Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Цөмийн цохилт өгөх хотуудын жагсаалтад Улаанбаатар хот орсон байжээУншсан17,407

Улс гүрнүүд олон арван жилийн өмнөх төрийн мэдлийн нууц баримтуудаа тодорхой хугацааны дараа нууцын зэрэглэлээс хасч олон нийтэд ил болгон судалгааны эргэлтэд оруулдаг.

Улс гүрнүүд олон арван жилийн өмнөх төрийн мэдлийн нууц баримтуудаа тодорхой хугацааны дараа нууцын зэрэглэлээс хасч олон нийтэд ил болгон судалгааны эргэлтэд оруулдаг.  Энэ ёсоор АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын архив 2015 онд 59 жилийн өмнөх нэгэн нууц баримтыг дэлгэсэн тухай түүх сонирхогчдодоо өгүүлье.  1956 он бол АНУ, ЗХУ-ын харилцаа ид хүйтэрч, Хүйтэн дайнд дэлхий дахин хоёр хуваагдаж байсан үе бөгөөд Пентагоноос 800 хуудас бүхий цөмийн дайны төлөвлөгөө боловсруулсан байна. Дайн эхэлсэн нөхцөлд шууд хэрэглэх ийм цөмийн дайны төлөвлөгөө Зөвлөлтийн талд ч байсан нь ойлгомжтой бөгөөд одоогоор олон нийтэд ил болоогүй байгаа. Харин Вашингтон дахь Үндэсний Аюулгүй байдлын Архивд “Маш нууц” хэмээн тэмдэглэсэн 800 хуудас баримтад Зөвлөлтийн болон түүний холбоотон улсуудын 1,200 гаруй байрлалд шат дараатай цөмийн цохилт өгөхөөр тусгагдсан байв. Үүнд Зүүн Берлин, Варшав, Бээжин дэх цэрэг, аж үйлдвэрлэлийн цэгүүдэд “системтэй цохилт” өгөхөөр төлөвлөсөн байсан бол Москва, Ленинград зэрэг хүн ам ихээр төвлөрсөн газруудыг “газрын хөрснөөс арчих” санааг тусгасан байжээ. Сонирхолтой нь тухайн цагт ЗХУ-ын хамгийн үнэнч холбоотон байсан БНМАУ, түүний нийслэл Улаанбаатар хот хүртэл цөмийн цохилт өгөх жагсаалтад бичигдсэн байх нь тэр.

 

Бичиг баримт дэлгэгдсэний дараа АНУ-ын шинжээчид энгийн ард иргэдийн байрлалд цохилт өгөхөөр төлөвлсөн байсныг “аймшигтай хэрэг” гэж тодорхойлсон байна. SAC (Strategic Air Command – Atomic Weapons Requirements Study) нэртэй уг материалыг 1956 оны зургадугаар сард боловсруулж 1959 он хүртэл улс төр, тагнуулын мэдээнд үндэслэн засаж сайжруулсан байна.  Төлөвлөгөөнд дурдсанаар гол байнуудад өгөх цохилтыг 1.7-1.9 мегатонны атомын бөмбөгөөр гүйцэтгэх, цаашлаад 60 мегатонны бөмбөг бүтээхийг зөвлөсөн байв. Нэг мегатоны бөмбөг л гэхэд Хирошимад хаясан атомын бөмбөгний хөнөөлөөс 70 дахин хүчтэй зэвсэг юм. Дээрх зураг дээр гол байг харуулсан байна.

Гэхдээ бичиг баримтад иргэний байгууламжуудыг онилсон шалтгаанаа тайлбарлаагүй байсан нь мэргэжилтнүүдийн гайхлыг төрүүлж байгаа гэнэ. Цөмийн зэвсгийн бодлогын бие даасан зөвлөх Стефэн Шварц энэ төлөвлөгөөг “зэрлэг балмад” санаа гэжээ. Тэр “энэ бичиг баримт түүх байж болох ч зэвсэг нь түүх болоогүй гэдгийг санах хэрэгтэй” гэсэн байна. Төлөвлөгөө олон нийтэд ил болсны дараа Globalresearch.org сайтад нийтлэгдсэн уг нууц бичиг баримтын тухай дэлгэрэнгүй өгүүлэлд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот цөмийн цохилтын нэг бай болж байсныг дурдаад  "Өнөөдрийн Америкийг үлгэр жишээгээ болгож хардаг Монгол Улсын нийслэл Улаанбаатарыг энэ жагсаалт алгассангүй. Пентагоны цөмийн цохилтын байны жагсаалтад Монголыг тусгаар улс ч гэж үзээгүй байна. Тэнд түүнийг "Ulaan Baatar, China" гэсэн байлаа" гэжээ. Мөн жагсаалтад Улаан-Үд хот ч багтжээ.

Энэхүү цөмийн дайны төлөвлөгөөг SAC-ийн Ерөнхий командлагч генерал Куртис Ли Мей гэгч гардан боловсруулжээ.

Гэхдээ ил болсон баримтуудын дунд ул суурьтай судалгаа ч  байв. Төлөвлөгөө бичигдсэн 1956-1959 оноос хойш арав  гаруй жилийн дараа 1980 онд Ерөнхийлөгч болж, найман жил засагласан Ерөнхийлөгч Роналд Рейганы зөвлөхүүд хэрвээ ЗХУ-тай цөмийн дайнд орвол Америк орон ямар хохирол амсаж болох талаархи судалгаа сонирхол татдаг.  Зөвлөлттэй байлдсан нөхцөлд 1959 онд батлагдсан SAC төлөвлөгөөг ашигласан ч анхны цөмийн цохилтоор л АНУ-ын 80 сая иргэн амь насаа алдах тухай судалгааг зөвлөхүүд нь түүнд өгч байжээ. Энэхүү түүхэн баримт ил болгосноор, магадгүй Рейган цөмийн эзвсэглэлийн эсрэг чангахан дуугарч, Зөвлөлттэй харилцаагаа ойртуулах гэж оролдож байсны нэг шалтгаан нь энэ баримт байж болох юм хэмээн судлаачид бичиж эхэлжээ.

генерал Куртис Ли Мей
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]