Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Их Британиас 180 сая жилийн өмнө амьдарч байсан “тэнгисийн луу”-ны араг яс олджээУншсан17,160

Их Британийн палеонтологичид 180 жилийн өмнө амьдарч байсан ихтиозаврын бүрэн араг ясыг илрүүлснээ зарлажээ.

       Их Британийн палеонтологичид 180 жилийн өмнө амьдарч байсан ихтиозаврын бүрэн араг ясыг илрүүлснээ зарлажээ. Ойролцоогоор 10 метрийн урттай, нэг тонн жинтэй энэхүү олдвор нь Британийн палеонтологийн түүхэнд бүртгэгдсэн хамгийн том, бүтэн олдвор болохыг онцолсон байна. 

Дельфин шиг хэлбэртэй энэхүү амьтныг үлэг гүрвэлүүд үүсэхээс өмнө хуурай газрын үл мэдэгдэх амьтнаас үүссэн гэж эрдэмтэд үздэг аж. Ихтиозавр нь анх 250 сая орчим жилийн өмнө үүсэж, 90 сая жилийн өмнө устаж алга болжээ.  Тодруулбал,  үлэг гүрвэлүүдийн цаг үед оршиж байсан ажээ.

Шинжлэх ухаанд "ichthyosaur" гэж нэрлэдэг энэ амьтныг "тэнгисийн луу" ч гэж нэрийддэг байна. “Тэнгисийн луу”-ны араг ясыг өнгөрсөн оны хоёрдугаар сард Рутланд Уотер усан сангийн ёроолоос газар шорооны ажлын үеэр санамсаргүй тохиолдлоор илрүүлжээ. Олдвор илэрсэн газрыг хатаасны дараа өнгөрсөн оны 8,9-р сараас малтлага хийж эхэлсэн байна. Уг амьтны биеийн урт нас бие гүйцэхдээ 20 метр хүрдэг байсныг тогтоожээ.

Манчестерийн их сургуулийн эрдэмтэн Дин Ломакс “Их Британид өмнө нь ийм хэмжээний том олдвор ингэж бүтэн олдож байгаагүй” хэмээн CNN агентлагт мэдээлэл өгөхдөө дурджээ.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]