Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Гитлерийн хайртай БлондиУншсан3,823

Хачирхалтай нь өнөөг хүртэл Гитлерийн амьд үхсэн тухай олон жилийн турш маргалдаж, мэтгэлцсээр үе үе шуугиан дэгдээж ирсэн түүхийг нээж орхисон байцаалт буюу Мюллерийг (Гитлерийн хувийн үйлчлэгчдийн нэг) байцаасан протоколд ийнхүү бичсэн байв:

Зургийн тайлбар: Гитлер Блонди

нохойтойгоо Бергхофын тагтан дээр 

1945 оны тавдугаар сарлын 4-нд И.Д.Чураков фюрерийн цооног руу ордог хэсгээс зүүн тийш бөмбөгний нэгэн нүх олж, анхаарлаа хандуулжээ. Нүхний ёроолд эрэгтэй, эмэгтэй хүний хагас шатсан цогцос хэвтэх агаад шороонд дарагджээ. Харин маргааш өдөр нь цогцсуудыг гадагш гаргахад тэрхүү нүхэнд үхсэн немц овчарк байжээ.

Блонди (германаар Blondi) бол Адольф Гитлерийн немц овчарк юм. Энэ нохойг 1941 онд Мартин Борман фюрерт бэлэглэсэн бөгөөд 1945 онд дөрөвдүгээр сард Рейхсканцелярийн доорхи цооногт Гитлерийг нуугдах өдөр ч түүнтэй хамт байсан юм. Цооногт байхдаа Блонди архитектор Пауль Тростын бэлэвсэн эхнэрийн Харасс хэмээх немц овчаркны таван гөлгийг төрүүлсэн байна. Гитлер нэг гөлгийг нь өөрийнхөө нэрээр (Адольф гэдэг нэрийн утга нь “сурвалжит чоно” гэсэн утгатай) Вольф (чоно) гэж нэрлэжээ.  Фюрер амиа хорлохынхоо өмнө эмч Людвиг Штумпфеггертээ хандаж, Блонди нохойндоо цианитын эм өгч унтуулахыг тушаажээ. Цооногт Зөвлөлтийн дайчид орох үед Блонди болон түүний нэг гөлөгний бие олдсон юм. Харин үлдсэн дөрвөн гөлөг хаачсан нь тодорхойгүй үлджээ.

Адольф Гитлер өөрөө хэлэхдээ нохдод их хайртай байж. Фюрер 1942 онд гарсан “Ширээний яриа”-ндаа өөрийгөө “араатны найз” хэмээн нэрлээд “Ялангуяа нохдод, тэр тусмаа жингэрт дуртай” гэжээ. Түүнчлэн хайртай овчарк Блондигийнхоо хийдэг үйлдлүүдийн талаар ярьжээ.

 

Блонди хэмээх өөрийн “охин”-оо Гитлер өөрийн тушаалаар хордуулж хөнөөсөн. Энэ явдал 1945 оны дөрөвдүгээр сарын 29-нд Зөвлөлтийн дайчид Гитлер болон түүний ойр дотныхны байсан Рейхсканцелярийн цооногоос нэг километрийн зайд ирэх үед болсон юм.

Зургийн тайлбар: Адольф Гитлер, Ева Браун нар Бергхофт. Гитлер Блондитойгоо зугаацаж байгаа нь.

Маргааш өдөр нь яг энэ үед буюу үдийн хоолны дараа 15 цаг орчмын үед Гитлер өөрийгөө руугаа буудсан билээ. Түүний эхнэр, хоёр хоногийн өмнө гэрлэсэн Эва Браун, хуримаас хойш Эва Гитлер нэртэй болсон эмэгтэй ч мөн цианит калитай эм уужээ. Тухайн үед бүсгүй дөнгөж 35-тай, харин Блонди овчарк нь 7 нас хагастай байсан аж.

Белорусын нэгдүгээр фронтын шүүх эмнэлгийн ерөнхий шинжээч Ф.И.Шкаровскийн захидалд Блонди болон түүний гөлөгний талаар ингэж бичжээ.

Блондигийн бие

“Тавдугаар сарын 5-7-нд хоёр нохойн бие, Гитлер, Эва Браун нарын хоёр шатсан цогцсыг зөөвөрлөлөө. Ямар ч баримт бичиг алга. Эдгээр цогцсуудад хөндлөнгөөс татгалзах зүйл үгүй. Смерш (Дэлхийн хоёрдугаар дайны үеийн ЗХУ-ын тагнуулын байгууллагын нэр) ч бидэнд нээхийг зөвшөөрч байна” (Акт №12, 13, 3, 4)Цогцсуудыг илүү дэлгэрэнгүй нээж үзэх шаардлагатай.

1.Жижиг овчаркны бие. Эндээс толгойны зүүн талаас тархийг гэмтээсэн сумны нэвт шарх, мөн цээжний хэсгийн сумны нэвт шарх олдсон. Энэхүү хоёр шарх нь нэг буудалтаар бий болсон байж болзошгүй. Ажиллагааны үр дүнд бид энэхүү нохойг доорхи аргаар үхүүлсэн байж болзошгүй гэж дүгнэж байна. Үүнд нохойн аманд хоолтой хамт синилийн хүчлийн бэлдмэл хийсэн. Үүнийг нохойг шүдэндээ зуугаад гаргаж хаясан боловч хорны зарим хэсэг нь амьсгалын зам руу нь нэвтэрч, таталт өгч эхэлсэн байна. Ингээд шууд үхээгүй тул нохойг бууджээ.

2.Эва Брауны цогцсын ихэнх хэсэг нь шатжээ. Амьд байхдаа олон тооны нэвт шарх авчээ. (Цээжний хөндийд үнхэлцэг, уушгиндаа шархтай, цээжний гялтангийн хөндийд их хэмжээний цус хурсан, түүнчлэн уушгиндаа металлийн хэлтэрхийтэй. Аман дотор бас эмний хэлтэрхийтэй) Эндээс үзэхэд Эва Баруны цогцост мина, эсвэл бөмбөгний хэлтэрхий үлджээ.

Хачирхалтай нь өнөөг хүртэл Гитлерийн амьд үхсэн тухай олон жилийн турш маргалдаж, мэтгэлцсээр үе үе шуугиан дэгдээж ирсэн түүхийг нээж орхисон байцаалт буюу Мюллерийг (Гитлерийн хувийн үйлчлэгчдийн нэг) байцаасан протоколд ийнхүү бичсэн байв:

“Хамгийн сүүлд би Гитлерийг 1945 оны дөрөвдүгээр сарын 22-нд канцелярийн цэцэрлэгт хүрээлэнд Раттенхубер, үйлчлэгч Линге, фюрерийн хайртай Блонди нохойг барьдаг хүнтэй цуг байхыг харсан. Гитлер Линге болон нохойтой цаашаа яваад буцаад зөвхөн үйлчлэгч л ирсэн. Тэгээд “Эзэн явчихлаа. Үүрд” гэж хэлсэн. Явсан нь үнэн ч үхээгүй. Раттенхубер нэмж “Фюрер биднийг орхилоо. Одоо бид шинэ фюрертэй боллоо” гэж байсан”...

“Фюрер нохойтойгоо уламжлалт зугаалгаа хийхээр гарахаас өмнөхөн түүнийг хөнөөсөн. Ийм зугаалга нь үргэлж болдог, энгийн зүйл байсан болохоор хэн ч үүнд анхаарлаа хандуулаагүй. Тиймээс хэн ч цооногт Гитлер биш, түүний үйлчлэгч Блонди овчарктай эргэж ирснийг анзаараагүй”...

Зургийн тайлбар: Адольф Гитлер Блонди хочит немц овчарк нохойгоо салхилуулж байна.

Мюллерийн хэлснээр “Бид Гитлерийн хувцсыг өмсүүлж, түүнтэй адилхан хүн бүтээсэн. Дараа нь түүнийг буудаж, олж болох боломжтой газарт оршуулсан. Тэгэхээр Гитлер амьд уу, үхсэн үү гэсэн асуултад толгойгоо гашилгах ямар хэрэг байна” гэжээ.

Юутай ч 1945 оны хаврын үйл явдлаас хойш фюрер олны өмнө гарч ирээгүй. Түүний улс төрийн үхлийн талаар ярьсан ч байж магадгүй юм.

http://feldgrau.info/index.php/other/5845-a-gitler-i-sobaki

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]