Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Лондон хотыг нөмөрсөн ЖИНий тахалУншсан9,317

1700 оны үеийн үйлдвэржих явц эрчимжих хэрээр хөдөөнөөс хотод шилжин ирэх үйл явц маш хурдан газар авч, Лондон хотоор дүүрэн ядуусын хороолол бий болон, хөдөөнөөс ирж их мөнгө олон амьдралаа сайжруулах гэсэн гэнэн цайлган ардуудыг хот гэдэг их газар завхруулж, нийгмийн шаар шавхруу болгон хаяж эхэлжээ. Үүний үндсэн шалтгаан нь ердөө л архидалт, түүнээс үүдэх ядуурал, ес суртахууны доройтол байлаа.

18-р зуун хүртэл Англичууд шар айраг ихээр уудаг, дээдэс нь франц бренди хэрэглэдэг, хот хөдөөгийн ялгаа бага, хөдөө нутгийнхан фермерийн аж ахуйгаа эрхлээд тайван амьдардаг улс байж гэнэ. Гэвч 1700 оны үеийн үйлдвэржих явц эрчимжих хэрээр хөдөөнөөс хотод шилжин ирэх үйл явц маш хурдан газар авч, Лондон хотоор дүүрэн ядуусын хороолол бий болон, хөдөөнөөс ирж их мөнгө олон амьдралаа сайжруулах гэсэн гэнэн цайлган ардуудыг хот гэдэг их газар завхруулж, нийгмийн шаар шавхруу болгон хаяж эхэлжээ. Үүний үндсэн шалтгаан нь ердөө л архидалт, түүнээс үүдэх ядуурал, ес суртахууны доройтол байлаа.

Уильям Хогарт.  Жиний хөндий-өвгөнтийн хөндий

Энэ үед Английн хаанаар Нидерланд гаралтай Ораны Вилгельм боллоо. Хоёр улсын харилцаа сайжирч нэг нэгнийхээ соёл зан заншлыг нөгөөдөө тарааж байсан бөгөөд яг энэ үед Англи Францын харилцаа дахин хурцдаж байсан тийм цаг үе.

Тухайн үед Лондонд 7000 гаруй архины мухлаг байсан бөгөөд тооцоонд ороогүй булангийн жижиг архи зардаг гэр-мухлагийг тооцвол бүр хэдэн арван мянга хүрэх байсан биз. Эдгээр мухлагуудад нэлээд үнэтэй шар айраг, франц бренди зардаг байж. Гэвч удалгүй шар айраг, брэндийг жин хэмээх архи түрэн үгүй болгож Лондоны эзэн болсон юм.

Бренди бол Францын ундаа, тэгэхээр дайсны юмыг ууж тэднийг баяжуулж болохгүй, дээр нь их үнэтэйг нь яана. Ийм үед төр улсынхаа эрх ашгийн төлөө парламент хууль баталж Франц брендийг бүр мөсөн үгүй болгохын тулд Нидерланд хавиас ирсэн жин архиар Английн бүх л зах зээлийг хангах бодлого барьсан хууль баталжээ. “Франц бренди дайсных учир болохгүй, шар айраг ч гэсэн чанартай сайн ургац шаардах тулд бас л бараг болохгүй, харин хямд үнэтэй, бараг юугаар ч хийж болдог жин архи (женевер хэмээх голланд нэрээс үүдэлтэй) сайн” –гэсэн ийм л бодлого баримталж эхэлсэн байна.

 Тухайн үеийн жин гээч нь өнөөгийнхтэй нэрээс өөрөөр адилтгах юмаар маруухан, ахиухан уувал хоолой шатааж, нүд сохолмоор, бөөлжүүлж элэг зүрх гаргадаг үзээрийн муухай, маш хатуу чанга эд байсан гэж байгаа. Гэвч түүнд нэг сайн тал байсан нь өөрийн улсдаа үйлдвэрлэж байгаа, хамгийн гол нь маш хямд явдал байв.

Шинээр буй болж байгаа ажилчин анги энэ архинд шунан дурлаж эхэлжээ. Өлсгөлөн гуйланчлалыг мартагнуулах энэ архи тэдний уух ундаа биш, харин хоол хүнс, хүсэл мөрөөдөл, амьдралын зорилго нь болж хувирсан байна.

Жин архины орц, спиртлэг чанар нь нэмэгдэж хүхрийн хүчил зэрэг аймшигт бодис нэмж байсан учир сохрох, солиорох зэрэг үзэгдэл хэвийн зүйл болж байсан гэдэг. Угаасаа ч малд өгөхөд тоож идмээргүй нэвширч муудсан үр тарианы хогоор хийж байсан зүйл дээр санаанд орж болох болохгүй бүх л зүйлийг нэмж байсан гэхээр...Архины мухлагийн реклам ч гэж айхтар: “ нэг пеннигээр согттолоо уу, хоёр пеннигээр тасарч унатлаа уу, цэвэрхэн сүрэл таныг хүлээж байна” ...гэх мэт.

Ямар ч татвар төлдөггүй шахам, элдэв лиценз зэрэг зүйл хэрэггүй, ямар нэг шалгалт хяналт гэж үгүй хойно жин архины мухлагууд борооны дараах мөөг шиг олширч тэнд энд галзуурч солиорох явдал хэрээс хэтэрч байсан бөгөөд аяга жиний төлөө биеэ үнэлэх, дээрэм тонуул хийх, хулгай зэлгий хийх,хүн зодох, алах нь ихсэж Лондон хот тэр чигээрээ "дараа нь нэгэн цагт төв Азийн нэгэн оронд бий болсон өвгөнтийн хөндий шиг" болсон байна. Аяга жиний төлөө (шар айраг уудаг байсан ард түмэн мөн л тэр хэмжүүрээр жинийг уудаг болсон гэнэ) цэмбэ нэхэгчид байгаа бүхнийгээ өгөөд дээр нь өмссөн хувцсаа хүртэл тайлж өгөн согтуу хөлчүү хотоор гуйвалдах нь байдаг л зүйл болж. Арга ч үгүй бөгөөд сайн цэмбэ гэдэг тэр үед үнэтэй зүйл байлаа.

Иймэрхүү нөхцөлд амьдарч, архидаж байсан Жудит Дефор хэмээх эмэгтэй нэгэн удаа сайн үйлстний хандивын буянаар ганц хүүхдэдээ сайн чанарын цэмбэн хувцас авсан бөгөөд удалгүй хүүхдээ боож алаад хувцсыг нь заран архины мухлагт орж “зөөлөн цэвэрхэн” сүрэл дээр хэд хоног тарвалзсан байна.

Улс орны ухамсар бүр мөсөн архинд живчхээгүй бол ийм явдал удаан үргэлжлэхгүй нь тодорхой байлаа. 1730-аад оны сүүлээр урьд өмнө нэгэн цагт жинийг идээний дээж хэмээн ойлгуулах гэж оролдож байсан парламентынхан улс орныг нөмөрсөн муу муухай бүхэн энэ гайт жин-ээс эхтэй гэдгийг ойлгон түүний эсрэг тэмцэж эхэллээ. Янз бүрийн лиценз бий болгож татвар өндөрсгөн, хяналт шалгалтыг ч чангаруулж эхэлсэн байна. Хууль дүрэм ч баталлаа. Харин ард түмэн үүнийг нь хүлээн зөвшөөрсөнгүй.  Архины мухлагийг шалгах гэж ирсэн хянагч нарыг салам зодож, цагдаа нарыг чулуугаар шидлэн зугтаалгах нь байнгын үзэгдэл болсон бөгөөд удалгүй улсын ажил хийдэг хүн болгоныг шахам заналт дайсан гэж үзэх дээрээ ирсэн байна. Жин-ийхээ төлөө бослого гаргаж согтууран мансуурах жаргалаас нь салгах гэж оролдох парламентыг эзлэн авч гишүүдийг нь алж хядах тухай яриа хөөрөө ч байнга гардаг цаг үе байлаа. Энэ цаг үеийг жин-ий тахал хэмээн түүхэнд  нэрлэдэг болсон билээ.

Засаг төр жин-ий эсрэг тэмцэлдээ ялагдах аюултай болж, бүр эрх мэдлээ алдаж, улс орон үгүй болох дээрээ тулсан учир архины бодлогоо аажуу тайвнаар чангаруулах замаар тэмцэл хийсээр хорин жилийн дараа л жин-ий тахлыг дарж авсан гэдэг. Үүний дараа жин гэсэн айхтар ундааг цай хэмээх (сонирхуулахад цайг далайн замаар зөөдөг улс tea гэсэн дуудлагаар ярьдаг байсан бол хуурай замаар тээвэрлэдэг улс нь чай-цай гэсэн дуудлагаар нэрлэдэг болсон гэдэг) өөр нэгэн ундаа түрэн орж иржээ.

Олон улс орон иймэрхүү замыг туулсан байдаг бөгөөд Хятад улс хар тамхинд нэрвэгдэж байсан тэр үе бол нэг л жишээ.  Монгол улс ч гэсэн ийм юмныхаа ард гарсан гэж найдаж байна.

Чалчаа саарал

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
10 сар 14. 10:35
mn

Бичээчийн бичсэнчлэн тэр цаг үе нь Төв Азийн тэр нэгэн улсад дууссан л гэж найдах юм. Танил л түүх юм.

8 сар 23. 23:07
Зочин

uhchiisen har arhichin mongolchuud yg l bndaa

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]