Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ийм тохиолдлуудыг хувь тавилангийн шоглоом гэж нэрлэнэУншсан8,722

Энэ хорвоод хачирхалтай тохиолдол юу эсийг хэлж барах билээ. Хүмүүний амьдрал гэдэг хачин жигтэй бөгөөд түүхэнд тэмдэглэгдэж, хүмүүсийн гайхашралыг төрүүлсээр ирсэн хачирхалтай тохиолдлуудыг хүргэе.

Энэ хорвоод хачирхалтай тохиолдол юу эсийг хэлж барах билээ. Хүмүүний амьдрал гэдэг хачин жигтэй бөгөөд түүхэнд тэмдэглэгдэж, хүмүүсийн гайхашралыг төрүүлсээр ирсэн хачирхалтай тохиолдлуудыг хүргэе.

 

Нэг хүний амийг хоёр удаа аварсан залуу

Детройт хотын иргэн, 30 настай Жозеф Фиглок нэгэн удаа гудамжаар алхаж явжээ. Олон давхар орон сууцны барилгын хажуугаар, мөрөөрөө алхаж явсан түүний яг толгой дээр нь ой гарантай нэгэн хүүхэд унаж иржээ. Унасан, барьж авсан хоёрын аль аль нь гайхаж, балмагдаад өнгөрч. Харин дараа, туршлага муутай, залуухан эх нь өрөөнийх нь цонхыг хаахаа мартсанаас, мань хүү сониуч зандаа хөтлөгдөн, алхаж яваад, цонхоороо унан, Жозефийн ачаар амь гарсан байна. Үнэхээр гайхамшиг гэж үүнийг л хэлэх байх. Гэтэл яг хоёр жилийн дараа юу болсон гээч.

Өнөөх залуу маань ахиад л гэмгүй алхаж явтал, өндөр барилгын нэгэн цонхноос яг тэр хүүхэд дээрээс нь унаж иржээ. Аварсан авруулсан хоёр бага зэрэг цочирдсоноос, биш ямар ч гэмтэл аваагүй байна. Чухам гайхамшиг гэдэг нь энэ үү? Эсвэл зүгээр л сайхан тохиолдол уу? Ямар ч гэсэн ийм л юм болж дээ.

Байгаа оносон сум

Генри Зигланд гэгч өөртөө итгэлтэй бардам нэгэн эр 1883 онд хайртай бүсгүйгээ хаяжээ. Сэтгэлийн гүн хямрал, амьдын хагацалдаа шаналсан бүсгүй амиа егүүтгэсэн аж. Тэгтэл, бүсгүйн ах гашуудаж хорссондоо Генриг алахаар шийдэж, гар буугаар түүнийг эхэлж буудаад, “үхэтхийнн” унахыг нь хармагцаа, өөрийгөө хөнөөжээ. Харин дараа нь Генри Зигланд амьд гарч чадсан бөгөөд, сум, хацрыг нь шүргэж, ар талд нь байсан модны ишинд зоогдсон байж. Хэдэн жилийн дараа, муу ёрын модыг устгахаар шийдсэн Генри, хэт өргөн ишийг нь хөрөөдөөд хөрөөдөөд бараагүй тул тэсрэх бөмбөгөөр дэлбэхээр шийдсэн байна. Харин дэлбэрэлтийн үед, тээр жил түүний хацрыг шүргээд, сайх модонд шигдсэн сум нь шидэгдэж, Генригийн яг толгойд тусан, амийг нь авчээ.

Хоёр хүний нэг амьдрал

Ихрүүдийн амьдрал үргэлж л хэн бүхний гайхлыг төрүүлж байдаг, тэр тусмаа АНУ-ын Огайо мужийн ихэр залуусынх бүр ч хачирхалтай аж. Ихрүүдийг хэдхэн долоо хоногтой байхад нь эцэг эх нь хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Хоёр жаалыг өөр өөр айлд үрчлүүлсэн байна. Үүнээс л гайхмаар түүх эхэлжээ. Юуны өмнө, хоорондоо ямар ч холбоогүй бие биенээсээ тэс өөр хоёр асран хамгаалагчид нь тэдэнд адилхан нэр өгсөн нь Жеймс байж. Хоёр хүү өөрсдийгөө ихэр хэмээн төсөөлөө ч үгүй өсч том болсон агаад аль аль нь дээд боловсрол эзэмшин, шугам зурагт гарамгай сайн болжээ. Ах дүүс амьдралаа зохиож, гэр бүлтэй болсон бөгөөд хоёулангийн нь эхнэрийг Линда гэдэг байжээ. Тэдний аль аль нь хүүтэй болцгоож нэг ихэр нь хүүдээ Жеймс Аллан гэдэг нэр өгсөн бол нөгөөх нь хүүгээ бас л Жеймс Аллан гэж нэрлэж. Хэдэн жилийн дараа ах дүүс эхнэрүүдээ хаяж Бетти гэгдэх ижилхэн нэртэй хүүхнүүдтэй гэр бүл болжээ. Хоёулаа Той гэдэг нэг нэг нохойтой байсан гэнэ. Энэ мэтээр үргэлжлүүлбэл, дуусахгүй олон давхцал олдох биз ээ. Хамгийн гол нь ихрүүд маань 40 насныхаа босгон дээр нэг нэгнээ олж хязгааргүй баярласан бөгөөд өнгөрсөн бүх хугацаандаа нэгнийхээ амьдралын тусгалаар хорвоогийн тоосыг хөдөлгөж байсандаа хамгийн ихээр гайхширчээ.

Хоёр хүний нэг үхэл

2002 онд 70 настай ихрүүд Хойд Финляндийн нэг зам дээр, өөр өөр ослын үеэр, өөр цагт нас эцэслэжээ. Тэрхүү замд осол аваар бараг гардаггүй тул нэг өдрийн дотор хоёр тохиолдсон нь замын цагдаа нарыг гайхахад хүргэжээ. Харин хохирогчид нь ихэр ах дүүс байсныг нь тогтоосон цагдаагийн офицерүүд дээрх явдлыг тохиолдол гэхээс өөр юуu ч хэлж чадаагүй байна.

Нэг зүрхтэй хоёр

Ихрийн өрөөснүүд болох Жон, Артур хоёр бие биенээсээ 80 бээрийн алсад тус тусынхаа гэр бүлтэйгээ амьдардаг байжээ. Тэгтэл 1975 оны 5-р сарын 22-ны үдэш тэдний цээж орчим нь хүчтэй өвдөж, аль алиных нь ар гэрийнхэн өөр өөр эмнэлэгт хүргэжээ. Харин ихрүүд яг нэг мөчид зүрхний шигдээсээр хорвоог орхисон байна.

Эдгар Погийн зохиол амилсан нь

Алдарт зохиолч Эдгэр Погийн нэгэн романд, далайн шуурганд өртсөн, зочигчид, олон хоног салаар аялдаг тухай гардаг, бөгөөд, өлсөж туйлдсаны эрхэнд Ричард Паркер хэмээх өсвөр насны хүүг алж идсэн тухай гардаг билээ. Тэгтэл хэдэн жилийн дараа буюу 1884 онд шуурганаас амьд гарсан гурван хүнийг задгай далайгаас олж, аварчээ. Тэгтэл, тэд 4-үүлээ амьд гарсан бөгөө, өлсөхийн эрхэнд Ричард Паркер гэгдэх хүүг алж идсэн нь хожим тогтоогдсон байна. Харин Эдгар Погийн зохиолыг мэддэг хүн тэдний дотор ганц ч байгаагүй юм байна.

Амиа хорлохоор гурван удаа завдсан нь буюу нэг ламын түүх

19-р зууны нэрт хөрөг зураач Жозеф Эйнер амиа егүүтгэхийг хэд хэдэн удаа оролдож байжээ. Тэрээр анх 18 насандаа өөрийгөө хөнөөхийг завдсан бөгөөд хаанаас ч юм нэгэн лам гарч ирээд, түүнийг болиулжээ. Харин 22 настайдаа ахин амиа хорлох гэхэд нь өнөөх нууцлаг лам ахин зогсоосон агаад найман жилийн дараа нэрт зураачийг улс төрийн хилс хэргээр цаазлах гэж байхад нь сайхь лам бас л оролцож, шийтгэлийг нь хөнгөлсөн байна. Харин 68 насандаа Жозеф эцсийн эцэст амиа бүрэлгэсэн байна. Харин эцсийн замд нь үдэх ёслолыг өнөөх л нууцлагдмал лам хөтөлжээ. Өнөөг хүртэл нэрийг нь мэдэх хүн ганц ч хүн байхгүй тэр ламтан ямар учраас тэр Австрийн зураачид тийм их хайр энэрлийг үзүүлсэн юм бол?

Эцгийнхээ өмнөөс покер тоглоод хожсон нь

1858 онд Роберт Фоллон хэмээх покерчин эрийг 600 долларыг булхайгаар хожсон хэмээн ялагдал хүлээсэн этгээд нь буудан хөнөөжээ. Харин бооцооны мөнгийг хог дээр гаргахгүйн тулд хохирогчийн оронд хэн нэгэн тоглох ёстой байсан ба золгүй эрийн суудалд хэн ч суухыг хүсээгүй тул, хэсэг залуус гудамжинд гарч, нэгэн хүүг хүчээр тоглуулахаар оруулж иржээ. Шинэ тоглогч залуу эцгийнхээ хожсон 600 доллар дээр нэмээд 2200-г хожоод байхад нь цагдаа нар очсон бөгөөд гэмт хэрэгтнүүдийг баривчилсны дараагаар хохирогчийн хамгийн дотны хүн нь болох хүүд нь хожлын 600 долларыг нь өгүүлэх шийдвэр гаргасан байна. Харин тэрхүү хожигч залуу нь мөрийтэй тоглоомын донтой Роберт Фоллоны хэмээх эцгээсээ хаягдсан хүү нь байжээ.

Марк Твен болон сүүлт од Галилей

Алдарт зохиолч Марк Твен нь 1935 онд буюу Галилей сүүлт од дэлхийн хажуугаар өнгөрөх мөчид мэндэлжээ. Харин тэрээр 1910 онд, Галилейг дэлхийн орбитод ахин үзэгдсэн өдөр таалал төгссөн байна. Марк Твейн 1909 онд “Миний бие энэ хорвоод Галилей одтой хамт ирсэн бөгөөд дараа жил түүнтэй хамт буцна” гэж зөгнөсөн байдаг.

Гал тэргэн дэх 3 үл таних хүн

1920 онд гурван англи эр нэг галт тэрэгний нэг купенд сууж явжээ. Аян замын уртад хоорондоо танилцахад, эхний эрийг Бинкхэм, хоёр дахийг нь Пауэлл, харин нөгөөхийг нь Бинкхэм-Пауэлл гэдэг болохыг мэдэцгээжээ. Англид улсад ховорхон тохиолддог дээрх нэртэй залуус хоорондоо ураг төрлийн ямар ч холбоогүй байсан гэнэ.

Алуурчин-Таксины жолооч

Бермудын арлуудын оршин суугч нэгэн залуу 1975 онд мотоцикл унаж яваад таксинд мөргүүлж амиа алдсан байна. Тэгтэл яг нэг жилийн дараа амь үрэгдэгчийн төрсөн ах нь яг тийм байдалтайгаар нөгөө ертөнцөд оджээ. Энэ тохиолдол гэж үү? Тэгвэл түүний ах нь яг тэр мотоциклийг нь унаж яваад өнөөх л таксинд дайруулсан бөгөөд хамгийн хачирхалтай нь дүүг нь осолдох үед тэрхүү таксинд сууж явсан хүн нь хүртэл ахыг нь дайрах үед бас л зорчиж байж.

Нэг дугаарын өрөөнд орсон хоёр ноён Брисон

1950-иад оны сүүлчээр, Жорж Д.Бринсон гэгч эр ажил хэргийн айлчлалаар Кентукки мужид очихдоо, Brown Hotel гэх зочид буудалд саатжээ. Тэрээр 307 дугаартай өрөөний түлхүүр авсан бөгөөд, буудлын үйлчлэгчийг дуудахад нь шууд л нэгэнд захидал өгсөн нь түүний нэр дээр байжээ. Яг тэр буудлын 307 тоотод түүнийг орно гэдгийг нь захидлын эзэн урьдчилж мэдсэн гэж бүгд бодоцгоож байж. Тэгтэл тун удахгүй  яг тэр өрөөнд нь түүний амьдаа, ноён Жорж Д.Бринсон хэсэг хугацаанд байж байгаад гарсан гэдгийг нь олж тогтоожээ.

Титаникийн тавиланг зөгнөсөн зохиол

1898 онд зохиолч Морган Робертсон, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн найдвартай, хүчирхэг Титан хөлөг онгоц мөсөн уултай мөргөлдөн, живдэг тухай гардаг "Futility" /Ёроол/ хэмээх роман худалдаанд гарч эхэлсэн байна. Тэгвэл яг 13 жилийн дараа буюу 1912 онд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн найдвартай, бөх бат, хамгийн том хэмээгдэж байсан Титаник онгоц нь хамгийн эхний бөгөөд эцсийн аялалдаа гарч байхдаа, аварга мөсөн уултай мөргөлдөж, мянга мянган хүний амийг аван, мөнхийн харанхуй руу одсон билээ. Түүгээр үл барам зохиолд гардаг Титан онгоц нь 3000 зорчигчтой, 20 аврах завьтай байдаг бол, Титаник хөлөг 2207 зорчигч, 24 аврах завьтай байжээ.

Алдагдсан ном эзнээ олсон нь

1920 онд Америкийн нэрт зохиолч Энн Пэриш Парист амарч байхдаа хуучин номын дэлгүүрээс хүүхэд насандаа хамгийн их унших дуртай байсан “Жэк Фрост болон түүний нөхөд” нэртэй хүүхдийн номыг худалдан авчээ. Авсан номоо Энн нөхөртөө үзүүлээд, балчир насандаа энэхүү номонд хичнээн их дуртай байснаа хэлж л дээ. Харин нөхөр нь номыг нээгээд, сүүлийн хуудаст нь “Колорадо Спрингс, Уэббер гудамж, 209Н, Энн Пэриш” гэсэн бичгийг олж уншжээ. Тэрхүү ном нь тэртээх он жилүүдийн алсад, Эннд байсан хувь нь дүрээрээ мөн байжээ.

Умберто хааны төгс хувилбар

Италийн хаан Нэгдүгээр Умберто, өдрийн зоогоо барихаар, Монца хотын нэгэн жижигхэн рестораныг яагаад ч юм сонгон оржээ. Эрхэм дээдэстний хоолны захиалгыг авахаар тус зоогийн газрын эзэн нь өөрийн биеэр ирж хүндэтгэл үзүүлсэн байна. Тэгтэл, рестораны эзнийг харсан хаантан маш их цочирджээ. Түүний өмнө хаан өөрөө дүрээрээ зогсож байв. Рестораны эзэн царай, төрх, бие хаагаараа хаантай усны дусал мэт ижилхэн байв. Тэд ярилцсаны эцэст, хоёулаа 1844 оны гуравдугаар сарын 14-ний өдөр, нэг хотод төрсөн бөгөөд, Маргарита гэгдэх ижилхэн нэртэй гэргий нартай байсан байна. Түүнээс гадна Умберто хааны титэм залах ёслол болсон өдөр, тэрхүү зоогийн газрын үүд хаалгыг нээсэн байжээ.

Хоёр залуугийн дүйцэл үүгээр дууссангүй ээ. 1900 онд, Нэгдүгээр Умберто хааны байнга үйлчлүүлэх дуртай зоогийн газрын эзэн бууны суманд өртөж, золгүйгээр амь үрэгдсэнийг сонсоод гашуудаж ч амжаагүй байхад нь мэргэн бууч амийг нь хөнөөжээ.

XVI Людовик хааны час өдөр

Францын ирээдүйн хаан агсан Людовик XҮI-ийн хүүхэд байхад нь, сар бүрийн 21-ний өдөр хамгийн азгүй байх тул, сэрэмжтэй байхыг хувийн зурхайч нь сануулж байж ээ. Тиймээс Людовик хаан сар бүрийн 21-ний өдөр чухал ажил хэрэг огт төлөвлөдөггүй байж. Гэвч бүх зүйл хаанаас, өөрөөс нь л шалгаалах байсан шүү дээ. Тэгээд, 1791 оны есдүгээр сарын 21-нд хаан, хатан хоёр зугтаах гэж байгаад баригдсан бөгөөд, тэр өдөр нь Франц улс хувьсгалт гүрэн болсон билээ. Харин 1793 оны нэгдүгээр сарын 21-нд Арвандөрөвдүгээр Людовик хааныг цаазаар авсан байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]