НЭГЭН ДУУ, ШИ ШИ ШИДА, ШИЛДЭГ УДИРДАГЧ МАО ЗИДУН ДАА ГЭЭД 1960-ААД ОНД МОНГОЛ ХҮҮХДҮҮД ДУУЛДАГ БАЙЖЭЭ.

2016, 9 сар 12. 22:15
Зочин

Тэр үед хятадыг 700 сая хүнтэй гэдэг байсан юм аа. Одоо ч 1 тэрбум 500 саяд хүрээгүй байгаа шүү.

2016, 9 сар 12. 21:29
kkkkkkkk

oilgomjtoi shde . 200 000 oyutniiig tankaaar gallaj tahsan aluurchiniii hajuuud ervvl uhaantai hvn amid baih uu ?????

2016, 9 сар 12. 19:14
Зочин

Соёлын хувьсгалын үед ч хятадын ард түмэн үнэхээр хэцүү хүнд амьдралыг туулсан шүү.Дэн Сяо Пин болон хятадын удирдагчид үнэхээр эрх үүргээ сайн гүйцэтгэж байгаа шүү.

2016, 9 сар 12. 18:56
Зочин

unshij ehelhed l hudlaa shaaj bna gedeg ni medegdhiin.Mao-giin ued yahaaraa 1terbum 500 say hujaa baidiin? odoo ch ene toond hureegui baigaa shuu

2016, 9 сар 12. 18:39
Зочин

Би Маогийн нохой байсан. Турхирсан газар нь хуцаж ур гэсэн хүнийг нь урдаг байсан гэх ухааны үг хэлсэн байдаг

2016, 9 сар 12. 18:05
Зочин

Za za ih udirdagch bidentei urgelj hamt uym bizde Buu gordi

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]