Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1911 онд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жабзундамба хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн зурвас үеийг хамруулан ойлгоно.

Богд хаант улсын үед орчин цагийн зэвсэглэлийн араас хөөцөлдсөн ньУншсан25,385

Орос цэргийн сургагч нар хэт өндөр цалин авдаг байжээ

 (Зургийн тайлбар: 1912 онд Хужирбулангийн монгол цэргийн пулемёт сумангийн орлогч дарга Д.Сүхбаатар зэрэг 4 хүнийг Богд Жавзандамба хутагт Гүн хэргэмээр хөхүүлэн шагнажээ. Хэргэм зэргээ илтгэх ёслолын хувцасгүй Сүхбаатарт монгол хэл бичиг, тоо бодлогын багш Цэен бэйс нь ноён хувцасаа өгч өмсүүлсэн гэдэг. Д.Сүхбаатар, Тогтох, Баяр, Бавуужав болон сургагч багш Давыдов, Толбухин, Лопатин, Шойв нар 1912 он)

Цалин мөнгөний болон зэвсэг хэрэгслийн асуудал бригадын даргын эрх мэдэлд төвлөрч байсан нөхцөлд цэргийн цалин хөлс цаг хугацаандаа олгогдохгүй, ахуй амьдралын нөхцөл ядуу дорой, мөн дарга, сургагч нарын таарамжгүй ажиллагаа зэрэг нь монгол цэргийн сургалтад муугаар нөлөөлж, бригадад үймээн самуун үүсч, цэргүүд оргох, зайлахад хүрч байжээ.

 

Монголчууд, орос сургагч нарын хооронд ан цав гаргахад хүргэсэн бодит шалтгаан байсныг үгүйсгэх аргагүй. Хүн амаа сургах хэмээсэн Монголын засгийн газрын эрмэлзлэлийг Хаант Оросын зүгээс улс орноо милитарчлах эчнээ бодлого хэмээн сэрэмжилж, тусламжийн асуудалд алгуурлах болсноос монголчууд хөрөнгө санхүүгийн талаар гачигдаж байв. Монгол төрийн нэрт зүтгэлтэн Да лам Цэрэнчимэд “Анх улс төр нээх нь шинэ гэр барихтай адил элдэв хэрэглэх зүйл биш маш их үлэмж бөгөөд санд мөнгө цаасгүй учир их л чармайж байсан” тэр цагт Монголын засгийн газрын арвилан хэмнэхийг зорьсон санаа бодол, бодлого нь орос сургагч нарын цалин хөлсийг хэт өндөр тогтоосонтой бодитойгоор зөрчилдөж байв.

Хоёр улсын гэрээгээр “…Орос ноёд бүр cap тутам 500 цөлхөөв цаас, түшмэл хүн бүр 400 цөлхөөв, бус 13 түшмэл хүн cap тутам 350 цөлхөөв цаас, дарга нарын хүн бүр cap тутам 50 цаас олгоно” гэж заасныг нийтэд нь тооцоолон үзвэл орос сургагч, дарга нарын зөвхөн нэг сарын цалин 8.450 рубль, жилдээ 101.400 pyбль болж байгаа нь тухайн үеийн Монгол улсын батлан хамгаалах 1 жилийн зардлын гуравны нэгээс илүү хувийг эзэлж байсан аж. Үүн дээр орос дарга, сургагч нарын замын зардал, орон сууц, түлээ тулш зэрэг бүхий л зүйлийн зардал мөн нэмэгдэнэ.

Энэ бүхэн нь Монгол улсад ямархан хүнд байсныг бэлхнээ илтгэх бөгөөд бүх зардлын 1/3 илүү нь зөвхөн цалинд шингэж болох нөхцөл нь цэргийн хангалт, сургуулийн материаллаг баазын тухай ярих нь бодит байдлаас хазайсан хэрэг болох буй за. Дээрх нөхцөл шалтгааны улмаас монголчууд сургагч нарын тоог цөөрүүлэхийг хүсч, уг асуудлыг хоёр талын аль алинд нь ашигтайгаар шийдвэрлэхийг зорьж байв. Монгол дахь Оросын элчин төлөөлөгчийн 1914 оны 1 дүгээр сарын 16-нд илгээсэн нууц цахилгаан утсанд сургагч урих тухай гэрээнд гарын үсэг зурахаас өмнө тэдний цалинг хэт өндөр тогтоосонд монголчууд дургүйцэж байгаа тухай өгүүлсэн бол удалгүй уг асуудлаар монголчуудын байр суурийг сонин, хэвлэлээр ч мэдээлэх болжээ.

Улмаар Хаант Орост албан ёсны айлчлал хийж байсан ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн, Оросын гадаад яамны сайд СД.Сазановтой уулзахдаа Монголд Оросын цэргийн сургагч нарыг явуулахгүй байх асуудлыг хөндсөн бөгөөд нэг жилийн хугацаатайгаар сургах орос ноёд 6, цэрэг 16 бүгд 22 хүнийг багш болгон авахаар заажээ.

Тэдгээр багш нарын цалин, тэтгэвэр, орон сууц, түлээ түлш, хичээлийн хэрэгсэл зэргийн 1 жилийн зардал 58.400 рублийг Монголын тал дамжуулан Нийслэл Хүрээн дэх Оросын консулаар төлөхөөр тохиролцсоноос зөвхөн цалин 38.400 рубль болно. Дээрх 2 баримтаас харахад сургагч нарынхаа цалин хөлсийг ийнхүү өндөр тогтоосон нь Хаант Оросын өөрийнх нь зээлээр амьдрахад хүрсэн монголчуудад хүнд туссан нь ойлгомжтой.

Гэхдээ дан ганц үүнээс болж санхүүгийн бэрхшээл учирч, цэргийн зардал хомсдож байсан гэвэл үнэнд нийцэхгүй. Учир нь төлөвлөсөн хөрөнгөний хомсдолд хүргэсэн нэг гол хүчин зүйл нь Монголын эрх баригсдын өөрсдийнх нь үрэлгэн зан, төсвийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулж байсныг тэмдэглэх ёстой. Ганцхан жишээ татахад Хаант Оросоос 1912 оны 11 дүгээр сард анх удаа 10 жилийн хугацаагаар хүүгүй зээллэг өгсөн 100.000 рублийг зөвхөн цэргийн хэрэгт зориулах ёстой байсан атал бүгдийг нь Мэгжиджанрайсаг бурхан бүтээхэд зарцуулж байжээ.

Дээр дурдсан бүхий л учир шалтгааны улмаас Монгол улс санхүүгийн бэрхшээлээс үл ангижирч, улс оронд хийгдэж байсан шинэтгэл дутуу дулимаг болж, улмаар тасалдан зогсоход хүрсэний жишээ нь Монгол бригадын тухай асуудал юм. Гэхдээ Орос багш нарын туслалцаатайгаар монгол цэргийг сургах асуудал бүрмөсөн тасраагүй бөгөөд 1916 оны 10 дугаар сарын 10-нд урьдах гэрээний хугацааг сунгах тухай гэрээ байгуулж, Монголыг төлөөлж шадар сайд, Ерөнхий сайд, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн, гүн Цэрэндорж, Сангийн хэргийг бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайд, гүн Лувсанбалдан, Орос улсын талаас элчин сайд А.Орлов нар гарын үсэг зуржээ.

Энэхүү гэрээгээр 1917 оны 8 дугаар сарын 1-нээс 1918 оны 8 дугаар сарын 1 хүртэл 1 жилийн хугацаагаар Монголын 400 цэргийг сурган боловсруулaxaap орос цэргийн түшмэд 3, цэрэг 12-ыг багшаар урихаар тохирчээ. Гэрээг дууссаны дараа Цэргийн яамнаас орос сургагч нарын ахлагч П.М.Молтыпин, А.Орлов, буриад Абидеев нартай хэлэлцэн тохирч морьт цэрэг 100, үхэр бууны 50, явган цэрэг 50, бүгд 200 цэргийг сурган боловсруулахаар дээр нэр дурдагсдыг монгол сургагч 12-ын хамтаар багш болгон 1918 оны 10 дугаар сарын 1-нээс мөн нэг жилийн хугацаатай гэрээг 1918 оны 10 дугаар сарын 22-нд байгуулан цалин хэрэгсэл, хангалтын асуудлыг тохирчээ.

Гэвч дэлхийн I дайн, дотоодын хувьсгал, самуунд автагдсан Oрoc улс бусдад цэрэг-санхүүгийн тусламж үзүүлэхэд хүндрэлтэй болсон, нөгөөтэйгүүр Монгол орон удалгүй хятадын эрхшээлд орсон зэргээс шалтгаалан дээрх гэрээнүүд хагас дутуу биелэгдэж, олигтой үр дүнд хүрээгүй аж.

Олноо өргөгдсөн Монгол улсын засгийн газраас орчин цагийн цэргийн эх суурийг тавих зорилтыг хэрэгжүүлэхдээ Манжийн ноёрхлын үед хэрэглэж байсан нум сум, жад, цахиур буу, мэтийн дундад зууны үеийн зэвсэглэлийг халж, винтов, пулемёт, их буу зэрэг орчин үеийн зэвсгийг монгол цэргийн зэвсэглэлд нэвтрүүлэхийг зорьж байв. Нөгөөтэйгүүр Өвөрмонгол дахь үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг дэмжиж 1913 оны 11 дүгээр сард 5 замын цэрэг мордуулсантай холбогдон зэвсгийн хэрэгцээ шаардлага онц чухлаар тавигджээ.

Улс орны дотоодод зэвсэг хэрэгсэл хийхээ больсоор он удсан тухайн үед зэвсэг хэрэгслийн хангалтыг зөвхөн гадны тусламжаар шийдэх боломжтой байлаа. Иймд Монголын засгийн газрын удаа дараагийн айлчлал, хэлэлцээрийн явцад тавьж байсан гол хүсэлтийн нэг нь зэвсгийн тусламж авах асуудал байв. Анхны тусламжийг 1911 оны 11 дүгээр сард авчээ. Монголын тусгаар тогтнолын хэрэгт тус дэм олохоор хаант Оросод очсон Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, гүн Хайсан нарын үйл ажиллагааны дүнд мөн оны 10 дугаар сард Оросын Цэргийн яамны сайдаас монголчуудад дамжуулах зорилгоор 15.000 винтов, 7,5 сая сумыг Эрхүүгийн цэргийн тойрогт шилжүүлэх зааврыг өгсөн ба улмаар 11 дүгээр сарын эхэнд уул бэлтгэсэн зэвсгийг нэмэгдэл 15.000 сэлэмний хамтаар Монголын талд хүлээлгэн өгчээ.

Уг зэвсгийг хэрэглэсэн анхны үр дүн нь Халх монголчууд Манжийн ноёрхлыг түлхэн унагаасан явдал боллоо хэмээн тухайн үед Нийслэл Хүрээнд байсан Оросын консулын хэргийг хамаарагчаас мэдэгдэж байв. Зэвсгийн тусламж авах асуудал цаашид улам ч шаргуу тавигдсан гэлтэй. 1912 оны эцсээр Гадаад яамны сайд, Чин ван Ханддорж тэргүүтэй Монголын төлөөлөгчдийн хэлэлцээрийн үр дүнд (1913.1.15-17) 5 их буу, 10 пулемёт, нагаан, маузер зэрэг цөөн зэвсэг авахаар тохирсон хэдий ч улс орныхоо түгшүүртэй байдлыг тооцож, “Их буу 32, пулемёт 65, винтов 10.000 гаруй…” даруй авах хүсэлтийг Оросын тал хүлээж аваагүй аж.

Цаашид Хаант Орос Монголд мөнгө зээл олгох, зэвсэг нийлүүлэх хэрэгт нэлээд цааргалах болж, улмаар зэвсэг өгөх, авах асуудал бараг жил шахам үргэлжилсэн ч монголчууд хүссэн зэвсгээ авч чадахгүй байв. Энэ үед монголчууд оросын сүүлийн үеийн хийцийн винтов, нэлээд боловсронгуй болсон пулемёт, буудлагын зэвсэг авахыг сонирхож байсан боловч оросууд Нийслэл Хүрээн дэх Оросын элчин төлөөлөгчийн газар “…Оросын сүүлчийн загвар монголчуудад огтхон ч тохирохгүй, учир нь монголчууд тэрхүү винтов буутай харьцаж сураагүй, чаддаггүйн улмаас тун удалгүй эвдэрч хэрэгцээнээс гардаг” гэдгээр цааргалан пулемёт, их буу, нисэх онгоц нийлүүлэхээс татгалзсан ба чингэхдээ урьд авсан зэвсгийн нэлээд нь Өвөрмонголд илгээгдсэнийг ч мөн харгалзан үзэж байжээ.

Ийнхүү хаант Орос өөрийн зүгээс зэвсэг нийлүүлэхдээ элдвээр цааргалах явдал үзүүлэхийн хамт монголчууд бусад улсаас зэвсгийн тусламж хүсэх явдалд ихээхэн хяналт, хориг тавьж, зарим тохиолдолд шахалт үзүүлэхийг оролдож байжээ. Тухайлбал, хаанаас, хэнээс, ямар зэвсэг авч байгаа талаар мэдээлэл олох зорилготой тагнах агентуудыг илгээж байсан тухай Японы сонинд мэдээлсэн байдаг бол Хүрээний засгийн газраас Германаас зэвсэг авахаар тохирсныг Орос-Монголын гэрээний заалтыг зөрчсөн хэмээн үзэж, зээлээр олгосон 2 сая рублийг даруй буцааж өгөхийг шаардаж, уг шаардлагыг эс биелүүлсэн нөхцөлд Хиагт, Хүрээ хоёрын хоорондох газрыг Оросын нутаг болгон өгөхийг тулгаж байсан байх юм.

Ерөөс Оросын тал “Бусдаас буу авч үл болох…” тухай Монголын төлөөлөгчдөд ч анхааруулж байсан удаа бий. Ийнхүү хаант Орос гэрээгээр хүлээсэн үүргээ умартаж, Монголын асуудалд өрөөсгөл хандах болсны улмаас зэвсэг өгөх, авах асуудалд ихээхэн бэрхшээл учирч, энэ тухай мэдээ ч олны сонорт хүрчээ.

“Русскийинвентарь”сонин Орос-Монгол, Монгол-Хятадын харилцааны асуудлыг шүүн тунгаасны үндсэн дээр “…Орос өөрийн ганхсан нэр төрөө сэргээхийн тулд ногдсон үүргийнхээ дагуу монголчуудад туслах цаг болжээ. Юуны өмнө Оросын өөрийн агентуудаар дамжуулан гадаадаас зэвсэг худалдан авахад зориулан зарж буй үлэмж зардлаас монголчуудыг ангижруулах, улмаар буу сумыг улсын үнээр олгох, хамгийн гол нь түүнийг яаравчлан хүргэх явдлыг монголчуудад санал болгох ёстой.

Тийм санал үг хэлээр бус үнэн хэрэг дээр биелбэл монголчуудаас бидэнд итгэх итгэлийг буй болгож байгаа юм. Монголчуудтай ойртохын тулд эхэлсэн бүх зүйлээ амьдралд хэрэгжүүлэх нь чухал…” хэмээн бичиж байсан нь Алс Дорнодод дайны аюул ойртсон үед монголчуудтай эв түнжинтэй байх нь Оросод хэчнээн чухлыг давхар сануулсан хэрэг байлаа.

Тийм ч учраас Монголын талын удаа дараагийн хүсэлтийн дагуу “…үхэр буу 6, сум 3 мянга, пулемёт буу 4, сум 400 мянга, винтов буу 2 түм, сум 20 саяыг тус тус өгөх ба хагас үнийг бэлэн өгөөд, хагас хувийг бууг хүлээн авсан өдрөөс нэг жилийн дотор төлж дуусгах…” тухай тохирч зэвсэг авсан байна. Үүгээр Оросоос Монгол улс зэвсэг авах асуудал дуусгавар болсон гэлтэй. Нийтдээ Оросоос 5.1 сая рублийн мөнгөн зээл ба 3 удаа зэвсэг авсан аж.

Гэвч 1914 оны 6 дугаар сарын 28-нд эхэлсэн дэлхийн I дайнд Австри, Герман, Орос, Франц, Англи зэрэг томоохон гүрнүүд татагдан орсон нь Монгол дахь нөлөөний хүрээний төлөө явуулж байсан Хаант Оросын тэмцэл хойшлогдож, түүнтэй хамт хоёр улсын хоорондын гэрээгээр зохицуулагдах олон асуудлууд, түүний дотор бидний өгүүлэн буй зэр зэвсэг, зээл авах асуудал ч нэгэн адил орхигджээ.

Ийнхүү хүчний зарчим ноёрхож байсан нөхцөлд хаант Орос нь Монголын асуудлаар эрээнтэй, бараантай бодлого баримталж, үндэсний эрх ашиг, гадаад бодлогынхоо чиг шугамаас хамааран даралт, шахалт үзүүлж байсан хэдий ч тусгаар Монгол улсыг байгуулах болон түүний зэвсэгт хүчнийг бүрдүүлэхэд туслан дэмжсэн түүхтэй. Хаант Оросын тусламжийн зэвсгийн хүчээр монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан төдийгүй элэг нэгт Өвөрмонголын ард олны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг дэмжих байлдааны ажиллагаа явуулахдаа ч ашигласан билээ.

Орос сургагч нар монгол цэргүүдийг боловсронгуй зэвсэг хэрэгсэлтэй танилцуулж, тэдэнд орчин цагийн цэргийн анхны мэдэгдэхүүн олгож байлаа. Тэдний эрхэлсэн монгол цэргийн сургалт олон зүйлийн учир шалтгааны улмаас хагас дутуу хэрэгжиж, хөгжилтэй орнуудын төвшинд хүрч чадаагүй ч байнгын сургалтыг нэвтрүүлснээр ач холбогдолтой болжээ.

Энэ бүхний дүнд Олноо өргөгдсөн Монгол улсад байнгын цэргийн эх үүсвэр тавигдсан гэж үзэх бүрэн үндэстэй. Нөгөөтэйгүүр 1911 – 1918 онд Монголд ажиллаж байсан орос сургагч нарын дунд дэвшилтэт үзэлтнүүд цөөнгүй байсан нь Монголын нийгмийн харыдангуй зохион байгуулалттай, идэвхтэй хэсэг болох цэргийнхний дунд ардчилсан үзэл дэлгэрэхэд зохих нөлөө үзүүлсэн бөгөөд чухамхүү Олноо өргөгдсөн Монгол улсын цэргийн дотроос 1921 оны хувьсгалын зэвсэгт хүчний гол цөм бүрэлдсэн билээ.

ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга,

доктор (PhD), профессор Н.Хишигт

Сэтгэгдэл 39ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 4 сар 6. 1:08
Зочин

шар хятад, хар хятад хоёр хоёулаа сөнөх цаг удахгүй ирнээ

2019, 4 сар 15. 20:13
зайл лам сда нар

шар лам нар түүх зохиохоороо өөрсдийгөө дөвийлгөж ирээд уняага халил оруулна. яг үнэндээ 1919 онд хятадад бүх зэвсэгээ хураалгачихсан улс үхсэн зэвсэгээр хөөцөлдөх вээ дээ

2017, 10 сар 9. 21:23
Зочин

КККК Тэр богдын чинь засгийн үед бас л яг одоогийх шиг хээл хахууль авилгал хулгайлалт луйвардалтаар дүүрчихсэн тийм л төр байсан ш дээ. Тэр үед өттөй үхсэн малын мах цэргийн хоолонд нийлүүлж байсан нь үнэн шүү хулгайч Жавзандамбыг өмөөрч угаадасаа олж долоож байгаа ноход хуучин түүхийг дэндүү харлуулах гэж чармайдагийг ямар мэдэхгүй биш. Ер нь Монгол улс хойшоо түшиж байж л өөдөлөнө дөө Орос ах нарыг муулах гэж чармаыгаад хэрэггүй Хишигтээ мэдээж харийн хүн бол харийн л байж таараа бид л олигтой байх ёстой биш үү? Америк Америк гээд байсан ямар улс болчихоод байгаагаа хараач муу физда минь

2018, 10 сар 10. 18:29
Зочин

ovchtei balai ve chi chini yasan

2016, 12 сар 22. 0:35
Зочин

Монголын тусгаар тогтнолын эцэг генералисмус И.В.Сталин: -Монголчууд өөрсдөө сайн дураараа нэгэнтээ хятдын колони болчихсон. Ардчилсан зүүднээсээ сэрцгээ.

2016, 12 сар 21. 22:05
Зочин

ТУСГААР ТОГТНОЛОО ХҮНДЭТГЭДЭГ МОНГОЛ ХҮН (ХУЖАА БИШ Л БОЛ) ОРОСЫГ ЧИЧЛЭХ ЭРХГҮЙ.

2017, 1 сар 11. 18:01
Зочин

muu ch sain ch zuil baisan. gehde sain n ih baisan shuu

2016, 12 сар 21. 19:37
жанжинЗочин

ямар ч гэсэн Оросын хүчинд хятадаас салж Монгол гэж улс өнөөдрийг хүртэл ирлээ. үүнийг ямар ч ардчилсан жунгаа нар үгүйсгэж чадахгүй юм даа

2016, 12 сар 23. 17:13
mongol

ix medegch guai xyataduudiin xucheer mongol manjaas salsan yum shuu.1911 onii 4 sard xyatadad undesnii undesnii xuvisgal garch manjiin toriig unagasan yum.mongol uls xarin bxgui bolson manjitai baildaad bsan bgaa yum daa.shivee xiagtiig 400 tsereg 10000 n gaming yalsan gedegtei l adilxan ulger.itgexgui bol china 1911 geed google ruu orood uz.delxiig ailgaj bsan manj ulsiig 2000 xurexgui tseregtei mongol moxooson gedeg ulgereesee odoo sal

2017, 1 сар 4. 17:40
Зочин

Ална шүү муу хятдаа

2016, 12 сар 21. 18:23
Зочин

Тэр монгол улс хөгжлөөрөө бусад улсаас дээр биш гэхэд дор байгаагүй. Хятад, зэрэг орнны ядуучууд монголд ирж амьдрах нь тэнгэрий умдаг атгах мэт байв. Хүн бүр мөнгөн эдлэл аяга, хутга шүр сувд эдэлж байсан юм. Мөхөж байгаа гэдэг нь огт худлаа гэж, Зарим нэг халдварт өвчнийг эс тооцвол монголчууд хамгийн эрүүл чийрэг өндөр насалдаг ард түмэн гэж барууны олон судлаачид Ларсен, Майский зэрэг нь магтан бичиж байсан юм шүү. Харин улаан орос мөхөж байгаа гэдэг домгийг зохиож тэмбүүнээс салгасан гэж онгирдог байв. Хэрэв үнэ бол улаан оросэмч огт очж байхгүй өвөрмонголд одоо 6 сая байгааг юу гэж үзэхэв.

2016, 12 сар 21. 23:15
Зочинhh

DOR BAIGAAGUI GENEE,YEEE BARAG USTAH GEJ BAISAN BAIJEEJ,TA YAAH GEJ AMIDARNAA.TAND YER NI AMIDARAH HEREG BAINA UU DUU?

2019, 4 сар 13. 12:58
ЗочинHH

ustah gj bsn gej hen heleed bga yum. buduuleg haranhui hir toostoi ovchtei zavaan amidraliig ustah gj bsn geed bgamu. tgul delhii dayara barag bugd ustaj alga boloh gj bsin. naad adgiin orosuudiin tolgoi ugaalt bur heden uyeer n mongolchuudin tarhind shingejee. gaigui eh oronch, zorig zurhtei shildeg mongolchudig ur udmaar n ustgaad oorsdiih n tsatsan ugaadiig dolooj amidardag nohoi shig aimhai archaagui yumnuudiig uldeesen n onoodor ta nar suutsgaaj bga shu nariindaa

2016, 12 сар 21. 22:43
Зочин

Юу хуцаад бгаа эргүү вэ. Өвөр Монголыг Хятадад уусгах бодлого үндсэндээ дуусч байна. 20-30 сая хжаа тэнд язганаж бна. Цэвэр цустан тун цөөн үлдсэн. Ө Монголын Чингис хааны дүрийг бүтээсэн Баасан гуайн эхнэр юу гэж хэлсэнийг олж унш... Битгий худлаа яриад онигоо болоод бай. Хувьсгал ялахад танай хжаагийн бодлогоор үндсэндээ устаж байлаа шүү дээ Монгол. 600 мянга хүрэхгүй хүнтэй , танай өвөг дээдсийн тараасан тэмбүүгээр маш олон Монгол хүн өвчилсөн байсан. Тэнгэрийн авралаар Орос гүрэн тусалсаны хүчинд бид тусгаар тогтнолоо олж авч, эрүүлжиж өнөөгийн Монгол улс үлдсэн юм шүү.

2018, 1 сар 30. 8:42
Зочин

Танай аав ээж тэмбүүтэй байсан биз минии өвөө аав тэмбүүгүй байсан муу хар малаа битгий өөрсдийгөө доош хийж бай

2016, 12 сар 21. 21:45
Зочин

ХЯТДЫН МЭДЭЛД БАЙХДАА Л ИХ ЖАРГАЛТАЙ БАЙСАН ЯРЬДАГ ӨМХИЙ ХУЖАА НАРААС БОЛГООМЖИЛЖ ЯВ.

2016, 12 сар 21. 20:43
Зочин mgl

bodox l sedevn shuu

2016, 11 сар 29. 22:40
Зочин

hdhdhsjs

2016, 11 сар 15. 17:06
Зочин

ха ха Ленин багш тэмбүүгээс салгасан гэх шиг Харин ч Ленин багш тэмбүүгээр үхэж муми болсон түүхэн үнэн шүү Тэмбүү өвчнийг эмчлэх эмийг нөгөө муулдаг Америкийн эрдэмтэд бүтээсэн Монгол улс 1924 оноос хойш тэмбүүтэй тэмцэх гэж оролдож бсан Тэр үед эмны чадвар тааруу дэлхийн анагаах ухаан дөнгөж хөгжиж бсан. 2 р дайнд Америкчууд пенцилин эмийг бүтээсэн нь анагаах ухаанд том хувьсгал болж олон сая холбоотоны шархадсан цэргүүдийн амь насыг аварсан Дайны дараа Дэлхийн эрүүл байгуулга тэмбүүтэй тэмцэх том зорилт тавьсан Харин Монгол улс Оросын хараат улс бсан дэлхийн анагаах ухаанд юу болж бгааг мэдэхгүй мэдээлэлийн хомсдолд орсон бсан Үүнийг Орос ашиглаж үзэл суртал мэдээлэлийн дайн хийж улаан тариаг явуулсан Эмийг орос эрдэмтэд бүтээсэн орос тариа тэнэг үзэл суртлаас салах хэрэгтэй түүхийг мушгиж болохгүй шүү орос ах тусалсан тэнэг үзэл суртлаас салж эрүүл ухаанаар хандаж гэгээрэх цаг болсон Орос цэрэг эх орныхоо төлөө амиа өргөх тангараг өргөсөн болохоос Монголын төлөө тангараг өргөөгүй Орос цэрэг эх орны эрх ашиг хаана бна тэнд очиж тулалдаж хамгаалж бсан юм Харин Монголын үе үе удирдагч нар үүнийг оновчтой ашигласан юм гэвч энэ зам Монголын эх орончид амархан олдоогүй маш хэцүү зовлонгоор бүтээсэн юм шүү

2016, 12 сар 21. 22:46
Зочин

Оросын муулсан энэ бохируудыг ip хаягаар нь олж аваад хөөвөл ямар вэ язгуурын Монголчуудаа . Дан эрлз хрлз ууд ингэж бичдэг юм гэнэ лээ.

2016, 12 сар 25. 10:12
DS

Chi namaig barichih ldaa vnen ym yrij bn bvgd vnniig mdh erhtei
Tged chi owog deedsee tmbvvndee barigdsn ydrch zowsn bhd n orsuud tuslan gj bdood bgnmuu Mnglchud tm zdrsn amitd bgagui tmbvvg chn orsuud uursduu taraaj draa n emchlh orldlgo hiisn ym

2016, 12 сар 22. 15:42
Зочин

ЮУН ОРОСЫН УЛААН ХАМГААЛАГЧ ГАРААД ИРВЭЭ. СОЛИОТОЙ МАЛУУ

2016, 12 сар 22. 10:19
Зочин

Оросыг муулбал л хужаа болох уу.

2016, 11 сар 15. 15:22
Зочин

er ni orosuud zuvhun uursdiin erih ashgiin uudnees l mongoltoi haritsaj baisan uur yamarch yam baihgui ter nairamdal ahan duus gedeg zugeer l halhavch

2017, 2 сар 23. 22:18
Munkherdene

zuvhun eth ashgiin uudnees l mongol hariltsaj bsan gej yarival Oros,Hyatadiin ali2-iig n oruulj yarih heregtei shuu. Ene yariag unshval 1 ch mongol hun bhgui harin hyatad oros humuusiin 2 tal bolj bichsen bichleguud shig l haragdah yum.

2016, 12 сар 24. 15:25
B.Sugar

Bi bas neg tiimerhuu bodoltoi bailaa... Gehdee uzel surtal gej neg aguu ym baisniig martaj bolohgui ee. Oros zuvhon ooriin erh ashigaa bodoj baisan uu gevel teren shig hudla ym baihgui. 1-t Mongold yaj handaj baigaagaac ni avahauulaad uzel surtliinh ni heregjiltiig delhii harah baiv! 2-rt Zovoh tsagt ni yamar ch ergelzee teenegelzeeguigeer tuslah nairamdalt uls hicheen heregteig Dain harullsan. Erh chuloonii huvid humigdmal helmegduulelt geed har baraan zuil hedii baisan ch gesen sotsializm, komunizm ni hugjil devshil, soyon gegeerel, undesnii sergelt avch irseneeree Mongolchuudiin huvid bas l heregtei hojootoi zuil baisan shuu!!! Bid unoodor tusgaar uls baigaa ni Orosuudiin huch, Ter ih tuslamj demjlegiig uls orniihoo hugjil devshild ur buteeltei avch ashiglaj chadsan ovgodiin mini ach shuu dee!

2016, 11 сар 15. 12:57
TSAG YEDEE TAARSAN ZYIL

UHSEN HOINOO TEMBUUNDEE BARIGDAAD BYGS DUUSAJ BAISAN ARD TUMNIIG LENIN BAGSH UUDNU TATAAGYI BOL YAH BAISIN UHSENII CHIN UNDUR BAGA UNE

2018, 1 сар 30. 8:44
Зочин

Чи ч мал юмдаа хулмастай малаа

2017, 10 сар 10. 8:37
Зочин

chi yu ch medehgui baij bitgii hutsaad bai chinii etseg eh chini l tembuutei baisan baih malaa ene chini niigmiin uvchin neg heseg ihseed neg heseg namjiji baidag yam chinii umuuruud baigaa orosuud chini hurtel baidag odoo ch baigaa yamaa medej bur

2016, 12 сар 21. 19:37
зочин

тэр үеийн монголын талаархи статистикийг одоо ч нууцалдаг учир нь оросуудын хийсэн геноцид аллага вандалист сүйтгэлийг тооцвол байсан хүн ам бүтээсэн хот суурин үлдсэн хүн ам хот балгадын хооронд дэндүү их зөрүү гарах юм. 700 гаран сүм хийд түүнийг дагасан хотжилт худалдааны бүтэцтэй баян чинээлэг ардууд ихтэй сэхээлэг олон улсын хэл харилцаа мэддэг давхрага ч байсан бол тэд нэг бүрийг ширхэгчлэн устгаж хамгийн бүдүүлэг давхаргыг нь үлдээсэн юм даа

2016, 12 сар 22. 2:35
Зочин

Tany yarij bgaa zvil mash chuhal asuudal.Mongold iim olon orosyn talyg sohroor dagagchid bdag gehed itgemeergvi.Ed bol 50,60,70 onuudad tursun orosod goltsuu suraltsaj bsan,sotsializmyn ved ovoo alban tushaaltai bsan,odoo orosyn tv -gees salahaa bsan hvmvvs bgaa.Oros ulsyg muulah gesengvi zuvhun vneniig ard tvmen maani medeesei.Tvvhiin har tolbyg hvn bolgon medej bj bie bienee uuchilna.enen deer erh tegsh sain hurshiin hariltsaa togtono.Orosuud bidend sain ch wm hiisen ,olon ch muu wm hiisen

2016, 12 сар 23. 14:17
Өөдөс

Та хоёртой санаа нэг байна. Шударгаар үнэлэлт дүгнэлт хийх хэрэгтэй.

2016, 11 сар 15. 15:18
Зочин

chi muu urvagch tagnuulch hulgaich shorond hatna shuu

2016, 11 сар 15. 12:36
Зочин

ЭХ ОРНОО, ХОШУУ НУТГАА ХАР ХЯТАДАД ХУДАЛДАЖ БАЙСАН БОГД ХААН, АЛТАН УРГЫН ГЭГДЭХ НОЁД ЭР ЦЭРЭГ СУРГАГЧДАД ЯАЖ ГАРАА ТЭНИЙЛГЭСИЙН БОЛ. ЦӨӨН ТООНЫ ЭХ ОРОНЧДЫН Л ГАВЬЯА ЗҮТГЭЛ БАЙХ ДАА. ДААНЧ ТЭД ҮҮНИЙХЭЭ ГАЙГ ЭДЛЭЖ БОГДЫН ӨГСӨН ХОРЫГ МЭДСЭЭР ХИРНЭЭ АРГАГҮЙ ШАХААНД ОРЖ УУЖ АМИА ӨРГӨЖ БАЙВ.

2016, 11 сар 14. 21:48
Зочин

burhan buteechihsen gejiishuu bas l saihan garuud yuma

2016, 12 сар 24. 15:28
B.Sugar

Xa xa xa... Ter ni suuldee ih buunii hongio bolood duussan daa hoorhii... ;-)

2016, 11 сар 14. 21:43
ZOCHIN

21 onii ARDIIN HUVISGAL L ARDCHILAL GEDEGIIG MEDUULSEN BIH SHUU TUVD SHIG BISAN BOL HASHGIALDAJ HARAGDAACH

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]