Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Путин цөмийн зэвсэгт хүчнээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээУншсан1,465

Ням гарагийн орой ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын цөмийн зэвсэгт хүчнийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тушаал өгсөн байна.

Ням гарагийн орой ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын цөмийн зэвсэгт хүчнийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тушаал өгсөн байна. Тэрбээр ОХУ-ын батлан хамгаалах яамны сайд, зэвсэгт хүчний жанжин штабын дарга нартай уулзах үеэрээ ийм тушаал өгснөө телевизээр үг хэлэхдээ мэдээлжээ.

Мөн ерөнхийлөгч Владимир Путин барууны улс орнуудын "түрэмгий" мэдэгдлүүдийн хариуд ийм шийдвэр гаргаж буйгаа хэлжээ.

Өнгөрсөн долоо хоногт тэрбээр “Украинд ажиллагаа явуулахад нь саад болсон хэн ч урьд хожид үзэгдээгүй үр дагавар амсана” хэмээн анхааруулж байв. Үүнийг барууныхан "түүний замд саад болбол цөмийн зэвсэг хэрэглэнэ гэсэн дохио" гэж тайлбарлажээ.

Ням гарагт Путиний хийсэн мэдэгдлийн дараа Европын Холбоо тус улсын эсрэг авах хориг арга хэмжээгээ лавшруулсан юм. Тухайлбал,

  • Украинд зэвсэг илгээх ажлыг санхүүжүүлэх
  • Оросын онгоцнуудыг Европын орнуудыг агаарын бүсэд нэвтрэхийг хориглох
  • Спутник, Russia Today суртал нэвтрүүлгийн сувгуудын үйл ажиллагааг Европын Холбооны нутаг дэвсгэрт хоригложээ.

NATO-гийн нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг цөмийн зэвсгийг бэлэн байдалд шилжүүлсэн шийдвэрийг “аюултай, хариуцлагагүй үйлдэл” хэмээн шүүмжилжээ.

Эх сурвалж: BBC

 
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]