Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Жо Байден "Оросуудын хэлснээр бөндгөнөхгүй" гэвУншсан7,342

АНУ Йемен дэх иргэний дайнд нөлөөлөхөө больвол яах вэ? Энэ улсад гарсан иргэний дайнд Йемений Засгийн газрыг дэмжихийн тулд Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмират улсууд АНУ-аас стратегийн "бараа таваар" авч нийлүүлж ирсэн.

Бэлтгэсэн Б.Нямдолгор

АНУ Йемен дэх Холбоотнуудынхаа явуулж байгаа цэрэг, улс төрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ зогсоож байгаагаа мэдэгдлээ. Зургаан жил үргэлжилсэн энэхүү дайнд 110 гаруй мянган хүн амь насаа алдсан гэсэн тооцоо байдаг юм.

Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өөрийн баримтлах гадаад бодлогын талаархи илтгэлдээ “Йемений дайн төгсгөл болох ёстой” хэмээн цохон тэмдэглэсэн. Өмнө нь АНУ-ын төрийн тэргүүнээр ажиллаж байсан Барак Обама, Дональд Трамп нар Йемен дэх хусит босогчдын эсрэг тэмцдэг Саудын Арабын эвсэлд дэмжлэг үзүүлдэг байсан юм. Энэхүү мөргөлдөөний уршгаар Йеменийн олон сая энгийн номхон иргэд өлсгөлөнгийн ирмэг дээр ирээд байгаа. 2014 онд Йеменийн сул дорой Засгийн газар, Хусит бүлэглэлийн босогчдын дунд иргэний дайн үүсч жилийн дараа АНУ, Англи, Франц улсаас дэмжлэг авсан Саудын Араб болон Арабын өөр найман орон хусит босогчдын эсрэг агаарын дайралт эхлүүлснээр нөхцөл байдал хурцадсан билээ. Жо Байден АНУ-ын гадаад бодлогод хүлээн авах дүрвэгсдийн тоог  нэмэгдүүлнэ гэх зэрэг бусад өөрчлөлтүүдийг ч мөн оруулж байгаагаа зарласан. Түүний тавьсан илтгэл өнгөрсөн сард ажлаа хүлээлгэн өгсөн экс Ерөнхийлөгч Дональд Трампын баримталж байсан бодлогоос эрс ялгаатай байгаа нь харагдаж байна. ОХУ-ын тухайд тэрбээр “Оросын үйлдэлд хариу үзүүлэлгүй үг дуугүй явж ирсэн өмнөх Ерөнхийлөгчөөс өөр байр суурийг баримтална гэдгээ Ерөнхийлөгч Путинд ойлгуулсан” хэмээн Байден хэлсэн нь Оросын эсрэг байр суурь бүхий Америкийн иргэдийн талархлыг хүлээгээд байгаа.

АНУ Йемен дэх иргэний дайнд нөлөөлөхөө больвол яах вэ? Энэ улсад гарсан иргэний дайнд Йемений Засгийн газрыг дэмжихийн тулд Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмират улсууд АНУ-аас стратегийн "бараа таваар" авч нийлүүлж ирсэн. Ойрхи Дорнодоор мэргэшсэн, туршлагатай дипломатч Тим Лендеркинг Йемен улсад Элчин сайдаар томилогдохоор болсон. Ерөнхийлөгч Байден Саудын Арабын эвслийг идэвхтэй дэмжиж байсан Трампын засаг захиргаанаас ийнхүү эрс ялгаатай бодлого явуулж эхэллээ. Энэ байдал нь Арабын эвслийн орнуудад хүчтэй шахалт болох юм. НҮБ хүн амынх нь 80% тусламж, хамгаалалт шаардлагатай байгаа Йеменийг манай гараг дээрх хамгийн хурцадмал байдалтай улсаар нэрлээд буй.

Ерөнхийлөгч Байдены мэдэгдэл Йемений хөнөөлт дайнд цэг тавихын эхлэл ч байж мэднэ хэмээн шинжээчид харж байна. Барууны дипломатчид төдийгүй йеменчүүд АНУ-ын энэ шийдвэрийг таатайгаар хүлээн авч байгаа ба 2015 онд Ерөнхийлөгч Обама Ираны цөмийн зэвсгийн хэлэлцээрээс болж бухимдсан Английн Засгийн газрын "уур уцаар"-ыг намжаан “ногоон гэрэл” асаасан байдаг бол одоо Йемен, Ираныг хариуцах АНУ-ын шинэ төлөөлөгч нар энэ дайныг төгсгөл болгох даалгавартай явна.

Трампын зүгээс Герман дахь цэргүүдээ татаж авах ажлыг эхлүүлээд байсан бол Байдены Засгийн газар энэ ажлыг царцааж, одоогийн түвшинд нь буюу Германд лав 36000 цэргээ үлдээхээр болоод байна. Мөн Байден Мьянмарын цэргийн удирдагчдад Аун Сан Су Чиг чөлөөлж, ардчиллыг сэргээн босгохыг уриалсны зэрэгцээ ОХУ-тай дипломат аргаар харилцах ч гэлээ өмнөх Ерөнхийлөгчөөс илүү хатуу байр суурийг баримталж, “Хэлснээр нь бөндгөнөхгүй” гэдгээ мэдэгдсэн юм. 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]