Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зүүнгарын хаант улс ойрад буюу монгол угсааны улс бөгөөд түүхчид Зүүнгарын хаант улсыг талын монголчуудын сүүлчийн эзэнт гүрэн гэж түүхчид үзэх нь бий. Цагаан хэрмийн баруун үзүүрээс одоогийн Казахстаны зүүн хэсэг, Киргизстаны хойд хэсгээс өмнөд Сибирь хүртэлх газар нутагт оршиж байлаа.

Нүүдэлчдийн сүүлчийн гүрэн хүйс тэмтрүүлсэн ньУншсан23,325

asianhistory.about.com сайтад ийм нэртэй нийтлэл тавигдсаныг орчуулан хүргэж байна. Мэдээж хэрэг гадны судлаач, нийтлэлчид манай түүхийн талаар бичсэн нийтлэл учраас ташаа, андуурсан зүйлс тааралдаж байгааг болгооно уу.

Asianhistory.about.com сайтад ийм нэртэй нийтлэл тавигдсаныг орчуулан хүргэж байна. Мэдээж хэрэг гадны судлаач, нийтлэлчид манай түүхийн талаар бичсэн нийтлэл учраас ташаа, андуурсан зүйлс тааралдаж байгааг болгооно уу.

XVII-XVIII зууны үед нүүдэлчин Монголчуудын сүүлчийн эзэнт гүрэн Азид оршин тогтнож байв. Энэ бол Зүүнгарын хаант улс. Зүүнгар гэдэг нь Монгол хэлээр “зүүн гар” гэсэн утгатай бөгөөд тэд Дөрвөн Ойрадын холбооны нэг аймаг байжээ. Ойрадын холбоон дотроо тэдний газар зүйн байрлал нь зүүн талдаа байсан учир ингэж нэрлэж байсан гэдэг. Зүүнгарын нутаг одоогийн Шинжаанд төвлөрч, зүүн талдаа Хятадын баруун хэсгээс баруун талдаа Казахстан, хойд талдаа Сибирээс өмнө зүгт Киргизстан хүрсэн уудам орон зайг эзэгнэж байв.

Тэдний улс бүрдэх явц 1620-оод онд залуу удирдагч Хар Хулын удирдлаган дор эхэлж Зүүнгар хэмээн нэрлэгдэх болжээ. Зүүнгарын нэр хүнд Хар Хулын хүү Баатар хунтайжийн үед өсөн нэмэгдэж Төвдийг (1636-1642) эзэлж байв. Баатар Төвдөөс асар их баялагтай, Далай Ламаас хайрласан Эрдэнэ хэмээх цолтой эргэж иржээ. Олсон эд баялгаараа Баатар хунтайж Казахуудыг эзлэх гурван ч удаагийн аян дайн зохион байгуулж байв. Гэвч Зүүнгарын дээдсийн дунд хаан ширээг залгамжлах нэгдсэн дүрэм байгаагүйгээс дотоод тэмцэл зөрчил 1671 он хүртэл үргэлжилж эцэст нь Галдан бүх өрсөлдөгч нараа даран товойжээ. Төвдөд лам байсан Галдан, тавдугаар Далай ламаар ном заалгаж байж. Тэр 1671 онд Далай ламаас Бошигт хаан цол хүртэн Зүүнгарын хаан болов. 1677 онд Галдан бүх өрсөлдөгч нараа дарж Ойрад Монголыг нэгтгэжээ.

Сүүлд 1677 онд Цагаан Уулын Хожа нар гэгддэг Суфи урсгалынхан Тарим Басинаас хөөгдөхдөө Далай ламаас цэргийн тусламж хүссэн байна. Далай лам Галданд хандсанаар тэд даруй цэргээ оруулжээ. Галдан Тарим Басиныг эзлэн Хожа нарын тэргүүнийг захируулахаар томилж өөртөө засах эрх олгов. Түүний зарлигаар Түрэг угсаат Хожа нар Зүүнгарын хууль дор оршин суухаар тогтжээ. 1680 онд Галдан Хар Киргизүүдэд эзлэгдсэн Яркендын иргэдээс мөн туслах хүсэлт хүлээн авав. Зүүнгарчууд Яркендыг Киргизүүдээс чөлөөлөөд цаашлан Кашгар, Турфан, Хамиг эзлэжээ. 1683 онд Зүүнгарын арми одоогийн Узбекистан хүрч Ташкентыг Казахуудаас булаав. Галдан эх нутаг руугаа хөлгийн жолоо залан буцах замдаа Хар Киргизүүдийг бүр мөсөн цохиж Сыр Даря мөрний сав, баян тансаг Ферганы хөндийг тонон дээрэмдэв.

Ихэнх Төв Азийг мэдэлдээ оруулсны дараа Галдан зүүн зүгийг зорилоо. Тэр 1688 онд Халх Монголыг бут цохин газар нутгийг нь эзлэн авчээ. Энэ алхам нь Хятадыг эзлээд удаагүй байсан Манж угсааны Чин гүрнийхний санааг зовоож эхлэв. Учир нь тэд хил хязгаарт нь нүүдэлчид довтлохоос болгоомжилж байсан юм. Эзэн хаан Канси Ойрад-Манжийн дайныг эхлүүлж ялснаар Галдан амиа алдаж Зүүнгарын шинэ тэргүүн тодорчээ. Зүүнгарын шинэ, сул дорой удирдагчид Төвд, Чин гүрний хооронд тоглолт хийх гэж оролдож байлаа. Энэ нь тэднийг хэсэг хугацаанд оршин тогтнуулж байсан ч 1749 онд ээлжит хаан ширээний төлөө тэмцлийн улмаас Зүүнгар нуран унав. 1755 онд Чин улс Өвөр Монгол, Манж цэргээс бүрдсэн арми илгээн тарж бутарсан Зүүнгарыг довтолжээ. Тэр жилдээ Чианлонг хаан бүх Зүүнгарын эрчүүдийг цаазлах тушаал өгөв. Харин эхнэр, хүүхдүүдийг нь цэргүүддээ хуваарилан тараажээ. Энэ геноцидээр Зүүнгарын хүн амын 70-80 хувь үрэгдсэн нь XVIII зууны түүхэн дэхь хамгийн том эмгэнэлт явдал болсон юм.

Геноцидээс өмнө хүн ам 600,000 байсан гэвэл Чианлонг хааны зарлигаар 480,000 орчим хүнийг хүйс тэмтэрчээ. Геноцидын үр дүнд Шинжаанд асар том хоосон нутаг үлдсэн тул Манж нар тэнд өөрийн цэргүүд, олон тооны Хятад иргэд, Түрэг хэлтэй Уйгаруудыг суулгажээ. Зүүнгарын геноцид нь энэ бүс нутгийн хүн амын бүтцийг үүрд өөрчилсөн түүхтэй.

Сэтгэгдэл 15ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
11 сар 13. 11:32
Зочин

1.Хятадын тухайн үеийн сурвалжид: "нийтдээ 1 сая орчим ойрадыг алав. Эмэгтэйчүүл, хүүхдүүдийг ч алав." гэсэн баримт байдаг.
2.Зүүнгар Монголын хамгийн сүүлчийн улс байгаагүй ээ. Ази, Европын заагт оршиж байсан Крымын хаант улс алтан ургийн хамгийн сүүлчийн хаант улс байсан.
Түүх ярьж, бичих гэж байгаа бол баримт түшсэн нь дээр байх.

4 сар 13. 9:50
Зочин

Увс, Ховдын гаруудыг Увс , Ховдынхон нь л алсан юм байна ш дээ. Одоо бас хооронд нь байлдуулах юм сан.

4 сар 15. 17:11
oird

yanaa muu aliig ta nar barahkuidee hujaa nartai niilej ah duu naraa hydsan bolhoor ta nariig ymar hun gehuu xaxa

2017, 3 сар 25. 12:02
Зочин

тэнэг минь тэгээд манж нарын зөв болж бнауу

2017, 1 сар 26. 20:41
Зочин

Зүүнгарын сүүлчийн хан Даваачийг дарж, ард түмнийг нь хядахаар хөдөлсөн Манжийн хааны жанжид

Зүүн фронтоор(цэргийн тоо 20 мян):
Ерөнхий захирагч Банди жанжин (Хорчны)
Цэнгүнжав жанжин (Халхын)
Дэд жанжин Амарсанаа(хойдийн)
Эфү Цэвдэнбалжир(Өөлдийн)
Жүн ван Нэмэх(Дөрвөдийн)
Жүн ван Банзор(Хошуудийн)
Зөвлөлийн сайд Арантай жанжин(Манжийн)

Баруун фронтоор(цэргийн тоо 16 мян):
Ерөнхий захирагч Юн-Чин жанжин(Манжийн)
Дэд жанжин Саарал(Дөрвөдийн)
Чин ван Цэрэн(Дөрвөдийн)
Жүн ван Цэрэн уваш(Дөрвөдийн)
Бэйл Цэрэнмөнх(Дөрвөдийн)
Эрхэм сайд Яльфунга(Манжийн)
Зөвлөлийн сайд Уяхан(Манжийн)

2016, 12 сар 25. 15:06
Зочин

MANJ NAR HENIIG TUHAIN TSAGTAA HYADAJ BAIGAAGAA SAITAR UHAJ URSHUUNGUI HANDSAN BOL DELHII DEER 1 CH UNDESTENGUI BOLTLOO DALD OROHGUI BAISAN BOLUU HYADUULAAD MONGOL BID NAR ULDEED ULSAA DAHIN MANDUULTSAN L YAVNA SHD

4 сар 10. 18:13
Зочин

Chi yawj manjinha booviig huh

2017, 3 сар 20. 14:18
Зочин

Зүүн гарын улсыг манж устгаагүй харин хаан болохын дон шүгэлж ах дүүсээ хядаж байсан Галдан, Галданцэрэн, Даваач, Амарсанаа нарын өчүүхэн амьтдаас болж ард олон нь хядуулж улс орон нь ёөнөёөн түүх одоо бас давтагдаж магадгүй болоод буйг анхаар. Зориуд манай түүхийг оросууд өөрчилж өөрийн урвагч түүхчдээр ойрдыг монгол биш түрэг гаралтай үндэстэн, халхууд урваж хядлага хийсэн, 200000 ойрдыг амьдаар нь газар булсан гэх мэт дэлхийн түүхэндч гараагүй домог зохиолгон Цэдэнбал мэтэд итгүүснээс тэд монголын төлөө гэхээс орос, хятадын төлөө зүтгэж эх орончдыг маань үр удмаар нь хядуулж хэлмэгдүүлж байснаас одоо эх орончид их цөөн үлджээ. Ийм түүх одоо дахиж гарах гээд МАН Балыг магтаад харийнхантай нийлж ард олноо ядуу, дорой болгох бодлого явуулж б. Үүндээ Увс хүн , эрлийз гэх мэт гарал үүслийн үлгэр зохиож ирээдүйн урвагчдаа бэлтгэж залуусыг ашиглаж байгаа юм шүү

4 сар 10. 18:13
Зочин

Чи муу новш манжыг өмөөрөд үхэхнээ

2018, 11 сар 26. 2:02
Хуцдаг шээс бэ

Чи юу хуцна вэ чи түүхээ мэдлэж юу мал минь галдан бошгот хаан галданцэрэн хаан даваач хаан хойдын ван амарсанаа бүгд эх оронч баатарлаг улс тэд бие биентэйгээ ойлголцоогүйн улмаас дайтан хүч мөхөсдөхдөө манжаас туслалцаа авч дарчаад буцаад манжийн эсрэг тэмцсэн хүн бол амарсанаа мал минь чи ч хандалт нь хужаагийн үрийн шингэн байна даа зайл лалараа

4 сар 10. 21:15
Зочин

Галдан, Амарсанаа, Галданцэрэн нар болохын төлөө л халхыг удаа дараа дайрч 26 мянга, 36 мянган цэрэг дайчлан нэг бус дайрч байсан юм. Тэдний бодлогогүй явдлаас болж улс нь мөхсөн. Саарал жанжнаасаа эхлээд Дүрвэдүүд Манжид орж үүнийхээ шанд дуртай газраа нутаг сонгохоор Манжид шагнуулж Увс нуурт ирж Урианхай нарыг хөөлгөн суурьшсан билээ. Бүр 2 хантай болоод авсан даа

5 сар 26. 10:00
Зочин

бичсэнд баярлалаа

2017, 7 сар 18. 9:24
Зочин

Tsedenbal guai hyatad humuusiig hoon gargaj urd hiliig haaj baij mongold soyoliin huvisgal yavuulj ard tumniig tumen yanziin haldvart ovchinoos salgaj mal aj ahui gazar tarialang hol deer ni bosgoj aj uildver, zam, hot baiguulalt, urlag, uran zohiol, songodog urlagiig demjin delhiin henbugaigaas ch dutahgui uls shig uls bolgoh hund ajliin suuriig tavij 80 huvi hurtel dohuulsen zereg barimtuudiig bid martah esgui. hun ard maani bolovson emneleg oron suuts gej yu baidgiig ter hunii achaar l uzej buh hun am ni bichig usegt buren tailagdsan eruul chiireg bietei hool huns ni ayulgui gazar nutag ni sendiichigdeegui hot ni tsever agaartai mongoliig 20r zuunii bid nart huleelgej ogson. Odoo harin yu bolj bgaag emnelegiin shalan deer hevtej bgaa ovchtei huugees gudamjind tasarch unan bohirtoigoo holildson arhichingaas, guilga guij suugaa nastanguudaas, yavgan hunii gartsan deer zorchigchiig dairaad gardag joloochoos,alban tushaalaa mongo oloh mashin gej oilgoson "seheetnuudees" haraad ih l bayartai yavdag yum biz dee?

2016, 12 сар 21. 17:21
МОНГОЛ

ҮНЭХЭЭР ХАРАМСАЛТАЙ ТҮҮХ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]