Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Үйлийн үрээ эдэлсэн ньУншсан12,959

Энэтхэгт бэлгийн хүчир.хийлэлд өртсөн эмэгтэй энэ тухайгаа ил болгох нь муу муухай зүйл байдаг боловч Акку Ядавад хүчиндүүлсэн эмэгтэйчүүд ийм өргөдөл бичиж, олон түмнээс тусламж ил гуйдаг дээрээ тулсан байна.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1990-2004 оны хооронд Энэтхэгийн Махараштра мужийн Нагпур хотын Кастурба Нагар хэмээх ядуусын хороололд нэгэн алуурчин, дээрэмчин, барьцаалагч, эмс охид бузар лагч Акку Ядав гээч амьдарч, амьтан хүнийг айлгаж байжээ. Тэр нөхөр өөрийн гэсэн дээрмийн бүлэгтэй болоод ядуусын хороолол дахь жижиг бизнес эрхэлж байгаа хүмүүсээс мөнгө хураах байдлаар 13 жил болсон бөгөөд анх нэрд гарахын тулд албаар хүнд гэмт хэрэг үйлдэж, тэрийгээ цагдаа нарт мөнгө өгч аргалуулсан байна.

Хүн хөнөө сөн ч шоронд ордоггүй, дээрэм тонуулаа ил цагаан хийдгээрээ алдаршиж эхэлсэн энэ хүн удалгүй тэр хороололдоо л хаан болжээ. Хэн хүссэнийхээ юмыг дээрэмд дэг, өгөхгүй бол янз бүрээр жанчиж, үр хүүхдийг нь булаадаг байснаа яваандаа айл гэрийн эхнэр, охид бүсгүйчүүдийг бузар ладаг хүн болж. Мөнгө өгөхгүй л бол эхнэрийг нь, охиныг нь гэж айлгах ба эхлээд ганцаараа энэ хэргээ хийдэг байсан бол яваандаа бүх л бүлгээрээ энэ бузар явдлаа хийдэг болсон байна. Цаашдаа тэгэхээс тэгэх гэж байгаа юм шиг энэ бузар хэргээ хийхдээ бичлэг хийх, элдэв са дар самуун киноны янз бүрийн үйлдлийг хүчээр дууриалган бүлгийнхэнтэйгээ цуг бах таваа хангаж байжээ.

Тэрээр нутгийн цагдаа нарыг ихээхэн мөнгө өгч өөрийн гарт оруулсан учир хохирогч нар цагдаад хэлээд нэмэр байтугай бүр сүүлдээ цагдаа нар нь хэн ямар өргөдөл өгснийг энэ нөхөрт аваачиж үзүүлдэг, өнөөх нь дахиад л тэр хохирогчдыг хүний ёсноос гадуур дээрэлхэх болжээ. Ийм байдал 13 жилийн турш үргэлжилсэн бөгөөд хамгийн багадаа 40 гаруй эмэгтэй цагдаад өргөдөл өгч, цагдаа нарын тоглоом тохуу болж байсан юм байна. Заримдаа цагдаа нар Акку Ядаваг баривчилж байгаа мэт болж цагдаагийн газар аваачих ба хамтдаа архи ууж байгаад суллана. Тэрээр нийт 13 удаа ингэж “баригдаж”, суллагдаж байжээ.

Тухайн хорооллын зарим хүмүүсийн ярьж байгаагаар бол Акку Ядавад хүчин дүүлээгүй эмэгтэйтэй айл Кастурба Нагарт үлдээгүй гэдэг нь хэтрүүлэг байж болох ч энэ нь уг хүн ямархуу зэрлэг араатан  байсныг тодорхойлж өгч байгаа болов уу.

Энэтхэгт бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй энэ тухайгаа ил болгох нь муу муухай зүйл байдаг боловч Акку Ядавагийн хохирогч эмэгтэйчүүд ийм өргөдөл бичиж, олон түмнээс тусламж ил гуйдаг дээрээ тулав.

Нэгэн удаа Аккугийн хохирогч эмэгтэй дээд шатны цагдаад өргөдөл өгч, тэрийг нь цагдаа нараас мэдсэн дээрэмчин эр бүсгүйг хашраахаар гэрт нь очжээ. Шилтэй хүчил барьсан Акку ирэхийг харсан хүүхэн хаалгаа тас цоожлоод оруулсангүй. Гаднаас нь чамайг ингэнэ, тэгнэ гэж байснаа сүүлдээ хаалгыг нь эвдэж эхэлжээ. Дээрэмчид гэрт орж ирэхэд бүсгүй гэртээ хий тавьчихсан (шатагч хий) гартаа чүдэнз барин зурахад бэлэн зогсож байсан байна. Дээрэмчид хулчийж орхин явсан нь нутгийн ард олны анхны ялалт байжээ.

Үүний дараа зориг орсон нутгийнхан гарт таарсан мод чулуугаар зэвсэглэн Аккугийн дээрэмчдийг хаа таарсан газар нь нүдэж эхэлсэн ба 2004 оны 8-р сарын 6-нд бүр ч олуулаа болж аваад Акку Ядавагийн гэрийг шатаав. Хилэгнэсэн хүмүүс яахаас ч буцахгүйг мэдсэн Акку цагдаа нараас тусламж гуйж бушуухан баривчилж, ялих шалихгүй хэргээр алсхан явуулж өгөхийг хүслээ. Цагдаа нар ч мань эрийг баривчилсан болж хамгаалалтдаа аваад нэгэн жижиг хулгайн хэргээр их холын нутагт шүүх болгож амжжээ.

Шүүх хурлыг үзэх гэж, бузар амьтныг яаж шийтгэхийг харах гэж нутгаас нь олон хүн ирсэн ба энэ үед янз бүрийн цуу тарж байлаа. Зарим нэг нь Акку барьцаа өгч суллагдаад өөр улс орон руу явах гэж байна, нотлох баримтгүй учраас гэм буруугүй гэж суллах нь гэх мэт.

Шүүх хурал эхлэх үед хохирогч нар шууд л Акку руу дайрч эхэлсэн байна. Цагдаа нар ч яаж ийж байгаад хамгаалж чадсан ба шүүхээс багахан ял өгч хэсэг хорьж байгаад хохирогч нарын уур хилэн дарагдах үед суллах санаатай байсан гэдэг. Хойшилсон шүүх хурал хэд хоногийн дараа дахин эхэллээ. Цагдаа нарын хамгаалалтад оодорсон Акку Ядав шүүхийн танхимд орж ирэхдээ өөрийнх нь хохирогч болох нэгэн эмэгтэй сууж байгааг хараад дахин элдвээр хэлж эхэлсэн байна.

“...Биеэ бэлдээд байж бай. Дахиад...”

Шүүхийн танхимд шүү. Аккугийн ингэж хэлэхийг сонссон цагдаа нар нужигнатал инээж байсан юм байх. Хууль ном нь гууль болсон газар гэж ийм л байдаг хойно.

Харин бүсгүй үсрэн босч гутлаараа бал баж эхэлжээ. “...Энэ хорвоод чи бид хоёр зэрэгцэж амьдарч багтахгүй. Нэг бол би... үгүй бол чи үхнэ” гээд хашхирч байх үед шүүхийн хаалгыг зад татан 200-400 эмэгтэйчүүд орж иржээ. Өшөө хорсолдоо галзуурах шахсан тэр эмэгтэйчүүд халуун ногоог Акку болон цагдаа нарын нүд рүү цацаж, газар унагаж дэв сэлж байгаад, хэн нь ч юм олж ирсэн нэг хут гаар ээлжлэн дүрж байсан гэдэг. Акку энэ үед “Амьд үлдээгээч... дахиж тэгэхгүй“ гэсэн юм хэлж байсан ч түүнийг өршөөх тухай бодол хэнд ч төрөөгүй бололтой. Нийт 70 гаруй удаа мэсэнд өртсөн Аккугийн бие нээс юм үлдсэнгүй, хүүхнүүд мөн л доромжилж хаясан байна.

Энэ хэрэг улс орон даяар тарах үед цагдаа нар “Дөрвөн эрэгтэй хүн урьдчилан бэлдэж байгаад дайрч сэжигтний амь насыг хохир оосон” гэсэн тайлбар хийжээ. Харин Аккуг гүйцээсэн 20 гаруй эмэгтэйчүүд үүнийг эсэргүүцэж бүгдээрээ цагдаа, хэвлэлийнхэнд хандаж хийсэн хэргээ хүлээж байгаагаа зарлажээ.

Дараа нь цагдаа нар таван эмэгтэйг баривчилсан ч хүүхнүүд дахиад бужигнаж эхэлсний дараа бүгдийг нь сулласан гэдэг. Өөрийгөө хуулиас дээгүүр гэж харуулах гэдэг, түүгээрээ гайхуулж оодордог Акку Ядава маягийн авилгач, гэмт хэрэгтнүүдийг ингэж шийтгэх нь... мэдээж байж болшгүй зэрлэг буруу үйлдэл. Гэхдээ өөрийн эрхгүй л тэр хүүхнүүдийг дэмжээд байх юм.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 5 сар 3. 11:53
Зочин

Саудын Арабт дотоодын тэмцэл хурцдаж өмнөд нутгуудаар ньтархан суурьшсан шийтүүд бослого гаргажээ. Арми нь ихээхэн хохирол үзсэн ба Аденийн буланд 7 хөлөг онгоцоо алдав. Йемений хилд ойрхон байрлуулсан агаарын хүчний бааз нь Йемений пуужингийн довтолгоонд өртөж ихээхэн хохирол амсав. Байлдааны туршлагагүй, шинэ орчин үеийн зэвсэгтэй ч эзэмшиж сураагүй, сахилга бат муутай Саудын арми Йемений партизануудын дайралтад их хохирол үзэж буцан гарчээ. Үүний дараа Саудын Араб дайныг зогсоож байгаагаа зарлаж, одоо намжмал байдалд байна. Англичуудын турхиралт Саудын Арабын нэр хүндийг унагасан тул харилцаа хүйтэрч байна. Үүнийг зөвтгөх үүргийг BBC өөртөө авсан байна. Сауд ялагдсан.

2017, 11 сар 22. 4:22
Зочин

Арабууд хүчирхэгжиж хэрхэвч болохгүй.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]