Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Шар айрагны үүсэл гарал, генийн судалгааг яагаад эрчимтэй хийдэг вэ?Уншсан488

Хөрөнгөний 47 генийн дараалал болон ижил төрлийн 65 өөр дарааллыг шинжилсэн судалгаа PLOS Biology сэтгүүлд хэвлэгджээ.

“Шар айраг /Эйл технологийн дагуу исгэн үйлдвэрлэгддэг/ нь өрнөд дорнодын хоорондох уулзварт бий болсон бүтээгдэхүүн гэдгийг генетикийн шинжилгээ баталдаг.” Эндрю Мастерсон

Зураг: Кембрижийн гүн Ханхүү Уиллиам ба Кембрижийн гүнгийн авхай Катерин нар шар айраг аягалж байна. Түүхэнд үлдсэн хаан угсааны зарим гишүүдийн адилаар шар айргийн генетик үүсэл тодорхойгүй хэвээр аж.

Сүүлийн үеийн генетикийн шинжилгээгээр шар айраг хийхэд ашиглагддаг хөрөнгө (эсгэгчний) болох Saccharomyces cerevisiae-ийг Европт усан үзмийн дарс, харин Азид будааны архи үйлдвэрлэхэд олон мянган жилийн турш хэрэглэсээр ирсэн төрөл зүйлээс гаралтай гэж үзэж байна.

Хөрөнгөний 47 генийн дараалал болон ижил төрлийн 65 өөр дарааллыг шинжилсэн судалгаа PLOS Biology сэтгүүлд хэвлэгджээ. АНУ-ын Рочестерийн их сургуулийн доктор Жастин Фэй ахлагчтай багийн судалгааны үр дүнгээр бол шар айраг хийдэг S.cerevisiae хөрөнгөний ген нь маш онцгой төрөл гэнэ. Мөн судлаач нарын хэлж байгаагаар “эсгэх технологийн түүхэн бүтээгдэхүүн” болохоос гадна нууцлаг, танигдаагүй бөгөөд магадгүй устаж үгүй болсон байж болзошгүй генүүдийг агуулдаг гэнэ.

Хүн төрөлхтөн нян, генетикийн ухааныг ойлгодог болохоос хэдэн мянган жилийн өмнөөс оршсоор ирсэн шар айрагны хөрөнгөний төрөл зүйлийн үүсэл гарлыг тогтооход сүүлийн үеийн судалгаа чиглэж байна. Та гайхаж магадгүй. "Ийм хачин зүйлийг судлах илүүдээ гарсан цаг зав..." гэх зэрэг бодол таны санаанд орох байх л даа. Тэгвэл судлаачдын энэхүү "илүүдээ гарсан" судалгааны ард асар их хөрөнгө эргэлдэж байдаг. Учир нь дэлхийн согтууруулах ундааны зах зээл, түүн дотроо шар айрагны зах зээлд эргэлдэх мөнгө хэдэн тэрбум доллараар хэмжигддэг. Тиймээс иймэрхүү судалгааг захиалагчид гар таталгүй мөнгө төлж, санхүүжүүлж байдаг. Хэзээ нэгэн цагт судалгааны үр дүнд шар айрагны гайхалтай шинэ төрөл, амт үнэртэй бүтээгдэхүүнийг гарган авах нь ойлгомжтой зүйл гэнэ.

Дээр дурдсанчлан сүүлийн үеийн судалгааны үр дүнгээр шар айрагны үүсэл гарал нь Торгоны зам болон Азийн будааны архи зэрэг гайхалтай уламжлалт согтууруулах ундаануудтай төгс холбогдож байгаа нь шар айраг үйлдвэрлэгчдийн анхаарлыг соронзон мэт татаж байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]