Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Макдоналдс рестораны сүлжээ яагаад зарааны эрлэг болсон бэ?Уншсан8,722

Түргэн хоолны McDonalds рестораны сүлжээ нь олон зараа үхэж үрэгдэх шалтгаан болжээ. Юу гэвэл, энэ амьтан аяганцартай McFlurry зайрмагийг дуртай нь аргагүй долоодог байна

 

Түргэн хоолны McDonalds рестораны сүлжээ нь олон зараа үхэж үрэгдэх шалтгаан болжээ. Юу гэвэл, энэ амьтан аяганцартай McFlurry зайрмагийг дуртай нь аргагүй долоодог байна. Энэ аяганы хоолой нь дотогшоо толгойгоо шургуулахад нэлээд өргөн, харин толгойгоо буцааж сугалахад түүний үс тээглэж орхидог. Ингэснээр олон мянган хөөрхий зараа аяганаас гарч чадалгүй, хөлдөж, өлсөж үхдэг байсан байна. Онгон байгалийг хамгаалагчид удаа дараа эсэргүүцэл илэрхийлснээр McFlurry зайрмагийн аяганы хоолойг нарийсгаж, ингэснээр зараанд аюулгүй болжээ. Ингээд уншигчдадаа зориулан зарааны тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.

Баримт № 1: Зараа 15 сая орчим жилийн өмнө дэлхийд бий болжээ.

Баримт 2: Зараа нь өнгө ялгаж чаддаг хэдий ч, угаасаа хараа муутай.

Харин сонсгол маш сайтай, гойд үнэрч.

Баримт 3: Зараа нь хулгана ангуучилдаггүй гэдэг нь худал. Зараа нь хулганыг амтархан идэхээс буцдаггүй байж болох ч, харин хулганыг гүйцэж чаддаггүй байна.

Баримт 4: Зараа загалмайт могойг зориудаар ангуучилдаггүй хэдий ч, зараа энэ могойны хорыг тэсвэрлэх чадвартай байдаг байна. Гэвч хэрвээ боломж олдож гэмээ нь, зараа энэ могойг дуртай нь аргагүй зооглодог аж.

Баримт 5: Нуруун дээрээ алим авч яваа зарааг хүүхдийн номноос олонтоо харж болно. Үнэндээ зараа нурууныхаа өргөсөөр алим, мөөг болон бусад том зүйлийг алиныг нь ч хатган авч явдаггүй, тодруулвал энэ амьтан ингэхийн тулд эвхрэн хөрвөж чаддаггүй юм. Зараа идэх зүйлээ нуруун дээрээ авч явдаг гэсэн домог ярианы “эцэг” нь эртний Грекийн түүхч Плиний гэнэ. Тэр үүнийг хаанаас олж мэдсэн нь тодорхойгүй юм.

Баримт 6: Дэлдэн зараа аюул тохиолдоход эвхрэн атирахдаа тун дургүй. Энэ төрлийн зараа маш хурдан гүйдэг бөгөөд газрын махчин амьтад түүнийг гүйцэхэд амаргүй. Хэрвээ дэлдэн зараа руу дайсан дайрвал, тэр үсэрч, дайсныхаа эмзэг газрыг өргөсөөрөө хатгахыг оролддог байна.

Баримт № 7: Зараа дунджаар барагцаалвал 10 мянган өргөстэй. Өргөс гурван жил тутамд шинэчлэгддэг байна. Зарааны үс жил орчим удаан ургадаг. Тэгэхлээр үс нь аажмаар шинэчлэгддэг гэсэн үг юм.

Баримт № 8: Бусад аль ч амьтныг бодвол, зарааг хачиг их хаздаг байна. Зараа өвсөн дээгүүр гүйж явахдаа, тэндээс энэ шимэгч шавьжуудыг нэг ёсондоо “самнан” авч, эдгээр нь ч хөөрхий амьтны биед дуртай нь аргагүй шигддэг аж. Хачиг хорхойноос салахад өөрийнх нь өргөс зараанд саад болдог учир, хөөрхөн овжин арга хэрэглэдэг байна. Юу гэвэл шимэгч хорхойг тамхины үнэрээр хордуулахын тулд тамхины ишийг өргөсөөрөө хатгаж авдаг ажээ.

Баримт № 9: Зараа өвлийг 128 хоног ичиж өнгөрөөдөг байна. Зарааг унтаж байхад, түүний биеийн температур цельсийн 2 хэм хүртэл буурдаг ажээ (хэвийн нөхцөлд биеийн температур нь 32 градус байдаг юм). Унтаж байгаа зарааны амьсгал маш удааширч, минутад дээд тал нь 8 удаа амьсгалж, амьсгалаа гаргадаг бөгөөд харин сэрүүн үедээ зараа 40-50 удаагийн давтамжтай амьсгалдаг байна. Нойрноосоо сэрсэн зараа өлсгөлөн амьтны нэг тод жишээ байдаг бөгөөд сэрснээсээ хойшхи хэдэн өдрийг энэ амьтан гагцхүү идэх юм эрж хайхад л зориулдаг байна.

Баримт № 10: Халдварт өвчин судлалд “зарааны цаг” гэсэн ойлголт байдаг. Үүгээр ойд нэг цаг гүйлдэхдээ зарааны цуглуулсан хачигны тоог гаргадаг байна. “Зарааны цагийг” бүртгэх нь хачигны халдварын байгалийн голомтыг илрүүлэхэд нь эрдэмтдэд тусладаг аж.

Баримт № 11: Түргэн хоолны McDonalds рестораны сүлжээ нь олон зараа үхэж үрэгдэх шалтгаан болжээ. Юу гэвэл, энэ амьтан аяганцартай McFlurry зайрмагийг дуртай нь аргагүй долоодог байна. Энэ аяганы хоолой нь дотогшоо толгойгоо шургуулахад нэлээд өргөн, харин толгойгоо буцааж сугалахад хэтэрхий нарийхан байжээ. Ингэснээр олон мянган хөөрхий зараа аяганаас гарч чадалгүй, тэндээ хөлдөж үхдэг байсан байна. Онгон байгалийг хамгаалагчид удаа дараа эсэргүүцэл илэрхийлснээр McFlurry зайрмагийн аяганы хоолойг нарийсгаж, ингэснээр зараанд аюулгүй болжээ.

Баримт 12: Сулема, мышьяк, цианист кали, синилийн хүчил зэрэг хамгийн хүчтэй хор зараанд бас нөлөөлдөггүй байна.

Баримт № 13: Зараа нь гайхалтай дасамхай амьтан бөгөөд нохой, муур зэрэг гэрийн бусад тэжээмэл амьтантай эвтэй харьцдаг. Гэвч их дуу чимээтэй тожигнон явдаг учир, түүнийг гэртээ байлгах хүн цөөхөн байж болох юм.

Баримт № 14: Сербийн ардын эмнэлэгт зарааны шээсийг архинаас гаргах хэрэгсэл болгон хэрэглэдэг байна.

Баримт № 15: Шарсан зараа нь цыгануудын уламжлалт хоол юм. Дашрамд дурдахад, Гай Риччигийн “Шерлок Холмс: Сүүдрийн тоглоом киноны баатрууд цыганы хүрээгээр орж, зарааны махаар хийсэн гуляшийг иддэг тухай дурдсан байдаг.

Баримт № 16: Эртний Ромд зарааны арьсыг хонины ноос самнах сам болгон хэрэглэж байжээ. Эртний Ромын шүүгчид зарааны арьсыг хуурамчаар хийсэн хэрэгт чухамдаа дарагдаж байсан нь сонин бөгөөд энэ нь уг бараа хичнээн гүйлгээтэй байсныг харуулж байгаа хэрэг юм.

Баримт № 17: Зараа 36 шүдтэй бөгөөд настай болоод ирэхлээр шүд нь хүнийх шигээр унадаг байна.

Баримт № 18: Олонхи төрлийн зараа сүүлтэй. Гэхдээ сүүл нь маш богинохон, ердөө 3 см, тиймээс энэ нь өргөсний цаанаас харагддаггүй аж.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 5 сар 25. 12:18
Зочин

zaraa huuhed iddeg gee biz dee

7 сар 7. 20:46
Зочин

тэнэгт. үхсэн хүүхдийг бол идчих байх оршуулаагүй тохиолдолд, ккк

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]