Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

НҮБ-ын парламентат ёсыг дэмжих өдөрт: Анхны хүнУншсан35,143

2018 оноос хойш дөрөв дэх жилдээ дэлхий даяар тэмдэглэлт өдөр болгон тэмдэглэж буй Олон улсын парламентаризмын өдөрт зориулав.

Өнөөдөр НҮБ-ын парламентат ёсны өдөр (6 дугаар сарын 30).

Олон улсын ардчиллын өдрийг дэлхий даяар жил бүрийн 9-р сарын 15-нд тэмдэглэдэг бол ардчиллын нэгэн салшгүй ололт болох парламентат ёсыг хүндэтгэн сануулах, дэмжих үүднээс НҮБ-ын парламентат ёсны өдрийг жил бүрийн 6-р сарын 30-ны өдөр дэлхий даяар тэмдэглэдэг болгох тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2018 онд баталсан юм. Учир нь 1889 оны энэхүү өдөр ОУПХ байгуулагдсан аж.

2018 оноос хойш дөрөв дэх жилдээ дэлхий даяар тэмдэглэлт өдөр болгон тэмдэглэж буй НҮБ-ын парламентаризмын өдөрт зориулаад манай History.mn сайтын редакцаас Монгол Улсын парламент, УИХ-д хамгийн олон сонгогдсон эрхмүүдийн нэг болох, олон улсын парламентын харилцаанд идэр залуугаасаа өнөө үеийг хүртэл хүчин зүтгэж яваа УИХ-ын гишүүн асан Л.Болдын гэрэл зургийн цомгоос уншигчдадаа хүргэж байна.

Тэрээр 1990-1992 онд Улсын Бага хурлын гишүүн, АИХ-ын депутат, 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 1999-2000 онд ОУПХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүнээр Монголоос анх удаа, ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн даргаар Монголоос анх удаа тус тус сонгогдон ажиллаж, 2008-2012, 2012-2016, 2016-2020 онуудад дараалан УИХ-ын гишүүнээр сонгогдохдоо УИХ дахь Монгол-Швейцарийн парламентын бүлгийн дарга, Монгол-Европын холбооны парламентын бүлгийн дарга, Монгол-Германы парламентын бүлгийн дарга, Монгол-Францын парламентын бүлгийн дарга, Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга, Монгол-Германы парламентын бүлгийн дэд даргаар тус тус ажиллажээ.

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дипломат албаны дээд цол болох Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд цолоор шагнагдсан Л.Болдыг Гадаад харилцааны сайд байх хугацаанд Монгол Улсад Их Долоогийн бүлэгт багтдаг бүх орны төрийн тэргүүнүүд, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нар нь манай улсад ирж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн ба зөвхөн нэг жилийн хугацаанд өмнөх 10 жилийн турш Монгол Улсад хийгдэж байсан, Монгол Улсаас гадаад орнууд руу хийж байсан өндөр, дээд хэмжээний айлчлалын тооноос илүү гарсан үзүүлэлт байдаг аж. Гэхдээ энэ удаад зөвхөн Л.Болдын олон улсын парламентын харилцаатай холбоотой гэрэл зургуудаар цомог бэлтгэлээ.


1990-1992 онд АИХ-ын депутат, УБХ-ын гишүүнээр сонгогдов. Ардчилсан журмаар анх удаа сонгууль явуулж бий болсон парламентын хоёр танхим болох Ардын Их хурал болон Улсын Бага хуралд Л.Болд аль алинд нь сонгогджээ.

Л.Болд ОУПХ-ны Ази, Номхон далайн парламентын 6 дугаар чуулга уулзалтад

1996-2000 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож улмаар Олон улсын Парламентын холбоо (ОУПХ)-ны Гүйцэтгэх хорооны гишүүнээр Монголоос анх удаа сонгогджээ. ОУПХ-ны Гүйцэтгэх хороо нь Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч болон 11 гишүүнээс бүрддэг. Мөн тэрээр ОУПХ-ны Ази, Номхон далайн парламентын 6 дугаар чуулга уулзалтад оролцов.

1996 оноос Монгол-Германы парламентын бүлгийг удирдах болов. ХБНГУ-ын Ерөнхийлөгч Р.Херцогтой Хархоринд.

1997 он. УИХ-ын Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хорооны дарга Л.Болд Гадаадын хөрөнгө оруулагчдын зөвлөлгөөн дээр үг хэлж байна.

Монголын парламентаас С.Зориг, Л.Болд нарын төлөөлөгчид ХБНГУ-ын Бундестагт зочлов.

1999 онд Бельгийн нийслэл Брюссель хотноо явагдсан Европарламентын чуулганд ОУПХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн, Ази, Номхон далайн бүсийн дарга Л.Болд Монгол Улсыг төлөөлөн үг хэлж байна.
Олон улсын парламентын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн Л.Болд ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн даргын хувиар Ази, Номхон далайн бүсийн зөвлөлгөөнийг удирдав.

2008-2012, 2012-2016, 2016-2020 онуудад дараалан УИХ-ын гишүүнээр сонгогдож, Монголын парламентын түүхэнд ховор амжилт тогтоосон цөөн парламентчдын нэг боллоо.

2012 оны 11 дүгээр сарын 21-нд Улаанбаатар хотноо Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейн хурал зохиогдож, Гадаад харилцааны сайд Л.Болд хурлыг удирдан явуулав. Сарын дараа 12 дугаар сард Ирландын Дублин хотноо болсон ЕАБХАБ-ын Сайд нарын Зөвлөлийн 19 дүгээр уулзалтаар Монгол Улс тус байгууллагын бүрэн эрхт гишүүн улс болсон.

2012 оны 10 сар. Бундестагийн Монгол-Төв Азийн парламентын бүлгийн дарга хатагтай Д.Энкелманнтай

2012 оны 11 сар. БНАСАУ-ын Ардын Дээд хурлын дарга Чве Тэ Бок Монгол Улсад айлчлав.

2013 оны 3 сар. Данийн вант улсын Парламентын дарга Моггенс Ликкентофт Монголд айлчлав.

2013 оны 3 сар. ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Рикардо Миглиори Монголд айлчлав.

2013 оны 5 сар. ОХУ-ын Төрийн Думын Гадаад бодлогын байнгын хорооны дарга асан К.Косачев (өнөөгийн ОХУ-ын Холбооны зөвлөлийн дэд дарга) тэргүүтэй төлөөлөгчид айлчлав.

2013 оны 5 сар. ХБНГУ-ын Бундестагийн Дэд Ерөнхийлөгч Эдуард Освальд Монголд айлчлав.

2013 оны 5 сар. ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн төлөөлөгч  Жанез Ленарчич Монголд ажиллав.

2013 оны 6 сар. ХБНГУ-ын Бундестагийн өргөдлийн байнгын хорооны дарга Геро Шториоханн тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлав.

2014 оны 1 сар. Польш улсын Сенатын маршал Богдан Борусевичтэй

2014 оны 1 сар. Литва улсын Сеймийн тэргүүн дэд дарга Выдас Гедвиластай

2014 оны 2 сар. БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ли Бён Сөкийн хамт

2014 оны 3 сар. Австралийн парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ж.Хоггийн хамт

2014 оны 4 сар. Мьянмарын Холбооны парламентын дарга Тура Шве Манн

2014 оны 5 сар. Шведийн парламентын дарга Пер Вестербергтэй уулзалт хийв.

2014 оны 5 сар. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад хэргийн хорооны Ази, Номхон далайн дэд хорооны дарга Стив Шабот, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Стивен Линч нар Монголд.

2014 оны 6 сар. ОХУ-ын Холбооны хурлын Зөвлөлийн дарга В.И.Матвиенко Монгол айлчлав.

2014 оны 6 сар. Турк улсын Үндэсний Их хурлын дарга Ж.Чичек тэргүүтэй төлөөлөгчид Монголд айлчлав.

2014 оны 7 сар. Францын Үндэсний Ассамблейн гишүүн, Франц, Монголын найрамдлын бүлгийн тэргүүн Ж.Шартьетэй УИХ дахь Монгол, Францын парламентын бүлгийн даргын хувиар уулзалт хийв.

2014 оны 8 сар. Япон улсын ЛАН-ын Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга, Төлөөлөгчдийн танхим болон Зөвлөхүүдийн танхимын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авав.

2015 оны 4 сар. Данийн Вант Улсын Копенгаген хотноо Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн Товчооны хуралд оролцов.

2015 оны 7 сар. ХБНГУ-ын Бундестагийн Төв Азийн Парламентын бүлгийн дарга Манфред Грунд тэргүүтэй төлөөлөгчдийг тосон авав.

2015 оны 9 сар. ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн чуулганд 47 улсаас 300 гаруй төлөөлөгч, олон улсын 13 байгууллагаас 19 төлөөлөгч оролцсон. Чуулганд үг хэлж, илтгэл тавилаа.

2015 оны 10 сар. Олон улсын Парламентын холбооны Ерөнхийлөгч С.Чоудхуритэй ОУПХ-ны ээлжит чуулганы үеэр

2015 оны 10 сар. ОУПХ-ны ээлжит чуулганы үеэр ОХУ-ын Холбооны зөвлөлийн дэд дарга И.Умахановын хамт

2015 оны 10 сар. ОУПХ-ны ээлжит чуулганы үеэр Энэтхэгийн парламентын дарга Лок Сабхагийн хамт

2016 оны 4 сар. Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад хүрэлцэн ирсэн Франц Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Франц, Монголын найрамдлын бүлгийн дарга Жером Шартьетай Монгол Францын парламентын бүлгийн даргын хувиар санал солилцлоо.

2016 оны 4 сар. Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад илтгэл тавилаа.

2017 оны 4 сар. АНУ-ын парламентын доод танхимын дарга асан, АН-ын Бүлгийн дарга, өнөөгийн АНУ-ын Конгрессын даргаар ажиллаж байгаа Нэнси Пелоситэй албан уулзалт хийв.

2017 оны 6 сар. Евразийн орнуудын Парламентын дарга нарын 2 дугаар чуулганд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гишүүний хамт оролцов. Чуулганд Евразийн 11 орны спикер, 13 орны дэд спикер бусад төлөөлөгчид оролцжээ.

2017 оны 6 сар. ОХУ-ын Төрийн Думын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Валентина Терешковагийн урилгаар Москва хотноо

2017 оны 6 сар. ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Володинтай

2017 оны 9 сар. Япон Улсын парламентын төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга Мотоо Хаяаши тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийв.

2018 оны 3 сар. Швейцарын холбооны улсын Женев хотноо ОУПХ-ны Ассамблейн 138 дугаар чуулганд. Чуулган энхтайван, хүний эрхийн чиглэлээр хуралдаж, чуулганд 140 гаруй орноос төлөөлөгчид оролцов.

2018 оны 3 сар. ОУПХ-ны Ассамблейн 138 дугаар чуулганы үеэр ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга П..Толстой болон бусад төлөөлөгчидтэй албан ёсны уулзалт хийв.

2018 оны 3 сар. ОУПХ-ны Ассамблейн 138 дугаар чуулганы үеэр ОУПХ-ны Ерөнхийлөгч Габриела К.Баррон, Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чангон нартай

2018 оны 10 сар. Япон улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Акира Гүнжи айлчлав.

2018 оны 10 сар. Женев хотноо ОУПХ-ны ассамблейн 139 дугаар чуулганд оролцлоо. Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 139 дүгээр чуулганы үеэр дэлхий нийтэд тулгамдаж байгаа олон асуудлыг хэлэлцсэний дотор Уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэх тухай байв.

2019 оны 6 сар. Швейцарийн Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, эрхэмсэг хатагтай Марина Кароббио Гүшэтти тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ дахь Монгол-Швейцарын парламентын бүлгийн гишүүний хувиар угтан авлаа.

2019 оны 10 сар. ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн байнгын хорооны удирдах товчооны хуралд оролцож үг хэлэв. УИХ-ын гишүүн Н.Учрал болон БНСУ-ын Парламентын даргатай хамт чуулганы үеэр.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]