Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

TESLA-гийн асар том аккумулятор нүүрсний цахилгаан станцыг авравУншсан3,311

Дэлхий болон эрчим хүчний салбар бидний нүдний өмнө одоогоор нилээд өөрчлөгдөж байна.

Дэлхий болон эрчим хүчний салбар бидний нүдний өмнө одоогоор нилээд өөрчлөгдөж байна. Үүний нэг жишээ нь Австралийн Loy Yang-гийн нүүрсний цахилгаан станц  энэ 12 дугаар сарын 14-ний өдөр гэнэт 560MW-ын алдагдалд орж цахилгааны хангалтын тогвортой байдалд аюул учрах үед нэг сарын өмнө ашиглалтад орсон дэлхийн хамгийн том аккумлятор нөхөгдөшгүй чухал гэдгээ батлан харуулсан явдал юм.

 (Зургийн тайлбар: Tesla-гийн барьсан 100 мегаваттын хүчин чадалтай салхины цахилгаан станцын аккумляторууд)

 

Tesla ердөө 100 өдрийн дотор Австралид дэлхийн хамгийн том аккумляторыг барьж өгчээ. Австралийн Jamestown хотын дэргэдэх Hornsdale-гийн салхины цахилгаан станцын эрчим хүчийг хадгалах 100 мегаватт Powerpack системийг Австралид ердийн бус их бороо орсон үед болон байгалийн бусад үзэгдлийн явцад үүссэн эрчим хүчний тасалдалыг арилгах зорилгоор  энэ 12 дугаар сарын эхнээс ажиллуулж эхэлжээ. Энэ тохиолдолд Tesla-гийн хадгалсан сэргээгдэх эрчим хүчээр нүүрсний цахилгаан станц-д тусалсан төдийгүй энэ хоёр цахилгаан станц бие биенээсээ 1000км зайтай байсан ч үүнийг ямар ч асуудалгүйгээр хийж чадсан нь гайхамшигтай юм. Энэ асар том аккумлятор ханиалгаж байсан нүүрсний станц-д 7,3 мегаваттаар тус болжээ. Энэ бүхэн нь Австралийн засгийн газар уламжлалт эрчим хүчний системүүдийг дэмжих системүүдийг барьж байгуулахаар Tesla-д итгэл үзүүлсэн нь маш сайн шийдвэр байжээ гэдгийг баталж байгаа юм.

(Зургийн тайлбар: Tesla-гийн барьсан 100 мегаваттын хүчин чадалтай салхины цахилгаан станцын аккумляторууд)

Унгар хэлнээс орчуулсан Урианхан овогт Лувсангийн Пүрэвхүү

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]