Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зурган дээрх хоёрын аль нэг нь алуурчинУншсан10,187

Өнгөрсөн сард Америкийн гэрэл зурагчин Петер Хюго Африкийн Руанда улсад очин ард иргэдийнх нь амьдралыг гэрэл зургийн хальсандаа буулгажээ.

 

Өнгөрсөн сард Америкийн гэрэл зурагчин Петер Хюго Африкийн Руанда улсадочин ард иргэдийнх нь амьдралыг гэрэл зургийн хальсандаа буулгажээ. Руанда нь дотоодын зөрчил тэмцэл иргэний дайнд олон жилийн турш нэрвэгдсэн улс. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хэдэн зуун мянган хүн амиа алдаж, гэр бүл бүрт хэн нэгнээ бусдын гарт үхүүлсэн тийм л эмгэнэлтэй хувь тохиолтой ард түмэн. Петер Хюгогийн энэхүү бүтээлийн хамгийн эрхэм зорилго нь ӨРШӨӨЛ.

Яагаад ингэж нэрлэв гэхээр доорх гэрэл зургуудад гарсан хоёр хүн болгоны нэг нь гэмт хэрэгтэн. Ах дүү, амраг садан хүүхэд гэр бүлийн гишүүдийн аль нэгийг хөнөөсөн алуурчин юм. Гэхдээ алуурчин этгээд холын, хөндлөнгийн хүн байсангүй. Алуурчин нь хохирогчийн ах эгч хамаатан садан найз нөхөд байсан нь бүр харамсалтай. Хэн нэгэн хайртай хүнийг нь хөнөөсөн нэгэнтэй гэрэл зурагт хамтдаа гарах нь тийм ч сайхан санагдахгүй нь лавтай. Руандагийн AMI буюу Эвлэрүүлэн өршөөх холбооны тусламжтайгаар тэрээр дараах зургуудийг буулгажээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]