Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ельцин мэс засалд орохдоо "цөмийн зэвсэг"-ээ аваад орж байвУншсан13,331

ОХУ ын ерөнхийлөгч “цөмийн чемодан”-тай байдаг. Энэ чемодан дотор стратегийн цөмийн “Казбек” системийн удирдлага бий.

Цөмийн чемодан

ОХУ-ын ерөнхийлөгч бүр улс эх орныхоо батлан хамгаалах хүчний хамгийн том, хамгийн агуу цохилтыг багтааж явдаг “цөмийн чемодан”-тай байдаг. Энэ чемодан дотор стратегийн цөмийн “Казбек” системийн удирдлагатай хайрцаг багтана.

Цөмийн зэвсэгтэй улс орон бүрд ийм чемодан бий. Цөмийн чемодантай байх санааг 1983 онд батлан хамгаалахын сайд Д.Устинов, жанжин штабын дарга Н.Огарка нар гаргасан байна. 1984 он гэхэд оросууд цөмийн чемоданаа хийж дуусжээ.

Ингээд Оросын нам засгийн өндөрлөгийн нэг К.Черненко цөмийн чемодан хэрэглэх болсон анхны хүн болжээ. Цөмийн чемоданы ажиллах бүтэц нь маш нууцлаг байсан бөгөөд Төрийн онц байдлын хэргээр мэдүүлэг өгсөн Д.Язовын ачаар олон түмэн энэ тухай мэдсэн юм. Цөмийн чемоданыг энгийн үгээр тайлбарлах юм бол харилцаа холбооны онцгой хэрэгсэл юм. Мэдээлэл дамжуулахдаа тусгай нууц код ашигладаг.

АНУ-ын Ерөнхийлөгчийн цөмийн чемодан

Хиймэл дагуулын тусламжтайгаар улс орны хил хязгаар руу пуужингийн довтолгоо хийж байгаа эсэхийг ажиглаж байдаг. Цөмийн цэнэгтэй пуужин илрүүлсэн бол ОХУ-ын төв командлал руу мэдээлэл ирдэг. Төв командлалд генералаас доошгүй цолтой цэргийн өндөр албан тушаалтнууд 24 цагийн турш жижүүрлэж байдаг. Хэрвээ пуужингийн довтолгоо болсон бол энэхүү мэдээллийг өөр эх сурвалжаар дахин шалгадаг. Үүний дараа энэ тухай мэдээллийг цөмийн чемодан руу илгээдэг байна.

Сонирхуулж хэлэхэд ОХУ-д гурван ширхэг цөмийн чемодан бий. Эхнийх нь ерөнхийлөгчид, хоёр дахь нь ОХУ ын батлан хамгаалахын сайдад, харин гурав дахь нь жанжин штабын ерөнхий командагчид бий. Ерөнхийлөгч, батлан хамгаалахын сайд, жанжин шатбын командлагч нар харилцан мэдээлэл солилцсоны үндсэн дээр хариу арга хэмжээ авах шийдвэр гаргадаг. Цөмийн чемоданыг эзэмшигчийг дагаж явдаг холбооны мэргэжилтэнг оператор гэж нэрлэдэг байна.

Журам ёсоор оператор цөмийн чемонданыг эзэмшигчтэй үргэлж ойрхон явах ёстой. 1996 онд Борис Ельцин зүрхний мэс засал хийлгэх үед цөмийн чемоданыг ерөнхий сайд Виктор Черномырдинд түр шилжүүлсэн гэдэг албан ёсны мэдээ байдаг. Гэвч хожим ОХУ-ын ерөнхийлөгчийн аюулгүй байдлын албаны дарга байсан Геннадий Захаровын хэлснээр Ельцин мэс засал хийлгэж байх үед цөмийн чемодан хариуцсан холбооны мэргэжилтэн - оператор нь эмнэлгийн мэс заслын өрөөнд байсан гэдэг.

 
Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 9 сар 8. 10:11
Зочин

Tsetsegmaa

2016, 8 сар 26. 14:46
lol

manaih hezee tsumiin gej yarihaa bolii strategiin puujintai boloh bol ?

2017, 10 сар 2. 18:13
Зочин

zarna shuu. zahiin 0123 pavilon

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]