Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Оросын түүхэнд үлдсэн гүрж эрУншсан10,016

Хүн төрөлхтөний хувь заяаг шийдсэн аугаа их дайнд Оросын ард түмэн ялгуусан ялагч болон тодроход гүрж эрийн гүйцэтгэсэн гавьяа баллашгүй их.

Хүн төрөлхтөний хувь заяаг шийдсэн аугаа их дайнд Оросын ард түмэн ялгуусан ялагч болон тодроход гүрж эрийн гүйцэтгэсэн гавьяа баллашгүй их. Тэрээр Оросын ард түмэнд гай тарьж их хэлмэгдүүлэлтийг хийсэн ч гавьяа байгуулж дайны хүнд хэцүү цаг үед нугаршгүй улирдагч байж чадсаныг түүхчид онцолдог.

Уинстон Черчилль: Сталин модон анжистай Орос орныг хүлээн авч, атомын зэвсэгтэй болгон үлдээсэн дэлхийд хосгүй, аугаа их, хэмжээгүй эрхэт ганцаарчлан захирагч байв

 

“Шалгасан, сорьсон асар хүнд дайны жилүүдэд улс орныг нь суу билэгт, няцашгүй туйлбартай жанжин Сталин толгойлж байсан нь Орос орны хувьд асар их том аз заяа байлаа. Тэр бүх амьдралаараа туулж өнгөрүүлсэн биднийг гайхашруулсан хувирамтай, хатуу ширүүн цаг үеийнхээ хамгийн гарамгай сод бие хүн нь байлаа. Сталин эгэл бус эрч хүчтэй, нугаршгүй хатан зоригтой, яриа хэлцэлд эрс хатуу, өршөөлгүй ханддаг, түүнд нь энд, Британийн парламентад боловсорсон би хүртэл юу ч сөргүүлэн тавьж чаддаггүй байв.

Сталин бидэнд гүн сэтгэгдэл төрүүлж байлаа. Тэр ямар ч үед сандарч тэвддэггүй, логик дэс дараатай, утга төгөлдөр мэргэн цэцэн сэтгэдэг байв.

Сталин хүнд үед хамгийн боломжгүй хүнд байдлаас ч гарах арга замыг олж гарч чаддаг ялагдашгүй мастер байсан юм. Үүнээс гадна тэр хамгийн эгзэгтэй бэрх болон ялалтын баярын үед ч аль алинд нь адилхан хуурмаг хоосон зүйлд сэтгэл автагдалгүй тайван байдаг байв.

Сталин бол эгэл бус олон талтай хүн байсан юм. Тэр аугаа том эзэнт гүрнийг буй болгож, өөртөө бүрэн захируулсан хүн. Энэ хүн өөрийнхөө дайсныг мөн өөрийнхөө дайснаар устгуулж чадаж байв.

Сталин модон анжистай Орос орныг хүлээн авч, атомын зэвсэгтэй болгон үлдээсэн дэлхийд хосгүй, аугаа их, хэмжээгүй эрхэт ганцаарчлан захирагч байв. Түүх болон ард түмэн ийм хүмүүсийг хэзээ ч мартдаггүй юм”

Энэ үгийг өнөө цагийн манай ардчилагчдын шүтээн болсон У.Черчиль хэлжээ.

Сталиныг нас барсны дараа түүнийг хараан зүхэх явдал ЗХУ-д төдийгүй дэлхий дахинд ид хүчээ авч эхлээд байх үед буюу 1959 оны 12 дугаар сарын 21-нд коммунизмыг хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй, чаддаг ч үгүй Уинстон Черчиль Их Британийн парламентад хүрэлцэн ирж, өөрийнхөө мөнхийн өрсөлдөгч Иосиф Сталины тухай энэ алдартай үгээ хэлжээ. Үнэхээр хүчирхэг нугаршгүй Сталин байсан тулдаа Гитлерийг нуга дарсан билээ. Үнэхээр ч Сталины цуцашгүй учирзүйтэй яриа хэлэлцээрийн үр дүнд Ялтад Монголын тусгаар тогтнол баталгаажсан билээ.

И.В.Сталин 1878-1953 он

Иосиф Виссарионович Сталин 1878 оны 12 сарын 18-нд Гүржид гуталчны хүү болж төрсөн. Тэрбээр шашны сургуульд сурч байсан боловч хувьсгалт үйл ажиллагаа явуулсны учир 1899 онд сургуулиасаа хөөгджээ. Тэрбээр нууц хувьсгалт бүлгэмд нэгдэж, 1903 онд Оросын Социал Демократ Ажилчны Намын большевик фракцын талд оржээ. Владимир Ильич Лениний шавь болсон тэрбээр намд доогуур албан тушаал хашиж байгаад 1912 онд анхны Большевик Төв хороонд томилогдсон. 1917 оны Оросын хувьсгалаар большевикууд төрийн эрхэнд гарах хүртэл тайзны ард идэвхтэй ажиллаж байсан бөгөөд 1913-1917 онд цөллөгт байсан. Сталин (Оросын сталь буюу “ган” хэмээх үгнээс гаралтай) хэмээх нэрийг аваад, большевик засгийн газарт үндэстэн ястнууд болон төрийн хяналтыг хариуцсан комиссарын үүрэгт ажлыг гүйцэтгэсэн (1917-1923).

1922 оноос Сталин намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Улс төрийн товчооны гишүүн болсон. Энэхүү ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал нь сүүлд дарангуйлал тогтоох эрх мэдлийнх нь үндэс суурийг бүрдүүлсэн.

Ленинийг нас барсны (1924) дараа Сталин Лев Троцкий, Григорий Зиновьев, Лев Каменев, Николай Бухарин, Алексей Рыков зэрэг өрсөлдөгчдөө ялж, Зөвлөлтийн улс төрийн хяналтыг гартаа авчээ. 1928 онд тэрбээр Зөвлөлтийн эдийн засаг, нийгмийн бүтцийг эрс өөрчилж, олон сая хүний аминд хүрсэн Таван жилийн төлөвлөгөөгөө тунхаглалаа.

1930-аад онд тэрбээр Хядлага хийж, олноор нь цаазаар авах, цээрлүүлэх зэргээр эрх мэдэлд нь учрах аюулыг арилгаж дөнгөжээ.

Герман Зөвлөлтөд халдан довтлоход Сталин цэргийн үйл ажиллагааны удирдлагыг гартаа авсан. Тэрбээр Оросыг Британи, АНУ-ын холбоотон болгож, Тегеран, Ялта, Потсдамын бага хурлууд дээр хэлэлцээ хийх чадвараа харуулсан юм. Дайны дараа тэрбээр Зүүн Европ дахь Зөвлөлтийн нөлөөг бэхжүүлж, Зөвлөлт Холбоот Улсыг дэлхийн цэргийн гүрэн болгосон.

Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлт эхний үед маш ноцтой хохирол амсаж, бууж өгөх тухай асуудал ч яригдаж байсан гэдэг. Гэсэн ч дайны явцад өөрчлөлт гарч улмаар дайныг Зөвлөлтийг ялалтаар дуусгах боломжтой болсон. Ийнхүү ганцаараа засагласаар 1953 оны 3 сарын 1-нд Сталин нас нөгчсөн. Сталины үхлийн талаар янз бүрийн таамаг, онол байдаг.

Сталины тухай сонин хачин

1906-1907 онд Сталин Өвөр Кавказад банк дээрэмдэхээр төлөвлөж, зохион байгуулж байжээ. Найман удаа баривчлагдаж, цөлөгдөж, дөрвөн удаа оргожээ. Кинон дахь сексийн үзэгдлийг хүлцэж чаддаггүй байсан бөгөөд энэ нь түүнийг галзуурах шахам болгодог байж. Дайллага цайлган дээр орос ардын дуу дуулах дуртай байсан. Ном унших үнэхээр дуртай, гэр, ажлын өрөө, зусландаа асар том номын сантай байсан бөгөөд голдуу түүх, гүн ухаан, марксизм, эдийн засгийн ном байжээ. Шашингүйн үзлийн ном зохиолыг үзэн яддаг, үүнийг “шашны эсрэг хаягдал цаас” гэдэг байжээ. Гүрж, орос, эртний грек хэл мэддэг байсан, түүнчлэн шашны сургуульд сурч байхаасаа шашны слав хэл мэддэг байжээ.Зарим судлаачийн нотолдгоор,англи, герман хэл мэддэг,номонд унгар, франц хэлээр тэмдэглэл хийдэг байжээ. Армян, осетин хэл мэддэг байсан байна. Гэсэн ч Троцкий нэг удаа өгсөн ярилцлагадаа, “Сталин гадаад хэл ч мэддэггүй, гадаад орны амьдралыг ч мэддэггүй” гэж хэлсэн байдаг. Баримт бичиг, захидал зэргийг машалдаа мадаггүй бичдэг байсныг мэдэх хүмүүс олонтаа дурдсан байдаг байна. Хүүхэд байхдаа гараа гэмтээсэн учир 1916 онд цэргийн албанд тэнцэхгүй гэж үзжээ. “Цинандали”, “Телиани” дарс л уудаг байж. Заримдаа коньяк ууна, цагаан архи огт амсдаггүй байжээ. Сталин өдөр тутмын амьдралдаа тоглоом шоглоом хийх дуртай байж. Бас зураг зурах дуртай байсан гэнэ. ЗСБНХУ-д соёл, амралтын олонх цэнгэлдэх хүрээлэнг Сталины санаачлагаар барьжээ.

Намын дээд удирдлагад байсан эхний 10 жилд Сталин огцрох тухай хүсэлтээ гурван удаа гаргаж байжээ. Гэхдээ энэ хүсэлт нь бусад нөхдийг шалгах ээлжит шалгалт байсан гэдэг. “Хэрхэн санал өгсөн нь чухал биш, харин хэрхэн тоолсон нь чухал”. 1934 онд намын ерөнхий нарийн бичгийн даргын сонгуулийн дараа Сталин ингэж хэлжээ.

Мина эрэгч шархадсан Жульбарс нохойг 1945 оны ялалтын парадын үеэр түүний шинельд ороон, Улаан талбайгаар авч явжээ. Дайны үед түүний том хүү Василий Сталинд генерал цол олгуулахаар 12 удаа тодорхойлж байсан ч Сталин тухай бүрт нь хүлээж аваагүй байна. 70 насных нь ойгоор түүнд өгсөн бэлгийн жагсаалтыг 1949 оны арванхоёрдугаар сараас 1953 оны гуравдугаар сар хүртэл сонинуудад нийтэлж байжээ. Америкийн “Таймс” сэтгүүлоны хүнээр хоёр удаа тодруулж байжээ.

Эхний удаа 1940 оны нэгдүгээр сарын 1-нд Гитлертай үл довтлох тухай гэрээнд гарын үсэг зурж, Зөвлөлт-Финийн дайныг эхлүүлж, улмаардэлхийн улс төрийн тавцанд хүчний тэнцвэрт байдлыг өөрчилсөн гэж тодруулсан байна. 1943 оны нэгдүгээр сард мөн сэтгүүл түүнийг дахин “Оны хүнээр” тодруулжээ. Сталиныг нас барсан өдөр Израильд үндэсний гашуудал зарласан байна. 2004 оноос өмнө Будапешт хот, 2007 оныг хүртэл Кошице хотын (Словак улс) хүндэт иргэн байсан бөгөөд одоо болтол Чехийн Ческе Будеевице хотын хүндэт иргэнажээ. Хуучин ЗСБНХУ болон Оросын бүгд найрамдах улсуудад Сталины нэртэй 30 гаруй гудамж одоо болтол байдаг.

Монголын тусгаар тогтнолын тухай Хятадын талд хэлсэн үгс

Хятадын засгийн газрын төлөөлөгчдийн нэг болох Чан Кайшигийн төрсөн хүү Зян-Зинго нь Сталинтай уулзаж Монгол улсын тусгаар тогтнолыг хөндсөн чухал асуудал ярилцаж байжээ.

Тэрээр “Хятад улс алдагдсан Гадаад Монголын газар нутгаа эргүүлэн авахын төлөө долоон жилийн турш дайн хийж байгааг та ойлгох ёстой. Японыг өнөөдөр хөөж гаргаагүй байна. Зүүн хойд нутаг, Тайванийг эргүүлэн авч чадаагүй байна” гэхэд Сталин: Таны үгэнд үнэний хувь их байна. Би үүнийг ойлгоно. Гэхдээ өнөөдөр би та нараас тусламж гуйгаагүй. Та нар харин надаас тусламж гуйж байгаагаа ойлгох ёстой. Хэрвээ танай улс хүчтэй байсан юм бол та нар өөрсдөө Японыг бут цохиж чадах байсан. Тэгсэн нөхцөлд мэдээж би ямар нэг шаардлага тавих эрхгүй.

Үнэндээ та нарын дэмий чалчаад байгаа шиг тийм хүч та нарт алга гээд уулзалтын төгсгөлд “Хэрвээ Хятад улс, ЗХУ-ын саналыг хүлээж авахгүй бол “Гадаад Монголын хил нь Өвөр Монголын газар нутгийг оруулан хамарч, хэмжээгээрээ бүр ч том БНМАУ-ыг байгуулахад хүргэнэ” шүү хэмээн сүрдүүлсэн байна. /Энэхүү ярианы тэмдэглэлийн талаар Тайваний архивт хадгалагддаг байна/

Сталин "Хэрвээ Хятад улс Гадаад Монгол улсын тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй юм бол,ЗХУ Алс Дорнодод цэрэг гаргаж Японтой дайтаж чадахгүй ээ, Тэгэхээр Хятад улс Япон улсад удтал эзлэгдсэн хэвээрээ байх болно.Үүнийг та нарт тодорхой хэлж байна. Ер нь Гадаад Монголын ард түмний тухайд авч үзвэл тэд Хятад дотор ч нэгдэхийг хүсэхгүй ЗХУ-тай нийлэхийг хүсэхгүй байгаа, тэгэхээр тусгаар тогтнуулж л таарна даа" хэмээж байв.

1945 оны наймдугаар сарын 14-нд Хятадын ГХЯ-ны сайд Ван-Шице тусгай нот бичиг гаргажээ. Үүнд ”Японыг бут цохисны дараа Монголын ард түмэн бүх нийтийн санал асуулгаар БНМАУ-ыг тусгаарлах нь зүйтэй гэж нотолбол Хятадын Засгийн газар Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоо байгаа хил хязгаараар нь хүлээн зөвшөөрнө гэж Хятадын Засгийн газар мэдэгдэж байна” гэсэн агуулагатай байв. 1945 оны 10 дугаар сарын 20-нд төрийнхөө тусгаар тогтнолын төлөө Монголын ард түмэн 100 хувийн санал өгснөөр 1946 оны 2 дугаар сарын 13-нд Хятадын хууль тогтоох танхим Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн билээ.

Сэтгэгдэл 35ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
4 сар 12. 11:47
Үнэн хаана байна

Өмнө хүн тун үнэн бичжээ. санал нэг байна. Гэхдээ үүний цаана жинхэнэ гавьяа нь монголын ард түмэн, монгол эмэгтэйчүүдэд бас ногдоно. Учир гэвэл, их орны дайны хүнд үед монголчууд мриныхоо сайныг бэлэглэх гэж зүтгэж байх үед монгол эмэгтэйчүүд хэндч зарж борлуулдаггүй эцэг өвгөдөөс уламжилж ирсэн үнэт эдлэлүүдээ улаан армид чин сэтгэлээсээ бэлэглэж байсныг Сталин сонсоод тэр боловсролгүй бүдүүлэг эмэгтэйчүүд сайн дураараа ийм алхам хийж байна гэдэг бол юутай ч зүйрлэшгүй гавьяа үүний ачийг хариулна гэсэн бодлыг түүнд хүргэсэн байна. Монгол хүүхнүүдээ алдаршуульяа

2018, 7 сар 4. 9:09
Зочин

Сталин бол Монголчуудын өмнө түүхэн гавъяа байгуулсан хүн мөн. Түүний хөшөөг төмөр замын төв буудлын хойно байрлуулах хэрэгтэй. Мөн Ленины хөшөөгч дахин босгох хэрэгтэй. Энэ хоёр хүн 1921,1939, 1949 онууд монгол улсын төлөө үнэлж барашгүй гавъяа байгуулсан, үүнийг мартаж болохгүй, мартвал бусдын тусыг үнэлж чаддаггүй, хүн чанагүй, хог шаар болно шүү.

2017, 11 сар 28. 7:47
Зочин

Сталин Хятадуудтай ингэж ширvvн ярилцсан нь хvн чанараа гаргажээ. Тусыг тусаар ачийг ачаар хариулж чаджээ гэж дvгнэхээс еер арга алга. Эх орны дайны эхний жилvvдэд Зевлелтийг бууж егехгvй байх ноцтой шалтгаан нь манай Монгол улсын дэмжлэг туслалцаа монгол цэргvvдийн баатарлаг гавъяатай эрэлхэг тулаанууд билээ. Одоо цагийн зvгээс харахад 39 оны Халх голын дайн нь япончуудаас гадна Оросуудад Монголчууд яаж байлдаж чаддагаа бодитоор vзvvлж харуулах естой тvvхэн ой санамжийг сэргээн vзvvдэх дайн болсон мэт санагдаж байна. Халх голоор япончууд довтолж Орос Монгол цэргvvд мер зэрэгцэн тулалдах боломж олдоогvй байсан бол Сталин Жуков жанжин нар Москвагийн дэргэдэх шийдвэрлэх тулалдаанд Монгол цэргvvдийг оруулж дайныг ялалтаар дуусгах итгэл vнэмшил анхны давшилт сэтлэлтийг хийж чадахгvй ч байж мэдэх нехцел байдал vvccэн, тэр битгий хэл фашист германд бууж егех тухай ч яригддаг байсан нь биелсэн ч байж мэдэх л байж.

2017, 12 сар 18. 20:41
Зочин

mongol tsereg daind oroogyi bxaa

2017, 8 сар 17. 14:33
багы

ардчилагчдын шүтээн Черчилль ... тиймдээ мөнгөний төлөө бүгдийг хийгч

2017, 2 сар 15. 0:45
Зочин

Ene door setgegdel bichsen nukhur Stalin, Jukov 2 iin orshuulgan deer ochood ug kheleeg baigaa um uu khaasnaa um. Sumtai baina. Esvel dramin jujgiin angiin oyutan um bolov uu

2017, 2 сар 4. 14:50
өлмийд тань сөгдөн мөргөе

Аугаа их удирдагч СТАЛИН + Аугаа их цэргийн армийн жанжин ЖУКОВ хоёр бол МОНГОЛ УЛСЫН ард түмний сэтгэл зүй дотор хоногшин мөнхрөн үлдэсэн билээ. үеийн үед монголын ард түмний хойч үеүүд ч аугаа их хоёр удирдагч та хоёрыгоо энэ л чигээрээ дурсан явах болно . найрамдал + дружба Халхын голын 1939 оны дайныг цэргийн жанжин КУКОВ удирдлаган дор явуулж байсныг түүх гэрчинлэнэ . МОНГОЛ УЛСЫГ минь японы дайралтаас чөлөөсөн аугаа их удирдагч СТАЛИН аугаа их цэргийн жажин ЖУКОВ . хөх мөнх тэнгэртээ тайван нойрсдоо та хоёр бол ДЭЛХИЙД ЭНХ ТАЙВНЫГ ТОГТООЖ дэлхий хүн амийг энх тайвнаар амьдруулах нөхцөлийг бүрдүүлж үлдээсэн дэлхийн нийтэт энх тайвныг тогтоосон аугаа их удирдагчид билээ .... тиймээ та хоёрыг дэлхий нийт хүндэтгэж байна даа яг одоо

2016, 9 сар 4. 9:54
Зочин

Сталины ачаар бид тусгаар тогтнолоо баталгаажуулжээ.

2017, 6 сар 17. 17:23
Зочин

STALINii ene ovormongol toi niiluulen burch tom MONGOL ulsiig baiguulahad hurgene shuu gesen ALDART ug n uneheer setgel dogdoluuldag shuu tiimee NUB baiguullagaar huleen zovshooruulsen delhiin tseejimd gerelteh TUSGAAR MONGOL ULS

2016, 9 сар 2. 20:17
ЗОЧИН

ЭЛБЭГДОРЖ , БАТҮҮЛ , ЯЛАНГУЯА БААБАР МЭТИЙН ХУРЛИЙЗУУД СТАЛИН ,ЧОЙБАЛСАН , ЦЭДЭНБАЛ НАРЫГ ЯМАР ИХ ЗАНАН ЗҮХЭЖ НЭР ТӨРИЙ НЬ ХАРЛУУЛЖ ИРЭВ , БАТҮҮЛ БҮР ЖАНЖИН СҮХБААТАРЫН ХӨШӨӨГ БУУЛГАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАЯРЦОГТЫН САНААЧЛАГААР ХЭРЭГЖҮҮЛЭХ БАЙСАН ГЭХЭД

2018, 7 сар 5. 21:48
Зочин

eldgdorj batuul hujaa bayrtsogt uein usd tumnii haraaliig hurtene tamruu TONIL

2017, 11 сар 29. 11:07
Зочин

элбэгдорж баабар баярцогт мэтийн эрлийз хурлийзууд манай түүхэн хүмүүсийг гутаан доромжлох, хөшөөг буулгаж хаях гэх мэтийн бидний түүхийг харлуулах гэж оролдох зэргээ бат-үүл мэтийн онгироо өс санадаг хүмүүсийг ашиглан хийх гэж байгаа шүү

2017, 6 сар 17. 17:28
Зочин

elbegdorj batuul baabar bayrtsogt ed nar bugd shotgor shulam ruugaa toniloh bolno

2016, 9 сар 2. 20:02
ЗОЧИН

ГЕРМАНЫ АРМИ МОСКВАД 20 -ИОДХОН КМ ИРЧИХЭЭД БАЙХАД КРЕМЛЬДЭЭ ТАМХИА ТАТАН ЖУКОВОЙ УТСААР ЯРИАД СУУЖ БАЙСАН НЭГЭН ,ХАРИН ЦЭРГҮҮД НЬ СТАЛИНЫ ТӨЛӨӨ , ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ ГЭЖ ОРИЛОН ГРАНАТА АТГАН ДАЙСНЫ ТАНКНЫ ГИНЖИН ДООГУУР ОРЖ БАЙСАН . МАНАЙ АРДЧИЛСАН ЭРХ МЭДЭЛТ САЙХАНБИЛЭГ БАЯРЦОГТ НАР МӨНГӨӨ ӨВӨРТЛӨӨД ШИЛНИЙХЭЭ ХОНХОРХОЙГ НААШ НЬ ХАРУУЛААД ДУТААЖ БАЙДАГ , МУУСАЙН ХЯТАДЫН ХУЛГАЙЧУУД

2016, 8 сар 31. 19:55
зочин

тусгаар тогтнолоо л алдахгүй юмсан

2016, 8 сар 23. 14:58
Зочин

Намайг нас барсны дараа миний шарил дээр дүүрэн хогны овоолго босгоно гэдгийг би мэдэж байна, гэхдээ түүхийн салхи түүнийг хайр найргүй хийсгэх болно. И.В.Сталин

2016, 5 сар 30. 19:46
Зочин

СТАЛИНЫ ДИПЛОМТ БАЙР СУУРЬ ХОЛЧ УХААН Ы ХҮЧЭЭР МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛОО ОЛОХОД энэ удирдагчийн мэдлэг ухаан хүчтэй нөлөөлсөн гэж түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг , НАЙРАМДАЛ + ДРУЖБА

2016, 5 сар 12. 13:23
Түүхч

За манайхан дайны анхны сайн холбоотон байсан, сайн дипломат ухааны хүчээр л тусгаар тогтнолоо олсон юм шүү дээ. Өвөг дээдэс нэг бүрийн маань хүчин чармайлт байгаа. Сталин ч бас хувь нэмэр оруулсан хүн шүү.

2016, 5 сар 10. 16:26
Зочин

henii huchind tusgaar togtnoj unuug hurch bgaga medehgui Teneguded uuniug sn oilguul.Orosin ard tumen delhii niitiig Gitlerin sabraas abarsan um

2016, 5 сар 10. 10:38
Зочин

Ardchilaliin lalaruud uuniig unshaagui um baih daa

2016, 5 сар 9. 16:12
darkhanii irgen

tusgaar togtnol olon hunii amiar olddog mash une tsenetei zuil yum ongorch helmegdsen buuduulsan olon lam har seheetnuud maani ene tusgaar togtnoliig Mongoldoo avchirsan humyys yum shuu ta buhnee hundetgej bna

2016, 5 сар 9. 16:08
darkhanii irgen

stalinii hoshoog sergeej tavii mongolchuudaa ene helsen ugiig ni hoshoonii derged ni siileed urgelj hoich uedee haruulj baiya aa

2016, 5 сар 9. 21:24
inomon

hoshoonii zagbar gargasan xvn khen be bygdeeree niilj baigaad bosgoi

2016, 5 сар 9. 15:18
Зочин

Түүхийн ийм үйл явц, баримтуудыг ард түмэнд таниулах ажил хийх нь зөв. Бараг бүгд л Сталиныг зүхэж байгаа. Гэтэл тусгаар тогтнол Сталины шахалтаар л хүлээн зөвшөөрөгдсөн байна. Үүний цаана мэдээж том гүрний эрх ашиг байгаа, гэхдээ л Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс болсон

2016, 5 сар 9. 14:25
зочин

монголыг тусгаар тогтносон улс болгоход тусалсан сталин ЗХУ хоёрт талархаж байна. Хэрэв орос улс монголд туслаагүй бол, хятад улс монголыг манайх гэж авч өөртөө уусгаад монгол гэж улс энэ ертөнцөөс арчигдах байсан. хятад бол монголын дайсан.

2018, 7 сар 5. 21:51
Зочин

ee bol unen Mongoliin Tusgaar Togtnol UURD MONH

2016, 5 сар 9. 13:30
Зочин

Орос битгий хэл Их монголын түүхэнд тодоор үлдэнэ

2016, 5 сар 9. 13:27
Зочин

japonuud bas xereg bolson bna shuu,,, xerev orosuud japonuudad tuslaagui baisan bol yax baisan bol,

2016, 5 сар 9. 13:14
zochin

getel lalar buriadiin shees batuul yajbn odoo

2017, 11 сар 28. 7:52
Зочин

Батvvл ээж талаараа еерийгее хятадын эрлийз гээд хэлчихсэн ш дээ

2016, 5 сар 9. 12:57
Зочин

Гэтэл бид бид яасан бэ? Хрущевын буулгаж дийоээгүй Сталины хөшөөг бид өөрсдөө буулгасан шүү дээ.

2016, 5 сар 9. 10:17
Зочин

INGEJ L HULEEN ZUVSHUURUGDSUN YUM DAA DELHIID.TUSGAAR TOGTNOL ERH GAZAR SHOROOG MINI HARIINHAND HUDALDAD DUUSLAA ENE manan

2017, 4 сар 3. 11:58
Зочин

яг зөв тусгаар тогтнол аугаа зүйл

1 сар 23. 15:30
Зочин

АУГАА ИХ УДИРДАГЧ СУУТ ЖОЛООДОГЧ СТАЛИН МАНДТУГАЙ

2017, 4 сар 3. 12:00
Зочин

гэхдээ геополитик гэдэг юмыг анхаарах л зүйл

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]