Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Мамлюк цэргийн түүхээсУншсан8,244

Мамлюкууд Ил хаант улсын үед Монголчуудтай 1260 онд Айн Жалутад тулалдан ялалт байгуулж байсан билээ.

Цэргийн түүх судлаач доктор (Ph.D), профессор Т.Сүхбаатар

Евразийн тал нутгаас гаралтай Мамлюкууд нь Египетэд өөрсдийн төрт улсаа байгуулан олон зуун жил оршин тогтнож байсан билээ. Монголчуудын хувьд бүр онцолбол Ил хаант улсын хувьд мамлюк нь заналт дайсан байсан. Харин Зүчийн улсын хувьд холбоотон нь байсан юм. Мамлюкууд Ил хаант улсын үед Монголчуудтай 1260 онд Айн Жалутад тулалдан ялалт байгуулж байсан билээ.

Мамлюкуудын цэргийн урлаг нь эртний Евразийн талын нүүдэлчдийн нэгэн адил морьт цэрэг дээр үндэслэж байсан тухай түүхэнд үлджээ. Европын рыцариуд морь унахдаа нум сум хэзээ ч хэрэглэж үзээгүй бол Мамлюкийн хувьд нум сум нь ердийн нэг зэвсэг, байлдааны арга байсан юм. Мөн олон баатруудаас мамлюкууд нь бэлтгэл сургуулилт, өндөр сахилга батаар бусдаас ялгагдана.

Мамлюк цэргүүд нум сум харвах, илдээр цавчих, жад бугуйл болон бусад төрлийн зэвсэг эзэмшихдээ чадмаг байжээ. Түүнчлэн хамгийн шилдэг үүлдрийн агт морьдыг ашиглаж байсан. Европын цэргүүдээс морьд чадмаг эзэмших, мөн морин дээрээс нум сум харвах, жад шидэх зэргээр илүү байсан юм. Морьт болон явган цэргүүдийн аль аль нь чадварлаг байсан. Цэргийн бэлтгэл сургуулийн нэг нь ан гөрөө болон төрөл бүрийн тэмцээн байсан бөгөөд мамлюк цэрэг бүр усанд сэлэх, шатар тоглож чаддаг байх ёстой байжээ.

Гинжин хэлхээ бүхий богино хуягтай байсан бөгөөд энэ нь хөдөлгөөнд саад болохооргүй хөнгөн байх ёстой байжээ. Цээж хэсэгтээ бага зэргийн төмөр ялтсаар оруулга хийж, ар талаа ч мөн адил бэхэлж байсан. Энгийн дайчдын толгойг жирийн жийргэвчээр сайн хамгаалж байсан боловч баян мамлюк нь төмөр дуулга (ихэвчлэн турбан хэлбэртэй)  хэрэглэж байсан юм.

Мамлюкуудын дунд Европын баатруудаас ялгаатай нь дайсныг ялах гол хэрэгсэл нь жад биш нум байсан гэдгийг дээр дурдсан. Гэхдээ тэд жадтай (ихэвчлэн хулсны шонтой), шулуун илдтэй байв. Мамлюкийн дайчид ихэвчлэн ганц морьтой байсан боловч багаж хэрэгсэл зэвсэг зөөхөд нэг юм уу хоёр тэмээ хэрэглэж байжээ. Тогтсон дүрэмт дүрэмт хувцас байдаггүй байсан ч олон хүмүүс улаан эсвэл шар өнгийн хувцас өмсөн ялгарч байв. Цэргийн удирдагчдын ялгах тэмдэг нь алт, мөнгөөр хийсэн үнэт чулуугаар чимэглэсэн бүс байв. Гэсэн хэдий ч зөвхөн бүсээ чимэглээд зогсохгүй хуяг дуулга, зэвсгийг ч чимэглэж байв.

Мамлюкууд нь ихэвчлэн морьт цэрэгтэй байсан тул тэдний тактикийн гол зүйл бол хурдтай хөдөлгөөн хийх явдал байв. Хуурамч ухралт хийснээр тэд эргэн дайснаа цохих, отооны газар аваачин хажуу талаас нь цохих гээд Монголчуудын өдөж хөдөлгөх тактиктай төстэй магадгүй хуулбарласан ч байж магадгүй юм. Мамлюкууд Зүчийн улстай найрсаг харилцаатай, Зүчийн улсын цэргийн жанжинд сургагч нар тэнд байсан. Гэхдээ тэд бас явган цэргээ маш чадварлаг ашиглаж байжээ. Европоос илүү сахилга баттай, бэлтгэлтэй байсан гэж судлаачид үздэг. Мамлюкууд хээрийн тулалдаанд явган цэргийг ховор ашигладаг байсан бөгөөд хот цайзын тулалдаанд л ашиглаж ихэвчлэн морин цэрэгт найддаг байсан. Тулалдааны өмнөх гол ажил бол дайснуудын араас довтлоход хүндрэл учруулахын тулд хамгийн тохиромжтой байрлалыг сонгох явдал байв. Байлдааны журам нь уламжлалт байдлаар явагддаг байв: төв ба хоёр арын хэсэг. Гол тактик нь дайснаа бүслэн туйлдуулан морин цэргээр бүслэн авч устгах байсан юм. Мамлюкуудын морин цэрэг дайсны эсрэг асар их нум сумаар харваж дайсныхаа хүн хүч эгнээг цөөрүүлэх тактиктай байв. Энэ нь шууд зууралдан байлдахаас зайлсхийсэн арга гэж үзэж болно.

Мамлюкийн арми үндсэн гурван хэсгээс бүрдэж байв. Энэ бол Султаны хувийн харуул, эмирийн отряд хөлсний дайчид юм. Эмирын цэргүүд Султаны цэргүүдээс муу бэлтгэгдсэн байжээ. Тийм ч учраас эмир нь нас барах үед бусад эмирийн цэргийн албанд хуваарлигдан очиж байсан байна. Ахлах цолтой мамлюк цэргүүд султанаас хувь эзэмшил газар болон бусад зүйлсийг шагнал болгон авах нь элбэг байжээ. Тухайлбал гүүр, тээрэм, зам гэх мэт. Гэсэн ч эдгээр үр удамд нь өв залгамжлагдах боломжгүй байв.

XIII зууны хоёрдугаар хагаст, Султан Бейбарсын хийсэн шинэчлэлийн ачаар Египетийн байнгын армийн тоо нэлээд нэмэгджээ. Байнгын 40,000 дайчидтай байсан бөгөөд үүнээс 4000 нь Мамлюкууд байв. Зүчийн улсын Бат хааны Монгол цэрэг нь анх түүний эцэг Зүчид хувь болгон өгсөн 4000 цэргээс бүрдэж бусад нь Кипчак цэргүүд байсан. XIV зууны эхээр Мамлюкуудын арми аль хэдийн 24,000 морьт цэрэгт хүрсэн бөгөөд үүний 12,400 нь эмир отрядын бүрэлдэхүүнд багтаж байжээ. Зуун зууны турш эмирийн дор ямагт байнгын бэлэн амь сахих 1000 цэрэг, 100 гаруй цэргүүдээс бүрдсэн бие хамгаалагч отрядууд давхар байсан байна.

Цэргүүдийнхээ үнэнч байдлыг бэхжүүлэхийг хүсч, Байбарс Мамлюк цэргүүд болон хөлсний цэргүүдийн цалинг эрс нэмэгдүүлэв. Сар бүр зургаан сар, жилд нэг удаа хувцас, тоног хэрэгсэл худалдаж авах, өдөр бүрийн хоолны мах, хоёр долоо хоногт нэг удаа морьдыг тэжээх мөнгө өгдөг байв. Мөн томоохон дайн байлдааны өмнө ч тодорхой хэмжээний урамшуулал олгож хэрэв сайн байлдсан бол дахин урамшуулал олгож байжээ. XV зууны эхээр энгийн дайчдын цалин сард гурван динар, ахлах тушаалтангийн цалин долоон динар болжээ. Зуун морин цэрэг хариуцсан эмир 200,000 динар, дөчин морин цэрэг хариуцсан эмир 30,000 динар, арван цэрэг хариуцсан эмир 7000 орчим динарын цалин авч байжээ.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
11 сар 13. 0:00
Мамлюк

Ok

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]