Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Алхимичдийн ад чөтгөрийн тоглоомУншсан4,114

Ариун Ромын эзэнт гүрний үеийн зураач Иероним Босх хэмээгч жигтэй нэгэн. Учир нь түүний зургууд ид шидийн гэмээр ертөнцийг маш нарийн детальтайгаар, олон арван дүр дүрслэлтэйгээр бүтээгдсэн байдаг аж.

 

Ариун Ромын эзэнт гүрний үеийн зураач Иероним Босх хэмээгч жигтэй нэгэн. Учир нь түүний зургууд ид шидийн гэмээр ертөнцийг маш нарийн детальтайгаар, олон арван дүр дүрслэлтэйгээр бүтээгдсэн байдаг аж. 

Урлагийн түүх буландаа энэхүү зураачийн “Гэгээтэн Антоний дур хүслэн” хэмээх гурамсан зургийн тайлбарыг хүргэж байна. Өдгөө Португалийн нийслэл Лиссабоны Эртний уран зургийн үндэсний музейд хадгалагдаж байгаа, 1506 онд бүтээгдсэн “Гэгээтэн Антоний дур хүслэн” гэх гурамсан зураг нэрт зураач Босхийн бүтээлд онцгой байр суурь эзэлдэг. Хувилгаан Антоний (251 оны орчим—356 оны орчим) нь лам нарын анхны нийгэмлэгийг үндэслэгч бөгөөд христийн шашны гол шүтээний нэг болсон хувилгаан юм. Тэрээр Египетийн цөлд хорин жилийг өнгөрүүлж, ад чөтгөрийн ирүүлсэн асар их, нүгэлт дур хүслэнтэй тэмцэлдэж байжээ.

Харин хувилгаан даяанчийн зовлон зүдгүүрийг бүтээхээр оролдсон Босх түүний амьдралын учир утгыг бараг сонирхоогүй гэдэг.

Гурамсан зурагт зөвхөн хоёрхон сэдэв нь буужээ. Гурвалын баруун хавтанд

чөтгөрийн илгээсэн дур тачаал амсч буйгаар нь, зүүн хавтанд нь ад чөтгөр Антонийг тэнгэрт авч яваа болон унасан гэгээнтэнг газраас өргөн босгож байгаа цөлийн ахан дүүсийг дүрслэн “Антонийн уналт”-ыг зурсан байлаа.  

Гурамсан зургийн төв нь тамыг хувилгааны нүдээр харсан зураглал юм. Энэ бүгд нь түүний шаналлын гол голомт нь байсан гэж Босх үзжээ. Ярилцах нь, залаат ургамлыг шимэгч хорт мөөгөнцрийн тусламжтайгаар мансуурахыг Босх мэддэг байсан гэх.

Босхийн бүтээсэн хий дүрүүдийг олон янзаар тайлбарладаг. Тэр нь түүний үеийнхэнд алхимитай адилтгах ойлголт өгч байсан нь тодорхой. Тийм ч учраас алхимичид Босхийн хувьд тэрслүү үзэлтнүүд болон харагдаж байсан биз.

Гурвалын дунд хэсэгт “Хар домнол”, “Египетэд зугтан очсон нь” гэсэн хоёр сэдэвт хэсэг байгаа нь алхимийн бэлгэдлээр дүүрсэн буй.

Эхний хэсгийн дунд хэсэгт эргэн тойрны үйл явдлаа санаа зовиургүйгээр, тайван харж буй Антонийг дүрсэлжээ. Хоёр дахь хэсэгт нь алхимичдийн дуртай библийн сэдэв байгаа. Учир нь алхимийн урлаг Египетээс гаралтай гэгддэг. Алхимичид Ариун судрыг өөрсдийн тэрслүү санаагаар тайлбарлахдаа хичнээн хол явсныг үзэгчдэд харуулахаар Босх ихээхэн хичээсэн ажээ.  

«Хар домнол» хэсгийн тайлбарууд

Тахилын аягатай эмэгтэй

Католикийн болон Үнэн алдартны шашинд эмэгтэй хүнийг бурхны номын үйлдэлд оролцуулдаггүй. Тиймээс Босх тахилын аяга барьсан шулмыг дүрсэлсэн бололтой. Түүний аяганд христийн цус биш хар домын тусламжтайгаар бэлтгэсэн алхимийн амьдралын рашаан байгаа болов уу.

Хар, цагаан ба улаан хүмүүс

Тэд алхимийн үйлдлээр бодисын гурван янзын хувирлыг үзүүлж байна. Ширээн дээрх домбо, гар дахь аяга нь чөтгөрийн бэлтгэсэн рашаанаар дүүрчээ.

Өндөг өргөсөн булай амьтан

Хиймэл аргаар бий болгосон хүн төрлийн дүрс буюу алхимийн гомонкулусийг бэлгэдсэн зулбадас. Нэг үгээр хуруу шилний хүн юм уу даа. Гарт нь гүн ухааны өндөг байна. Түүн дотор металлыг алт болгон хувиргах чадвартай гүн ухааны чулуу боловсорч буй.

Таягтай хүн

Алхимичдийн нууц ёслолыг далимдуулсан Босхийн санаа энэ болой. Энэ үйлдлийн үеэр гутлаа тайлж, өвдгөө гаргах ёстой. Уг зураглал нь зураач өөрөө нууц холбоонд ордог байсан гэх таамаглалыг өгч буй.

Домнол хийгдэх балгас

Бодисын өөрчлөлт явагддаг  гэх алхимийн зуух болох атанорагийн бэлгэдэл.

Ууль

Энэ зураглалд байгаа цорын ганц гэгээлэг хүчний төлөөлөл нь. Ууль тамын шүүхэд алхимичдийн эсрэг гэрчлэхээр бурхны нүдийг орлон бүхнийг харж байна.

«Египетэд зугтан очсон нь» хэсгийн тайлбарууд

Шавар ваар

Тэр нь гүн ухааны чулууг олох хоёр аргын нэг “нойтон” аргыг илэрхийлж байна. Босхийн ваар нь үхрийн бөгс маягаар зурагджээ.

Улаан өндөг

Энэ бол гүн ухааны чулуу гэнэ.

Хувхай мод

Нэгэн зэргээр гүн ухааны чулууг бүтээх “хуурай” арга ба сэтгэлийг хатаан өмхрүүлэх нүглийн бэлгэдлийг үзүүлжээ. Өлгийдсөн хүүхэд нь бас нэг гомункулус юм.

Алхимийн Библи

Тэрслүү ламтны барьж буй номонд үсэг байхгүй зөвхөн цэгүүд л байна. Нүдний шил нь хоосон мэдлэгийн, буруу харсан юүлүүр нь худал хуурмагийн бэлгэдэл болдог.

Харх

Бурхан шүтээнийг хараагчийн бэлгэдэл

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]