Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Математикийн загварчлалаар хүн төрөлхтөнг баргар ирээдүй хүлээж байгааг тогтоожээУншсан18,771

Хүн төрөлхтөн сөнөж, мөхөх зүгт явж байна уу? Математикийн загваруудаар манай дэлхийн буюу хүний соёл иргэншлийн ирээдүйн гурван боломжит хувь заяаг олж харжээ.

Хүн төрөлхтөн сөнөж, мөхөх зүгт явж байна уу? Математикийн загваруудаар манай дэлхийн буюу хүний соёл иргэншлийн ирээдүйн гурван боломжит хувь заяаг олж харжээ. Судлаачид эдгээр загваруудыг бүтээхдээ дэлхийн хүн амын тооны хурдтай өсөлтийг болон цаг уурын өөрчлөлтийн нөлөөний муудаж байгаа чиг хандлагуудыг тооцож хамруулжээ.

Манай нарны аймгийн гадна орших харийн оддыг тойрон эргэлдэх эртний гаригуудад (exoplanet-Extrasolar Planet) байсан байж болох хөгжсөн соёл иргэншлүүд (civilisations) одоогийн хүн төрөлхтөний нүүр тулаад байгаа өөрчлөгдөж байгаа орчин нөхцөлтэй тулаад яаж давж гарсан бол?

Математикийн магадлалын дагуу энэ сансар огторгуйд бид ганцаараа оршин байна гэдэг боломжгүй зүйл

Дээрх нарийн төвөгтэй асуултыг математикчид тавьж, тоо баримтууд, мэдээллүүдийг ашиглан компьютерийн иж бүрэн загваруудыг бүтээн, хариултыг хайжээ. Тэгээд эцэст нь эдгээр загваруудаар гаргаж авсан үр дүнгүүдийн дагуу бол дэлхийн хүн ам одоогоор, боломжит гурван хувилбарын зүгт явж байна гэдгийг математикчид зарласан байна.

Загварын тооцооллуудын дагуу бол хүн төрөлхтөний ирээдүйн өмнө гурван хувилбар байгаа аж.

Эдгээр нь “аажмаар таатай нөхцөлд орох хандлага”, “аажмаар мөхөх”, “гэнэт бүрмөсөн сүйрэх”  гэсэн гурван хувилбар гэнэ.

Үүгээр ул суурьтай үнэнийг гаргаж тавьжээ.

Мэргэжилтнүүд хиймэл оюун ухаанаар боловсруулж гаргасан симуляцийн дагуу хүн төрөлхтөний өмнө байгаа тулгамдсан асуудлуудтай холбогдох ул суурьтай үнэнийг олохыг хичээсэн гэнэ. Судалгааны энэ багийг Нью-Йорк хотын Рочестерийн Их сургуулийн судлаачид бүрдүүлж байгаа ба манай нарны аймгийн гадна байгаа гаригуудын сансар огторгуй дахь томролт, тэлэлтийг шалгахын тулд хүн амын тооны өсөлтийн загваруудыг ашиглажээ. Ер нь энэ судалгаа эхэндээ ингэж эхэлсэн боловч сүүлд нь өөр чиг шугам барих болжээ.

Статистикийн загваруудын тусламжтайгаар харь гаригуудын туулсан байж болох түүхийг тоймлон гаргах хүчин чармайлт тавьжээ.

Эхлээд хүн төрөлхтөний боломжит хувь заяг мэдэхийн тулд математикчдын тусламжтайгаар энергийн асар өндөр хэрэгцээг хүнс мэт хэрэглэдэг соёл иргэншлүүд ба гаригууд харилцан нөлөөллийн үндсэн дээр ямар байдалд орох вэ гэдгийг харах зорилгоор математик загварчлал бүтээж үүнийгээ компьютерийн хиймэл оюун ухаанаар "цаг хугацааны үйлчлэлд" оруулжээ.

Улмаар статистикийн симуляци загваруудын тусламжтайгаар од гаригсын туулсан байж болох түүхийг тоймлон гаргахад хүчин чармайлт гаргаж. Ингээд математикчид, олон салбарын судлаачдын гаргаж тавьсан анхны өгөгдлийг олон сая жилийн цаг хугацаагаар гүйлгэж үзэхэд хиймэл оюун ухаан хөгжиж байгаа соёл иргэншлүүдийг болон үүний дараа гарч ирэх цаг уурын өөрчлөлтийн үзэгдлүүдийг тун амжилттай харуулжээ. Хачирхалтай нь бүх үр дүн ердөө гурван төгсгөлд л тулж байжээ. Манай хүн төрөлхтөн “аажмаар таатай нөхцөл байдалд орох, эсвэл аажмаар мөхөх, үгүй бол гэнэт бүрмөсөн сүйрэх гэсэн гурван хувилбарыг л зааж байгаа аж. Английн Daily Mail сонинд дээрх судалгааны тухай бичихдээ "Улмаар нарны аймгаас гадуур байдаг харийн соёл иргэншлүүд ямар төгсгөлд хүрсэн тухай энэ  судалгааны үр дүнгээс бид суралцаж чадвал манай дэлхий дээр гарч ирээд байгаа цаг уурын өөрчлөлтийн хүчтэй нөлөөнүүдийг давж гарахад бидэнд туслах болно" хэмээжээ.

Бид эхнийх нь биш юм уу?

“Сансар огторгуйд 10 тэрбум гаруй гариг байх магадлалтай, бид тэдгээр 10 тэрбум гаригсын дундах анхны соёл иргэншил биш гэдэг нь баттай, тиймээс л энэ судалгааг онцолж авч үзэх нь зөв юм. Хаанаас нь ч харсан дэлхий дээр хэдэн сая жилийн турш явагдсан шиг цаг уур, амьд биетийн үүсэл хөгжил энэ 10 тэрбум гаригийн хэд дээр нь ч явагдсан байх боломжтой шүү” хэмээн судалгааны багийн нэг гишүүн Рочестерийн Их сургуулийн физик, одон орны профессор Адам Франк хэлжээ.

Судлаачдынхаар бол амьдрал үүссэн гэдэг үүднээс сансар огторгуйд бид эхнийх нь биш байх магадлалтай

Олон загварын туршилтын үр дүнд гарч ирсэн гурван сонголтоос хамгийн олон удаа давтагдаж гарч ирсэн нь гэнэтийн мөхөл байсан. Дэлхийн хүн амын тоо өсөөд л байдаг, энергийн нөөцөө хэрэглээд аажмаар шавхаж дуусаж байна. Ингэж хүн төрөлхтөн нэг зогсоож үл болох мушгирсан эргүүлэгт (spiral) орчихоод байна.

 

Хүн амын өсөлт манай гаригийн даацыг алдагдуулж байна.

Хоёр дахь хамгийн олон удаа загварчилсан эцсийн үр дүн бол аажмаар таатай нөхцөл байдалд орох. Гэхдээ энэ үр дүнг харуулахын тулд хиймэл оюун ухаан дэлхийн хүн амыг аажмаар бууруулах, цөөлөх бодлогын үндсэн дээр гаргаж байжээ. Мэдээж энэ нөхцөлд цаг уурын таагүй өөрчлөлтүүд, дайн тулаан, хүнсний хомсдол, эмчлэгдэхгүй өвчин эмгэгийн өсөлт зэрэг онцгой нөлөөлөл үзүүлнэ. Эсрэгээрээ хүн төрөлхтөн, соёл иргэншил улам эрчтэй хөгжиж, энергийн хэт хэрэгцээний үндсэн дээр технологи хурдацтай шинэчлэгдэх тусам гэнэт сүйрэх магадлалд шилжиж байжээ.

Энэ үед хүрээлэн буй орчин, өөчлөлтүүдэд хэт мэдрэмтгий байдлаар хариу үзүүлж, хурдан өсөж байгаа, эх үүсвэрээр өлссөн соёл иргэншилтэй эх дэлхийгээ улам мэрж дуусгах аж.

Бид хувь заяагаа өөрчилж болох уу?

Судлаачид зарим загваруудад, туршилтын соёл иргэншлүүд гаригт хор учруулж байгаа энергийн эх үүсвэрүүдээс нааштай нөлөөтэй энергийн эх үүсвэрүүдэд шилжих програмуудыг суулгасан. Үүгээр энэ хамгийн муу хувь заяагаа бид өөрчилж чадах нь уу гэдгийг сорьж үзжээ.

Үр дүн нь гайхалтай, шинэ хувилбаруудыг сонгож авсан соёл иргэншлүүд удалгүй, түр зуур тогтворжиж байсан. Харамсалтай нь зайлж боломгүй үйл явдлыг хойшлуулахад энэ нь хамгийн цөөхөн удаа хангалттай гэж гарч байсан ч соёл иргэншил эцэст нь үргэлж мөхөж байсан.

 

Дэлхийг эзэгнэж байсан амьтны  аймгууд үүрд алга болж байсан шиг сүйрлийн гамшгуудаас хүний төрөл зүйл ч гэсэн зайлж чадахгүй гэнэ.

Хөгжингүй хэд хэдэн орны Засгийн газрууд эрдэмтдийн хийсэн энэхүү судалгааны дүнтэй танилцаад ийм сүйрлээс хэрхэн зайлж болохыг судлах дараагийн шатны судалгааг санхүүжүүлэхээ уралдан мэдэгдэж эхэлжээ. Улмаар судалгааны дараагийн шатанд орж байгаа тухайгаа “Өөр соёл иргэншлүүдэд юу тохиолдсон байж болох вэ гэдгийг судлах замаар бидэнд тохиолдож болох боломжит хувилбаруудыг харахыг хүссэн, одоо хамгийн таатай боломжит хувилбар руу хэрхэн хүрэх вэ гэдэг замыг олохыг дараагийн шатны судалгааныхаа зорилго болгож байна" хэмээн Рочестерийн Их сургуулийн физик, одон орны профессор Адам Франк нэмж өгүүлжээ.

Одоогоор хоёр дахь шатны судалгаанд гаргаж авсан тооцооны үр дүнгүүдийг нэгтгэж, дэлхийн ан амьтны төрөл зүйлүүдийн статистик, цаг уурыг бүрдүүлж байдаг физик, химийн ерөнхий үзүүлэлтүүд, зүй тогтолуудыг бичиж загварчлаад үүн дээрээ хоёр төрлийн энергийн эх үүсвэрийг оруулж үр дүнг нь харжээ. Газар доорхи, далй тэнгисийн гүн дэх шатах тослох баялгууд дэлхийд эргэж буцахааргүй хортой нөлөө үзүүлж байсан бол ногоон шийдлүүд тухайлбал нарны энерги нэлээд бага хохирол учруулах боловч эдгээр нь гариг хоорондын нөлөөгөөр эцсийн дүндээ бас л муу төгсгөлд хүргэчихээд байгаа аж.

Анхаарал татах нэг зүйл бол математикчид болон судлаачид яаж ч үр дүнг өөрчлөх гэж оролдоод дэлхий оршин суугчдынхаа 70 хувийг алдаж байгааг ажиглажээ. Далан хувиа алдаад тогтворжих, эсхүл сүйрэх.

Стивен Хокинг хүн төрөлхтөнд энэ дэлхий дээр 100 жил л байна гэж хэлснийг санаж байна уу?

Хүний төрөл зүйл мөхөөсэй гэж хүсэхгүй л байгаа бол өөр гаригууд дээр нүүж очиж суурьшихад чиглэгдсэн, сансар судлалын үйл ажиллагаагаа л хурдавчлах хэрэгтэй гэж дэлхийн хамгийн ухаантай хүний нэг хэмээгддэг Стивен Хокинг амьд ахуйдаа хэлж байсан юм. Дэлхий дээрх амьдралд богино хугацаа үлдсэн гэдгийг BBC-ийн цацсан шинэ баримтат киноны хэлэх гэсэн гол санаа. Халдварт өвчнүүд, дэлхийн хүн амын тооны өсөлт, дэлхий дээр ойртон ирдэг солируудаас болж өөр гариг дээр суурьших цаг нь болоод байна гэж Хокинг хүн төрөлхтөнд захиж үлдээгээд эрдэмтдийн тооцоолохгүй байгаа хамгийн гол нэг аюул бол хиймэл оюун ухаан хурдан хөгжиж байгаа явдал. Өөрөөр хэлбэл “хиймэл оюун ухаан бол хүн төрөлхтөний төгсгөл гэсэн үг” хэмээж байсан билээ.

Зургийн тайлбар: Хүмүүс өөр гаригт сууршиж байгаа байдал. Эх сурвалж: © NASA Ames Research Center 

Судлаач, орчуулагч Урианхан Л.Пүрэвхүү

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]