Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хоёр хүний нүүр буюу далд утга агуулсан хамгийн алдартай зурагУншсан18,588

Хамгийн хачирхалтай зургуудын нэгт тооцогддог, далд санаа агуулсан ч гэж хэлж болох хамгийн алдартай зургийн нэг бол “Миний эхнэр ба хадам ээж” гэдэг зураг юм.

Хамгийн хачирхалтай зургуудын нэгт тооцогддог, далд санаа агуулсан ч гэж хэлж болох хамгийн алдартай зургийн нэг бол “Миний эхнэр ба хадам ээж” гэдэг зураг юм. Энэ зургийн дүрсийг хэрхэн харах нь хүний наснаас шалтгаалдаг гэлцдэг. Америкийн зураач Уильям Эли Хилл хэмээгч 1915 онд энэ зургийг зуржээ. Зургийг зурах үедээ Эли Хилл 28 настай байсан ба Америкийн Пюк хэмээх хошин шогийн сэтгүүлдч анхлан хэвлүүлсэн байна.

Үүнээс энэ зураг ихэд алдаршсан бөгөөд саяхан Өмнөд Австралийн Их сургууль болон Флиндерсийн их сургуулийн эрдэмтдийн баг “Миний эхнэр ба хадам ээж”-ийг судалсан байна. Тэд судалгааныхаа үндсэн дээр зургийн дүрсийг залуу хатагтайг, эсвэл настай эмэгтэйг түрүүлж харах нь хүний нас болон, сэтгэлгээний онцлогоос шалтгаалдаг гэсэн сонирхолтой дүгнэлтэд хүрсэн байна. Тэдний судалгааны ажлын дүн “Scientific Reports” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Нэг хүний  нүүрээр хоёр хүн – залуу эмэгтэй (цаашаа харсан, үзэгч  түүний хамар, нүүрний тал, чих, зүүлт зүүсэн хүзүүг харна) болон настай эмэгтэй (хажуу тийшээ харсан, хоёр нүд, монхор хамар, ам болон эрүү харагдана)  уг зурагт байгаа  юм. Судалгаанд дэлхийн 22 орны  18-68 хүртэлх насны  (дундаж нас нь 33) 666 хүн (олонхи нь америкчууд, 393) оролцжээ.

Эхлээд зургийг сайтар харахыг туршилтад оролцогчдод хэлээд, юу харж байна, амьтан уу, эсвэл хүн байна уу гэж асуусан байна. Хэрвээ хүнийг харж байгаа бол, ямар хүйсийн хүн байна гэдгийг асууж, зөв хариулсан тохиолдолд (эмэгтэй хүн)  зурагт байгаа хүний насыг хэлж байжээ.

30-аас доош насны хүмүүс бүгд залуу эмэгтэйг олж  харсныг судалгааны дүн харуулсан байна. 30-аас дээш насны хүмүүс настай эмэгтэй байна гэж хэлж  байжээ. Мөн судалгаанд оролцогчдын амьдралын хэв маягийг ч эрдэмтэд сонирхож үзсэн байна. 30-аас дээш настай хэрнээ залуу эмэгтэй зургийг олж харсан хүмүүс нь маш залуу сэтгэлгээтэй, ганц бие, амьдралын хэв маяг нь их залуу стильтэй байсан бол хэдийгээр залуугаар боловч настай эмэгтэйн зургийг олж харсан хүмүүс нь ихэд хашир, туршлагатай, наснаасаа эрт хянамгай няхуур болсон байжээ.  

Бас нэгэн сонирхолтой түүх дурдахад “Миний эхнэр ба хадам ээж” зургийн анхны хувилбарыг 1888 онд Германы нэгэн ил захидал дээр хэвлэж байжээ. Энэ үед Америкийн зураач Уильям Эли Хилл дөнгөж нэг настай байсан ба хожим шог зураач өөрийн хувилбараар илүү алдаршуулсан.  1930 онд сэтгэл судлаач Эдвинг Боринг  “Хоёрдмол санаатай шинэ зураг” гэсэн өгүүлэлдээ энэ зургийг ашиглаж, үүний дараа  өгүүллийг оптикийн нууцлаг  үзэгдлийн жишээ болгон сурах бичгүүдэд нийтлэх болсон байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]