Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Япончууд бууж өгч, америкчууд буулгаж авсан паянт түүхУншсан13,824

Хөшөөнөөс ч илүү хүйтэн царайтай болсон япон дарга Америкийн хөлгийн даргад өөрийн самурай сэлмээ өгч бөхийн тонгойлоо.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Япон цэргийн хувьд бууж өгөх гэдэг бол шившиг. Гэсэн ч бууж өгөх хэрэгтэй үе тохиолдох бөгөөд хэчнээн халуун амиа эзэн хаан, эх орныхоо төлөө зориулж самурай ёсыг биелүүлэх хүсэл дүүрэн байвч ийм боломж олдохгүй байвал яах вэ? Япон цэргийн хувьд хамгийн хэцүү зүйл бол энэ. Гэтэл үүнээс эсрэгээр япон цэргүүд нижигнэтэл инээд алдсаар бууж өгч байсан тохиолдол бас байдаг юм байж.

1945 оны 8-р сарын сүүлээр Японы бахархал болсон шумбагч онгоц I-400 нь Японы тэнгисийн цэргийн төв штабаас “Ил гарч хөвөн анхны дайралдах Америкийн хөлөгт бууж өгөх” тушаал авлаа. Дайнд ялагдаж бүх зүйл сүйрч байгаа нь тэр. Хэдийгээр олон арван далайчид, шумбагчид маань амиа хорлох, цэргийн тангарагаа үнэнчээр биелүүлэх хүсэлтэй байсан боловч дарга нар тушаасаан хойно гутамшигтай байдлаар бууж өгөхөөс арга байсангүй. Одоо яая гэхэв. Хэзээ тэр Америкийн онгоц нь ирж буулгаж авах юм бол доо гэсэн шившигтэй хүлээлтээс өөр хийх зүйл байсангүй.

8-р сарын 29-нд Америкийн Blue эсминец хөлөгтэй (анг.destroyer) таарлаа. Америкийн хөлгийн дарга завинд суун ирж Японы шумбагч дээр япон цэргүүдийг бууж өгч байгааг хүлээн авах болж. Бусидо ёсоор хүмүүжсэн япон дарга хэчнээн хэцүү байсан ч, гэдсээ хүүлж сеппуку хийх хүсэлтэй ч, харин ч эсрэгээр Япон офицерийн нэр сүрийг хадгалсан чигээр дайсандаа толгой гудайлган бууж өгөх тушаал авсан учир тушаал дагахаас өөр зам үгүй.

Хөшөөнөөс ч илүү хүйтэн царайтай болсон япон дарга Америкийн хөлгийн даргад өөрийн самурай сэлмээ өгч бөхийн тонгойлоо. Ингэж бууж өгч шившигтэй үйлээ хийсний дараа уг шумбагч онгоцны олон цэрэг дарга нар нулимс дуслуулж байсан байж таараа.

Японы агуу том шумбагчийг буулгаж авсан Америкийн эсминецийн дарга өөрийн олзолсон онгоцыг чирэх хөлөг явуулахыг флотоосоо гуйв. Бодвол Японы том шумбагчийг буулгаж авсан тухайгаа бага зэрэг давстайгаар мэдээлсэн гэх үү, гайхуулсан гэх үү өнгөөр ярьсан байж магадгүй л юм. Чирэгч онгоц ч хурдан түргэн ирсэн боловч харин дарга нь нөгөө эсминецийн даргаас илүү өндөр тушаалтай хүн байж. Япон офицерын хураалгасан сэлэм, олзлогдсон том шумбагч онгоцыг харсан тэр даргад өөрийнхөө нэрийг бас нэг түүхэнд бичүүлэх, дайнаас нэр төртэй буцаж харих хүсэл байлгүй яахав. Үүний тулд дайсныхаа сэлмийг зүүгээд, том онгоцыг нь олзолсон хүн болвол ч. Даанч гай болж...

Дарга гэнэт уурлалаа. Энэ болж бууж өгсөн хэрэг биш байна, ердөө л ёс төдий юм болж. Жинхэнэ бууж өгөх ёс гэдэг бол илүү нарийн утга учиртай... Тийм учраас өмнөх бууж өгсөн явдлыг хүчингүйд тооцож шинээр бууж өгөх ёслол хийх бөгөөд Японы шумбагч хөлгийн дарга надад, шинээр бууж өгөх болно гэж тушаал гаргалаа.

Өмнөх ёслол хүчингүй болсон тул сэлмийг нь офицерт буцааж өгөн бууж өгөх ёслолыг дахин хийх болсон тухай япон цэргүүдэд хэлэхэд эхлээд ойлгохгүй байсан цэргүүд ихээхэн зовж байж байдлыг, юу болоод байгааг, юу болох гэж байгааг ойлголоо.

Америкийн цэргийн том дарга сүртэй зогсон байх үед Японы шумбагч онгоцны дарга өмнө нь ирж сэлмээ хоёр гардан барьж бөхийн бууж өгөх ба яг энэ үед ард нь япон цэргүүд гунигтайгаар Наран улсын тугийг буулгаж байв. Яг үнэндээ япон цэргүүд гунигтай царай гаргах гэж зүтгэж байсан болохоос биш үнэндээ бол энэ жүжигэрхүү юманд инээд нь хүрээд л байж. Америк даргын хүсэл ёсоор энэ бүх үйл явдлыг фото хальсанд буулгажээ.

Анх япончуудыг “буулгаж авсан” эсминецийн дарга өөрийнх нь гавьяаг хэрхэн өөр нэг дарга хулгайлж байгааг харж тэвчилгүй адмиралд болж байгаа үйл явдлыг мэдээллээ. Адмирал ч  нисдэг завиар (Каталина) яаран ирэх нь тэр. Болсон үйл явдлыг сонсож мэдээд тэрээр нэгэн дүгнэлт гаргасан нь бууж өгөх үйл явц хүчинтэй биш байна гэсэн зүйл байв. Яагаад ийм дүгнэлт гаргасныг таах гэж цаг үрээд ч яахав. Япончууд адмиралд шинээр бууж өгөх болно. Гүйцээ. Ингээд шинэ дүгнэлт гарснаас болж япончууд дахин бууж өгөх хэрэгтэй болсон ба энэ явдлыг кино хальсаар бичиж авах ёстой гэж Америкийн адмирал үзсэн бөгөөд яагаад ч юм түүний ирсэн нисдэг завь дотор кино хальс, аппарат, тэр ч битгий хэл тохиолдлоор кино зураг авч чаддаг мэргэжлийн хүмүүс бөөнөөрөө байж таарч. Тохиолдол л доо.

Ингээд япончуудад дахин бууж өгөх хэрэгтэй болсон тухай мэдээлэхэд Япон даргын царай улам бүр барайсан бол цэргүүд нь пажигнатал хөхөрч, инээд ханиад боллоо. Япон даргад сэлмийг нь, цэргүүдэд тугийг буцааж өгч...

Бууж өгөх ёслол эхэллээ. Япон офицер өнөөх л сэлмээ хоёр гардаж барин бөхийн байсаар Америк даргад өгөх ба энэ үед ард нь туг бөхийлгөх ёстой япон цэргүүд үүргээ биелүүлэх гэж дэндүү их хүч гаргаж байлаа. Инээхгүйн тулд шүү дээ. Нэг нь хэчнээн хичээсэн ч биеэ барьж чадалгүй түс хийтэл инээд алдах үед бусад нь ч пажигнатал хөхрөлдөөд завхарч өглөө. Ямар нэг бууж өгч байгаа ёслол биш харин хэдэн нөхдүүд шар айраг уугаад онигоо ярьж байгаа юм шиг л юм болсон  бололтой.

Энэ үед япончуудыг хоёр дахь удаад нь буулгаж авсан чирэгч онгоцны дарга бүр дээшээ буюу Номхон далайн флотын ерөнхий захирагч Нимиц рүү байдлыг илтгэж мэдээлэл явуулжээ. Нимиц  ч даруй...

Энэ бүх үйл явдлын гэрч болсон, энэ түүхийг үлдээсэн Америкийн дэд адмирал Фредрик Карл Шерманы бичсэнээр бол мань эрийг гэнэт өөр газар яаралтай очихыг тушаасан тул цаашид энэ завхарсан бууж өгөх ёслол юу болсон талаар мэдээгүй гэнэ. Тэр Япон даргын сэлэм хэнд очсоныг ч мэдэхгүй гэж бичжээ. Арай Нимиц гуай...

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
11 сар 28. 1:41
Зочин

teneg humuus yumaa xaxa

11 сар 25. 9:22
Зочин

хахаха

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]