Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Жо Байден: Байдал хурцдахаас өмнө Америкийн иргэд Украины хилээр гарсан нь дээрУншсан2,544

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украин улсад байгаа АНУ-ын иргэдийг яаралтай тус улсыг орхихыг уриалжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украин улсад байгаа АНУ-ын иргэдийг яаралтай тус улсыг орхихыг уриалжээ. Тодруулбал өчигдөр буюу (2022.02.10-ны пүрэв гаригт) "NBC News" телевизийн сэтгүүлч Лестер Холлд ярилцлага өгөхдөө АНУ-ын Ерөнхийлөгч энэхүү уриалгыг илэрхийлжээ. ОХУ болон Украины хурцадмал нөхцөл байдал эцсийн цэгтээ тулсан аюултай байдалд хүрсэн хэмээн үзэж тэрээр ийм мэдэгдэл хийжээ.

Жо Байден ярилцлагын үеэр “Бид зүгээр нэг терроризмын бүлэглэлтэй асуудалтай байгаа юм биш. Бид бүхэл бүтэн том гүрний армитай нүүр тулах гэж байна. Украиныг орхин гарах гэж байгаа америкчуудыг авах болон хамгаалахаар АНУ-аас тус улсын нутаг дэвсгэрт цэргүүд илгээх нөхцөл байдал одоогоор үүсээгүй тул иргэд өөрсдөө байдал хурцдахаас өмнө тайван байдлаар хилээр гарсан нь дээр. Америк, Орос цэргүүд бие бие рүүгээ буудаж эхэлсэн үед дэлхийн дайн болно” хэмээжээ.

Түүнчлэн тэрээр “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хангалттай тэнэг байж болно, гэхдээ Америкийн иргэдэд халдах хэмжээний үйлдэл  хийхээргүй ухаантай гэж найдаж байна” хэмээжээ. АНУ одоогийн байдлаар Европт байгаа цэргийнхээ тоог нэмж, 2000 орчим цэргийг Польш, Румынд байрлуулахаар болсон. Үүнийг ОХУ-ын зүгээс дээд зэргийн өдөөн хатгалга хэмээн үзэж байгаагаа мэдэгдсэн.

АНУ-ын Төрийн департаментаас Ерөнхийлөгчийнхөө мэдэгдэлтэй ижил утгатай уриалга гаргасан бөгөөд Украин улс руу аялахгүй байхыг мэдэгдсэн байна. Бүр оны эхээр буюу нэгдүгээр сард Украины нийслэл Киев дэх АНУ-ын ЭСЯ-ны тусгай албаныхаас бусад энгийн албаны ажилтнуудыг гэр бүлийн гишүүдийн хамт тус улсаас гарч явахыг чиглэл болгосон байдаг АНУ дайн гарвал Украины нутагт дур мэдэн орох зөвшөөрөлгүй, Афганистанд хийсэн нүүлгэн шилжүүлэлт шиг ажиллагаа явуулах төлөвлөгөө байхгүй гэнэ. Украинд хамгийн ойр байгаа Америкийн цэргийн нэгж нь 82 дугаар агаарын десантын дивизийн цэргүүд бөгөөд тэд Украины хилийн ойролцоо Польшийн нутаг дэвсгэрт дүрвэгсдэд зориулсан хоргодох байруудыг барьж эхлэх төлөвлөгөөтэй байгаа тухай Пентагоны эх сурвалж мэдээлсэн байна.

Украиныг тойрсон хурцадмал нөхцөл байдлыг намжаахын тулд баруун Европын томоохон гүрнүүд болох Их Британи, Франц, Герман улсуудын удирдагчид албаны хүмүүс Оростой яриа хэлэлцээр хийхээр Москваг зорих болсон ч одоогоор нөхцөл байдал хэвээр байгаа юм. Ялангуяа АНУ болон ОХУ-ын талаас буулт хийх ямар ч шинж тэмдэг ажиглагдахгүй байна хэмээн мэдээллийн хэрэгслүүдээр ярьж байна.

Холбоотой мэдээллүүд:

А.Загороднюк: ОХУ-ын цэрэг одоо Украины аль ч хотыг эзлэх боломжтой, гэхдээ эсэргүүцэл асар хүчтэй байх болно

В.Путин: Та Франц улсыг Оростой дайтуулахыг хүсэж байна уу, Украин НАТО-д элсвэл яг ийм зүйл болно

Жо Байден: Герман улс дэлхий дээрх бидний хамгийн чухал холбоотнуудын нэг, эргэлзэх зүйл алга

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]