Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Оросын Ерөнхий командлагчийн гутаан доромжлогдсон цогцосУншсан10,477

Азовын тэнгисийн эрэг, Дон мөрний хөвөөнд орших Новочеркасск хот бол Доны хасагуудын нийслэл. Энд генерал Корнилов, Алексеев, Деникин нарыг уухайлан хүлээж авчээ.

 Хойд хөршийн түүхэнд тод томруунаар мөрөө үлдээсэн Монгол цуст, халимаг генералын түүхийг цувралаар хүргэж  байгааг таалан болгооно уу.


Өмнөх нь:  Оросын армийн Дээд Ерөнхий командлагч Корнилов-1: Орос Японы дайнд

Оросын армийн Дээд Ерөнхий командлагч Корнилов-2: "Ган дивиз"-тэйгээ Австри оров

Азовын тэнгисийн эрэг, Дон мөрний хөвөөнд орших Новочеркасск хот бол Доны хасагуудын нийслэл. Энд генерал Корнилов, Алексеев, Деникин нарыг уухайлан хүлээж авчээ. Генералуудыг дэмжигчид, зэвсэг нэгт ахан дүүс энэ хотыг дүүргэв. Сайн дурын армийг эмхлэн зохион байгуулж түүхэнд Кубаны аян дайн буюу Мөсөн аян хэмээн алдаршсан тулааныг Корнилов эхлүүллээ. Сайн дурын армийнхан Екатеринодар руу давшилт явуулж, арав хол давсан ширүүн тулаанд ялж гарчээ.

Энэ үед аль эрт большевикуудын эсрэг цэргийн хүчээр тэмцэх Корниловын саналаас татгалзаж Америкт дүрвэсэн адмирал Колчак Владивостокт эргэн ирж улмаар цагаантны хөдөлгөөний бас нэг удирдагч болон армиа эмхэлж Сибирээс довтолж эхэлсэн байв.

Түүхчдийн үздэгээр Оросын төв рүү Өмнөдөөс хийсэн Корниловын аян дайн, Дорноос хийсэн Колчакийн давшилт амжилт олох өндөр магадлал байсан гэнэ. Үүнийг ч улаантнууд сайн мэдэж цагаантны хөдөлгөөний хоёр гол хүчийг нэгдэх боломж олгоогүй юм.

Асар их туршлага, нэр хүндийнхээ ачаар Лавр Георгиевич удаан хугацаанд улаан армийн томоохон хүчнийг уналтад оруулж, Сайн дурын армид большевикуудын эсрэг хүчнээр улам зузаатгасаар байв. Генерал өөрөө алан хядах ажиллагаа, ард иргэдийг дээрэмдэхийг аль болох хязгаарлахыг хичээж байсан нь энэ нутгийн хасагуудын дэмжлэгийг сайтар хүлээсэн байна. Гэвч дайны аюултай нөхцөлд түүний хүсэл тэр бүр санаснаар болсонгүй.

1918 оны дөрөвдүгээр сарын 13-нд Корнилов амиа алджээ. Дайнд гэнэтийн явдал гэж байх биш, гэхдээ л энэ нь цагаантнууд төдийгүй улаантнуудын хувьд гэнэтийн явдал байв.

Генералын байрлаж байсан байшин их бууны сум, гранатад өртөж, Лавр Георгиевич газар дээрээ нас барсан байна.

Ленин энэ тухай сонсоод "Корниловын үхлээр Орост иргэний дайн дуусна гэдгийг баттай мэдэгдье" хэмээн зарласан байдаг. Гэвч Корнилов үхлээ ч зэвсэг нэгт нөхөр Деникин нь Сайн дурын армийг удирдан тулааныг үргэлжлүүллээ.

 

Цагаантнууд Екатеринодар хотоос ухран гарахдаа командлагчийнхаа булшийг нуув. Гэсэн ч улаан армийнхан домгийн эрдэнийн эрлээр түүний цогцсыг олж чаджээ. Ингээд Корниловын цогцсыг газраас ухаж гаргаад, өдөржин доромжилж, бахаа хангаж байгаад шатаасан юм.

Ийнхүү алдарт генералаас юу ч үлдсэнгүй. Гэвч большевикууд энэхүү хүчирхэг, агуу хүний тухай яриа, ой санамжийг иргэдийн сэтгэлээс авч хаяж чадаагүй болохоор түүнийг дарангуйлал тогтоохыг оролдсон хэмээн түүхийг гуйвуулахыг хичээжээ. Тиймээс ч гарамгай офицер, баатар хүмүүсийн ухамсарт бослого, үймээн дэгдээгч, засгийн эрхэнд санаархагч, хомхой сэтгэлт этгээд болон үлджээ.

Генерал Корниловын цогцос

Генерал Корниловын цогцос хэрхсэн бэ? Иргэний дайны үеэр Оросын армийн командлагч, Зэвсэгт хүчний Дээд Ерөнхий командлагч амиа алдсан түүх болоод түүний цогцсыг цагаантнууд хэрхэн нууцаар оршуулсан, дараа нь Улаан алан хядагч нар булшнаас хэрхэн гаргаж ирж, Зөвлөлт засгийн төлөөлөгчдийн дэмжлэгтэйгээр доромжилж тохуурхсан, түүнчлэн нэр төрийг нь хэрхэн сэргээж, цаашид генерал Корниловыг яаж дурсах болсон бэ гэсэн цогц ойлголтыгодоо өгье.

1918 оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 13-ны хооронд Екатеринодарын довтолгооны үеэр Сайн дурын армийн ерөнхий командлагч, явган цэргийн генерал Лавр Георгиевич Корнилов амиа алдсан юм. Сайн дурын армийн ерөнхий командлагчийн албыг залгамжилж авсан, хошууч генерал А.И.Деникин энэ тухай “Оросын самууны найруулга” өгүүлэлдээ хожим бичсэн байдаг.

Дайсны их бууны сум байшин руу, бүр яг Корниловын сууж байсан өрөөнд туссан байдаг. Ингээд ганцхан Корниловын аминд хүрчээ. Нууцат домог мэт хүний их хэргийг гүйцээх замыг ийнхүү үхэл хаажээ.

Амиа алдсан ерөнхий командлагчийн цогцсыг цагаантнууд хотоос 40 мод газарт аваачсан байна. Энд нэг хоногийн өмнө амиа алдсан Корниловын штабын офицер, түүний цэргийн анд нөхөр М.О.Неженцевийг оршуулсан байж.

Оршуулах ажиллагаа маш нууц байдалд явагдав. Хөндлөнгийн хүмүүсийн анхааралд өртөхгүйн тулд оршуулсан газрыг цагаантнууд тэгшилж, оршуулсан газрын координатыг заасан газрын зургийг Корниловын цохилтын хорооны гурван офицер нууцаар хадгалахаар болжээ. Яг энэ л бодлоор Корниловын нөхөд улаантнуудын хошуу өргөгчид энэ газрыг олчих вий гэсэндээ оршуулсан газраас зориудаар холуур өнгөрч алсаас салах ёс гүйцэтгэж байлаа. Гэсэн хэдий ч нутгийн иргэд “цагаантнууд энд бэлэн мөнгө, үнэт эдлэл булсан” гэж сэрдэх болжээ. А.И.Деникиний тушаалаар Сайн дурын арми Ростов руу ухрав.

Дөнгөж маргааш нь Екатеринодарын ойролцоо большевикууд ирж, хамгийн түрүүнд “цагаантнуудын булсан бэлэн мөнгө, үнэт эдлэл”-ийг хайж эхлэв. Эрлийн үеэр большевикууд шинэхэн шарил олж, хороон дарга Сорокины зарлигаар хоёр ч цогцсыг ухаж гаргаж иржээ. Ингээд нэгт нь генералын мөрдэс байгааг хараад энэ бол генерал Корниловын цогцос мөн гэж үзжээ. Неженцевийн цогцсыг эргүүлээд булшинд хийж, ганцхан дотуур цагаан цамцтай Оросын армийн Дээд Ерөнхий командлагч агсны цогцсыг брезентээр бүтээгээд Екатеринодарт Давид Фрукийн тэргээр авчирч, доромжилж, гутаасны дараа шатаажээ. Генерал Деникиний бичсэнээр олон нийт Лавр Георгиевичийн цогцос олдсон гэдэгт бат итгэлтэй байсан гэнэ. Тэр ч бүү хэл улаантнуудад олзлогдсон, хүнд шархтай Сайн дурын армийн сувилагч бүсгүйг цогцос таних онцгой хэлтэст большевикууд хүргэж ирээд цогцсыг үзүүлжээ. Нөгөөх нь генералаа сайн таних хэдий ч яагаад ч юм Корнилов биш гэж мэлзжээ. Большевикууд сувилагчийг буудаж орхиод өөр хүмүүсээр таниулах ажиллагаа гүйцэтгүүлжээ. 

Ингээд Лавр Георгиевичийн цогцсыг ачсан тэрэг Екатеринодарын захаас Соборная талбайг чиглэн Губкины зочид буудлын хашаанд иржээ. Энд Умард Кавказын улаан цэргийн ангийн командлагчид болох Сорокин, Золотарёв, Чистов, Чуприн болон бусад хүмүүс байрлаж байв. Зочид буудлын хашаа улаан армийнхнаар дүүрч, генерал Корниловыг доромжилж эхлэв.

Сорокин, Золотарев нар амиа алдсан генералын цогцосны зургийг авах тушаал гаргажээ. Гэрэл зургийг авч дууссаны дараа Сорокин, Золотарев нар биеэс нь кителийг нь тасчин авч, дагуулуудынхаа тусламжтайгаар цогцсыг модонд дүүжилж, дэр модоор цохиж эхлэв. Үүний дараа улаантны согтуу командлагчид генералын цогцсыг хотын бойны газарт аваачиж тасчин хаяхыг тушаажээ.

Генерал Деникин “Оросын самууны найруулал”-даа большевикуудын хорлон сүйтгэх ажиллагааг мөрдөн байцаах онцгой шалгалтын хорооны материалаас ийнхүү дурдсан байдаг:

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 12 сар 15. 15:06
Зочин

Манай хөгшин коммунист гуйлагчид юу гэж айлдах гэж байна

2017, 12 сар 18. 18:08
дээрхийн хэрүүлийн гуйлгачинд

энэ нэг ардчлал гэж үлгэрт итгэсэн хүний сүг хаа ябсан газраа хэрүүл өдөж явах юм даа...харин ардчлал яридаг улсууд чин хугшин залуугүй удмыг ни хөөгөөд үзвэл гуйлгачин манаач цэвэрлэгчийн хүүхдүүд бдаг хөөрхий тэр үед өлөн зэлмүүн явсан болохоор соц нийгмийг үзэн яддаг нь аргагүй юм даа

2017, 12 сар 16. 21:04
Зочин

заада цаг үеээ л дагна да чойнямын шүлэг байдагда галт тэрэгний олон дугуй дунд ганц дугуй эсрэг эргэвээс найрагч лугаа адил болмой

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]