Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Эх орон-Эх" буюу Матрасов, ГастеллоУншсан12,591

Эх орноо Ээж, Эх хүнтэй зүйрлэдэг үндэсний ухамсрын энэ онцлог орос цэргүүдийн зориг зүрхийг хөглөж нэмэгдүүлж өгдөг байх.

Эх орон ард түмнийхээ төлөө харийн дайсантай баатарлагаар тулалдаж цэл залуухан 19-хөн насандаа алтан амиа алдсан Александр Матросов Улаан арми-Зөвлөлтийн ард түмний бахархал, мөнхөд дурсагдах баатар юм. Эх орныхоо төлөө амь хайргүй тулалдаж алтан амиа өргөсөн түүний баатарлаг гавъяаны тухай хойч үеийн хүүхэд залуус, цэрэг дайчдад таниулах дурсан сануулах, эх оронч хүмүүжилд нь тус нэмэртэй болов уу гэж товч танилцуулга хүргье.

Александр Матвеевич Матросов 1924 оны 2-р сарын 05-ны өдөр Украины Екатеринславской губерни буюу өнөөгийн Днепр хотод төрсөн гэдэг. Өөр нэг эх сурвалжид Матросовын жинхэнэ нэр нь Шакирян Юнусович Мухамедьянов бөгөөд төрсөн газар нь Башкирийн ЗСБН Автономит улсын Тамьян-Катайский Кунакбаево тосгон (одоогийн Башкирийн Учали муж)  гэж бичдэг.

Түүний намтрын энэ хувилбарын дагуу тэрээр Матросов гэдэг нэрийг гудамжны хүүхэд байхдаа (аав нь шинээр гэрлэсний дараа гэрээсээ зугтсан) авсан бөгөөд өнчин хүүхдийн асрах газар бүртгүүлэхдээ өөрийгөө энэ нэрээр нэрлэн бүртгүүлсэн байна. Украины дотоодын хамгаалах байгууллагаас 1924 оны бүртгэлд Днепропетровскийн аль ч хэсэгт ийм нэртэй хүүхдийн бүртгэл байхгүй байна гэсэн албан ёсны хариу бичиг өгсөн байдаг. Матросов 1939 онд Ульяновск мужийн Мейн дүүргийн Ивановка тосгонд хүүхдийн асрамжийн газрын сургууль төгссөн. Түүнийг Куйбышевийн 9-р үйлдвэрт (машин засварын газар) ган хайлагчаар ажиллуулахаар илгээсэн боловч удалгүй тэндээсээ зугтжээ. Томилсон газар очоогүй, хаяг оршин суух зөвшөөрөлгүй түүнд хүүхдийн хөдөлмөрийн колонид 2 жил хорих ял өгчээ. Ер нь Саша Матросов өнчин хүүхэд асрамжийн газар, хөдөлмөрийн колонид л өсч хүмүүжсэн юм.

Тэрээр Уфа хотын Дотоодын хамгаалах газрын харъяа 2-р хүүхдийн хөдөлмөрийн колонид 1942 оны 8-р сар хүртэл слесарь, засварчнаар ажилласан бөгөөд 1942 оны 9-р сард сайн дураараа фронтод явах хүсэлт гарган цэрэгт явжээ. Түүнийг Краснокольмскийн явган цэргийн курст (Оренбургийн ойролцоо) явуулсан ба курсээ төгсөөд 1943 оны 1-р сард фронтод илгээгдсэн байна. Ингээд Александр Матросов Калининий фронтын Сталины нэрэмжит Сибирийн сайн дурын  91-р тусгай бригадын 2-р батальонд байлдагч, буудагчаар алба хаах болсон. Түүнийг фронтод ирээд 14 хонож байх үед буюу 1943 оны 2-р сарын 27-нд батальон нь Калинин мужийн Локнянский дүүргийн Чернушки тосгоны орчимд хамгаалалтад байсан дайсныг устгах, давших тушаал авсан байна.

Зөвлөлтийн цэргүүд ойн захад гарч ирмэгц дайсан хамгаалалтын 3 бункерээс хүнд пулемётоор галлаж эхлэхэд цэргүүдийн давшилт зогссон. Галын цэгүүдийг устгах даалгавар өгч, хоёр хүний бүрэлдэхүүнтэй хэд хэдэн бүлгийг явуулсан ба тэд хоёр галын цэгийг нь устгаж чадсан байна. Харин гурав дахь бункерээс цасан дээр хэвтэж буй Улаан армийн цэргүүд рүү шуурган гал нээсээр байсан ба түүнийг устгах оролдлого хэд хэдэн удаа бүтэлгүйтэн, бүлгийн дайчид амь үрэгдсэн байна. Дараа нь Улаан армийн ахлах байлдагч Петр Огурцов (1920 онд, Балаково, Саратов мужид төрсөн), байлдагч Александр Матросов нарт галын цэгийг устгах тушаал өгсөн байна. Тэд бункерт ойртохын тулд эгц урдаас нь мөлхөж эхлэв.

Бункер руу ойртох үед ахлах байлдагч Огурцов хүнд шархадсан тул Матросов ганцаараа тушаалыг биелүүлэхээр шийдэн бункерын хажуу талаас ойртон очиж хоёр гранат шидэж чадсан байна. Дайсны пулемёт чимээгүй болмогц улаан армийн дайчид ура хашгиран давшилтаа үргэлжлүүлж эхэлсэн ба энэ үед бункерээс дахин гал нээж эхэлсэн байна. Дайсны пулемётын галаас салааныхаа дайчин нөхдөө хамгаалах тэдний давшилтыг үргэлжүүлэхийн тулд Александр бункерын ам руу гүйн очиж пулемётын галын цэгийг өөрийн биеэр хааж тэврэн хэвтжээ. Цэрэг хүн байлдааны даалгавараа биелүүлэхийн тулд амь биеэ зориулах зоримог шийдвэр гаргахад түүнд хэдхэн секунд хангалттай байсан юм.

Түүний энэ баатарлаг үйлсийн ачаар Зөвлөлтийн дайчдын давшилт амжилттай болж батальоны байлдааны даалгавар биелэгдсэн байна. ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн 1943 оны 6-р сарын 19-ний тогтоолоор Александр Матросовт ЗХУ-ын Баатар цолыг нэхэн шагнасан билээ. Түүний шарилыг тулалдаан болсон газраас 1948 онд зөөн авчирч, Великие Луки хотод хүндэтгэлтэйгээр оршуулсан бөгөөд хотын төв талбайд түүний гэрэлт хөшөөг босгосон. Тухайн үед түүний энэ баатарлаг явдлын тухай буюу цэрэг хүн байлдааны даалгавар, даргынхаа тушаалыг биелүүлэх, дайчин нөхдөө хамгаалахын тулд амь биеэ үл хайрлан эцсээ хүртэл тэмцдэг юм хэмээн Улаан арми болон бүх ЗХУ даяар ухуулга сурталчилгааны ажил маш идэвхтэй явагдаж байсан гэдэг. 

Фронтод ирээд хэдхэн хонож буй 18-хан настай шинэ цэрэг ийм эрэлхэг зоригтой тулалдах чадвартай болсон байлаа. Энэ бол Улаан армийн эгнээнд эх орон, тусгаар тогтнол, эрх чөлөөнийхөө төлөө тулалдана гэсэн бат хатуу итгэл үнэмшилтэй, хатуу чанд сахилга баттай, эрэлхэг зоригтой, баатарлаг цэрэг эрс өсөн бойжиж буйг мөн тэдний байлдааны бэлтгэл ямар өндөр байгааг тод харуулсан үйл явдал болсон юм. Аугаа их Эх орны дайны жилүүдэд түүн шиг амь биеэ зориулан дайсны галын цэгийг устагсан баатарлаг үйлдлийг Улаан армийн эгнээнээс 239  цэрэг дайчид давтан үйлдсэн байдаг.

Дайсны пулемётын галын цэгийг өөрийн биеэр хааж амиа алдсан Александр Матросовын баатарлаг үйлдэл нь дайн эхэлснээс хойшхи 45 дахь ийм тохиолдол  байсан гэж тооцогддог.

Александр Матросовын хөшөө: Великие Луки хот

Мөн Зөвлөлтийн нисгэгч нараас агаарын тулалдаанд 600 гаруй нисэгч ”таран” буюу өөрийн онгоцоор дайсныг мөргөн сөнөөх үйлдэл хийсэн гэж бүртгэгдсэн  бөгөөд тэднээс 506 тохиолдол нь дайсны газрын цель буюу обьект байсан юм. Зарим бөмбөгдөгч онгоцны экипаж 2-3 хүний бүрэлдхүүнтэй байдаг учир “таран” үйлдсэн онгоц, хүний тоонд бага зэрэг зөрүү гардаг.

Маш ховор тохиолдолд “таран” үйлдсэн нисгэгчид амьд үлдсэн байдаг ба эх орны дайны жилүүдэд ердөө зургаахан нисгэгч азтай тохиолдлоор амьд үлдэж чадсан байдаг. Эдгээр азтай хүмүүсийн нэг бол дэслэгч С.И.Колдыбин юм. Тэрээр дайсны суманд оногдон шатаж буй онгоцоо Днепр мөрөн дээр хөвж явсан Германы гатлага онгоц руу чиглүүлэн мөргөсөн байна. Маш хүчтэй тэсрэлт дэлбэрэлтийн долгион нисгэгчийг онгоцноос нь шидэж гаргасанаар тэрээр амьд үлдэж чадсан гэдэг. “Таран” үйлдсэн Улаан армийн нисгэгч нараас хамгийн их алдаршсан нь ахмад Николай Гастелло юм. Түүний  эр зориг, баатарлаг гавъяаны тухай маш ихээр магтан дуулж, үзэл суртал, ухуулга суртчилгаанд  ихэд ашиглаж байсан.

 Дайны эхний өдрүүдэд буюу 1941 оны 6-р сарын 26-ны өдөр Радошковичи-Молодечно хотын ойролцоо ахмад Гастелло болон өөр нэг DB-3f бөмбөгдөгч онгоц Германы танкийн цуваа руу дайрсан байна. 

Тэд Вермахтын хуягт танкийн бүлгийг тойрон эргэлдэж шатахуун ачсан машин, танкуудын дээрээс бөмбөг хаяж байх явцад ахмадын онгоцны түлшний савыг дайсны сум онож, онгоц шатаж эхэлсэн байна. Нисэх буудлаасаа хол зайд байсан тэрээр хэдхэн секундын дотор шатаж буй онгоцоо эргүүлж танкийн цуваа руу чиглүүлэн шатахуунтай машин  мөргөжээ. Маш хүчтэй дэлбэрэлт болж  асар их гал дөл дүрэлзэн асаж олон танк шатаж дайсанд маш их хохирол учируулсан байна. ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн 1941 оны 7-р сарын 26-ны тогтоолоор Николай Францевич Гастеллод ЗХУ-ын Баатар цол нэхэн шагнасан.

Ийм амь биеэ золиосолсон баатарлаг үйлдэл цэрэг дайны амжилт гэхээсээ илүү Улаан армийн цэрэг эрсийн тэсвэр хатуужил, эр зориг, сахилга хүмүүжил, ёс суртахууны эрхэм дээд чанар, байлдааны бэлтгэлийн  гайхамшиг байсан юм.  Дайчин нөхдийнхөө  төлөө, байлдааны даалгавраа биелүүлэхийн төлөө амиа өгөхөөс буцахгүй тийм эр зоригтой дайчин эрсийг сургаж бэлтгэсэн нь Улаан армийн баатарлаг дайчин уламжлал, нэр төр алдар гавъяаны хэрэг юм. Энэ бол цэрэг хүний хамгийн сүүлийн цөхөрсөн үйлдэл биш, харин байлдааны даалгавраа амжилттай биелүүлэх, дайчин нөхдөө үхлээс хамгаалах зорилготой ухамсартай үйлдэл, эр зоригийн шалгуур байсан.

Дэлхийд II дайны түүхэнд өөр бусад ямар ч улс орны цэрэг армийн дайчдаас дайсны пулемётын галыг биеэрээ хааж амиа золиосолсон ийм тохиолдол гарч байгаагүй, тэр ч байтугай сахилга дэг журамтай гэгдэх Германы армийн цэргүүдээс ч үүнийг үйлдэх зүрх зоригтон төрөөгүй юм. Германы канцлер байсан Отто фон Бисмарк нь "Оросуудтай хэзээ ч тулалдаж болохгүй. Тэд таны цэрэг дайны операци тактикийн үйл ажиллагаа бүрт урьдчилан тааварлашгүй тэнэг муйхар хариу өгөх болно” гэж хэлсэн нь бий.

Эх орноо Ээж, Эх хүнтэй зүйрлэдэг үндэсний ухамсрын энэ онцлог орос цэргүүдийн зориг зүрхийг хөглөж нэмэгдүүлж өгдөг байх. Эх орноо эх хүн болгон биет бодит байдлаар төсөөлж, түүнийхээ төлөө амь насаа зориулдаг ард түмэн хэр олон байдгийг би мэдэхгүй. Лав л оросууд Эх орноо “Эх орон-Эх” (“Родина-Мать”) гэж нэрлэдэг. Эх орон тусгаар тогтнолынхоо төлөө амиа өргөсөн эрэлхэг баатруудын алдар гавъяа хүн төрөлхтөний оюун санаанд үеийн үед дурсагдан, мөнхжин үлддэг билээ.

Монгол Улсын Зөвлөх инженер Д.Отгонбаатар

Эрдэнэт Үйлдвэр ТӨУҮГ, Технологийн сургууль

Сэтгэгдэл 33ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
10 сар 8. 13:54
Зочин

Харь улсын баатруудын тухай мэдэх нь хэнд хэрэгтэй юм бэ?
Нэг л их Оросын баатруудаар бахархсан хүмүүс байх юм. Хүүхэд залуучуудаа ингэж өөр улсын түүхээр бахархсан хүмүүс болгож хүмүүжүүлэх нь ирээдүйд улсаа тэр улсын нөлөөнд оруулахаар бэлдэж байгаагаас ялгаа байна уу

9 сар 20. 16:01
Ахмад дайчин Осор

Би 45 онд япончуудтай байлдаж явсан ахмад дайчин байна. Нэг удаа Жанчхүүд тулалдаж байсан чинь нэг муу самурай миний пулемётын амыг цээжээрээ таглаад гол төмрийг нь тэврээд үхдэг байна шт. Тэхээр нь муу үхдэл самурайг хөлөөрөө тийрч хаячихаад япончуудыг шүршээд хядаж өгсөн. Надад муу өгөр Чойбалсан баатар өгөөгүй шүү

9 сар 21. 18:08
Зочин

ахмад үеийнхэн чам шиг өчүүхэн амьтаны тоглоом биш шүү. баас нусгай минь эхлээд удаан хугацааны галын цэг гэж юу байдаг талаар ядаж зургыг нь олоод харчих даа. бяцхан мэлгэр тархиндаа бага саг үнэн бодит мэдээлэл авч байвал чамд ашигтай болов уу. баасаа

9 сар 21. 20:27
ЗочинPAN ONGOLIA

Yнэн шүү. гөлөгнүүд үгээ олж хуцах хэрэгтэй.

9 сар 18. 20:37
Зочин

Ter baitugai l yum bolj baij ene aimaar daind yalsan bgaa shte. Hunii mahan mashin ajilluulj tsusaar ni gol morniig duurgej yasaar ni hana bosgoj busleltend orson hotiin humuus buuj ogohguin tuld bie bienee idej ter uyeiin orosiin udirdagch ooriin torson huugee germanuudiin gart uldeehdee gants udaa ergej haralgui hayaad alhaj chadaj baij jiriin 1 ail 7 huugee gants emegtei achaaraa solij baij barigdsan horigdluudiin arisaar ni tsunh useer ni daavuu nehej baisan germanuudiig yalsang ene dooguur shalchiganaad baigaa batsaanuud zailuul yugaa medeh vee. Harin ooriinh ni eh orond ter uyeiin german orood irvel ehee urdaa tulheed araar nuugdaj baigaad gants nyaslaltaar l yavah humuus.

9 сар 18. 16:50
Зочин

Үнэн худал нь хамаагүй 1940 онд Финийн дайнд онгоцоороо дайсны цуваа руу дайрч мөргөсөн гэдэг

9 сар 17. 18:31
Зочин

suuld Siri ene terd baildaj baigaad granat delbeleed uhej baigaa biz dee. 2r dainii uyed bol iim zuil garch baisan baij bolno. yahav uusan sogtuu baisan baij bolno, tseej n huvaagdsan baij bolno, gehdee heden sekund ch gesen taglasan baihiig gaihahgui.

9 сар 21. 17:59
Зочин

фронтын 100гр гэж байсан гэхдээ цэрэг хүний байлдааны даалгавараа биелүүлхийн тулд амиа өгч бсан хатан зориг бүрийг согтуу хүний үйлдэл гэж үзэх тэнэг хэрэг. дэлхийн II дайны тухай түүх илүү уншиж судлаж үзвэл сайн даа

9 сар 17. 9:28
Зочин

Оросууд баатарлаг түүхтэй,дайтаж чаддаг гэдэг нь мэдээж боловч босоо хүний өндөртэй бетонон галын цэг гэдэг л тэнэг санагдаад байдаг юм. Олноор хараалах боломж биш юмаа гэхэд ядаж харагдах өнцөг муу баймаар юм. Танктай адилхан намхан байх тусмаа их бууны цохилтонд бага өртөнө гэвэл дайралтын хэрэгсэл,хамгаалах хэрэгсэл 2өөр биз дээ.

9 сар 21. 18:10
Зочин

удаан хугацааны хориглолтын галын цэг гэж юу бдаг талаар ядаж фото зургыг нь олоод хар даа

9 сар 16. 18:23
Зочин

ene vzel curtal odoo l manaid xeregtei baina ex ornoo gex cetgeltei xvn xobor baina xariinxantai niilj gazar shoroogoo uxaad

9 сар 16. 12:22
Зочин

Гастеллогийн домог худлаа гэдэг нь бүр 1950-60 онд тодорхой болж нууж явсаар байгаад 1990-ээд онд нийтээрээ мэдсэн дээ. Гастелло тэр үед ямар ч гавьяа байгуулаагүй, онгоцноосоо шүхрээр бууж германуудад олзлогдсон. Германы цуваа мөргөсөн гээд байгаа, үнэндээ бол замаас хоёр гурван зуун метрийн зайтай унасан тэр бөмбөгдөгч онгоц бол Гастеллогийнх бмш харин Маслов гэдэг хүний багийнх байсан. Масловт бүр сүүлд 1996 онд ОХУ-ын баатар цол олгосон.

9 сар 16. 12:53
Зочин

Матрасов ч ялгаагүй худлаа түүх гэдгийг нь 90 он гараад мэдсэн. Ер нь ЗХУ-ын баатарлаг түүхүүдийн 90 хувь нь зориомол худлаа түүхүүд гэдэг нь аль дээр тодорхой болсон.

9 сар 21. 17:54
Зочин

битгий худлаа мэдэмхийр дээ. янз бүхийн юм бичсэн байдаг л юм. Одоохондоо хэн ч хэзээ ч Матросовын гавъяаг үгүйсгэж чадаагүй байна

9 сар 16. 19:47
Зочин

Хүнд пулематын сум Матросовын цээжийг нэвтэлж чадалгүй гацаад зогссон гэх гээд байнауу? Ганц калибрийн сум бишдээ, Хүний цээжийг шүүр шиг болгоод л сум нь гарсаар л байна шүү дээ. Бас МАтросов чинь шал согтуу байсан нэдэг биз дээ
Тэр үед бүх цэргүүдэд архи спиртын нормтой байсан гэдэг биз дээ???

9 сар 21. 18:15
Зочин

нусгай минь эхлээд бага саг юм уншиж үзээд элий балай юмаа бичиж бай. тэгвэл ядаж амьтаны доог тохуу болох нь бага юм даа

9 сар 16. 15:54
Зочин

тухайн үед үзэл суртал ухуулга суртчилгаанд маш их ашигласан нь үнэн байлдаж буй цэргүүдийн зориг зүрхийг чангалаж өгөх явдал хаана хэзээ ч байдаг зүйл харин ч сүүлийн үеийн түүхчид түүний баатарлаг үйлийг магтан дуулж хүлээн зөвшөөрсөн нь олон байгаа.

9 сар 16. 20:56
Зочин

Ямар ч хүнд пулемёт хүнийг 2 хуваагаад л хаяна. Тэгээд ч бункерт байгаа бууг цээжээрээ хаана ч гэж юу байхав. Тухайн үедээ л үнэмшилтэй гэхээс одоо адгийн тэнэг нь л ийм үлгэрт итгэх байх. Путин гарч ирээд иймэрхүү худалч үзэл суртлууд амилах төлөвтэй болж байх шиг байна.

9 сар 15. 21:53
Зочин

Дэлхийн 2-р дайны түүхэнд пулемётны галыг биеэрээ хаасан тохиолдол Оросын пропагандагаас өөр байддаггүй. Галын цэг хэзээд хамгийн ашигтай байрлалд байрладаг, гүйж явсан хүн цээжээрээ таглачих тийм ч намхан биш. Тэрийг галын цэгийг барьж байх үедээ аль хэдийн тооцсон байдаг. Тэр тусмаа Матрасовын хувьд Германы Бункер дэхь галын цэгийг тагласан гэх бөгөөд тухайн үеийн Германы цементэн бункерийг хүний биеэр таглах боломжгүй. Хэрэв галын цэгийн хүнд пулемётны галыг биеэрээ хааж болдог байсан бол Японы банзай армийнхан хэдийг л бол хэдийг л хийж гавья байгуулах байлаа. Шатсан онгоцоо дайсны байруу чиглүүлэх бол аргагүй баатарлаг нисэгчийн гавьяа. Гэхдээ энэ нь зөвхөн ЗХУ-ын улаан армийнханы хийж байсан үйлдэл биш. Герман, АНУ, Британи, ЗХУ, Япон аль аль талаас ийм дайралт хийсэн олон мянган нисэгч байгаа. Ялангуяа Японы арми энэ тал дээр толгой цохидог.

9 сар 16. 16:06
Зочин

таний бичээд байгаа улс орнуудаас камиказе үйлдсэн түүх байхгүй харин чи мэдэж байвал бичээрэй. Японы зориуд бэлтгэсэн фанатуудын тухай бол хэрэггүй дээ. тийм сурхий дайчид биш хоосон үзэлд автсан нусгай хүүхдүүд голдуу байсан юм даа.

9 сар 16. 8:02
Отгон

харин чи өөрөө барууны худал үзэл сурталд хэт автсан байна даа. чинийх шиг үгүйсэгсэн санаа бодол олон жилийн өмнө ч байсан гэхдээ түүний баатарлаг гавъяаг хэн ч хэзээ ч үгүйсгэж чадаагүй чадах ч үгүй. Өнөө үеийн элдэв үзэл сурталт автаагүй түүхчид ч түүний гавъяаг хүлээн зөвшөөрдөг юм. Японы камикадзе үйлдэх гэдэг шаарлагатай үед эр зоригтой баатарлагаар амиа зориулах үйлдэлээс огт өөр зүйл юм даа. Тэднийг зориуд эзэн хаанаа гэсэн хоосон үзэл сурталд хэт автуулан фанатууд зориуд бэлтгэдэг байсан. Ялангуяа 17-19 настай хүүхэд залуусыг таний яриад байгаа үзэл сурталаар хордуулан техник технологийн хоцрогдолтой бараг л залуурчтай пуужинд суулгаад үхэлрүү илгээж байсан юм. тийм бэлтгэгдсэн фанатууд 1500 гаруй байсан ч яг камиказе үйлдэж чадсан нь 200-300 гаруй гэсэн статистик судалгаа байдаг.

9 сар 16. 12:50
Зочин

Үнэн л бичсэн байна ш дээ. Угаасаа Оросоос өөр оронд ийм худалч түүхүүд байхгүй л дээ. Орос ардын үлгэр нь хүртэл худалч. Өөрийн арчаагүйгээсээ болоод хоосорчихоод, атаархсандаа баян ахыгаа хорлож алаад өөрөө баяждаг тухай тэнэг Иваны үлгэрүүд л байдаг. Гастелогийн онгоц цуваанаас автобусны буудал хүрэх зайд унасан. Матрасов пулемётыг тэврэх нь байтугай хажууд нь ч очиж чадаагүй. Оросууд өөрсдөө ч энэ худалч түүхээсээ залхаад байхад манайхан Орос ах гэж зусардсаар байдаг. Захын Оросоос энэ түүхийг асуухад л худлаа зохиомол гэдгийг нь хэлдэг болсон доо.

9 сар 15. 22:08
Зочин

чи үүнийг ойлгоход тархи чинь багадана. чам шиг ардчилал гэж худлаа хуцсан гөлөг нарт энэ түүх санаанд чинь үлгэр шиг санагдана.

9 сар 16. 12:43
Зочин

Чи өөрөө ойлгоход чинь тархины тураал чинь саад болоод байгаа юм биш үү. Угаасаа Оросын худалч үлгэр сонсож өслөө. Одоо яг хууртаж харагдаач

9 сар 15. 23:23
Зочин

Наад ардчилалын пацаанууд чинь яах вэ. Удахгүй үхэх дөхөж байж чи минь Орос ах гэж зусардсаар л байх уу.

9 сар 15. 18:24
Зочин

Худлаа пропаганда түүх гэдэг нь аль дээр 90 он гараад тодорхой болсон ш дээ. Галын цэгрүү шууд дайрахын тушаасан. 100 гаран цэрэг давшсан ч бүгд хядуулаад үхсэн. Германы галын цэгийг эзэлж чадаа ч үгүй. Маргааш нь Германчууд цэргүүдээ хойш татах шийдвэр гарагаж, цэргүүд нь байрлалаа орхин явсан. Оросын цэргүүд өнөөх галын цэг дээр очиход, Үй олон үхсэн цэргүүдээс 40-д цэрэг галын цэгт арай дөхөж очсоны хамгийн ойртож очсон нь Матрасаов байсан. Матрасов галын цэгт 20-д метр зайнд дөхөж очсон байсан. Үй олон улаан цэргийн амийг хорлосон утгагүй тушаалын арыг хэн нэгэн нь заавал хариуцах шаардлага гарсан. Тэгээд Матрасовыг дайсны пулемётыг тэвэрч нөхөддөө дайрах боломж олгосон мэтээр хиймэл дүр зургийг зохиосон. Матрасовыг зохиомолоор баатар болгосноос хойш галын цэгрүү хар хурдаараа гүйж очиж пулемёт тэврэх гэж хэдэн мянган Орос залуучууд үхсэн. Пулемёт ямарч хүнийг хоёр хуваагаад л хаячихна шүү дээ. Үнэндээ улаан цэргүүд Германы галын цэгийг устгах нь байтугай хажууд нь ч очиж чадаагүй. Германчууд хядаж хядчихаад өөрсдөө яваад өгсөн түүхтэй.

9 сар 16. 15:43
Зочин

харин ч чи шал худал хуурмаг мэдээлэлт бичсэн байна. зориуд тараасан булай гүтгэлэг интернет ээр дүүрэн байгаа үнэн зөв мэдээлэл олж уншиж үнэлэлт дүгнэлт ийг үнэн ботидтой хийж сурвал өөрт чинь хэрэгтэй юм даа.

9 сар 16. 21:01
Зочин

Юун худал гэж. Дээрх хүн яг үнэнийг нь бичсэн байна. Орос хэл мэдэхгүй бол хохь чинь. Оросын сайтуудаар ийм мэдээлэл хэдэн зуугаараа байна. Оросууд ч өөрсдөө худал хуурмагаас залхаж байна гэж бичиж байна ш дээ. Чам шиг үхэх цаг нь дөхсөн төгцөгүүд л ийм худалч пропагандад итгэнэ дээ. 2030 он гэхэд та нараас цөөхөн нь амьд үлдэх нь сайхан хэрэг юм. 1960-1980 оны хооронд төрсөн төгцөгүүд ихэнх нь чадраад дуусах нь тодорхой. Та нарын хүүхдүүд чинь та нарыг дурсах нь битгий хэл хүнээс нууж хааж, ийм шившигтэй эцэггүй болсон нь аз гээд явцгаах байлгүй.

9 сар 18. 9:37
Зочин

хэлний хувьд чам шиг нусгайгаас дутахгүй хаанаас юу олоод уншихаа мэднэ. муу нусгай минь цаг хугацаа гэдэг хэнд ч үйлчилдэгийг мэддэггүй юм биш биз дээ. Чиний ч чад хийх үе бас ирнэ шүү дээ.... харин чи тэр үедээ эх орноосоо урвасан гөлөг болчихсон байх вий дээ.

9 сар 15. 22:03
Зочин

ха ха ха хажууд нь байсан юм шиг залах юм аа чам шиг чацагын ярьдаг юм биш байх орос цэрэг байлдаж сурсан хүмүүс харин чи юу ч билээ

9 сар 15. 23:25
Зочин

ОХУ-ын түүхчид худал гэдгийг нь хүлээн зөвшөөрөөд дээр нь Дэлхий даяар худлаа түүх байсан гэдгийг нь мэдсээр байхад л манайхан Орос пропагандаг цээжээрээ хамгаалнаа гэж.

9 сар 16. 8:05
Отгон

Орчин үеийн түүхчид харин ч хүлээн зөвшөөрч байгаа нь олон юм даа

9 сар 16. 12:41
Зочин

Үнэн л бичсэн байна ш дээ. Орчин үеийн түүхчид биш Монголын үеэ өнгөрөөсөн хөгшин төгцөгөн түүхчид л Оросын пропагандаг хүлээн зөвшөөрч байгаа даа. Оросод яг одоо ийм худалч түүхэнд жирийн иргэд нь ч итгэхээ больсон. Худлаа гэвэл захын Улаан-үдэд очоод хүнээс асуугаарай. Би өөрөө ОХУ-руу байс хийгээд л очдог хүн. Сайн мэдэж байна.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]