Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Израйль улс Өмнөд Солонгосын жуулчид бүхий онгоцыг нисэх буудлаас буцаавУншсан1,842

Бямба гарагт Израиль улс шинэ коронавирусын эсрэг авах арга хэмжээний хүрээнд тус улсад аялал жуулчлалын визээр нисч ирсэн гадаадын жуулчдыг нисэх буудлаас шууд буцаажээ.

Шинэ төрлийн коронавирусын халдварын тохиолдол нэмэгдсээр дэлхий нийтийг онцгой ихээр түгшээж байна. Таван тивд тархсан нь тодорхой болоод байгаа вирусын халдвар сүүлийн өдрүүдэд Ази тивд БНСУ, Европт Итали улсад огцом нэмэгдэж байгааг хэвлэлүүд мэдээлсээр.

БНСУ-ын томоохон хот болох Дэгүд шашны сүмийн цуглаанд халдвар тархсанаас эхлээд хэдхэн өдрийн дотор вирусээр өвчилсөн иргэдийн тоо 556-д хүрсэн (48 цагийн дотор 350-иар нэмэгдсэн) байна. Япон улсад энэ тоо одоогоор 751 байгаа бөгөөд маргааш, нөгөөдөр гэхэд Солонгос дахь халдварын тархалт Японыг гүйцэх нь тодорхой байгаа юм. Өмнөд Солонгосын эрх баригчид онц байдал зарлаж Дэгү хот орчмын аймгийг тусгаарлан онцгой бүсээр зарлаж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа боловч халдварт өвчний огцом тархалтыг хумьж чадаагүй хэвээр байна. Одоогоор 2.5 сая хүнтэй Дэгү хотод вирусын халдвартай өвчтнүүдийг тусгаарлан эмчлэх эмнэлгийн ор дутагдаж эхэлсэн мэдээ сүүлд цацагдаж байна.

Мөн Өмнөд Солонгос төдийгүй АНУ-ын цэргийн анги Дэгү орчимд байрладаг тул цэргүүдийн дунд халдварын дэгдэлт үүсч болзошгүй гэсэн болгоомжлол өндөр байгаа аж. Одоогийн байдлаар Өмнөд Солонгосын дөрвөн цэрэг вирусээр халдварласан нь тодорхой болсон ба АНУ-ын цэргийн ангийн ойр орчимд дээд зэргийн хөл хорио тогтоосон байна.

Дэгү хот болон ойр орчмын том жижиг суурингуудын гудамж хоосорч, иргэд бүгд гэртээ бүгсэн, хөл хорионд орсон байдалтай байгаа ба тус улсаас халдварт өвчний тархалт багастал, аюул багатай гадаад орнууд руу явах жуулчдын тоо ихэсч, нисэх буудлуудын ачаалал огцом нэмэгдсэн байна.

Италид байдал хүндэрчээ

Италийн Засгийн газар коронавирусын тархалтыг зогсоох яаралтай арга хэмжээ авч байгаа боловч халдвар хурдацтай тархаж, Европт аюул дагуулж байна. Одоогоор Итали улсад коронавирусын халдвартай 79 хүн эмчлэгдэж байгаа ба хоёр хүн нас баржээ. Халдварласан хүмүүсийн 54 нь Ломбарди мужид, 17 нь аялал жуулчлалын хот Венецт байгаа юм. Үүнээс гадна хоёр хятад жуулчин Ромд эмнэлэгт хүргэгдсэн байна. Италийн арав орчим хотод бүх нийтийн арга хэмжээг цуцалж, хөл хорио тавиад байна.

Си Зиньпин тэрбумтан Билл Гейтсэд талархал илэрхийлэв

Тэрбумтан Билл Гейтс Хятадад цар тахлын судалгаа, яаралтай тусламжийн оролцоо, эм, вакцин, оношлогоо судалгаа, боловсруулалтад туслах зорилгоор 100 сая долларын мөнгөн тусламж үзүүлээд байгаа. Тэгвэл үүнийх нь хариуд БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин Билл Гейтст өөрийн биеэр хандсан талархлын захидал бичсэн тухай Синьхуа агентлаг уламжилсныг Би Би Си мэдээлжээ.

Ойрхи Дорнодод Иран улс халдварын голомт болжээ

Сүүлийн өдрийн дүн мэдээгээр Хятадад нэг шөнийн дотор 97 хүн вирусын улмаас нас барсан бол Хятадаас гадагш улс орнуудын хэмжээнд 19 хүн нас баржээ. Эдгээр нас барсан 19 иргэний 5 нь Иранд бүртгэгджээ. Иран улс Ойрхи Дорнодод коронавирусын халдварын голомт болоод байгаа бөгөөд тус улсад 28 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Израйль Өмнөд Солонгосын жуулчдыг онгоцны буудлаас буцаажээ

Бямба гарагт Израиль улс шинэ коронавирусын эсрэг авах арга хэмжээний хүрээнд тус улсад аялал жуулчлалын визээр нисч ирсэн гадаадын жуулчдыг нисэх буудлаас шууд буцаажээ. COVID-19 вирусын анхны тохиолдол Тель-Авивт батлагдсанаас хойш нэг хоногийн дараа Израиль улс БНСУ болон Япон руу хийх нислэгүүдээ цуцалсан ба гадаадаас нисч ирсэн 200 орчим иргэдийг халдварын сэжиг бүхий хэмээн буцаагаад байгаа юм. Энэ дагуу өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосоос ирсэн 12 зорчигчийг онгоцноос буулгахыг зөвшөөрөхөөс татгалзаж буцаасан байна. Онгоцонд сууж байсан зарим иргэдийг түргэн тусламжийн машинд авч явсны дараа уг онгоцыг Өмнөд Солонгос руу буцаах шийдвэр гаргажээ. Өнгөрсөн хугацаанд Израйлийн хил дээрээс буцаасан Өмнөд Солонгосын 7 иргэн халдвартай болохыг тогтоосон хэмээн БНСУ-ын талаас мэдээлжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]