Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Баатартайгаа салах ёслол хийсэн эмгэнэлт түүхУншсан16,473

Аймгийн МАХН-ын хорооны ажилтан шар хүүхэн үүдэнд зогсон, орсон иргэдийг малгайгаа авахыг эелдэгхэн сануулна.

1982 он 11-р сарын дунд үе Өвөрхангай аймгийн Арвайхээр хот. Өвлийн эхэн сар ургасан жихүүн өдөр олон хүн аймгийн музейн навтгар байшингийн гадаа оочирлон зогсож байв. Тэнд эсгий гутал, энгэрийн товчийг нь бүтэн товчилсон нударгагүй дээл өмсөн энгийн иргэдээс эхлээд савхин гутал буудаггүй булган малгайтай аймгийн томчууд бүгд ирсэн байх бөгөөд байгууллага, байгууллагаараа нэг дор бөөгнөрнө. Цаас барьж бүртгэл хөтлөх шавилхан залуу байгууллага тус бүрийн ажиллагсадын нэрсийн жагсаалтыг ирсэн хүмүүстэй нь тулгах ба ирээгүй хүмүүсийн нэрний ард тэмдэглэл хийж, хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг тодоруулна.

 

Хүлээж байсан хүмүүс нэг нэгээрээ биш байгууллагаараа бөөнөөрөө орж 10 орчим минутын дараа бүгд малгайгаа барьсаар бөөнөөрөө гарч ирэх ба гарч ирсэнээсээ хойш ямар ч үг дуугүй хаа нэг зүгт яарах мэт таран одоцгооно. Тэнд ямар нэг таагүй зүйлтэй учирч сэтгэл нь тавгүйтсэн юм болов уу гэмээр.

Аймгийн соёлын байгууллагынханаас ирсэн хүмүүсийн бүртгэл хийгдэж дуусаад орох ээлж ирсэн тул элэгдсэн босготой хуучин модон хаалгаар чимээгүйхэн орцгоов. Аймгийн МАХН-ын хорооны ажилтан шар хүүхэн үүдэнд зогсон, орсон иргэдийг малгайгаа авахыг эелдэгхэн сануулна. Хаалгаар уван цуван орж байгаа хүмүүс хуучин хаалганы нугасны чахрах чимээ гаргахгүйн үүднээс хаалгыг хаахгүйгээр ар араасаа орж ирцгээв.

Үүдний танхимын цаад талд орон нутгийг судлах музейн хана дагасан шилэн хоргон дахь ядмагхан үзүүлэнг эс тооцвол өөр юмгүй тоос дарсан, хүйтэн хоосон өрөөнд бүдэг гэрэл асаажээ. Үзвэрийн өрөөний голд хуучин орос ширээ хоёрыг зэрэгцүүлэн тавиад дээр нь улаан даавуугаар бүрж, хар даавуун тууз тавьсан авсыг тагийг нь бүтэн таглаж тавьсан байв. Авсыг хаалганы эсрэг талруу харуулан тавьж толгойн талын ханан дээр нь энгэртээ олон тэмдэг зүүсэн буурал үстэй орос хүний модон жаастай өнгөт зураг өлгөжээ. Зургийн доод талд мөн л улаан хар хосолсон ташуу туузыг жаазны гадуур тогтоосон харагдана. Түүний доор цагаан ватум цаасан дээр улаан түүшээр намтар бололтой ард нь он сар бүхий бичиг үзэгдэх ба түүнийг хэн ч сонирхож уншихгүй. Цаасны дээд хэсэгт Лионид Ильич Брежнев 1906-1982 он гэж бичсэнийг л хальт харцгаана.

Малгайгаа гартаа барьсан хүмүүс чимээ аниргүй авсыг тойрч үүдний хэсэгт бөөгнөрөн хэсэг чимээгүй зогсов. Гэнэт гашуудан цурхирах чимээ тэдний дундаас гарсан нь энд байсан хүмүүсийн доторыг хиртийлгэв. Үснийхээ гурван талыг бараг машиндаж аваад үсээ хойш нь самнасан, савхин гутал ажлын хүрэм өмссөн, санчиганд нь буурал сууж яваа дөч эргэм насны эрийн уйлах дуун нэг л таагүй. Тэр үнэн сэтгэлээсээ харуусан, шаналан хайлж байна уу гэмээр уйлан хайлж, “Ээ хайран коммунист минь” хэмээн дуун алдах нь өвгөд хөгшдөө нутаглуулахдаа тэргүүн гудайн дотороо энэлэн, сэтгэл нь эмтэрдэг Монгол хүний дотор зарсхийлгэм хачин үйлдэл байлаа.

Гэхдээ хэн ч дугарсангүй, хэн ч дагаж нулимс унагасангүй чимээгүй гарч одоцгоов. Гадаа гарахад өвлийн эхэн сар дөнгөж ургаж байсан жихүүн өдрийн жавар харин ч дулаан байх шиг санагдаж, энэ эвгүй газар эвгүй хүмүүсээс холдохын төлөө хурдан алхаж явсан, жирийн нэгэн албан хаагч бол миний аав.

Энэ бол зохиол биш, энэ бол Монголын нэгэн үеийн эмгэнэлт үнэн түүх. Энд дурдсан зарим хүмүүс өдгөө ч амьд сэрүүн байгаа бөгөөд тэдний нэрийг энд дурдахгүй байх зүйд нийцэх биз.

Энэ үйл явдал бол БНМАУ-ын Баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын хүндэт иргэн, Сүхбаатарын одонт дөрвөн удаагийн одонт, Зөвлөлт Холбоот Улсын их удирдагч Лионид Ильич Брежневтэй салах ёс гүйцэтгэх үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулсан үйл явдал байлаа.

Ардчилсан хувьсгал ялсанаас хойш хорин жилийн дараа бидний үеийнхэн, залуучууд БНАСАУ-ын удирдагчтай салах ёс хийн үндэстэнээрээ цурхиртал уйлж байгаа бичлэг, хэдэн зуун мянгаараа оочирлон салах ёс гүйцэтгэж байгаа зургуудыг интернетийн хуудаснаас харан гайхаж, бас шоолж байна. Хүний ёсноос гадуур хэтийдсэн ийм явдал хэзээ нэгэн цагт Монгол нутагт болж байсныг бидний үеийн олон залуус мэдэхгүй.

Ардчилсан хувьсгал бол үе үеийнхэний Монголчуудын хүсэл мөрөөдөл, бидний үеийнхэний бахархал билээ. Харин бидэнд орон гэрийг төхөөрч өгөхөөс эхлээд, идэх хоол, өмсөн хувцасны үнэ өртгийг хямдруулж өгнө гээд байгаа буянлаг төрхийн цаана өөрийгөө авч явж чаддаг хүчирхэг иргэнийг булшлаад, оронд нь хаа хамаагүй танихгүй хүний хоосон авсанд мөргүүлж болдог хүн сүг бий болгох зам байдгийг мартаж болохгүй.

Судлаач М.Чимэддорж

Сэтгэгдэл 39ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 10 сар 28. 19:28
Зочин

Ардчиллын муусайн хулгайч луйварчид дандаа худлаа хуцаж солиорч тархи угаадаг. Энэ тийм л байдлаар бичиж. Радиогоор ганц нэг яриад л өнгөрсөн дөг. Өөр сүртэй юм болоогүй. Энэ хүний байгуулж өгсөн сууцанд нь амьдарч сургуульд нь сууж, бас эх оронд нь хувийн биш хувьсгалын зардлаар очиж сурч ирсэн хүмүүс бол яг үнэндээ ардын хүүхдүүд бус энэ үхэж далдрахдаа таарсан ардчилагчид өөрсдөө шүү дээ. Ишиг эврээ ургахаар эийгээ мөргөдөг

2018, 9 сар 3. 23:54
Зочин

ардчиллын муу бөөснүүд ийм худал юм бичиж байхаа боль. Ганц өдөр радиогоор гашуудлын хөгжим явсан, өөр сүртэй юм болоогүй.

2018, 8 сар 14. 13:19
89

Уйлаад гашуудаад сэтгэл зүрхнээс нь салахгүй байсан ч гэх юу байхав Хүн ёсны нэг юм байсан л байлгүй Энэ нь тэгээд монголчуудад гай ч болсонгүй гавьяа ч болсонгүй нэг ийм зүйл л дээ Яг энэ байдлаар тархиа угаалгачихсан ч хэрэг биш үүнтэй холбоотой янз бүрийн зүйл заримдаа хэн нэгэн монголоороо хошигносон зүйл ч аав ээж маань ярьж л байдаг Социализм коммунизмаар тархиа угаалгачихсан ч юм биш ядуу ард олонд аль нь таатай байх боломж байна тэр зам мөрийг дагаж" сохрын газар сохор явж доголонгийн газар доголон явж"л дэлхийд данстай улс болгоод байгаа нь гай гавьяаг дэнсэлсэн ч Чингисийн Монголыг дэлхийд дансалсан Х.Чойбалсан Ю.Цэдэнбал нартай яалтгүй холбогдоно 1990 он болд дэлхийн улс орон измүүдээс татгалзаж эхэлсэн үе байсан бөгөөд Монгол ч нэгэн адил татгалзаж Ардчилалын замаар явсан бөгөөд нэг ч хүний амийг гарздалгүйгээр өөрчлөлтөд хүрье гэсэн тухайн үеийн нам төрийн тэргүүнүүд буюу НТХ ны зөв баримтлалаар өнөөдөр нэг ийм байдалтай байна даа Харин Ю.Цэдэнбалын төдий зэрэгт хүргэсэн хөгжлийг Ардчилалын замаар залуус маань авч явахдаа нураах биш бүтээсээр улам л монгол хүнээ хөгжүүлсээр их хөгжилд хүрэх бус уу Ард түмэн Ардчилалыг хүлээн зөвшөөрч энэ нийгэмд зүгээр л шилжин орж байгааг хараад монгол хүний оюун санаа социализмд тархи нь огтхон ч угаагдаагүй юм байна гэж дүгнэж тухайн үеийн Ю.Цэдэнбал тэргүүтэй ганц нам маань ядуу хүнгүй, хүнд таатай,улсад ашигтай байдлыг бодож хийж явж гэж дүгнэж буурал даргаас эрүүл ардтай авсан улсаа зөв хөгжүүлэх бодлого л барих байсан даа Шинэчлэгч залуус маань үүнийг ердөө ч анзаараагүй , яг үүнд дөрөөлөн хэт их буруутгаж ,эх орны бүтээн байгуулалт болох олон том үйлдвэрээ хайр найргүй нураасан нь үйлдвэржилтэд ухралт авч ирсэн Өөрсдөө "Баяжъя" гэдэг бодлого хэт барьснаас өөрсдөө баяжиж нэгэнт үгүй болсон ядуу давхарга бий болсон Ядуу заяа төрмөл биш тухайн нийгмийн буруу үйлдлээс үүсдэг Нураахад бага хугацаа орох ч бүтээхэд маш их хугацаа ордог

2018, 6 сар 8. 23:09
Зочинotto

Harin ch mongold ih yum hiij egsen buyantai saihan udirdagch baisan.Manai odoogiin luivarchin hulgaich naraar duursen teriin hulgaich nar ichij uheesei .Mongolchuudaa bugdeeree negdehtun.

2018, 6 сар 5. 18:32
Зочин

Kkkkk Ovorhangainhan tank huldegiinhnees ch iluu teneg yum b.n buur savaagaa d haychih yumaa

2018, 2 сар 28. 13:15
Зочин

худлаа бичсэн байна юун авс тийм юм болоогүй

2018, 2 сар 27. 8:22
БагүЗочин

Яагаад ийм худлаа юм бичиж тавьж байгаа юм бол доо. Юун авс. Зураг байрлуулаад хүмүүс хүндэтгэл үзүүлээд л өнгөрсөн. Харин хөдөөд зургийг нь залаад зул барьсан айлууд байсан. Өөр онц юм болоогүй. Нэгэн бүтэн үеийг ингэж доромжилж болохгүй дээ. Сайт бас тэнэг байна. Ийм юм тавьж байдаг.

2018, 2 сар 26. 19:29
Зочин

хүүхдүүд сургаар худлаа юм их бичих юм аа мэдэхгүй юмаа битгий мэдэмхийрч бич түүх гуйвуулах арга хятадаас л гаралтай даг

2018, 2 сар 25. 10:25
Зочин

Говь-Алтайд депутатуудын танхимд зургийг нь байрлуулж 3 хоног гашуудаж байсан. Үзэл суртал хүчтэй, нэг намын ноёрхол дэндүү, хурим найр болон ямар нэгэн баярын арга хэмжээг улс даяар зогсоож зөвхөн толгой гудайж гашуудаж байхыг анхааруулж байсан санагдана. Өглөөний сонсгол дээр хэн ч билээ нэг дарга үүрэгдэж байсныг санаж байна.

2018, 2 сар 26. 13:31
ard

tegehde buten 2 horoolol ulsad maani ugch tegehed hulgaich urvagch pizda elbegdorj hichneen ch horoolol hulgailav buzar buzar

2018, 2 сар 26. 19:42
Зочин

Ардын намын авилгалч,хулгайч,эх орон газар нутаг,баялгаа өөрснөө болон гадныхантай ах дүү болж хувааж идэж байсан ,одоо бүүр цагаандаа гарсан МАН-ын луйварчид та нарын хамгийн сүүлийн үеийн байдлыг /Эрдэнэтийг/ аваад үзэхэд л ойлгомжтой шүү. Муу муухай бүхний үүр уурхай ардын намд байдаг юм шүү

2018, 1 сар 17. 21:54
Зочин

Энэ улсууд ардчилалын дарсанд бүр согтож. Тийм сүртэй юм болоогүй. 3 хоног л гашуудал зарлаж радио,ТВ-ээр гашуудлын хөгжим явсан. Би хорь нилээд гарчихсан залуу байв. 3,4-р хорооллыг бэлэглэсэн нөхөр шүү дээ. Манай түүхий эдийг хямд авдаг л байсан байх. Гэхдээ Оюу толгой шиг шулаагүй, өвчин зовлонгоос нь цэвэрлэж, их юм бүтээн байгуулж өгсөн хүн. Би хувьдаа уйлах нь юу юм харамсаж л байсан. Өвөрхангайд хоосон авсанд мөргүүлээгүй байхаа. Залдаг хүмүүс их болж дээ.

2018, 2 сар 25. 5:11
Зочин

Батүүл,Элбэгдоржтонгууд соц үеийн удирдагчдын чигчий хурууны үзүүрт ч хүрэхгүй болохоор бүгдийг муулж,өөрсдийгөө мундаг болгож харуулахыг мөнч их оролдох юм даа. Брежнев гуай монголд 3-4 хороолол,хуримын ордон гээд мөн ч их бүтээн байгуулалтыг хийж өгч бэлгэлсэн буянтан болохыг бүү март. Муусайн бөөснүүд залуу үе ч одоо бүгдийг ойлгодог болсон шүү Ардчилагч нэртэй лаларуудаа.

2018, 6 сар 12. 15:47
Зочин

Одоо хойд захын хар овоохой гэдэг шиг энэ 2 хүнийг муулахаа түр гэсэн больсон нь дээрээ. Өөрсдөө ардчилсан хувьсгалд гавьяа байгуулах чинь яасын, чадаагүйдээ хорсдог байх

2018, 2 сар 21. 2:00
Зочин

7 honog rodiogoor gadhuudliin at yavsaan harin ineej guihiig horiglood baisan bi 10 nastai baisan bags saga um sanalgui yahav

2018, 1 сар 13. 22:44
JEAN

ter ued bi 8 angid baisan. 7 honog gashuudal geed TV r zovhon gashuudaliin hogjim. Daraa n Ndropov 3 honog gashuudaj bilee. bid l bolson hoino TV l uzeh geed tag baisan. Chernenko harin 1 honog bolson

2018, 1 сар 13. 21:21
Зочинnn

Энэ хүний үхэл миний бодлоор их л сонин асуултуудыг дагуулж байсан санагддаг юм.Одоо яах бол... гээд л хүүхэд хөгшидгүй цаанаал нэг айдастайл байсан юмдаг. бодвол дайн болчих юм биш биз .Хэн нь дарга болох бол, цаашаа үйл явдал яаж өрнөх бол ... Хязгааргүй их асуултуудыг нэг нэгэндээ тавиад л ер нь сонирхолой өвөл байсан санагддаг юм. Тэр жил билүү хавар нь билүү нөгөө нэг онгоцыг бууддаг чинь дайн болчих гээд л байгаа юм шиг эвгүй л байсандаа.

2018, 1 сар 12. 16:31
Зочин

мэдэмхийрэгч этгээд байна даа. Тухайн үед зурагтаар орон даяар нэвтрүүлж байсан шиг санагдана.

2018, 1 сар 11. 16:23
Зочин

Үзвэрийн өрөөний голд хуучин орос ширээ хоёрыг зэрэгцүүлэн тавиад дээр нь улаан даавуугаар бүрж, хар даавуун тууз тавьсан авсыг тагийг нь бүтэн таглаж тавьсан байв........ ЗХУ-ын их удирдагчийн шарилыг Өвөрхангай аймагт авч ирсэн болж байна уу. Харагдаач?????? Үнэнд ойрхон юм бичээч!!!!!!!!!!!!!!!!

2018, 1 сар 9. 22:34
Зочин

Brejnev halimag tsustai bsan bolohooroo mongolchuudad ih tuslaj halamjiin garaa chamgui sungasan gej unshsan. Sain l hun baij hoorhii!

2018, 1 сар 9. 15:23
Зочин

sostialist niigmiig muulah gej argaa barsan nuhur bichsen bna het tushirbal tuuh ugui boldog sauhan uchir amid gerch olon baabariin uruusun bichsen bha

2018, 1 сар 9. 14:51
Зочин

ДУНДГОВЬД ДЕПУТАТЫН ТАНХИМД ЗУРГЫГ НЬ БАЙРЛУУЛААД Л ҮДСЭН САНАГДАЖ БАЙНА

2018, 1 сар 9. 13:34
БАТЛАН ХАМГААЛАХ ДАЙЧИН БАЙЛАА

ЦЭРЭГТ ЛАВ Л 4 ХОНОГ БАЙЛДААНЫ БЭЛЭН БАЙДАЛД БУУ ЗЭВСГЭЭ БАРИАД ХОНОЖ БАЙСНАА САНАЖ БАЙНА. ДАЙН БОЛОХ МАГАДЛАЛ МАШ ӨНДӨР БАЙСАН ӨДРҮҮДИЙГ ХЭРХЭН МАРТАХ БИЛЭЭ

2018, 1 сар 9. 13:29
ЗоБолдчин

Монголчуудад маш их өв хөрөнгөд тооцогдох хорооллуудаараа баригдсан барилга байгууламжууд, үйлдвэрүүд, сургууль цэцэрлэгүүдийг олноор нь өвлүүлэн үлдээн өгсөн цорын ганц гадны том удирдагч хүн /орос/ байсан юм. Би Оросод байсан, тэнд харин жирийн орос хүмүүс бол нэг их сүйд болгон тоож үзээгүй, харин баярласан нь их байх.

2018, 6 сар 12. 15:49
Зочин

Оронд Монголоос авсан юм ч их бий дээ

2018, 1 сар 9. 9:02
Зочин

Арвайхээрийнхэн арай үгүй байлгүй дээ.Би энэ үед Дундговьд хүүхэд байв.Аймгийн захиргааны дээрх төрийн тугийг бөхийлгөж 3 хоног нэг ч үзвэр гаргаагүй, Монголын радиогоор мэдээнээс өөр юм нэвтрүүлэхгүй гашуудлын ая явсаар, ОРТ-ч өөр зүйл гаргадаггүй.Оршуулгыг нь харин шууд явуулж байсан.Ийм л байсаншдээ.

2018, 1 сар 25. 16:41
Зочин

өвөрхангайхан мөн,,одоо энэ УИХ гишүүн Содбаатар билүү түүний хамаатан л шарилын хажууд уйлсан гэж ярьдаг юм билээ,,,

2018, 2 сар 28. 0:05
Зочин

Үнэн үнэн Сод баатарын аав Янгүг ч билүү тэр хүн янгинтал уйлсан гэсэн хөөрхий

2018, 1 сар 9. 15:37
Зочин

Монгол улс даяар гашуудал зарлаж байсан юм шүү дээ.

2018, 1 сар 9. 13:08
Хүүхэд байсан эр

Гашуудлын ая явснаая өөр юм болоогүй. Бта-Үүлийг тамд унав уу гэсэн чинь Брежнев диваажинд очсон юм байна. Энэ хүний ачаар манайх 3-4 хорооллолд байртай болж би хямд цэцэрлэгт орж байсан.

2018, 2 сар 25. 10:16
Зочин

Та хүний байранд амьдарч байгаад 1996 оноос Бат-үүлтэнгүүдийн ачаар өөрийн болгож авсан. Малчид ялтай мал маллаж байгаад мөн 90-ээд оны эхээр өөрийн малтай болсон. Үнэн гэвэл энэ үнэн.

2018, 2 сар 25. 17:06
МенхбатЗочин

Уул нь ялтай малаа еерийн болгосон нь унен шуу Харин эх оронтой байсанаа алдаад дууслаа. Монголчуудын хэлдэгээр Жижиг чулуугаар том Чулуу хеделгех гэдэг чинь Энэ дээ.

2018, 1 сар 5. 23:20
20 р зуун

1982 онд би 10 жилийн хүүхэд байсан яахав эмгэнэн гашуудаж хурал хуй болж байсан гэхдээ хоосон авс л лав байгаагүй дэг хөдөө яасан юм бол ароай л дэгсдүүлж байх шиг байна манай хадмууд ӨВА х уншиж өгсөн чинь гайхаад л байлаа мань ЧИмка дэгсдүүлсэн бололтой

2018, 1 сар 8. 21:14
Зочин

ene chimka degsduulsen l bin daa cholootei hutsah erhtei tsag n bolohoor ingedeg bih

2018, 1 сар 8. 17:27
Зочин

гурав хоног гашуудал зарласанаас өөр юм болоогүй дээ

2018, 1 сар 7. 11:53
Илгээлтын эзэн

Бережневыг нас барахад Би дөнгөж 10-р анги төгсөөд ажилд орчихсон байсан. Нэг өдөр намын үүрийн дарга дуудаад Монгол телевизээс хүмүүс ирсэн чамайр залуучуудын төлөөлөл болгож эмгэнэл илэрхийлж үг хэлүүлэх болсон гээд дагуулаад сумын буудалд очиж билээ. Тэгээд нэг хэдэн өгүүлбэр бичиж өгөөд хэдэн минут цээжлээд бичлэг хийлсэн. Дараа нь телевизээр гаргасан чинь үгээ хэлчихээд жуумалзаад инээх нь хальт харагдсан юм. Хүмүүс дараа нь намайг шоолоод Чи уйлах ёстой байтал инээдэг чинь юу болж байнаа гэцгээж билээ. Тэр хүмүүсийн дунд Говийн зэрэглээ гэдэг кинон дээр гардаг хэсгийн төлөөлөгчид тоглосон жүжигчин байсныг хараад л инээд хүрээд байсан юм. Тэр намайг бичлэг хийлгэж байхад урдаас хараад нэг юм хэлээд дохиод байхаар нь хараад инээдээ барьж чадаагүй юм л даа. Тэгээд хасаад мантажлаад гаргасан байх гэхдээ хүмүүс анзаарчихсан байж билээ.... Инээдтэй дурсамжаа асначихлаа.

2018, 1 сар 9. 15:00
Зочин

АА 152 цэргүүд 4 хоног түгшүүр зарласан гэж ярьдаг байсан

2018, 2 сар 26. 22:12
Зочин

МУУСАЙН өнөө үеийн монгол улсын нэрийг баастсан муусайн баячуул та нарын дэргэд тэр хүн монгол улсад их зүйл бүтээж өгсөн хүн монголчууд гайшуудахгүй яах юм . Одооч тэр хүний бариулсан байранд хошногоо хүйтэнд хайруулахгүй хүндэрч байгаагаа мартаа юү тусыг усаар гэж за яах вэ нэг сайхан цагт муусайн баячуул та нарыг ниргэх цаг ирнэ түүхээ эргээд хар 17онд баячуул яаж цусаар уйллаа .

9 сар 21. 10:09
Зочинzochin

Unen unen

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]