Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

АНУ одоо Сирид ч ялагдсан гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэйУншсан5,684

Америкийн цэргийн С-17 онгоцны дугуй, далавчнаас зуурахыг хичээж байгаад олон зуун метрийн өндрөөс няц унаж байгаа афганчуудын бичлэгээс илүүтэйгээр Афганистанд 20 жил, бас Ойрхи Дорнодын бүхэлд нь шинэ төр байгуулах ажилдаа Вашингтон 100 хувь бүтэлгүйтсэнийг илтгэх зүйл гэж үгүй биз ээ.

The National Interest өгүүлж байна.

Америкийн цэргийн С-17 онгоцны дугуй, далавчнаас зуурахыг хичээж байгаад олон зуун метрийн өндрөөс унаж байгаа афганчуудын бичлэгээс илүүтэйгээр Афганистанд 20 жил, бас Ойрхи Дорнодод шинэ төр байгуулах ажилдаа Вашингтон 100 хувь бүтэлгүйтсэнийг илтгэх зүйл гэж үгүй биз ээ. Америкт элэгтэй ардчилсан Афганистаныг бий болгоход шаардлагатай омог ба овог хоорондын зөрчил, шашны ялгааг арилгахад Америкийн татвар төлөгчийн халааснаас авсан 2,3 их наяд доллар, 2400 гаруй цэргийн албан хаагчийн а м ь нас хүрэлцсэнгүй.

Иракт яг адил түүх болсон. Мөн л хоёр их наяд доллар үрэн таран хийж, 4500 гаруй цэргээ а л д с а н ы дараа Ирак гэдэг “шар тос”-ыг Ираны хэл дээр тавьж өгсөн. Ираны заналт дайсан Саддам Хуссейнийг зайлуулж өгснөөр АНУ нь 1980-аад онд Ираны хийж чадаагүйг гүйцээж өгсөн, улмаар Иран улс Иракийн улс төрийн амьдралд хэзээ ч байгаагүй их нөлөөтэй болов. Иракийн парламент Америкийн цэргийг гаргахын төлөө уухайлан санал өгч, Ираны дэмжлэгийг авдаг шийт сайн дурынхан Иракийн цэргийн баазуудад байрлах Америкийн цэргүүдийг нутаг буцаахын тулд тэдэн рүү дрон болон миномёт, пуужин ашиглан тогтмол цохилт өгч байв. Үүнээс гадна АНУ нь Иракийг байлдан эзэлснээр Ираныг Ирак, Сири болон Ливан руу түрэмгий бодлого явуулах таатай нөхцөл бүрдүүлсэн төдийгүй Орос, Хятадад асар их ашигтай Иракийн нефтийн аж үйлдвэрлэлийг ашиглах боломж гаргасан. Одоо Иракийг зэвсгээр хангадаг гол улс нь ОХУ болж хувираад байна.

Сирид ч мөн 900 орчим америк цэрэг байрлах ба, үүнтэй яг адил үйл явдал өрнөж байна. Тэнд Ирак, Афганистантай адил олон тэрбум доллар зарцуулаад байгаа ч Сирид шинэ төр байгуулах хүчин чармайлт нь талаар болж байгааг харахыг Вашингтон хичээнгүйлэн зайлсхийж байна. Товчхон хэлэхэд нутаг орны үндэстэн, овог омгууд ба шашин шүтлэгтэй холбоотой байдал болон Орос, Турк, Иран гэсэн бодит нөлөөтэй тоглогчид тэнд байгаагаас болоод бүс нутагт Америкийн талыг баримтлагч курдуудын төр улсыг байгуулах гэсэн Вашингтоны оролдлого удаа дараа бүтэлгүйтэж байна. Иймд АНУ үр дүн өгөхгүй байгаа оролдлогуудаа үргэлжлүүлэхийн оронд алдагдлаа цөөлөх арга хэмжээ авсан нь дээр.

Курдуудын улс байгуулах боломжгүй талаар

Нэгэн цагт Франц-Британийн эвсэл Османы эзэнт гүрний мэдэлд байсан Ойрхи Дорнодыг олон тооны тусгаар улс болгож тун амжилттай хуваасан ч курдууд бол нэгдмэл бус, нэгдмэл цулын төлөө хоорондоо ойлголцох чадваргүй гэсэн шалтгаан болон бусад шалтгааны улмаас тусгаар улсыг нь байгуулж чадаагүй юм. Курдын омог хоорондын үл итгэх байдал асар их хэвээр тул одоо ч гэлээ постколонийн эрин зуунд тусгаар улс байгуулахад гарч байгаа хамгийн том бэрхшээл хэвээр байна.

Ер нь ХХ зууны сүүл үеийн ихэнх хэсэгт курдууд хоорондын зөрчлийн голыг Иракийн Эрбиль ба Сулеймни мужуудад тус тус оршин суудаг курманжи хэлээр ярьдаг барзани овог ба сорани хэлээр ярьдаг талабни овгууд эзэлж байсан юм. Курдууд ноёлдог хойд Иракт Саддамын хариу үйлдлийг таслан зогсоохын тулд АНУ тэргүүтэй эвслийн хүч нисэхийг хориглосон бүс (1991-2003 он) байгуулахад курдуудын нэгдсэн төр улсыг байгуулах боломж дээд цэгтээ хүрэхийг дагаад нэг овог нь нөгөөгөө эрхэндээ оруулах вий гэсэн курдуудын эртний айдас ч 1990-ээд оны ихээр хүчтэй болсон.

Жалал Талабани агсны байгуулсан Курдистаны эх оронч холбоо, Масуд Барзанийн Курдистаны ардчилсан нам хоёр хоорондоо дайн (1994-1997) хийж, үр дүнд нь 8000 орчим курд а м и а алдсан. Бүс нутаг дахь Туркийн заналт дайсан Курдистаны марксист ажилчны нам нь Барзанийн эсрэг тулалдахын тулд Талабанитай эвсэл байгуулахад (хариуд нь Турк Барзанийг дэмжих болсон) курдуудын нэгдмэл байдлын тухай мөрөөдөл бүр ч бүтэшгүй болсон. Яг тэр үеэр Барзани Саддамтай тохироо хийсний ачаар 1996 онд Эрбиль, Сулейманийг Курдистаны эх орончдын холбооноос булаан эзэлж чадсан.

Улмаар 2017 онд курдууд хоорондын тэмцэл урд хожид үзэгдээгүй хэмжээнд хүрсэн бөгөөд Курдистаны эх орончдын холбоо курдуудын “Өөрчлөлтийн төлөө” хөдөлгөөний хамтаар Курдистаны ардчилсан намаас санаачилсан тусгаар тогтнолын тухай бүх нийтийн санал асуулгыг ил тод эсэргүүцсэн. Үүний дээр Курдистаны ажилчны нам Барзанийн удирдлаад байсан пешмерга отрядуудыг устгаад Синжар гэж нэрлэгддэг Ирак-Сирийн хилийн дагуух бүс нутгийг хяналтдаа оруулсныг Барзани шууд өөрт нь заналхийлсэн хэрэг гэж үзэх болсон. Пешмерга отрядуудыг нь устгасан хариуг авна гэж Барзанийг ам гарсны дараа Сирийн курдуудын ардчилсан холбоо намын Хамтарсан тэргүүлэгчийн зөвлөлийн гишүүн Салих Муслим нь “Курдистаны Ардчилсан нам ухаантай байхгүй бол өөртөө ноцтой хохирол учруулна” гэж хариу заналхийлсэн.

Энэ бүх курдуудын дундах хөл толгой нь олдохгүй эмх замбаараагүй байдлын дунд Сири дахь АНУ-ын элчин төлөөлөгч Бретт Макгерк Сирийн ардчилсан намын салбар болох PYD бүлэглэлүүд ба Барзани, Турк хоёрын дэмжлэгийг авч байсан Курдын үндэсний зөвлөл (ENKS) хоёрыг эвлэрүүлэх гэж дэмий л чармайлт гаргаж байлаа.

АНУ-ын дэмжлэгийг авч байсан Сирийн курдуудын ардчилсан холбоо Курдын үндэсний зөвлөлийн удирдлагыг баривчилж, энэ зөвлөлийн байруудыг шатаах замаар гишүүдийг нь хурал, зөвлөгөөн хийх боломжгүй болгож байв. Курдуудын талаар явуулж байгаа бодлогод нь давж туулшгүй санал зөрөлдөөн илэрхий атал зуун жилийн өмнө хамаагүй илүү таатай нөхцөлд британичуудын хийж чадаагүй зүйлийг буюу Ирак ба Сирийн курдуудыг нэгтгэх замаар курдуудын төр улсыг байгуулах ажлыг Вашингтон эхлүүлсэн.

Курдууд хоорондын энэ мэт тэмцлийн хажуугаар НАТО-д хоёрдугаарт орох том армитай гишүүн Турк хажуу бөөрөндөө Сирийн курдуудын ардчилсан холбоо тэргүүлсэн курдуудын төр улс байгуулахыг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, Сирид цэргийн хүчээр дайран орж, Сирийн курдуудын ардчилсан холбооны хүчийг Сирийн цөлийн гүн рүү шахлаа. Ингээд зогсохгүй бүс нутгийн эдийн засаг ба геополитикийн ноёлогч улсын хувьд Турк нь худалдаа, түүхий эдээс гадна Сирийн курдуудын ардчилсан холбоогоор удирдуулсан улсын ирээдүйг шийдэх Евфрат мөрний урсгалыг бүрэн хянадаг болсон юм.

АНУ-аас Сирид сууж байсан Элчин сайд Роберт Форд бий болсон нөхцөл байдлын талаар ярихдаа “Одоогийн АНУ-ын байр суурьт хүрч болох төгсгөл гэж алга. АНУ-ын дипломат бодлого ба цэргийн халхавчгүйгээр Ардын өөрийгөө хамгаалах отрядууд YPG нь /Сирийн курдуудын ардчилсан холбооны зэвсэгт жигүүр/” Туркийн ч эсрэг, Сирийн Засгийн газрын эсрэг гээд хоёр эсвэл, гурван талд зэрэг дайтаж таарна. Иймд байдалд оруулахгүйн тулд АНУ курдуудын хүчийг дэмжихтэй зэрэгцээд зүүн Сирид тодорхойгүй урт хугацаагаар цэргээ байршуулах хэрэгтэй болно” гэж байжээ.

Афринд явуулсан Туркийн цэргийн ажиллагаа АНУ-ын дэмжлэггүйгээр Ардын өөрийгөө хамгаалах отрядууд/ YPG хэдхэн өдрийн дотор бут ниргүүлэх боломжтой гэдгийг харуулж орхив. Трамп болон Байдены Засгийн газрын хувьд АНУ-ын цэрэг хугацаагүйгээр байрлах шаардлага гарч ирсэн нь хүчтэй цочроо болж, нөхцөл байдалд прагматик байдлаар хандахад хүргэсэн тул америкчууд Афганистаны Үндэсний Засгийн газрыг дэмжихээс огцом татгалзсан нь энэ Засгийн газрыг богино хугацаанд сүйрэлд хүргэснийг бид харлаа.

Исламын улс бол АНУ-ын асуудал биш

Иракийн төр улсыг 2003 онд задран унасны дараа үүссэн “Исламын улс” байгууллага шийтүүд болон Ирак ба Сирийн туркменууд, езидүүд, халдейчүүд, ассиричүүдийг хоморголон у с т г а х а д  гар бие оролцсон. Үүнээс гадна Исламын улсын дайчид Туркт олон арван мянган энгийн иргэд ч ө р т с ө н. Гэтэл Исламын улсын гарт өртсөн америкчууд нь хоёр сэтгүүлч, хоёр гэрээт цэрэг л байв. АНУ-ын удирдлага дор явуулсан агаарын болон хуурай замын ажиллагаа Исламын улсыг бут ниргэхэд тусалсан (эдгээр ажиллагааны үеэр 10 мянга гаруй энгийн иргэд ү р э г д с э н) гэдгийг тооцож үзвэл Вашингтон нь Сирид цэргээ байршуулсан хэвээр байгаагаа Исламын улс эргэн сэргэж байгаа явдал гэж зөвтгөж байгаа нь бүс нутгийн геополитикийг тооцоод ирэхээр магадлал тун бага зүйл юм.

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Москвагийн дэмжлэгтэйгээр Евфрат мөрнөөс баруунш газар нутгийн дийлэнхийг буцаан хяналтдаа оруулж чадсан. Турк Хойд Ирак, Ливи, Өмнөд Кавказ ба Сирийн хойд нутагт өөрөө ажиллагаа явуулж эсвэл ажиллаагаа явуулахад туслах замаар цэрэг дайны өндөр чадвартай улс гэдгээ дэлхий дахинаа харуулсан. Иран улс удирдлагадаа байдаг цэргийн бүлэглэлүүдээр дамжуулан Сири болон Иракт улс төрийн төдийгүй цэргийн нөлөө бүхий хүчтэй улс гэдгээ харууллаа. Хэрэв нэгэн цагт Исламын улс эргэн сэргэвэл энэ үйл явдал АНУ-ын гэхээс илүүтэйгээр Турк, Сири, Орос ба Ираны асуудал байх болно. Бүс нутгийн хүчинд ч энэ үйл явдлыг сөрөг хангалттай хүч бий.

Курдууд ба Израйлын аюулгүй байдал

Иракийн Сулейманигаас Газрын дундад тэнгис хүртэл үргэлжилсэн курдуудын улс Израйлын эсрэг Ираны санаархал болон бүс нутгийн бусад аюулын замд саад хана болно гэж АНУ болон бусад улсын зарим эрхмүүд үздэг, ингэж мэдэгдсээр ч явна. Гэтэл курдууд ялангуяа АНУ-ын түнш Сирийн ардчилсан хүчинд ноёлж байгаа Ардын өөрийгөө хамгаалах хүч нь Ирантай байгуулсан хэврэг ч гэлээ тэнцвэртэй энхийн тохироогоо үгүй хийхийг хүсэхгүй байна. Америкийн аюулгүй байдлын шинэ төвийн ажилтан Николас Херас Сирийн ардчилсан хүчний дээд удирдлагын төлөөлөлтэй уулзсаны дараа “Сирийн ардчилсан хүчин нь АНУ өөрсдийг нь Сири дэх Ираны нөлөөг сөрөхөд ямар хэмжээгээр ашиглах бодолтой байгаад маш ихээр санаа зовнидог юм байна” гэж мэдэгдэж байв.

Үнэхээр ч бодит байдал дээр Сирийн курдууд амь тэмцээд ирэхээр Ардын өөрийгөө хамгаалах хүчнийхнээр дамжуулан гол төлөв Ираны талыг баримтлагч Ассадаас зэвсгийн тусламж авдаг юм. Ардын өөрийгөө хамгаалах хүч ба Ассад хоорондын холбоо (Курдын ажилчны намтай тогтоосон холбооноос гадуур) нь Британийн зүгээс тэдэнд тусламж үзүүлэхээс цааргалах гол шалтгаан болж байна.

Курдын ажилчны нам, Сирийн ардчилсан хүч, Ардын өөрийгөө хамгаалах хүч Ирантай хамтраад Турк болон Барзанийн эсрэг тэмцэх урт хугацааны ашиг сонирхол нийлж байгаа. Ирак-Сирийн хилийн ойролцоох стратегийн чухал ач холбогдолтой Синжар хотод Курдистаны ажилчны нам ба Ираны дэмжлэгтэй ирак босогчид (Ардын дайчилгааны хүч/ “Хашд аш-Шааби”) нь Туркийн зүгээс хийж магадгүй дайралтыг сөрөхийн тулд Барзанийн эсрэг нэгдэн тэмцэх болсон. Синжарын эсэргүүцлийн хүч/ YBS, Курдистаны ажилчны намын езид салбар нь Ираны зэвсгийг Синжараар дамжуулан Сирид нийлүүлэх ажлыг дэмжиж байгаа нь Израйлд ихээхэн болгоомжлол төрүүлж байна.

Жалалын байгуулсан Курдистаны эх орончдын холбооны үүсгэсэн Курдистаны бүс нутгийн Засгийн газар нь нь 2021 оны наймдугаар сард Иракийн сонгуулийн өмнө Ираны дэмжлэгийг авдаг “Аль фатех” нэртэй шиитүүдийн эвсэлтэй ёс төдий ч гэлээ холбоо байгуулсан. Курдистаны эх орончдын холбооны үүсгэн байгуулагч Жалал Талабани нас барахад Ираны хэвлэлд түүнийг “Ираны найз” гэж онцлон бичиж байсан.

Ер нь Ойрхи Дорнодод хөндлөнгийн элемент нь Иран бус харин АНУ гэдгийг тооцож байх ёстой. Сирийн ардчилсан хүч/ YPG нь АНУ бол зуурдын холбоотон гэдгийг ухамсарлаж байгаа учраас Израйлын ашиг сонирхолд нийцүүлж Иран руу дайрах гэж яарахгүй байна.

Цаашдаа яах вэ?

АНУ олон агуу амжилтад хүрч байсан ч шинээр төр байгуулах тал дээр маруухан. Вьетнамаас эхлээд Афганистан, Ирак хүртэл олон тохиолдолд шинэ төр улс байгуулахдаа ядмаг гэдгээ харуулсан. АНУ-ын Ойрхи Дорнодын нөхцөл байдлыг тодорхойлогч олон мянганы түүхтэй нийгмийн болон овог омгуудын харилцааны загварыг ойлгох чадваргүй байдал, АНУ-ын зэвсэгт хүчний чадварт хэт найддаг байдал (энэ нь бүс нутаг бүр ч их эмх замбараагүй байдал, с ү й р э л дагуулсан), төлөөний хүмүүсээ ямар ч тооцоогүйгээр хэт дэмжин дөвийлгөдөг байдал (энэ нь бүс нутгийн хүчний тэнцвэрийг алдагдуулдаг) зэрэг нь бүгд нийлээд АНУ-ыг Ойрхи Дорнодод амжилтад хүрч чадахгүй байгаагийн шалтгаан юм.

ЗХУ задран унасны дараа АНУ Иракт Евфрат ба Тигр мөрнүүдийн дунд гацаж, Афганистаны ууланд терроризмын хий үзэгдлийг хөөн 30 жилийн дэмий өнгөрүүлжээ. Хий үзэгдэлтэй хөөцөлдөх явцад дэмий л санхүүгийн хувьд хоосорч, Америкийн ард түмнийг мөнхийн дайнаас залхааж, Хятадыг АНУ-ын хүчирхэг өрсөлдөгч болох боломж олгож. Цаашдаа ч энэ чиглэлийг баримталж, Сирид хүчээ дэмий тарамдаж суухын оронд Вашингтон анхаарлаа өөр илүү чухал зүйлсэд чиглүүлбэл зохистой. Америк нь хэзээ ч хариуцлагынх нь тоонд багтаж байгаагүй бүс нутгийн улс орнуудын асуудлыг өөрсдөө бие даан шийдэх боломж олгох ёстой.

 Орчуулагч Б.Бадрал

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]