Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хурандаа генерал С.Лувсангомбо: Аажимдаа хятадууд номхорсон юмУншсан19,517

1982 онд БНХАУ хөрш зэргэлдээ Вьетнам улсыг цэргийн хүчээр довтолж, Зөвлөлт холбоот улстай харилцах харилцаа нь улам хүйтрээд байлаа.

Монгол Улсын зэвсэгт хүчнээс гарын таван хуруунд багтах цөөн хэдэн хурандаа генерал төрсөн байдаг. Тэдний нэг болох хурандаа генерал С.Лувсангомбо Генералуудын өдрийг тохиолдуулан хэвлэлд өгсөн ярилцлагыг сонирхуулж байна.

-Намайг Сономын Лувсангомбо гэдэг. Би 1924 онд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн одоо 89 настай. 1944 онд цэрэгт татагдаж Улаанбаатар хотод ирж байлаа.

За тэгээд 1989 он хүртэл иргэн, цэргийн салбарт тасралтгүй ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн дээ.

-Монгол Улсад цөөхөн хэдэн хурандаа генерал байдгийн нэг нь та юм байна.

Энэ эрхэм хүндтэй цолыг хэзээ, хэнээс хүртэж байв. Энэ талаараа сонирхуулахгүй юу?

 

-1982 онд БНХАУ хөрш зэргэлдээ Вьетнам улсыг цэргийн хүчээр довтолж, Зөвлөлт холбоот улстай харилцах харилцаа нь улам хүйтрээд байлаа. Энэ үед манай өмнөд хилийн байдал ч түгшүүртэй болж эхэлсэн. Нөхцөл байдал ийм болсон үед Ю.Цэдэнбал дарга намайг өрөөндөө дуудаад “Бид армиа өргөтгөн зохион байгуулж эхлээд байна. Зэвсэгт хүчнээ орчин үеийн шинэ зэвсэг техникүүдээр хангагдаад үндсэндээ дууслаа. Одоо бидэнд хилээ бэхжүүлэх, ялангуяа урд хилээ бэхжүүлэх шаардлага тулгараад байна. Ялангуяа хүн хүчийг нь зузаатгах, орчин үеийн зэвсэг техникээр хангах нэн шаардлагатай байна. Мөн хилийн отръядуудын байршил, анги нэгтгэлийг шинэчлэн зохион байгуулах, хилчдийн орон байр, ахуй амьдралд анхаарах хэрэгтэй байна. Чи цэргийн хүн. Хилийн цэргийг сайн мэднэ. Тиймээс чамайг НАХЯ-ны сайдын албан тушаалд томиллоо. Ажлаа хүлээж ав” гэсэн юм. Ингээд би энэ албан тушаалыг хүлээж аваад 1984 оныг хүртэл ажилласан юм. НАХЯ-ны сайдын албан тушаалд томилогдохдоо хурандаа генерал цолоо хүртсэн дээ.

-Та тэгэхээр БНМАУ-ын түүхийн нэгэн эгзэгтэй агшинд өндөр хариуцлагатай албан тушаалыг хүлээж авчээ. Ер нь тэр үеийн улс төрийн бодит нөхцөл байдал ямархуу байсан юм бэ?

-Ер нь л хүндхэн байсан шүү. Үндсэндээ бол Зөвлөлт холбоот улс Хятадын хооронд өргөн хүрээтэй үзэл суртлын дайн болж байсан цаг үе. Бид бол мэдээж Зөвлөлтийнхөө талд зогсох нь тодорхой. Гэтэл 1982 онд Хятадын цэргүүд Вьетнамтай дайтаж эхэлсэн. Энэ цаг мөчтэй БНХАУ, БНМАУ-ын хооронд хилийн хэлэлцээр байгуулсны 20 жилийн ой давхцаж таардаг юм. Ингэж таарсан нь хилийн шугамаа тодотгох, хилийн шалгалт хийхэд маш их ээдрээ, хүндрэл дагуулсан л даа. Хоёр улсын хилийн цэргийнхний хооронд их ч ажил өрнөсөн, олон ч маргаан гарсан. Энэ үйл хэрэгт генерал Цэдэн-Иш, гадаад яамны Нямдаваа нар оролцсон нь бидэнд их тус болсон шүү.

-Тэр үед урд хил дээр дайн гарахаа дөхсөн гэдэг. Мөн манай улсын нутаг дэвсгэр дээр маш том цэргийн хүч төвлөрч байсан гэдэг юм билээ?

-Арай ч дайндаа хүртэл нөхцөл байдал хүндрээгүй ээ. Гол нь үзэл суртлын дайн л өргөн цар хүрээтэй өрнөсөн юмдаг. Тэгээд ч аажимдаа хятадууд номхорч эхэлсэн л дээ. Монгол Улсын хувьд энэ цаг үед хилээ бэхжүүлж, хилийн гэрээ байгуулсны 20 жилийн ойгоор хилээ бататгаж авсан даа. Үүний дараачаас манай улс хоёр хөрш оронтойгоо хилийн ямар нэгэн асуудалгүй болсон.

-Та Ю.Цэдэнбал даргатай их ойр байсан гэдэг. Тэр хүний талаарх дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Би 1972 онд Сайд нарын зөвлөлийн орлогч дарга болсноосоо хойш маршалаас олон үүрэг даалгавар хүлээж авч байсан. Тухайлбал, Ж.Батмөнх даргыг Сайд нарын зөвлөлийн дарга болоход “За Лувсангомбо оо, чи бол цэргийн хүн. Энэ чиглэлээр Батмөнхөд туслах хэрэгтэй шүү” гэсэн үүрэг өгч байлаа.

-Тэр үеийн НАХЯ нэлээн өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг байсан байх даа?

-Маш том бүтэц шүү дээ. Товчхондоо бол нийгмийн аюулаас хамгаалах бүх хүчийг нэг гарт зангидаж байсан газар. Цагдаа, хилийн цэрэг, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэх мэт.

-Энэ том бүтцийг нэг гарт зангидаж удирдана гэдэг багагүй ур ухаан шаардсан ажил байх?

-Тийм л дээ. Нийгмийг аюулаас хамгаалах бүх албадыг багтаасан гэдэг утгаараа нэг хором ч зүгээр суух ёсгүй хүчир алба байсан.

-Гадаадын тагнуулын байгууллагуудын эсрэг ямар арга хэмжээ авч байв?

-БНМАУ бол Зөвлөлт, Хятад гэсэн хоёр том гүрний дунд оршдог. Энэхүү газар зүйн байрлал нь гадны тагнуулын байгуулагад том түшиц газар болж болохуйц л даа. Өөрөөр хэлбэл, энэ хоёр том гүрнийг тагнаж туршихад хамгийн боломжтой улс гэж үздэг байсан. Иймэрхүү хандлага ч илэрч байсан. Бид ч түүнийг нь таслан зогсоож байлаа. Үүнээс илүү зүйл хэлэх боломж алга даа. Энэ чинь улсын нууц шүү дээ.

-Таныг Оросын армийнхантай нягт харилцаатай ажилладаг байсан, цэргийн зэвсэг техникийг шинэчлэх ажлыг ч гардан гүйцэтгэсэн гэдэг юм билээ.

-Би 1979 онд арми өргөтгөн зохион байгуулах ажлыг гардан гүйцэтгэсэн. Тухайн үед чинь нэг миллиард гаруй шилжих рублийн буцалтгүй тусламжаар оросоос сүүлийн үеийн зэвсэг техник авч байлаа. Танк, их буу, сум галт хэрэгсэл гээд тэр үеийн армид юу л хэрэглэдэг байсан тэр бүгдийг авч байсан. Хамгийн гол нь зөвлөлтийн цэргийн сургалтын асар том системийг Монголд нэвтрүүлсэн юм. Цэргийн ангиудыг зохион байгуулах, суурьшуулах, тохижуулах, хээрийн сургуулийн бэлтгэлийн талбай гэх зэрэг үйл хэрэгт энэ мөнгөний бараг 30 хувь нь зориулагдсан байх шүү. Ер нь бол армийн ар тал, зэвсэг техник, аж ахуйг бэхжүүлэх ажлыг гардаж хийсэн дээ. Энэ бүх ажлыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн учраас генерал цол хүртэж байлаа. Дараа нь НАХЯ-ны сайд болж, хилийн цэргийг бэхжүүлэх үүрэг хүлээж авахдаа хурандаа генерал цол хүртсэн.

-Ер нь энэ хурандаа генерал цолыг авсан хэдэн хүн байдаг юм бэ?

-Одоо бол хурандаа генерал цол манай зэвсэгт хүчинд байхгүй л дээ. Энэ цолыг Авхиа, Батаа, Дэжид, Равдан, би гээд хэдэн цөөхөн хүнд өгч байсан юм билээ. Яахав тэгээд одоо би хуучны энэ цолтойгоо л явдаг юм.

-Танаас нэг зүйл асуумаар санагдаад байна. Сүүлийн үед Монгол Улсад цөмийн хог хаягдал булшлах нь гэсэн яриа гарах боллоо. Үүнтэй холбоотойгоор асуухад социализмын үед, ялангуяа таныг цэргийн өндөр алба хашиж байх үед оросууд Монголд цөмийн зэвсэг нууцаар хадгалж байсан гэх яриа байдаг. Энэ хэр үнэний ортой юм бэ?

-Наадах чинь огт ор үндэсгүй яриа байна. Би батлан хамгаалах зөвлөлийн гишүүн байсан хүнийхээ хувьд тийм зүйл байгаагүй гэдгийг баттай хэлж чадна. Тэгээд ч оросуудад манай нутагт цөмийн зэвсэг хадгалах шаардлага ч байгаагүй юм шүү дээ. Оросууд Чита, Алтай, Эрхүү муждаа томоохон пуужингийн баазтай юм чинь Монголд цөмийн зэвсэг байрлуулаад ямар ялгаа байх вэ дээ.

-Таныг оросуудтай ойр дотно ажилладаг байсан болохоор энэ талаар нарийн сайн мэдэж байгаа гэдэгт итгэж байна.

-Тийм ээ, оросууд манайд зөвхөн улс төрийн зорилгоор биш, анд нөхдийн журмаар их тусалдаг байлаа. Манай улсад ямар нэгэн байгалийн гамшиг зуд турхан болоход бид зөвлөлтийн цэргийн ангиудаас тусламж гуйдаг байсан. Жишээ нь, 1980 онд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар маш хүчтэй цасан шуурга болж 700 гаруй мянган мал хорогдож, хүний амь хүртэл эрсэдсэн байгалийн гамшигт үзэгдэл болсон юм. Тэгэхэд бид Чита мужийн цэргийн тойрог руу утсаар яриад л тав, зургаан нисдэг тэрэг ирүүлж, ард иргэддээ тусламж хүргэж байсныг санаж байна. Сүүлд бас цэргийн ачааны онгоц авчраад Сэлэнгэ аймгаас өвч ачиж Увс, Говь-Алтайд хүргүүлж ч байлаа.

-Таныг цэргийн нисэх онгоцоор өвс хүргэж өгсөн гэсэн яриа байдаг. Тэр явдлыг хэлээд байна уу?

-Тийм ээ, онгоцны нисэх багийнхантай би ганцаараа суугаад онгоц дүүрэн өвс ачаад малчдад хүргэж өгч байсан юм.

-Төрийн сайд, генерал гэхэд эрсдэлтэй зүйл хийсэн гэдэг юм билээ.

-Үгүй яахав дээ. Буух газар маань метр гаруй зузаан цасан бүрхүүлтэй байсан. Гэхдээ оросын цэргийн онгоц мундаг шүү дээ. Нисгэгч нар нь ч чадвартай байж. Нөгөө бидний “Царцаа ногоон” гэж нэрлэдэг АН-2 онгоц буудаг талбай хаана байгааг радио холбоогоор заалгаж аваад л шууд буучихаж байгаа юм. Тэр их цасыг бяслаг зүсч байгаа юм шиг элгээрээ хага зүсээд буухыг харахад биширмээр байж билээ.

-Гэтэл ийм хүнээ төр нь хилсээр шийтгэх байдаг?

-Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж Монгол үг байна шүү дээ. 1990 онд ардчилсан хувьсгал гарснаас хойш цаг төр өөрчлөгдсөн. Цэдэнбал даргыг бүх зүйлд буруутгаж эхэлсэн. Дараа нь бидэнд “Тойрон хүрэээгчид” гэсэн нэр зүүж яллахыг оролдсон юм. Гэхдээ сүүлдээ шүүхээс “энэ бол эрүүгийн хэрэг биш, туйлшрал байсан байна” гэж үзээд энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон л доо.

-Таныг ямар хэргээр буруутгаж байсан юм бэ?

-Намайг бол Цэдэнбал даргад зориулж Оросод байшин бариулах ажлыг гардаж хийсэн гэдгээр прокурор буруутгаж байсан юм. Гэтэл энэ нь “Оросод нэг ийм байшинтай болъё” гэсэн улс төрийн товчооны шийдвэрээр надад үүрэг өгч хийлгэсэн ажил шүү дээ. Бал дарга ч энэ байрныхаа төлөө санаа зовж “Та нөхөд минь ийм юм хийж болж байгаа юм уу” гэж санаа зовдог байсан. Ер нь бол өөрөө ч тэр байшиндаа ганцхан удаа очиж үзсэн хүн шүү дээ. Би одоо боддог юм. Даргыг маань тэгж их гомдоож, намаас хөөж, цол тэмдгийг нь хураагаагүй, эх орноос нь явуулаагүй байсан бол хөөрхий илүү урт наслах байсан даа. Цэдэнбал даргыг нас барсны дараа бичгийн ширээнээс нь “Би хийж чадах бүх бүх зүйлээ хийж чадсангүй дээ” гэсэн бичиг олдсон юм гэнэ лээ. Тэгэхээр энэ хүний сүүлчийн үг нь эх орон ард түмэндээ гомдсон сэтгэлийнх биш өөрийгөө эх орондоо өртэй үлдсэн гэх сэтгэлийнх байсан байгаа юм.

-Та энэ мэт улс төрийн шалтгаанаас болоод эх орноосоо явсан хэрэг үү?

-Үгүй дээ. Би орос эхнэртэй. Тухайн үед хадам хөгшний маань бие их дордож асаргаа сувилгаа шаардагдах болсон юм. Шүүхээс “Тойрон хүрээлэгчдийн” гэх хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа би гадагшаа зорчих эрхтэй болсон. Ингээд Москвад хөгшин дээрээ очиж, гурван жил асарч тойлоод бурхны оронд үдсэн. Тэгээд л өдийг хүртэл Москвад амьдарч байна даа. Хоёр охинтой.

-Москвагийн хаахна амьдарч байна? Москвагийн амьдрал хэр байна даа?

-Москвагийн ойролцоо НАХЯ-наас хөөцөлдөж авч өгсөн нэг өрөө байрандаа хөгшинтөйгөө амьдарч байгаа. Тэтгэврийн бид яахав дээ. Тэтгэврийн жаахан мөнгөөрөө болгоод л байна. Москва маш их хөгжиж байгаа. Энэ хэрээр амьдралын өртөг ч нэмэгдэж байна.

-Та эндээсээ тэтгэвэр авдаг уу?

-Монголоос бол тэтгэвэр авдаггүй. Тухайн үеийн “СЭЭВ”-ийн орнуудын хооронд байгуулсан гэрээний дагуу Оросын талаас тэтгэвэр өгдөг юм. Би чинь бүр энгийн хүнээр тооцогдож тэтгэвэр авдаг байсан. Харин Жадамбаа генерал хөөцөлдөж өгч байж цэргийн тэтгэвэрт багтаасан. Энгийнээ бодвол арай илүү л дээ. Өөрсдийнх нь цэргийнхэн бол өндөр тэтгэвэр авна. Бид бол гаднын хүн гэдгээрээ ОХУ-ын тэтгэврийн хамгийн доод хэмжээг л авдаг юм. Одоо манай Жадамбаа генералын хүү аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлээд Батлан хамгаалахын сайд болсон байна. Биднийг их сайхан хүлээж авч уулзлаа. Сайн аавын сайн хүүгээрээ бахархаж л байлаа. Би хэдийгээр НАХЯ-ны сайдаар хэдхэн жил ажилласан хүн боловч тагнуулын байгууллага маань надтай байнга холбоотой байж, хүндэтгэл үзүүлж байдагт их баярлаж явдаг юм даа.

Сэтгэгдэл 51ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
4 сар 18. 10:07
үнэн хаана байна

Ухаалаг монгол иргэн байсан байхаа хөөрхий. Эхнэр нь монголчуудад их сайн байсан гэдэг. Хүний жинхэнэ эхнэр ямар байх ёстойг харуулсан гэдэг юмдаа

2017, 11 сар 19. 15:37
Зочин

Маргалдаад ч яахбэ дээ.

1 сар 8. 11:14
Даш

Хятад ветнамруу 1979оны2-рсарын17-нд довтолж МААрми байлдааны бэлэн байдалд орж байсныг санаж байна.Тэр үед би мотобуудлагын ангийн байлдагч байсан.

2017, 9 сар 24. 10:57
Зочин

1979 онд Хятадын Монгол хэл дээр явуулдаг "Бөөжингөөс ярьж байна" гэдэг радио нэвтрүүлгээр
Зүүн өмнөд Азийг эзлэн түрэмгийлэх бодлогодоо
Зөвлөлт Холбоот Улс -Въетнамыг
Зодоочоор ашиглаж байна" гэж ярьж байлаа.
Монгол улс Зөвлөлт Холбоот Улсын Цөмийн зэвсэгийг
ДОРНОД ДОРНОГОВЬ ХОВД гэсэн 3 аймагт байршуулсан байсан учир
"МОНГОЛ УЛС БОЛ ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ БҮС"хэмээн ДЭЛХИЙД зарлаж чадахгүй байсан.
Дэлхийн улсууд өөрийгөө ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ БҮС ХЭМЭЭН ДЭЛХИЙД ЗАРЛАЖ БАТАЛГААЖУУЛСАНААР ҮНДСЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАЖ ,ЦӨМИЙН ЗЭВСЭГТЭЙ УЛСЫН ОНОО ХАРААНААС НУТАГ ДЭВСГЭРЭЭ МУЛТАЛДАГ БИЛЭЭ.ТЭГВЭЛ МОНГОЛ УЛС ТЭГЖ ЗАРЛАХЫГ ШААРДСАН АМЕРИК ТЭРГҮҮТЭЙ НАТО-ГИЙН ОРНУУД НҮБ-Д Ч ХЭЛЖ ЧАДАХГҮЙ ДҮЛЭГНЭДЭГ БАЙСАН ХАР ЦАГ ӨНГӨРЧ ЗСБНХУ-ЫН ЦӨМИЙН ЗЭВСЭГЭЭ БУЦААЖ ТАТСАНЫ ДАРАА Л ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ БҮС УЛС БОЛОХОО ДЭДЛХИЙД ТУНХАГЛАН ЗАРЛАЖ АМАРЖСАН6 ОДД МОНГОЛРУУ ОНИЛЖ БАЙСАН ЦӨМИЙН ПУУЖИНГУУД ӨӨР ЦӨМИЙН БӨМБӨГТЭЙ УЛСУУДРУУ СӨРӨЖ ОНИЛООТОЙ Л БАЙНА.

2018, 9 сар 26. 23:45
Зочин

хамаа... одоо ч цөмийн зэвсэг Монголын газар нутагт бий... мэдээллийнхээ эх сурвалжийг мэдэж л байгаа биз дээ.

2018, 9 сар 8. 15:39
Зочин

Амны хэмжээ цээжнийхээ бангаар баахан худал ярьдагаа болимоор юмаа

5 сар 15. 5:09
Саарал

Хамаа. Бага шааж бай. Согтуу пяздаа вангаадад их хуцаж байна

2017, 12 сар 8. 19:38
Зочин

Яахаараа ингэж хамар дор хагархай гэж чалчидаг байнаа

2017, 9 сар 23. 21:56
Зочин

Ардчилалынхан анх гарч ирэхдээ л хэлмэгдүүлэлт хийж эхэлсэн л дээ.тойрон хүрээлэгчид нэрээр хэдэн хөгшчүүлийн тархинд цус харуулж алсан даа.тухайн үерийн ханшаар 92 төгрөг дутаасаныг хувьдаа завшиж идсэн гэж бөөн сүр амьтад ард түмнийг турхирч эвгүй дүүлсэн. Одоо өөрсдөө хэдэн тэрбуамар нь гударч бна.цаг эргэдэг гэдэг шүүгдэх үе ирэх байлгүй

4 сар 13. 7:01
Зочин өвгөн

Наадхыг чинь МАХН өөрсдөө хийсэн юмоо, тэр үед байгаагүй бол бүү донгосооч. Эсвэл энэ өвгөн шиг өндөр наслаад 1979 ба 1982 оныг хольж хутгадаг болсон юм уу? Ж.Энхбаяр БХ ын сайд болж байсан гэдэг шиг

2017, 9 сар 23. 17:03
Зочин

Мөрдсийг нь харахаар хурандаа генерал биш, бүр армийн генерал цолтой юм шиг л харагдах юм.

2018, 8 сар 20. 12:56
Зочин

Харин тийм

2017, 11 сар 25. 13:35
Зочин

Цэдэнбалд гавьяа их чбас алдаа их бий. Түүнийг зөв шүүж ирээдүйд сургамж болгох нь чухал. Орос цэргүүд олон монгол хүнийг алсан. Тэдний дээрэм, аллагыг шүүмжилсэн хүнийг амьдаралгүй болгож байснаас Монгол хүнийхээ амийг нэхэх зоригтон эх орончид ховор болсон юм. Ийм үзэл одоо ч амь бөхтэй байж харийнхны өмнө бөхөлзөөд монгол хүний амийг нохойноос дор үздэг байсан юм шүү. Балын дуугүй байгаад даварсан Орос цэргүүд монгол хүнийг алаад эх орондоо очиж хөнгөн ял эдлэх сонирхолтой болсон юм. Монгол айлд нуугдсан цэргийг гэрийн гаднаас нь шүүршин гэр бүлээр нь монгол хүнийг хядаж байв. Ийм хядлагаар шархадсан жаал охиныг монголчууд авч эмчлэхээс айгаад байхаар нь /хэрэв эмчилсэн бол тэр эмч, сумын дарга нар бүгд ажил амьдралагүй болох байв/ орост аваачин эмчлээд буцааж өгөх гэхэд дарга нар айгаад авахгүй байсан жишээ Хэнтий, Дорнодод гарч байсан юм. Бал өөрөө цэргийн жанжин гэж харагдахын тул орос генералуудад их найр тавьж хамт архилддаг байв. Чойбалсан Ген. Даниловт орос цэргүүдийн нэгэн хүчирхийллийг олны өмнө шууд хэлж байснаар 17-р арми монголоос 1940-д онд гарч байсан юм. Ядахн ээ ийм зориг байсан бол олон хүн алуулахгүй байв. Ах дүү Зөвлөлт орон, ЗХУКН, найрамдал гэсэн нэрээр Монгол хүн хүнээ, эх орноо хайрлах сэтгэлийг Цэдэнбал үгүй хийсэн нь одоо ч үргэлжилж эх орончид байхгүй урвагчид л олоноор гарч байна. Түүний уршгаар Амар, Гэндэн нар шиг амиа үл хайрлах зориготон биш юм гэхэд монгол хүнээ өмөөрч дуугарсан хүнийг үр удмаар нь хилсдүүлдэггүй байсан бол бидний амьдрал одоо арай дээр байх байсан юм. Гэтэлэ ийм урвагчийг магтан сайшааж зөвтгөн даган дууриаж харийнхантай нийлж монгол хүнээ дарлах сонирхол залуу үед их байна.

5 сар 14. 23:28
Зочин

Тэр үед хажууд нь байсан юм шиг л нүдэнд харагдтал шаахиймаа.........кккк

2018, 9 сар 8. 15:43
Зочин

Халхын голд амиа алдсан 17000 цэрэг эрсийн ачаар та интернэтээр сайхан бур байгаа бусуу

5 сар 13. 9:11
Зочин Мөнхжаргал

Амиа алдсан бус манайхаас оролцсон цэргийн тоо.

2018, 10 сар 7. 2:14
Зочин

Тиймээ Оросууд тухайн үед Монголыг алдвал урд хил нь баталгаагүй болчих гээд байсан учир амь хайргүй тэмцсэн юм хожим нь Монголын төлөө байлдсан юм шиг ярьдаг. Монгол бол Оросын хувьд өмнөд хилийн харуул , түүхий эдийн бааз улс л байлаашт. Хэрэв Монголыг Япончуудад алдвал хоёр фронт дээр зэрэг байлдаж хүчээ хувааж ингэснээр Германд ялагдах магадлал өндөр болно. Гитлер Японтой оросруу зэрэг давшсан бол...

2017, 12 сар 8. 19:41
Зочин

Худал юмыг мянга давтахаар үнэн л болдог гэдэг

2017, 11 сар 29. 1:10
Зочин

чи туйлширч бна цөөн хэрэг нийт армийг харлуулдаг орос хүний сэтгэл сайн

2017, 9 сар 22. 9:00
Зочин

Урт насалж удаан жаргаарай Монголын минь сор болсон цэргийн дээд цолтон Хурандаа Генерал өвгөн буурай минь

2017, 9 сар 22. 8:58
Зочин

Урт насалж удаан жаргаарай Өвөө

2017, 9 сар 29. 12:45
Зочин

Лоохуузын хэргийг Оросын прокрор Руденко гэмт хэрэг биш зөрчил гэсэн байхад Бал шууд гэмт хэрэг үзэн энэ генералаар олон арван гэр бүлийг хоморголон барьж өвлийн хүйтэнд ачааны машин дээр ачин хэдэн зуун км газрт айл, төв орох эрхгүйгээр хөөж явуулж нялххүүхэд ч эндэх тохиол гарч байхад хэн ч өмөөрөөгүй гэдэг. Ийм долигнуурууд л эвшиж сайн сайхан амьдардаг болсон тул монголын төлөө гэх эх орончид хэдэн үеэрээ хохирч байхгүй болоод байна. Монглл хүн, хэл, соёлоо гэсэн болгоныг хавчин цөлөхөд энэ генерал их рольтой байсан гэдэг.

2016, 10 сар 20. 18:46
Зочин

Хөгшин худлаа бураад байна.Хятадууд 1979 онд Вьетнамруу дайрсан шүү дээ.1982 онд Хятад Вьетнамын хооронд ямар ч дайн болоогүй.Өөрийнх нь ярьсан шиг үзэл суртлын дайн бол ширүүхэн явж байсан үе байгаа юм.

2 сар 27. 16:08
БУРААД БАЙ

ТҮҮХ МЭДДЭГГҮЙ БАЙЖ ШААХ АА БОЛЬ 1979,1982,1984,1988 ОНУУДАД АЛАЛЦСАН ШҮҮ

4 сар 13. 7:04
Зочин өвгөн

Хячтад Вьетнам руу 1979 онд дайраад Оросууд манай хил дээр цэргээ бөөгнүүлэнгүүт тэр жилдээ хятадууд цэргээ татсан юм. Юун 1982

2017, 9 сар 21. 17:25
Зочин

Дайн болоогүй гэж яаж хэлж чадав .хөөрхийдөө

2017, 9 сар 15. 11:02
барам

хэ хэ чи юу мэдэх вэ дээ мөөмөн дээрхь будаагаа түүж идэж байсан үе биздээ бага мэдэгч минь их мэдэгч болох гэж битгий солироод бай. наана чинь амьд түүх ярьж байна.

2017, 1 сар 23. 11:51
Зочин

1979-1982 он хүртэл дайтсан 3жилийн дайн хэрвээ орос монгол 2 цэрэгийн хүч ээ хилийн зүг хөдөлгөөгүй бол дайн удаан хугацаагаар үргэлжлэх байсан байх, чамд хэлэхэд танай хятад улсын түүхэнд бичигддэггүй болохоор чи мэдэхгүй байх нь аргагүй шүү дээ

2016, 10 сар 21. 16:18
Зочин

Хөгшин хүн будилаа биз чи юундаа сүржигнээд сүгсэлээд бгаа юм өвчтай хог вэ яасан

2017, 9 сар 28. 9:52
post.guest

Kharin tiimee. Muusain khujaa nar galzuurakh ni. Nutagt mini irchikheed bidniig doromjildog boloo yu. KHooj gargakh kheregtei

2017, 6 сар 17. 21:03
Зочинэрдэнэ

1982 онд УБ аар Орос цэргүүд цуваад энэ талаар бүгд мэднэ. Сүгсэлзүүр минь энэ өвгөн бол ажилласан салбар бүрээ амжилтанд хүргэж байсан. хүнлэг сайхан буурал, Битгий галзуу хүн шиг санаандаа ормогц илэрхийлж бай. Ядахдаа Хятад Ветнамын дайн гэж бичээд хайлт хийж товчхон уншчихаад сэтгэгдэлээ .....

2016, 10 сар 18. 17:06
Зочин

an yasan gej havchsan um

2016, 10 сар 18. 12:14
Зочин

CHinii ovoo bolon Aavyg chini Tseden balyg chini Orosuud buudan alj zovoon shuu dee? odoo hurtel orosyn bodlogo Mongold yavagdaj baina shuu dee? zaluuchuud ta nar buu mart.

2018, 9 сар 8. 15:47
Зочин

Хуцаа хэний тусламжтайгаар оноодор монгол үндэстэн тусгаар болсон мэдэж авчаад сургамж бич хятад америк биш байх шүү

2016, 10 сар 18. 11:23
Зочин

ОДОО МАНАЙ ОЛИГАРХИУД БҮР АМЕРИКТ ХЭД ХЭДЭН ХАУСТАЙ БОЛОО БИЗ ДЭЭ. БАЯР, БАЯРЦОГТ, .... ГЭЭД Л ЯВЖ ӨГНӨ ДӨӨ.

2016, 10 сар 18. 11:19
ЗОЧИН

САЙХАН БУУРАЛУУДАА АРДЧИЛАЛ НЭРИЙН ДООР МАШ ИХ ХЭЛМЭГДҮҮЛСЭН ДЭЭ . ЦЭДЭНБАЛ ДАРГА НУТАГ ОРНОО ХИЧНЭЭН ИХ САНАЖ БАЙСАН БОЛДОО ГЭЖ БОДОХООР Л НҮДЭНД НУЛИМАС ХУРДАГ, СЭТГЭЛД ҮҮЛ ХУРДАГ ЮМ.

2017, 9 сар 29. 12:59
Зочин

Насаараа төрийг зайдлан оросуудын үгээр амьдарч тарвалзсан хүнийг өрөвдөх нь зөв үү. Монгол ххүн, хэл соёлооо гэж дуугарсан болгоныг хавчин цөлж эх орончдыг үр удмаар нь хавчин үгүй хийж байсан шүү. Харин үг дуугүй оросыг дагаж заавраар нь явж эцэг өвгөдөө гутаан доромжилж байсныг амьд үлдээн дэвшүүлж сайхан амьдрах нөхцлөөр хангаж байв. Бал дарга шиг үнэнч хүнээ хорлох тэнэг орос хаа ч байхгүй. Өвгөн дарга өөрийгөө монгол хүн биш орос гээд хэл соёлоор явах гээд мах өөхөө идэхгүй байснаас болж ухаан нь аажмаар солиорч оросуудынхаа дургүйг хүргэсэн юм.

5 сар 14. 23:32
Зочин

Тэнэг хүмүүүс улам л олшроод байна уу даа Чамаас авахуулаад

2017, 12 сар 8. 19:43
Зочин

Худал үлгэр зохиох хэрэггүй

2017, 9 сар 23. 17:02
Зочин

Цэдэнбал даргыг монголчууд биш оросууд хэлмэгдүүлсэн юм шүү.

1 сар 11. 22:26
Зочин

батмөнх хуйвалдаан зохиож төрийн эргэлт хийж эрх мэдлийг авсан шүү дээ, уншаач

2017, 9 сар 24. 11:08
Зочин

ХАР ЛАМЖАВ ХАЧИГ БАТМӨНХ ХОЁР ТӨРИЙН ЭРГЭЛТИЙГ ОРДОН ДОТОР ХИЙЖ ОРОСУУДТАЙ ХУЙВАЛДАЖ ЗАСГИЙН ЭРХ АВСАН.ТЭР ХАР БҮГД ХУРАЛ ДЭЭР ҮГ ХЭЛДЭГ ХҮН БАЙГААГҮЙ САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХ ЭРХГҮЙ ТАГ ДУУГҮЙ Л ХУРАЛ БОЛСОН ДОО.ДАРГЫГ КРЫМРҮҮ АМРАЛТАНД ЯВУУЛЧИХААД ТЭР ЧИГЭЭР НЬ МОСКВАД ГЭРИЙН ХОРИОНД БАЙЛГАСАН.БҮГД ХУРАЛ ДЭЭР ШААЛ МАНГАР ТЭНЭГ УСАН ТЭНЭГ БОЛСОН. ГЭЖ ЯРИАД БАЙСАН БОЛОВЧ ДЭЭД БОЛОВСРОЛЫН ХОРООНЫ ДАРГА ГАЛСАН ДОКТОРЫГ ДАРАА ЖИЛ НЬ ШУУД ОЧИЖ ГЭРТ НЬ УУЛЗАХАД ЮУУН ТЭНЭГ МАНГАР ӨВЧТЭЙ ХҮН БАЙХАВ ЯГ Л ХЭВЭЭРЭЭ БАЙСНААР БАРАХГҮЙ"ЦААСАН ДЭЭР" УЛС ТӨРИЙН ТАЛААР БИТГИЙ ЯРИААРАЙ КГБ-ЫНХЭН ЯРИА СОНСОЖ БАЙГАА" ГЭСЭН БИЧИГ ӨГСӨНӨӨР ЮУ ЯРЬЖ АСУУЖ ЧАДАЛГҮЙ АХУЙН ЯРИА ХИЙГЭЭД ЯВСАН БАЙДАГ. ЦЭДЭНБАЛ ДАРГАТАЙ УУЛЗАЛАА ГЭЖ ГАЛСАН ГУАЙГ БУЯНТ УХАА ДЭЭРЭЭС БАРИВЧИЛЖ НАХЯ- ДЭЭР АВААЧИЖ БААХАН БАЙЦААСАН БАЙДАГ ТӨДИЙГҮЙ АЛБАН ТУШААЛААС НЬ 1985 ОНД ТЭР ӨДӨРТ НЬ ХУСАЖ ХЭЛМЭГДҮҮЛЖ БАЙЛАА.ХАРИН ТЭР ЖИЛЭЭС ХОЫЙШ КРЕМЛИЙН ЭМЧ НАР УХААН САМУУРУУЛДАГ ТАРИА ХИЙСЭЭР УХААН НЬ САМУУРДАГ ҮГЭЭ МАРТДАГ БОЛСОН. БИЕ НЬ ЭРҮҮЛ БОЛОХООР ҮХЭЖ ХОРДОЖ ӨГӨХГҮЙ ИХ ЗОВСОН. МАХ НЬ АМЬДААРАА ӨМХИЙРЧ ӨМӨРЧ УНАЖ ӨМХИЙ ХАМХАЙ БОЛЖ ҮХСЭН ШҮҮ ДЭЭ.

1 сар 11. 22:29
Зочин

яаг үнэн

2016, 10 сар 18. 11:17
UB IRGEN

URT UDAAN NASLAXYG XUSEN EROOE !

2016, 10 сар 18. 10:57
Монгол хүн

Мунхаг харалган хойш үе биднийгөө өршөө.

2016, 10 сар 18. 10:47
Mgl

Urt naslaarai

2017, 9 сар 25. 18:50
Зочин

Гэр нь Оросын элчингийн баруун талын байранд, заримдаа Бал даргатай их орой болтол гэрт нь хуучилдаг, ...нэг биш удаа гэрт хүргэж өгч байсан даа их даруухан сайхан зантай хүндээ...

2017, 9 сар 24. 18:05
Зочинunen

ardachlal bidend yu uguvuu suirel muhulruu chirch baina eh oronch shudraga udirdagch yg odoo turun garaasai

2017, 11 сар 15. 18:37
Зочин

ТЭР ҮЕД ХУЖААТАЙ БАЙЛДСАН БОЛ ӨВӨР МОНГОЛЫГ НЭГТГЭСЭН БАЙХГҮЙ ЮУ

2017, 9 сар 26. 16:04
ЗочинШударга

Хөгшин генерал маань он жилээ андуурчээ. 1979 оны 2-р сарын 17 -нд Хятадууд Вьетнамын Лангшон муж руу дайрч бид тэр үед цэргийн сургуулийн сонсогч байсан тул бэлэн байдал зарлан Онгоцоор хил рүү нисэхэд бэлэн байдалтай байж байлаа.

2017, 9 сар 28. 10:01
post.guest

Андуураа л биз дээ. Одоо энэ чинь нэг их ачхолбогдолтой биш шүү дээ.Гол нь энэ хүн хийсэн юмтай хүн. Цэдэнбалын үед Монгол улс хөгжсөн. Харин 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш хөгжих биш ухарсан. Одоо Монголд бичиг мэдэхгүй хүн хичнээн байна. Эрүүл мэнд боловсрол үнэтэй болсон. Батлан хамгаалах чадвар ч суларсан.
Хөнгөн үйлдвэр тухайлбал Арьс шир, ноос, нэхмэл, сүлжмэл, гутал, савхины гэх мэт үйлдвэрүүдийн хөгжил зогссон. Бас баахан өртэй болж тэр мөнгийг нь ДАРГА нар нь хувааж идээд л ард түмэн ядуураад л байна даа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]