Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ц.Магалжав: Дархан аварга Х.Баянмөнх, аварга О.Балжинням бид нар Н.Батсуурьт урьдчилан сануулсанУншсан10,325

...Нэгэнт одоо талбайд 16, 17 залуучууд гараад ирчихсэн байна. Юуны өмнө бөх сонирхогчдоос болон Жэм Интернэйшнл компанийнхаа хамт олноос хүлцэл өчье. Өнөөдрийн барилдааныг ингээд зогсоож байна" хэмээлээ.

“Жем интернэшнл” группийн нэрэмжит Монгол Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх улс аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөнд 12:00 цагт эхлэх байсан ч бөхчүүдийн эсэргүүцлийн улмаас цуцлагдсан юм. Улсын харцага О.Хангай тэргүүтэй бөхчүүд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарыг барилдахыг эсэргүүцэн талбайд гаралгүй удсан тул зохион байгуулагч МҮБХ-ноос Н.Батсуурь нарыг хасч барилдааныг дахин эхлүүлсэн. Гэвч Н.Батсуурь, түүний аав улсын харцага Г.Намсрайжав нарын бөхчүүд талбайд гарч эсэргүүцэл илэрхийлснээр барилдааныг үргэлжлүүлэх боломжгүй болсон билээ.

МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжавын барилдааныг цуцалж хийсэн мэдэгдлийг хүргэе.

 

Ц.Магалжав: Дархан аварга Х.Баянмөнх, Улсын аварга О.Балжинням бид
нар Н.Батсуурь аваргад хэлсэн

 

"Юуны өмнө үзэгчдээсээ уучлал хүсье. 2022 оны 1 дүгээр сарын 13-ны Үндсэн хуулийн 30 жилийн ойн барилдаан дээр ийм асуудал үүсэхийг сануулж, Төрийн ёслолын албанаас зохион байгуулж байгаа учраас Н.Батсуурь аваргыг барилдуулаагүй юм аа. Өнөөдрийн барилдааныг Монголын Үндэсний бөхийн холбоо, Жэм Интернэйшнл компани хамтран зохион байгуулдаг. Хамтран зохион байгуулж, олон жил ивээн тэтгэж ирсэн Жем Интернэйшнл компанийн хамт олноосоо хүлцэл өчье. Энэхүү барилдаан дээр бөхчүүд допингийг эсэргүүцэж ямар нэгэн асуудал үүсгэвэл үүнийгээ бас сайн тооцоорой гэдгийг Дархан аварга Х.Баянмөнх, Улсын аварга О.Балжинням, мөн миний бие, бид нар Н.Батсуурь аваргад сануулсан. Бөхчүүд эсэргүүцвэл энд асуудал үүснэ шүү гэсэн. Нэгэнт одоо талбайд 16, 17 залуучууд гараад ирчихсэн байна. Юуны өмнө бөх сонирхогчдоос болон Жэм Интернэйшнл компанийнхаа хамт олноос хүлцэл өчье. Өнөөдрийн барилдааныг ингээд зогсоож байна" хэмээлээ.

 

 Г.Намсрайжав: Допингийн асуудал аль хэдийнэ болоод өнгөрсөн

 

Улсын харцага Г.Намсрайжав “Миний хүүг Шинэ үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн барилдаанд интернeтээр бүртгүүлэхэд нь Үндэсний бөхийн холбоо бүртгэж аваагүй. Харин өнөөдрийн барилдаанд өөрийн биеэр бүртгүүлж албан ёсоор барилдахаар иртэл мөн бөхчүүдийн эсэргүүцлийн дагуу түүнд барилдах боломж өгөхгүй байна. Допингийн асуудал бол аль хэдийнэ болоод өнгөрсөн. Хүү минь 11 сарын шийтгэлээ шудаpгаар хүлээж нэмэлтээр зургаан сар барилдахгүй өнжсөн. Залуу хүн барилдахгүй байна гэж юу байсан юм! Хүү минь ид залуу насан дээрээ барилдах эрхтэй! Энэ асуудал бол Ховд аймгийн бүлэг хэдэн хүмүүсийн л найруулж хутгасан асуудал. Миний хувьд маш гомдолтой байна” хэмээв.

 

Барилдаан цуцлагдахаас өмнө МҮБХ-ны тэргүүн, улсын заан
Ц.Магалжавын гаргасан уриалга

 

Эрхэм бөх сонирхогчид оо, бөхчүүд ээ, өнөөдрийн барилдаан харамсалтайгаар үргэлжлэх магадлал багатай болчихлоо. Найман хос 16 бөх л барилдаж байна. Бөхийн салбар хорооноос допингийн зөрчил гаргасан бөхчүүдэд 11 сараар эрх хассан шийдвэрийг гаргасан. Энэ эрх хассан шийдвэр 2021 оны 6 сарын 10-ны өдрөөр дууссан тул Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Бат-Орших нарын барилдах эрх сэргэсэн. Үүнийг Бөхийн холбоо хүндэтгэн үзээд, мөн ёс зүйгүй байдал гаргаагүй байдлыг үзэн бөхийн барилдаанд оролцуулж барилдуулж байгаа юм. 11 сараар хассан. Энэ 11 сараар хассан шийдвэр зөв үү, буруу юу гэдэг дээр бөхчүүд, бөх сонирхогчдод маргаан үүсчихээд байгаа юм. Үүнийг бөхийн холбооноос гаргасан шийдвэр биш гэдгийг та бүхэн нэгдүгээрт сайн ойлгох хэрэгтэй. Баяр наадмын комисс гээд төрийн байгууллагаас томилогдсон комиссын шийдвэр энэ бүх үүсээд байгаа допингтой бөхчүүдийн зөрчлийн асуудал дээр маргаан тавьчхаад байгаа юм. Олон жил сар маргах маргааны эхлэлийг тавьсан. Тиймийн тулд энэхүү барилдааныг 15 жил зохион байгуулсан Жэм Интернэйшнл компанийнхаа хамт олныг хүндэтгэн үзэж байна. Нийт бөхчүүд, бөх сонирхогчдыг хүндэтгэж байна. Ямарваа нэг юманд нийтийн эрх ашиг гэж байх ёстой. Хэдийгээр барилдах эрх нь сэргэсэн гурван бөхийг оролцуулж барилдаж байгаа ч гэсэн нийт 253 бөхийн эрх ашиг, эдгээрийн цалин хангамж бүхий бай шагнал гэж асуудлууд байна. Иймд энэ хувцсаа өмсөөд гарахаар завдаад байгаа бөхчүүд харцага цолтой ахмад цолтой бөхчүүдээ хүндэтгээд, ард түмнээ хүндэтгээд бөхийн барилдаандаа оролцох хэрэгтэй. Дараагийн асуудал нь энэ маргаан, хүнд байдалд байгаа даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар энэ барилдаанд нийт бөхчүүдийнхээ эрх ашгийн үүднээс түр түдгэлзэх хэрэгтэй байна. Допингийн эсрэг олон улсын байгууллагад Монгол Улс 2016 онд элсэн орсон боловч өнөөдрийг хүртэл Допингийн үндэсний журам гэдэг зүйлийг Засгийн газраар батлуулаагүй явж байгаагаас Бөхийн холбоо, Баяр наадмын комисс гэдэг байгууллагууд өөр өөр шийтгэл ногдуулаад энэ байдлыг хүндрүүлээд байгаа юм. Нэгдүгээр сардаа багтаад допингийн эсрэг үндэсний журам батлагдана. Энэ журам батлагдахаар допингийн асуудлуудыг дахиж хэлэлцэхээс өөр аргагүй болж байгаа. Иймд одоо бүх зүйлд хүндэтгэлтэй хандаад монгол хүний уужуу ухаанаар хандаад барилдаанаа зохион байгуулаад явъя. Гарын да нарт энэ оноолтыг дахин хийгээд дахиж барилдуулах чиглэл өгч байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]