XX зууны нэрт соён гэгээрүүлэгчийн тухай ном нэг хүний амьдрал, замналын түүх бус Монгол үндэстний туулсан олон түүхийг нүдний өмнө хүүрнэн өгүүлэх юм. "XX зууны сэхээтэн: Сономын Лувсанвандан" номыг "С.Лувсанвандан сан"-гийн зөвшөөрөлтэйгөөр уншигчдадаа цувралаар хүргэж байна.
Дараа нь монголчуудын хувцас хунарт шинэчлэл гарч эхлэв.
Эхэн үедээ европ хувцас шинэ төрийн төлөөлөгчийн форм маягтай байж, тэдний эрх мэдлийг илэрхийлж байлаа. Орон нутагт ажиллаж буй засгийн газрын төлөөлөгчид, хүчний байгууллагынхан европ хувцас өмсөн эрх мэдэл сүр хүчээ гайхуулж эхлэв. Хамгийн амархан сольж болох хувцас бол малгай байлаа. Саравчтай кепка малгайг монголчууд дорхно нь